Page 4 of 6

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:03 am
by RBK
Гараараа хаасны хэрэг ч гарлаа даа...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:06 am
by RBK
Бадруул wrote:Ямар ч байсан Уругвайг шон бурхан 2 хамт аварлаа....

Бурханы гар гэгдэж ч болохоор юм бишүү...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:06 am
by soccer
Уругвай ч урам орчлоо шүү

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:13 am
by enkuna
Аймар

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:16 am
by soccer
яаая... гоё тоглолт боллоо

гана харамсалай

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:17 am
by RBK
Энэ ёстой галзуу тоглолт боллоо... Аймаар аймаар...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:17 am
by BuG
Суарез шон 2 аварчлаа ... бодоод байхад зөв л байж дээ... Пеналт цохиод азаа үзнэ... гээд бодоход... Муслера.. сайн юм аа... Италийн супер цомын финалд пеналтиар шийдэгдэхэд л аймар хааж байсан... Менса л худлаа цохиод хорлоод хаячлаа хог гэж... Гана гэхдээ мундаг байлаа.. алга ташиж баяр хүргэе...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:18 am
by enkuna
Гана харамсалтай, хайран боломжуудаа алдаад, 4-т шалгараад алдлаадаа. гоё тоглолт

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:19 am
by soccer
тэр 3н номёрын тоглогч зайлуул уйлаад л байна... хожсон газар байлаа ш дээ

сэтгэл зүй бас муу байна шүү хайран юм

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:19 am
by che
Гана азгүймдээ, гэхдэ л сайн тоглосон.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:23 am
by Nomer 10
Суарез хөөрхий уйлаад л гарсан, одоо тэгсэн баярлаад уйлж байгаа байх даа. Ёстой ямар ч сонголтгүйгээр гар хүрэх ёстой байсан. Өмнө зогсож байгаа нь гараа өргөөд хүрээгүй, мань хүн харин хусчихсан. Тэрний хэрэг үнэхээр гарлаа. Гана үндсэн гараагүй гэхэд маш сайн үзлээ. Гайан ч ёстой бүхэл бүтэн тивийг будаа болголоо доо. Угаасаа л тэмцээний эхнээс олон боломж хийсгээд нэг л одгүй байсан юм. Суарез гарангуут Уругвайг дэмжээд суучлаа шд хэхэ. Гана гарвал дэмжлэг нь манай эсрэг аймаар болоод тэр чигтээ эвгүйтүүлж мэднэ шүү. Одоо Уругвай ч гэсэн тив хоорондын нэр хүндийн тулаан гээд үзчихнэ. Сая хэд хэдэн форумаас шагайхад бараг бүх герман хүн манайхыг балиалсан байсан. Одоо тэгээд тивээрээ талцаад наалцаж дээ. Гэхдээ Суарез байхгүй гэдэг манайд бас нэг давуу тал. Гүй тэгээд байсан ч хусах л хойно доо. Маргааш 2 европ нь хожчихвол Уругвай л тивийн баатар болох нь дээ.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:24 am
by Бамбууш
Аймшигтай, галзуу юу байдаг юм бүгд энэ пэналтаар шийдэгдлээ.. Уругвай ч сүүлдээ дэмжлээ л дээ.. Үнэхээр энэ хаалгахц залуу сайн юмаа.. Тэр тэнгэр бууддаг Уругвайн гар бүгд баярлаад гүйсэн чинь уйлаад кэвтэнэ билээ.. Дайвэр бас Вар Дэр Саар Анелкагын пэналтыг хаахад ингэж хойно үлдэж билээ.. Гайхалтай хэлэх ч алга гайхалтай.. Суарезын гараа гэж нэг шинэ гар одоо көлбөмбөгт нэвтэрлээ дээ..Уругвайчуудад баяр хүргье гэхдээ тэр нь энэ форумд байдаг бол бвахахаххаха.. Алка гурил түрүүн чи хайчсан! Вагайгаа бавахгаад алга болчихов уу гурил минь?
:ногоон:

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:24 am
by RBK
Гана ч үнэхээр чанга үзлээ дээ... Аз л нөгөө талд нь үйлчиллээ... Суарез жинхэнэ багийн аврагч боллоо...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:34 am
by RBK
Бадруул wrote:Би хэрвээ Уругвайгийн фанат байсан бол сая бараг импаркт болох байсан байхаа...

Ганых байсан ч адилхан дөө...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 5:37 am
by soccer
Гана-г л зайлуул өрөвдөөд байхын :ногоон:

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 6:07 am
by ††‡MaRSHaLL‡††
үнэхээр аймшигтэй тоглолт боллоо
тэр соарэз гэж нөхөр ч мандан бадарсаан гах гах
тоглолтын сүүлчийн агшинд л уругвайчууд сэтгэл санаагаараа хамаг давуугаа авчихсанлдаа пэналт алдсан нөхөр ч өнөөх ганын алдсан гарууд шиг цаазын тавцан дээр байгаа аятай байхгүй зүгээр л бараг инээгээд өнгөрнөлээ
үнэхээр үзүүштэй сайхан тоглолт боллоо

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 8:44 am
by Khosoo
ийм гоё тоглолтыг стадионд нь үздэг ёстой азтай хүн юм аа би...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 8:47 am
by Khosoo
Яг сүүлийн торгуулийн цохилт цохисон талын буланд суусан. Бүх гоол манай талд орлоо.
Стадионд байгаа нийт хүмүүсийн 95 хувь нь Гана, бусад нь Уругвай байсан байх.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 10:37 am
by Чуугий
Ганачууд азгүй шаарнууд юмаа.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 12:19 pm
by Tmshinoda
суарезз.. зөв юм хийж дээ
тоглолтон дунд хэт их пенальт цохиод өчигдөр пенальтнийх нь од нь арилчихкү юу :ногоон:

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 1:04 pm
by Realist
Үнэхээр янзтай тоглолт болсоон. Би ч Форланыг хийнгүүт нь унтсан, гэтэл энэ тоглолт зүүдлэгдээд гадаа хүмүүс орилолдоод сэрчихлээ шүү. Сэрээд нойрмог сонсоод л байлаа пеналт цохиод л байгаа болтой хүмүүс хашгираал тэгээд тв-гээ асаагаад үзлээ, яг пеналт цохилт нь эхлэх гэж байна шүү. Хүмүүс бахираад байсан нь Гианы пеналт алдсан байж. Суарес ч багаа аварсандаа баатар нь байсан, тэгж гарцаагүй орох бөмбөгийг гараараа хааж пеналтаар азаа үзэх нь зөв шүүдээ.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 1:06 pm
by Realist
Шөвгийн 16-ын бүх тоглолтуудад түрүүлж гоал хийсэн нь хожиж байсан бол 8-ын тоглолтууд ч эхэлж хийсэн нь хожигдоод байнадаа. Герман түрүүлж хийгээсэй хэхэ.

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 1:11 pm
by Realist
Realist wrote:Ганаар яадийн, хангалттай шт 8д үлдлээ, Урагвай яг хүрэл мүрэл авчихийм шиг санагдаад байхийн.
Хамгийн эхэнд 8-д үлдэж эрхээ авсан багууд хүрэл юмуу мөнгөн медал авсан түүхтэйм байна, сүүлийн 3н ДАШТ-д


За энэ зүй тогтол нь болох гээд байнуудаа 98 онд Бразил мөнгө, 2002 онд Герман мөнгө, 2006 онд Герман хүрэл авсан.
Одоо Урагвай хүрэл айн?

Хамгийн сүүлд 8-д гарсан баг болох Испани финалд Голландтай үзээд мөнгө авах байхаа.
98 онд Хорват хүрэл, 2002 онд Турк хүрэл, 2006 онд Франц мөнгө, одоо Испани мөнгө юмуудаа?

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 1:14 pm
by Адмирал
Энэ тоглолтыг үздэг байжээ...

Re: 1/4 Урагвай вс Гана

PostPosted: Sat Jul 03, 2010 1:20 pm
by Realist
Хожих ёстой баг гэдэг хождог л юм байндаа.
Энэ зүй тогтол уу хэхэ,