Page 1 of 4

TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 3:51 pm
by zigo
Сонирхогчдын хєлбємбєгийн TIGER
Лигийн тэмцээний заавар

Нэг. Тэмцээний зорилго
1.1. Хєлбємбєг сонирхогч байгууллага, хамт олны хvсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан єрсєлдvvлж, аварга багийг тодруулахын хамт, тэдний чєлєєт цагийг зєв зохистой єнгєрєєх орчныг бvрдvvлэн, улмаар бvх нийтэд хєлбємбєгийн спортыг сурталчлах vндсэн зорилготой.

Хоёр. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Монголын Хєлбємбєг сонирхогч, хєгжєєн дэмжигчдын холбоо /цаашид ХБСХДХ гэх/ зохион байгуулна.
2.2. Тэмцээний тоглолтын шvvлтийг хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон Шvvгчдийн Зєвлєлтэй хамтран зохион байгуулж явуулна.
2.3. Тэмцээн нь 2008 оны 8-р сарын 15, 16, 22, 23, 29, 30, 9-р сарын 5, 6-ны єдрvvдэд Їндэсний Тєв Цэнгэлдэх Хїрээлэнд явагдана.
2.4. Тэмцээний тоглолтын хуваарийг ХСХДХолбооноос гаргана.
2.5. Тэмцээнийг Шvvгчдийн Зєвлєлєєс хєлбємбєгийн олон улсын дvрмийн дагуу шvvж явуулна.

Гурав. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Yvнд:
3.1.1. Баг нь бvрэлдэхvvндээ 18-аас дээш насны 20 хvртлэх тоглогч, 1 дасгалжуулагчтай байна. /медалийн тоо 20/
3.1.2. Тэмцээнд зураг бїхий мэдїїлгийн дагуу тэмцээнд оролцоно.
3.1.3. Баг нь нэг жигд хєлбємбєгийн зориулалтын хувцастай тэмцээнд оролцоно. /футболка, шорт, гидрийн єнгє нь ижилхэн буюу жигд байна./
3.1.4. Сонирхогчдын лигийн тэмцээнд мэргэжлийн хvн оролцуулахгvй. Дараах хvмvvсийг мэргэжлийн тамирчин гэж vзнэ.
- Хєлбємбєгийн лигийн тэмцээнд 2000 оноос хойш оролцсон 40-єєс доош насны тамирчин
- Сїїлийн 3 жилд MХХолбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцсон болон хєлбємбєгийн спортын зэрэг цолтой тамирчин /Нэг багт 2-оос илїїгїй 40-єєс дээш настай хєлбємбєгийн спортын зэрэг цолтой тамирчин байж болно./
- Гадаадын лиг болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан тамирчин
3.2. Тоглолтын хугацаа 20 минутаар 2 vе байна.
3.3. Тэмцээний бvх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримталж явуулах тул багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 45 минутын ємнє талбайд ирж, хувцасаа сольсон байна. Тоглолтын цаг эхлэхэд талбай дээр гараагvй болон 8-аас цєєн тоглогчтой байвал тухайн багийг хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт єгнє. Тоглолтонд цагтаа ирээгvй багийг 20000 тєгрєгєєр торгож хариуцлага тооцох ба торгуулийн мєнгєє тєлєєгvй бол дараагийн тоглолт болон тэмцээнд оруулахгvй.
3.4. Тоглолтын vеэр дvрэм зєрчсєн тоглогчийг талбайн шvvгчийн зvгээс шар болон улаан хуудсаар торгох ба шар карт 500 тєгрєг, улаан карт 1000 тєгрєгийн vнэлгээтэй байна. Спортын бус авир гаргасан тамирчинг 2 ба тїїнээс дээш тоглолт єнжїїлэх, тэмцээнээс хасах хїртэл арга хэмжээг авч болно.
3.5. Багууд тэмцээнд оролцох тухай мэдvvлгийг /энэ онд авахуулсан 1% єнгєт цээж зураг бїхий/ авч ирнэ. Мэдvvлгийг ХСХДХолбоо 8-р сарын 11-ний 17 цаг хїртэл, (ажлын єдрvvдэд 10.00 – 18.00 цагийн хооронд) хvлээж авна. Лавлах утас: 99886886, 99110360
3.6. Тэмцээнд оролцох багуудын техникийн зєвлєгєєнийг 8-р сарын 13-ны 17 цагаас хийж, сугалааг зохион явуулна.
3.7. Тэмцээнд оролцох багийн эрхийн тєлбєрт 500,000 тєгрєг тєлєх ба тєлбєрийн мєнгийг бvрэн тєлсний дараа сугалаанд оролцох эрхтэй болно.
3.8. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Yvнд:
3.8.1. Тэмцээний vеэр Стадионы мэдлийн зам талбай, зvлэг, тоног тєхєєрємж, эд хогшлын бvрэн бvтэн байдал, ариун цэврийг сахина.
3.8.2. Тэмцээний vеэр хєлбємбєгийн талбайн эргэн тойронд vзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрvvл маргаан гаргахыг хориглох ба хэрэв тамирчин нь ийм байдал гаргасан бол баг, тамирчдыг тэмцээнээс хасах, vзэгч, хєгжєєн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
3.8.3. Тэмцээний vеэр баг тамирчдын зvгээс талбайн шvvгчдийг шийдвэрийг эсэргvvцэж элдэв зvй бус vйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шvvгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

Дєрєв. Шагнал
4.1. Тэмцээний эхний байр эзэлсэн багт шилжин явах цом гардуулж, эхний 3 байр эзэлсэн багийг алт, мєнгє, хvрэл медаль, мєнгєн шагналаар шагнана.
Нэгдvгээр байр:
1,500,000 тєгрєг, Цом, алтан медаль
Хоёрдугаар байр:
1,200,000 тєгрєг, Мєнгєн цар, мєнгєн медаль
Гуравдугаар байр:
800,000 тєгрєг, Хvрэл цар, хїрэл медаль


Бусад шагналууд:
Лигийн шилдэг мэргэн буучийн “Алтан *a*хай” шагнал
- Батламж, 50,000 тєгрєг
Лигийн шилдэг “Тэгш тоглогч” шагнал
- Батламж, 50,000 тєгрєг
Лигийн шилдэг хамгаалагч шагнал
- Батламж, 50,000 тєгрєг
Лигийн шилдэг хаалгач шагнал
- Батламж, 50,000 тєгрєг
Лигийн шилдэг багийн ахлагч
- Батламж, 50,000 тєгрєг
“Fair Play” нэрэмжит багийн шагнал
- Батламж, 50,000 тєгрєг
Шилдэг хамтрагч байгууллага
- Талархлын диплом



Хєлбємбєг Сонирхогч, Хєгжєєн Дэмжигчдийн Холбоо

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 4:16 pm
by zigo
Өнгөрөгч хагас сайн өдөр буюу 8 сарын 8-ны өдөр Тайгер лигийн 2009 оны тэмцээнд оролцох эрхийн төлөө 16 баг өрсөлдснөөс Андрос, Ми Гүн Хуа, Онч Аудит, НТВ, СК FC, Алтан бөмбөг, УБ Барс, ИНЕГ гэсэн 8 баг шалгаран оролцох боллоо. Эдгээр багуудаас гадна Тайгер лиги 2008 тэмцээний шилдэг 8-д багтсан Техно Николь, Халиун Од, МSM, Бүргэдүүд, Дельта, Friends, Хонхорын шонхорууд, Хангарьд багууд тэмцээнд оролцох эрхээ шууд авсан байна.

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 4:27 pm
by [AMATORY]
Хонхорын шонхорууд байгаа юм уу? Манайхтай нийлээгүй юм уу Зиго :smile:

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 4:28 pm
by zigo
Friends, Хонхорын шонхорууд багууд нэгдэж байгаан улмаас үлдсэн нэг эрхийг Спортын Цонх багт өгсөн бөлгөө.

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 4:40 pm
by [AMATORY]
Ойлгосон бөлгөө. Амжилт :gold

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 10, 2009 6:46 pm
by zigo
Amatory wrote:Ойлгосон бөлгөө. Амжилт :gold


Баярлалаа! Ирж дэмжиж байгаарай.

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 20, 2009 10:38 pm
by zigo
Сонирхогчдын хєлбємбєгийн Tiger League-ийн тэмцээн

Image

Хєлбємбєг Сонирхогч, Хєгжєєн Дэмжигчдийн Холбооноос Тайгер Лигийн тэмцээнийг 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээн Тєв цэнгэлдэх хїрээлэнд 8-р сарын 15-наас 9-р сарын 6-ныг дуустал амралтын єдрїїдэд явагдана.

Тэмцээнд нийт 18 багийн 400 шахам тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин єрсєлддєг билээ. Энэ удаагийн тэмцээнд шинэ багууд орж байгаагаас гадна хуучин хашир туршлагатай багууд оролцож лигийн цомын тєлєє хїч їзэж байна.
Єнгєрсєн жилийн аварга Техно Николь баг энэ жил нэрээ єєрчлєн Continental, 2007 оны аварга Бїргэдїїд баг Kitchen All нэрээр, лигийн анхны шилдэг багууд болох Friends FC, Хонхорын шонхорууд багууд нэгдэж Zeus Capital нэртэйгээр тэмцээнд оролцож байгаа. Тїїнчлэн гадаадын тамирчид Тайгер лигт олон оролцдог нь энэхїї тэмцээнийг улам бїр сонирхолтой болгодог.

Та бїхэн тэмцээнийг хуваарь, оноолтыг www.mongolfootball.com вэбсайтаас сонирхон їзээрэй.


8 сарын 15-ны тэмцээн А хэсгийн багуудын тоглолтоор эхэллээ.


2009.08.15

1 Continental 0:2 NTV
Гоол: NTV Тамираа-1, Эрдэнээ-1
2 Спортын цонх 1:1 Zeus Capital
Гоол: СЦ Бадсэр-1, ZC Чойдорж
3 БУЯНТ-УХАА 1:1 Мүгүнхуа
Гоол: БУЯНТ-УХАА Пүрэвдорж-1, Мүгүнхуа Мин Киун Рио-1
4 Kitchen All 1:1 Coninental
Гоол: КА Оюунболд-1, Соn Кубин-1
5 NTV 2:0 Спортын Цонх
Гоол: НТВ Эрдэнээ-1, Батжаргал-1
6 Алтан бөмбөг 1:1 CKFC
Гоол: АБ Батгэрэл-1, CKFC Балдорж-1
7 Халиун Од 1:1 Дельта
Гоол: ХО Буян Өлзий-1, Дел Мөнхбаяр-1
8 УБ Барс 2:1 Хангарьд
УБ Барс: Оргил-1, Хашаа-1 Хангарьд: Цогтбаатар-1
9
Sony 1:2 Онч Аудит
Sony: Ууганбаяр, ОА: Уранбаатар-1, Есөнтөмөр-1
10 Болт 1:2 Халиун Од
Болт: Бат-1, ХО: Төржаргал-1, Билгүүн-1
11 Дельта 1:2 УБ Барс
Дельта: Жаргалсайхан-1, УББ: Оргил-1, Энэрэл-1
12 МSM 4:1 Андрос
MSM: Мөнхтулга-1, Мөнхөө-1, Өлзийбат-2, Андрос: Алтанцоож-1




2009.08.16

1 Kitchen All 1:1 Спортын цонх
КА: Баттүвшин-1, СЦ: Батболд-1
2 Zeus Capital 0:0 НТВ

3 БУЯНТ-УХАА 2:0 CKFC
БУЯНТ-УХАА: Пүрэвдорж-2
4 Continental 2:0 Спортын Цонх
Con: Кубин-2
5 Kitchen All 1:2 НТВ
КА: Мөнхсайхан-1, НТВ: Тамираа-1, Батжаргал-1
6 Мүгүнхуа 2:0 Алтанбөмбөг
Мүг: Чой Жон Мин-2
7 УБ Барс 1:0 Болт
УББ: Одко-1
8 Хангарьд 1:1 Дельта
Хан: Баасандорж-1, Дел: Жаргалсайхан
9 Андрос 2:1 Sony
Анд: Өсөхбаяр-1, Ариунбат-1, Sony: Энхтөр-1
10 Халиун Од 1:0 УБ Барс
УББ: Аза-1 (автогоол)
11 Дельта 2:1 Болт
Дел: Жаргалсайхан-1, Болт: Батхишиг-1
12 MSM 2:1 Онч Аудит
MSM: Мөнхөө-2, ОА: Эрдэнэбаатар 1

Image

ХЄЛБЄМБЄГ СОНИРХОГЧ, ХЄГЖЄЄН ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Sun Aug 23, 2009 4:47 pm
by monhoo_ts2003
энэ tiger лигт 2,3 жил амжилтай тоглосоны дараа монголын үндэсний лигт тоглоx юм уу?
тийм болсон сурагтай үнэн юм уу? би xүнээс сонссон. :mongol:
эсвэл МXXолбоо бас өөрсдийн сонирxогчдын лиг байдаг юм у?

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Sun Aug 23, 2009 6:05 pm
by Taaga
Ireh togloltiin huvaari ni yaaj hiigdej bgaan?

CK FC and Kitchen All gesen 2 bagiig demjij bn. Zurag hurug bval taviarai

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 24, 2009 3:49 pm
by zigo
monhoo_ts2003 wrote:энэ tiger лигт 2,3 жил амжилтай тоглосоны дараа монголын үндэсний лигт тоглоx юм уу?
тийм болсон сурагтай үнэн юм уу? би xүнээс сонссон. :mongol:
эсвэл МXXолбоо бас өөрсдийн сонирxогчдын лиг байдаг юм у?


Наадхыг чинь бол ёстой сонсоогүй юм байна. МХХолбоо сонирхогчийн холбоондоо дургүй юм шиг байна лээ. Өөрсдөөс нь илүү юм хийгээд байхаар дургүй байдаг байх лдаа. ккк

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 24, 2009 3:55 pm
by zigo
СОНИРХОГЧДЫН ХӨЛБӨМБӨГИЙН "TIGER LEAGUE 2009" ТЭМЦЭЭН ТАЛДАА ОРЛОО


“Tiger League 2009” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 8 сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэн явагдаж, нийт 24 тоглолт боллоо.
Тэмцээний эхний 2 өдрийн дараахь байдлаар өнгөлөг харагдаж, хэгсгээ тэргүүлэх магадлалтай багийн тоонд багтаж байсан “Б” хэсгийн MSM баг 22, 23-нд 4 тоглолт хийн ердөө 4-хөн оноо авснаар манлайллаа алдаж хэсгийнхээ 4-р байрлуу уналаа. Энэ хэсгийг Tiger League-2008 тэмцээний мөнгөн медальт Халиун Од баг “өвдөг шороодолгүй” өнгөлж байна.
“А” хэсгийг 2008 оны тэмцээнд хэсгээсээ гарч чадаагүй НТВ баг босоо тэргүүлсэн хэвээр байна. Харин энэ удаагийн хамгийн том шуугиан гэвэл өнгөрсөн жил ганц ч хожигдол амсалгүйгээр түрүүлсэн Continental(Tехно Николь) баг одоогийн байдлаар 6 тоглож 2 хожиж, 1 тэнцэн, 3 хожигдон 7 оноотойгоор “А” хэсгийн 6-р байранд явж байна. Нэг хэсгээс эхний 4 баг шалгарах тул тэд үлдсэн хоёр тоглолтондоо цэвэр хожил аван, дээр нь бусад багуудын тоглолтын үр дүнгээс шалтгаалан хэсгээс гарах үгүйгээ шийдэх болоод байна. Тiger League-ийн аврага баг дахин аврага болж чададгүй уламжлал хадгалагдан үлдэх бололтой.

Image
Image
Мэргэн буучид:
MSM: Мөнхөө – 6 гоол
Мү Гүн Хуа: Чой Жон Мин – 4 гоол
Буянт-Ухаа: Пүрэвдорж – 4 гоол
Халиун Од: Мөнх-Эрдэнэ – 3 гоол

ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Wed Aug 26, 2009 2:47 am
by tuulaiok
Code: Select all
энд зураг тавьж болдог бил үү

Image
алтанбөмбөг:спортын цонх

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 12:07 am
by zigo
Энэ ямар лаг зураг вэ. Хэний авсан зураг вэ?

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 9:36 am
by Gankhuu
Өөрийхөө авсан зургийг тавиж байна аа наад бүсгүй чинь

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 10:04 am
by [AMATORY]
tuulaiok wrote:
Code: Select all
энд зураг тавьж болдог бил үү

Image
алтанбөмбөг:спортын цонх

Хөөх туулайок сайн уу. Guitar.mn-ий сайтын дүү мөн шиг байх юм. Манай форумд тавтай морил. Олон сайхан зургаараа биднийг баярлуулж байгаарай :eek:

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 10:30 am
by suldees
очиж дэмжинээ Зиго Наска 2 оо найдвар тавьж байгааа шүү .

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 11:40 pm
by tuulaiok
Буянт-Ухаа : Ntv (1:2)
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Thu Aug 27, 2009 11:48 pm
by Адмирал
хэ хэ Туулай таньжынуу :mrgreen:

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Fri Aug 28, 2009 12:50 am
by zigo
Нээрээ нэг жижигхэн охин зураг аваад гүйгээд байсан тэр юм байнашд, тиймүү? Өшөө олон олон гоё зураг авч тавиарай. :eek:

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Fri Aug 28, 2009 2:45 am
by tuulaiok
Amatory та сайн уу уран бүтээл өндөр үү
Admiral өө танилгүй яахав Баяраа :mrgreen:
zigo аан жижкэн бол мөн байхаа yes_sir

алтан бөмбөг : cпортын цонх

Image
Image
Image
Image

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Fri Aug 28, 2009 2:50 am
by tuulaiok
үргэлжлэл
Image
Image
Image

завсарлага алтанбөмбөг
Image
Image
спортын цонх
Image
Image

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Sat Aug 29, 2009 4:51 pm
by rednasca
найс найс...
багийнхаа зургаа авахуулъя... :)

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 31, 2009 10:11 am
by monkhoo
rednasca wrote:найс найс...
багийнхаа зургаа авахуулъя... :)

hehe. th

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 31, 2009 1:45 pm
by gavaa_tuvshinbayar
Tiger League 2009 тэмцээний play-off тоглолтын шатанд шалгарсан багуудад амжилт хүсье

Re: TIGER LEAGUE - 2009

PostPosted: Mon Aug 31, 2009 3:51 pm
by zigo
ХЭСГИЙН ТОГЛОЛТУУД ДУУСЛАА


Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 8-р сарын 29, 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Tiger League 2009” тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдан шилдэг 8 баг хагас шигшээд шалгарлаа.
“А” хэсгийн 3, 4-р байрын төлөө 5 баг өрсөлдснөөс “Tiger League” тэмцээний өмнөх жилүүдийн аврага багууд болох Continental(Техно Николь), Kitchen All (Бүргэдүүд) багууд аргагүй туршлага заан эцсийн мөчид хэсгээсээ шалгарч чадлаа. Энэ хэсгийг тэмцээний эхний өдрөөс хошуучилсан НТВ баг 19 оноотой тэргүүлсэн бол “Zeus Capital” баг 18 оноотойгоор удааллаа.
“Б” хэсгийн тоглолтууд мөн сонирхолтой болсон бөгөөд уг тэмцээний хошой мөнгөн медальт “MSM” баг анх удаагаа хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Харин тэдний орон зайг энэ жил шинээр байгуулагдан оролцож буй н.Оргил ахлагчтай УБ Барс баг эзэгнэн хэсгийнхээ 3-р байранд бичигдэн хагас шигшээ тоглолтонд шалгарч чадлаа. Харин тэмцээний эхний өдрөөс тун тааруухан тоглолтыг үзүүлж байсан Хангарьд баг яван чангарсаар хэсгээсээ 4-р байраар, 2007 оны Тайгер лигийн аврага Дельта баг 2-р шалгарлаа.
Хагас шигшээ тоглолт 09 сарын 05-ны хагас сайн өдрийн өглөөний 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэнэ.