Page 1 of 5

Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Thu Aug 10, 2006 1:21 pm
by rednasca
одоогоор тэмцээнд албан ёсоор оролцох эрх аваагүй тул багийн сэдэв нээхээ азнаад байж байтал бусад багууд эхнээсээ нээгээд эхэлсэн тул нээлээ. ингэлээ гээд ямар нэг асуудал үүсэхгүй юм шиг байна. :mrgreen:
би багийнхаа тухай хурал дээр товч танилцуулсан байгаа.
энэ сэдэв дээр дэлгэрэнгүй мэдээлэл тавих болно.

PostPosted: Thu Aug 10, 2006 1:46 pm
by BECKHAM
rednasca today oroi hamtarsan beltgel hiiy gej bodoj bna. yu gej bodoj bna. mun taniltsaj sanal bodloo soliltsoy. tanaihiig 5 tsagarigtai togloson gej sonsson

PostPosted: Thu Aug 10, 2006 2:02 pm
by rednasca
өө тэгсэн ч яахав. манайхан өнөөдөр 7 цагаас паркад уулзана. танайхан бэлэн бол паркад хүрээд ирж болно шүү. миний утас 99781054.

PostPosted: Fri Aug 11, 2006 9:06 am
by rednasca
за, манай баг өчигдөр жинхэнэ буюу мэдүүлэг дээрх бүрэлдэхүүнээрээ албан ёсны анхны нөхөрсөг тоглолтоо хийлээ. паркийн талбайд энэ тэмцээний ивээн тэтгэгчдийн нэг УБ Даатгал багтай 2 тоглолт хийлээ. эхний тоглолтод давуу байдалтай байсан ч айлын сөрөг довтолгоо гоол болж, манайхан сүүлд довтолсоор цаг дууссан. Айлын багийн Барсагийн өмсгөлтэй, Германы өмсгөлтэй 2 залуугийн тоглолтыг магтахаас өөр аргагүй ээ.
Дараа нь хариу тоглолт хийж манай багийн довтлогч Батбаяр хажуугаас гаргасан бөмбөгийг гайхамшигтай мөргөж гоолдлоо. багийн түүхэн дэх анхны гоол сайхан гоол байлаа. урам зориг орсон манай багийнхан шуурган довтолгоо үзүүлж удаа дараа айлын шон онож, 5-ын талбай дотор бөөн бужигнаан үүсгэлээ. зөндөө олон боломж алдсан даа. даанч хөлбөмбөгийн алтан дүрэм буюу чи хийхгүй бол би хийе гээд айлын хүний алсаас цохисон бөмбөг хаалгачаас ойсныг чихээд 1-1 боллоо. /хавсаа байсан эсэхийг бурхан л мэдэх байх. хэхэхэ/
тэгээд цаг дуусаад пенальти цохиход манай хаалгач алдаагаа засаж айлын 5 цохилтын 3-г хааж, 1-г алдаж, 1-нь зөрсөн бол, манайхан 4 цохисноос 2 оруулж, 1 хаалгуулж, 1 зөрж, манай баг 2-1-ээр хожлоо.....
УБ Даатгал багтай хийсэн нөхөрсөг тоглолт сайхан боллоо. Дараа тэмцээн дээр учирна биз ээ. Та бүхэнд амжилт...../бас өөрсөддөө. хэхэ/

PostPosted: Fri Aug 11, 2006 12:44 pm
by zigo
Баяр хүргэе! Анхны тоглолт гэхэд танай баг тун муугүй тоглосон бололтой. Өнөөдөр уг нь манай Friends FC бэлтгэл хийнэ. Гэхдээ 15-н стадионд гэсэн болохоор парк орох эсэхээ мэдэхгүй байна. Уг тийшээ очиж танай багтай нөхөрсөг хиймээр л байна.

PostPosted: Fri Aug 11, 2006 2:01 pm
by rednasca
урмын үг хайрласан зигод баярлалаа. манай багийнхан ирэх мягмар гарагт буюу 15-нд бэлтгэлтэй. танайхан тэр үеэр ирж болно. даанч паркийн харуулууд мөнгө нэхээд ядаргаатай л даа. гэхдээ баг тус бүр 5000 өгөхөд уг нь хангалттай. 15-ын талбай чинь яг стандарт талбай болохоор аягүй хэцүү л дээ. тэгээд ч бараг цемент гэсэн үг. хэхэ. нэгэнт тэмцээн болох юм чинь парк дээр тоглоё. танайхыг урьж байна.

PostPosted: Fri Aug 11, 2006 2:15 pm
by SAVAGE
Ирэх 2 дахь єдєр манайх УБ Даатгалаас урилга авчихаад байгаа...

PostPosted: Fri Aug 11, 2006 3:39 pm
by BECKHAM
uchigdur saihan toglolt bolloo. manaih urd ni 5 tsagarigt but nirguulj baisanaa bodohod ovoo l bolj bna. 2 togloltiin niilber 2-1 gesen ni deer bha. manai suuliin bumbugnii uchiriig bag dotroo yariltsahad yamarch oton boloogui yum bilee. tegeed ch chi saihan bichlee. alsaas tsohison bumbugiig chihej goaldloo gej. ingeheer oton baihgui bga biz. za ene ch yahav. suuld haalgachdaa bas dovtlogchdoo shalgaj penalti hiisen ni ih ur duntei bolloo. ene deer anhaarah yum ih bna . za amjilt husye. ireh 7 honogoos holbogdoj bgaad dahin togloy

PostPosted: Wed Aug 16, 2006 9:23 am
by SAVAGE
Маргааш орой танайхтай тоглох уу... Танай талбай дээр...

PostPosted: Wed Aug 16, 2006 10:06 am
by rednasca
өө. уучлаарай. манайх маргааш орой чөтгөр дүү нартай тоглохоор тохирсон байгаа. харин танайхтай 19-нд буюу хагас сайнд паркад тогловол болж л байна. тохирох уу?

PostPosted: Wed Aug 16, 2006 10:24 am
by SAVAGE
Манайх 19 нд Чєтгєрvvдтэй байгаа... тэгвэл яахав...

PostPosted: Wed Aug 16, 2006 11:06 am
by rednasca
тэгвэл маргааш нь буюу бүтэн сайнд тогловол яаж байна. танайхтай тоглох хүсэл их байна л даа. хэхэ. та нар боломжтой үеээ санал болго доо.

PostPosted: Wed Aug 16, 2006 4:44 pm
by BECKHAM
nasca tanai bagtai ireh 2 dahi buyu 22-nd tanai talbai deer togloh huseltei bna. hariu ilgeene uu?

PostPosted: Wed Aug 16, 2006 5:04 pm
by rednasca
танайх бүх багтаа тоглосон уу? овоо л амжилттай байх шиг санагдсан. манайх гол нь найзууд багтай хэзээ тоглохоос бусад юм шалтгаалах гээд байна. энийг зохицуулчихвал манай баг бэлэн л байна. дөхүүлж байгаад холбогдоё.

PostPosted: Wed Aug 16, 2006 5:24 pm
by BECKHAM
manaih tavan tsagarig. chutguruud. naizuud, sportiin tsonh , shonhoruud zereg baguudtai toglood bna. 22.nd suuliin friendley-e temtseen boloh talbaidaa tanaitai hiih sonirholtoi bna.

PostPosted: Wed Aug 16, 2006 8:19 pm
by SAVAGE
Манайх бvтэн сайнд худлаа байхаа... Хагассайнд тоглочиход бvтэн сайнд тогловол эхнэр хvvхэд хэцvvднэ.

PostPosted: Thu Aug 17, 2006 8:31 am
by rednasca
манай багтай нөгөөдөр буюу 19-ны өдөр тоглох баг байна уу? найзууд багийн хувьд 21 юм уу, 22 -ны өдөр боломжтой юу?

PostPosted: Thu Aug 17, 2006 10:54 am
by SAVAGE
22 нд тоглоё...

PostPosted: Thu Aug 17, 2006 11:26 am
by rednasca
болж байна. бараг бидний болон танайхны хувьд сүүлчийн нөхөрсөг тоглолт болох биз ээ. би багийнхантайгаа өнөөдөр уулзаад хариугаа маргааш хэлье. харин хаана тоглох вэ?

PostPosted: Thu Aug 17, 2006 11:28 am
by SAVAGE
Парк байвал яаж байна...

PostPosted: Thu Aug 17, 2006 12:46 pm
by rednasca
парк бол манай талбай шүү дээ. та нар зөвшөөрвөл бид нар юу гэж татгалзах вэ дээ. за, тэгэхээр 22-ны 19 цагт парк дээр уулзая. тохирлоо шүү дээ.

PostPosted: Thu Aug 17, 2006 1:47 pm
by SAVAGE
За єєр иймээ тиймээ юм гарахгvй бол 22 ны мягмар гариг гэж тохирлоо...

PostPosted: Sun Aug 20, 2006 11:13 am
by rednasca
багийн ажил гэж гүйсээр байтал дунд нь болсон 2 ч нөхөрсөг тоглолтоо бичээгүй байна. нэгэнт багийн түүх бичигдэж явж байгаа тул бүх тоглолтын тоймоо дэлгэрэнгүй бичих нь зүйтэй гэж үзэж байна.

бид нар 17-ны орой 40000 чөтгөрүүд багтай 24 дүгээр сургуулийн талбай дээр тоглолоо. Манайхан очтол тэр талбай дээр чөтгөрүүдийн А, Б багууд ирсэн бололтой нилээн олон хүүхдүүд цугларчээ. цөм цөм бөмбөг цохиод л ....бас л тодорхой хэмжээнд сэтгэлзүйн дайралт хийгээд л.......:-o
талбайн хувьд бас л хэцүү талбай байна лээ. жижигхэн талбайдаа томдсон хаалгатай. талбай нь мөсөн коток шиг л....хажуу талдаа траншейний 2 ч нүхтэй. манай багийн хүн тэрэнд нь унаж үхэх дөхсөн. хэхэхэ. энэ бүгд та нарын буруу биш ч гэсэн нэгэнт чөтгөрүүд дүү нар албан ёсоор баг байгуулсан учраас жаахан ч гэсэн анхаарал тавьж талбайгаа өөд нь татах талаар юм бодсон нь дээр шүү гэж зөвлөе. 24 дүгээр сургуулийн захирал, дарга нартай нь уулзах хэрэгтэй шүү дээ. ядаж л тэр нүхээ бөглөмөөр байна. тэгэхгүй бол танай талбай дээр цаашид нөхөрсөг хийхийг лав манай баг зөвшөөрөхгүй юм билээ. хэрвээ багийн хүн маань гэмтэл авбал хэн хариуцах вэ? гээд л асуудал байна. за олон зүйл нуршилгүй тоглолтын тайлбартаа оръё.

шүүгчээр С1 телевизийн тайлбарлагч Батзаяа ажиллалаа. цаг зав гаргаж ажилласан түүнд талархалаа илэрхийлье.
тоглолтын эхний хэдэн минутад онц аюул тарихаар зүйл болсонгүй ээ. тоглолтын анхны бөмбөгийг араас агаараар ирсэн бөмбөгийг Батбаяр мөргөж урагшаа хаясаныг багийн дэд ахлагч Мандах хаалгачаас нь түрүүлж мөргөж давуулан орууллаа. Чөтгөрүүд ч мэдээж довтолгоогоо эрчимжүүллээ. харин манай хамгаалалт сайн ажиллаж аюулыг тухай бүр арилгаж байлаа. удалгүй манай сөрөг довтолгоо амжилтанд хүрж мөн л уралдуулж хаясан бөмбөгийг Мөнхзул хүлээн авч хаалгачийг хуураад хийлээ. тун удалгүй Хүрэлбаатарын алсаас санамсаргүй дамжуулсан бөмбөг золтой л орсонгүй. хаалгачийн урд нь маш эвгүй ойлт авч дээгүүр нь давсан ч хөндлөвч онолоо. ойсон бөмбөгийг нь Сайнбилэг чихэх гэсэн боловч нуруу нь намдлаа. хэхэхэ.

ингээд тоглолтын 1-р үе дууслаа. 2-р үе эхлэхэд чөтгөрүүд өөрсдийгөө зоригжуулж харагдана. угаасаа өмнө нь талбайдаа хожигдож үзээгүй баг тул сандарсан байх л даа. харин тэгтэл хажуугаас дамжуулсан бөмбөгийг Мандах сайхан мөргөсөн ч шон онолоо. Азаар ойсон бөмбөг нь буцаад ирсэнийг Батбаяр чихэж 3-0 болголоо. үүнээс хойш манайхан хамгаалж, чөтгөрүүд довтолж тоглолт үргэлжиллээ.
удалгүй шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээр чөтгөрүүд торгуулийн цохилт хийх эрх авсаныг тэдний багийн ахлагч Нанжид итгэлтэй цохиж орууллаа. Манайхан ч сэтгэл нэг их зовсонгүй. гэтэл хөлбөмбөг тоглоход хэзээ ч тайвширч болохгүй гэдэг нь батлагдаж 3-2 боллоо. гэхдээ энэ гоол бол бас л будлиантай байсныг хэлэхгүй өнгөрөмгүй санагдлаа. хэхэ. алсын цохилтыг хаалгач маань шууд барьж чадаагүй буулгаад эргээд авах гэтэл айлын довтлогч биеэрээ хаалгачийг мөргөөд сул бөмбөгийг чихэв.
ингээд үлдсэн 10 минутад чөтгөрүүд аюултай олон довтолгоо хийлээ. харин манайхан сайн хамгаалсаны хүчинд нэмж гоол алдсангүй ээ.
тоглолт 3-2 харьцаагаар өндөрлөж, чөтгөрүүдийг талбай дээр нь хожсон анхны баг боллоо.
гэхдээ чөтгөрүүд багийн үндсэн хаалгач нь ирээгүй бөгөөд гол хамгаалагч нь мөн байхгүй байсныг харгалзан үзвэл тэдний баг үнэхээр сайн нь олон зүйлээс харагдсаныг бусад багууд ч хүлээн зөвшөөрөх бизээ. манай 2 баг тэмцээнд 1 бүсэд орсон бөгөөд гал гарсан тоглолт болох нь ойлгомжтой боллоо. хэхэхэ.

PostPosted: Sun Aug 20, 2006 11:26 am
by rednasca
Бидний дараагийн тоглолт хийх баг маань мөн л нэг бүсэд орсон, анхны тэмцээний аварга баг буюу Спорт цонх баг байлаа. Тиймээс манайхан дор бүрнээ л хичээж тоглох талаар ярьлаа.
Тоглолт тэмцээн болох талбай буюу паркийн талбайд эхэллээ.

тоглолтын эхний үе үндсэндээ тэдний давамгайлал дор өнгөрлөө. манайхан ойр ойрхон нөхөрсөг хийгээд ядарсан уу? эсвэл өөр зүйлээс болсон уу? нэг л идэвхгүй тоглолоо. мөн багийн дэд ахлагч маань ирээгүй л байлаа. айлын харин 10 номерын тоглогч тоглолтыг сайхан удирдаж, манай хаалганд алсаас хэд хэдэн аюултай цохилт хийлээ.
гэхдээ өөр аюултай цохилтууд дахиж болсонгүй ээ. эхний үе 0-0 өндөрлөлөө.

2-р үе эхлэхэд Мандах талбайд гарч, эсрэгээрээ айлын 10 сууснаар манайхан давамгайлж ирлээ. удалгүй хажуунаас гаргасан бөмбөгийг Сайнбилэг хөл тавиад хаалгачийн эсрэг талын булан руу нь чиглүүлсэн гоол болж 1-0 боллоо. айлын хамгаалагч нар анхаарал сарнисан нь энэ гоол ороход нөлөөллөө. удалгүй айлын 10 номер буцаад ирлээ. шууд л тэдний довтолгоо сайжирч эхэллээ. энэ яасан мундаг хүн бэ? гэтэл тэдний багийн тоглогч биш, харин дасгалжуулагч нь байлаа. Би хувьдаа Одбаяр байсан болов уу? гэж таамаглаж байна. манай хамгаалалт хэд хэдэн алдаа гаргасан ч хаалгач Доржсэнгээ маань амжилттай хамгааллаа. Цаг дуусах дөхөөд л....Айлын довтолгоо эрчимжиж, манайх сөрөг довтолгоо хийх гэсэн боловч тэдний хамгаалалтын шугам сайн ажиллаж нэвтрүүлсэнгүй. Ялангуяа Халиун багаа сайн удирдаж тоглолоо.
Өөр сайн тоглосон хүмүүс байсан ч нэрийг нь мэдэхгүй болохоор дурдсангүй. Ямар тийм өндөр, намтай, өргөн, бүдүүнтэй нь тэглээ гэлтэй биш дээ. :-o
Удалгүй тоглолтын хамгийн сүүлчийн секундэд айлын довтлогч ганцаараа шахуу гарсан нь бөмбөгөндөө арай л хүрч чадсангүй ээ. ингээд 1-0 цаг дуусч манай баг хожил авлаа. Гэхдээ энэ тоглолт яаж ч эргэж болохоор байлаа. 2 баг эн тэнцүүхэн гэдэг нь харагдлаа.
Дараа нь хэсэг хугацааны амралтын дараа дахин тоглосон бөгөөд эхний үед л жинхэнэ бүрэлдэхүүнээр тоглож 1-1 тэнцээд, манайхан нөөц тоглогчдоо гаргаснаар тоглолт нэмэлт цаг хүртэл үргэлжилж эцэст нь тэдний баг алтан бөмбөг хийж тоглолт өндөрлөсөн юм.
Та бүхэнд баярлалаа. Тэмцээнээр уулзая.

PostPosted: Sun Aug 20, 2006 11:33 am
by rednasca
Одоо манай баг 22-нд 19 цагаас Найзууд багтай сүүлчийн нөхөрсөг тоглолтоо хийнэ. Тэгээд л тэмцээндээ орно доо.