Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Moderator: Бөхийн модууд

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Odgerel » Tue Nov 22, 2011 2:16 pm

Цагаанаа Мяа 2-ыг ингэж талцуулах ямар хэрэг байна даа, 2-уулаа сайхан авъяастай, Монголын нэр нүүрийг тахалж яваа залуус. Энэ 2 ингэж өрсөлдөж бие биенээ хурцлаагүй бол Цагаанаа дэлхийн аварга болох ч байсан юмуу хэн мэдлээ. Мяа-тай уулзаж л байсан сайхан даруухан илүү дутуу зангүй яргай махтай бор залуу байсан. Цагаанаа бол угаасаа баавар амьтан даа, хийх юмаа хийчихсэн, хийж ч байгаа хүн тэр зэргийн баавар, бардамнал байлгүй л яахав дээ, өөрөө өөрийгөө шатааж, зорилго тавьж байж барилддаг тэрэндээ хүрдэг, яалт ч үгүй байгалиасаа төрчихсөн амьтан, манай жүдогийн түүхийг бичээд л явж байна.

Манай 2-ийг олимпийн өмнө түрүүлж 2 ялсан нь гэсэн болзолтойгоор сорилт хийлгээд ялсаныг нь олимпод явуулах хэрэгтэй, дараа нь хэн хэн нь гомдолгүй амар.

Жишээ нь Солонгост 2004 оны олимпоор 73кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн Ли Вон Хи гэж залуу 2008 оны олимпод орох нь ойлгомжтой гэж байтал одоо 73-ын дэлхийн эрэмбэд 1-д байгаа Ван Ги Чун гээд 1988 оны залуу гараад ирсэн. Солонгосууд шударга улсууд олимпийн өмна шууд сорилт хийлгээд нэлээн хэл ам хэрүүл шуугиан болж Ван ялж олимпод орсон, Ван олимпод аваргын төлөө Азербайжанд эхний 30 сек-д цэвэр авхуулаад, ТВ-ээр Ли Вон Хи ахаа уучлаарай алтан медаль авч чадсангүй гээд уйлаад, энүүгээр л нэг юм болж байсан. Тэгээд тэрнээс хойш дэлхийн аваргад 3 түрүүлчихсэн ш дээ, тийм өрсөлдөгч байсан учраас л өөрийгөө тэгэж дайчилсан байж таарна.

Жин жиндээ тэнцүүхэн өрсөлдөгчид байгаа болохоор л тухайн жиндээ манайхан илүүрхээд байна ш дээ, 60-д Амартүвшин, 2 Болбаатар, Төмөрхүлэг гээд шижигнэсэн залуучууд хоорондоо үзсээр байгаад одоо ямар ч тэмцээнд хэн нь ч явсан медаль зулгааж ирээд байгаа биз дээ. -100- ын Тэмүүлэн Түвшээ 2 байна. Бусад жинд тэгэхэд дотоодын өрсөлдөөн сул болохоор дэлхийд гарч чадахгүй л байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд харин өөр юм шиг байгаа юм, манай хүүхнүүд чинь эрчүүдтэйгээ бэлтгэл дээрээ сайн үздэг гэж сонссон.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Sun Nov 27, 2011 10:07 pm

12.09-12.11-ны хооронд болох Токио Гранд Сламд шигшээ багын тамирчид эрчимтэй бэлтгэлд гарсан байгаан байна...Тэд 12.07ны өдөр явах юм байна...Мөн Балжка аварга бэлтгэлийг маш эрчимтэй яс хийлгэдэг нэгэн гэнэ...Одоогоор тамирчид Баянгол зочид буудалд байрлажээ...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Цоомоо » Fri Dec 02, 2011 3:40 pm

БНСУ-ын Чэжүд эхэлсэн жүдо бөхийн Дэлхийн цомын эхний өдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас найм нь медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Энэхүү тэмцээнд 35 орны 141 эрэгтэй, 121 эмэгтэй, нийт 262 жүдоч өрсөлдөж буй бөгөөд үүний тэн хагас орчмыг БНСУ (28 эр, 27 эм), Монгол (27 эр, 23 эм), Франц (16 эр, 12 эм) гэсэн гурван улсын тамирчид бүрдүүлж байна. Чэжүгийн Дэлхийн цомд Монгол Улсаас залуучууд түлхүү багтсан багийг илгээсэн билээ.
Дэлхийн цомын эхний өдөр эрэгтэйчүүдийн доод гурав, эмэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн медальтнууд тодрох ба манай тамирчдын 26 нь дэвжээнд гарснаас найм нь медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Үүнийг жин жингээр нь сонирхуулъя.
60 кг-д Ч.Болдбаатар Эквадорын Хосе Ромеро, Казахстаны Рустам Ибраев, БНСУ-ын Жан Жин-Минь нарыг ялсан бол Д.Амартүвшин энэ жилийн Универсиадын аварга, ДАШТ-ий 5-р байрын шагналт Ким Вонь-Жинь, Казахстаны Саламат Утарбаев, Францын Винсен Лимар нарыг буулган авч хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд манай хоёр бөх хоорондоо өрсөлдөх юм. Энэ жинд барилдсан Универсиадын мөнгөн медальт О.Чинбат Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, энэ жилийн ДАШТ-ий 5-р байрын шагналт Чой Гван-Хёнд торгуулиар, С.Батгал Узбекистаны Шарафуддин Лутфиллаевт цэвэр ялагджээ.
66 кг-д Д.Алтансүх Мароккогийн Хамза Белгаид, ОХУ-ын Михайль Пуляев, БНСУ-ын Хван Бо-Бэ нарыг ялаад БНСУ-ын Чо Жүн-Хотой хагас шигшээд барилдах гэж буй бол БНСУ-ын Ан Жён-Хван, Францын Давид Ларос нарыг ялсан Б.Хишигбаяр мөн энэ даваанд Францын Димитри Драгинтай хүч үзэхээр болжээ. Узбекистаны Улугбек Норкобиловыг ялж, Францын Димитри Драгинд хожигдсон А.Батсуурь Францын өөр нэг бөх Давид Ларосыг буулган авснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрээр Д.Алтансүх, Чо Жүн-Хо нарын ялагдсантай нь медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдааныг хийнэ. Энэ жинд Б.Батгэрэл Францын Пьер Дупрад ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
73 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатар Мексикийн Ли Мейт, Румыний Дан Фасиэ нарыг ялж хагас шигшээд шалгараад байгаа бол Г.Одбаяр Казахстаны Бекзат Манасбаев, Францын Жиль Бонхём нарыг хожиж, БНСУ-ын Ким Вонь-Жунд ялагдан Италийн Марко Маддалониг сөхрүүлснээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Г.Одбаяр Х.Цагаанбаатар болон ӨАБНУ-ын ван Зал нарын хожигдсонтой хүрэл медаль булаацалдах юм. Залуу тамирчин Н.Хадбаатар дэлхийн аварга Ван Ки-Чуньд, Т.Батзориг ӨАБНУ-ын Гидеон ван Зылд тус тус ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Ц.Хандсүрэн Японы Тамами Ямазакиг хожсон ч АНУ-ын япон гаралтай жүдоч Анн Шираишид дийлдсэн байна. Түүнчлэн Г.Отгонцэцэг Францын Скарле Габриэллид, М.Долгоржав БНСУ-ын И Сүн-Ад, Г.Саранзаяа Армений Гайане Арутюнянд тус тус эхний даваанд хожигдлоо.
52 кг-д залуу тамирчин Чинтогтохын Аззаяа Узбекистаны Рима Бердыгулова, БНСУ-ын Жун Юн-Жун нарыг ялснаар Японы Аи Шишимэтэй хагас шигшээд өрсөлдөхөөр болоод байна. Харин Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Ким Ми-Рид, А.Цолмон Францын Жулиа Россод тус тус дийлдэв.
57 кг-д олимпийн эрхийн бүст багтахаар тэмүүлж буй хоёр тамирчин маань тун хангалтгүй барилдав. Д.Сумъяа Казахстаны Тэн Алинаг ялаад наймд үлдэхийн төлөө Узбекистаны Ирода Абдурахмановад хожигдсон бол Т.Баттөгс Японы Макико Отомог барсангүй. Мөн энэ жинд хүч үзсэн А.Батзул БНСУ-ын Ким Жан-Дид ялагджээ.
63 кг-д барилдсан дөрвөн бөхөөс Б.Мөнгөнчимэг л нэг ялсан. Тэрээр БНСУ-ын Мён Жи-Хэг буулган аваад Австралийн Кайли Кёнигт дийлджээ. Бусад бөхийн тухайд Б.Сайнбуян БНСУ-ын Жоун Да-Үнд, М.Нямжаргал Испанийн Яхаира Агирред, С.Энхзаяа Францын Маэль ди Чинтиод тус тус хожигдсон.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Ganbold » Sat Dec 03, 2011 5:49 pm

олимпын аварга маань жиндээ аваргалжээ. баяр хүргэе нөгөө солонгосыг финалд хожсон байна
http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Thu Dec 08, 2011 8:44 pm

Токио Гранд Слам-н котэкс гарсан байна.
http://46.137.94.194/www.judo-world.net ... he=english
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Fri Dec 09, 2011 9:10 am

Бундаа ялагдаж...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Цоомоо » Fri Dec 09, 2011 9:34 am

Японы Токио хотноо маргааш жүдо бөхийн Их дуулга тэмцээн эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний сугалаа саяхан гарчээ. 62 орны 247 эрэгтэй, 152 эмэгтэй, нийт 399 жүдоч өрсөлдөх Токиогийн Их дуулгад манай улсаас 10 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчин оролцоно. Манай тамирчид ямар сугалаа татсаныг жингийн дарааллаар сонирхуулъя.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд чансааны наймдугаарт дэвшсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Азербайжаны Вугар Ширинлитэй таарсан. Түүнийг давбал 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Армений Ховханнес Давтянтай наймд үлдэхийн төлөө барилдах бөгөөд медалийн төлөө дэлхийн аварга Г.Зантарая (Украин), олимп, ДАШТ-ий медальт Л.Пайшер (Австри) нарын нэгтэй медалийн төлөө өрсөлдөх магадлалтай байна. Энэ жингийн нөгөө бөх Г.Болдбаатар (60 кг-д 12-рт чансаатай) Финландын Валттери Йокинентэй эхний барилдаанаа хийх ба өнгөрсөн долоо хоногт Чэжүд зохиогдсон Дэлхийн цомд Ч.Болдбаатарыг ялан түрүүлсэн Чой Гван-Хёнтой наймд үлдэхийн төлөө хүч үзнэ.

66 кг-д зодоглох манай хоёр бөх эхний учраануудаа давсаар байвал шөвгийн наймд буюу медалийн төлөөх барилдаанд хоорондоо таарах оноолт гарчээ. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (№2) залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын дэд аварга Польшийн Томаш Ковальскитай тулна. Энэ польш жүдоч Х.Цагаанбаатарыг 2008 онд Токиогийн Их дуулгын хүрэл медалийн төлөө, энэ жил Москвагийн Их дуулгын шөвгийн наймд тус тус ялж байсан юм. С.Мияарагчаа (№11)-гийн хувьд Киприйн Андреас Крассастай тэгшитгэлд таарсан ба Японы Масааки Фүкүокатай дараагийн даваанд өрсөлдөнө.

73 кг-д С.Ням-Очир (№12) өнгөрөгч долоо хоногт Чэжүгийн Дэлхийн цомын эхний тойрогт Г.Одбаярт ялагдсан Францын Жиль Бонхёмтой таарсан ба түүнийг аргалбал ОХУ-ын Мурат Козоков, АНУ-ын Майкл Элдред, Испанийн Киёши Үэмацү гэсэн жигдхэн гурван бөхийн нэгтэй дараагийн барилдаанаа хийнэ. Г.Одбаяр Азербайжаны Рустам Оружовтой нэгийн даваанд тулна. Түүнийг хожвол Чехийн Яромир Йезектэй хүч үзэх юм.

81 кг-д Японд суралцаж буй залуу тамирчин Н.Дагвасүрэн Тайванийн Цен Чан-Шентэй оноолт таарсан. Том тэмцээнд анх удаа зодоглож буй тэрээр тайвань жүдочийг ялбал энэ жингийн 21-рт эрэмбэтэй Италийн Франческо Брюйеретэй барилдана.

-100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр (№12) энэ жил Венийн Дэлхийн цомд түрүүлэхэд нь хүрэл медаль хүртэж байсан Камеруны Муссима Эвантай эхний барилдаанаа хийх ба хашир туршлагатай израиль жүдоч, олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Ариэл Зеевитэй наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө. Түүнийг хожвол медалийн төлөөх барилдаанд жингийнхээ чансааны тэргүүн бөх, дэлхийн аварга Такамаса Анаитай хүч үзэх юм. Чансаагаар олимпийн аваргын яг ард бичигдэж буй Б.Тэмүүлэн БНСУ-ын залуу тамирчин Ким Кюн-Тэтэй оноолт таарсан ба дараагийн даваанд Узбекистаны Рамзиддин Саидов, Украины Вячеслав Денисов нарын нэгтэй барилдана. +100 кг-д Б.Төгөлдөр Голландын Луук Вербийтэй хүч үзэх юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг (№13) эхний тойрогт хийлээд эрэмбээр яг ард нь байгаа ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Чун Жун-Ёнтой наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө. Түүнийг ялбал медалийн төлөө барилдаанд дэлхийн аварга Харүна Асамитай барилдах ажээ.

52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа (№3) зохион байгуулагч орны тамирчин Юүки Хашимототой таарчээ. Словенийн Петра Нарекс, БНСУ-ын Ким Ми-Ри нарын ялсан нь түүний дараагийн өрсөлдөгч болох юм.

57 кг-д Д.Сумъяа Чэжүгийн Дэлхийн цомд түрүүлсэн Тайванийн Лиень Чень-Линтэй хүч үзэх ба түүнийг ялбал ДАШТ-ий түүхэнд япончуудын 100 дахь алтан медалийг авсан Каори Мацүмототой барилдана.

63 кг-д 10-рт эрэмбэтэй Ц.Мөнхзаяагийн “аманд” Тайванийн Чень Ча-Шинь очжээ. Манай бөх дараагийн даваанд Израилийн Ярден Герби, Германы Клаудиа Аренс нарын нэгтэй наймд үлдэхийн төлөө барилдах ба дэлхийн аварга, “Парис-2011” ДАШТ-ий өмнө “Өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй жүдоч”-оор тодорсон Ёшиэ Үэнотой медалийн төлөө өрсөлдөх магадлалтай юм.

70 кг-д залуу тамирчин Ц.Наранжаргал Европын АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай, олимп, ДАШТ-д дөрвөнтээ шагналт байрт шалгарсан Испанийн Сесилья Бланкотой оноолт таарсан. Энэ барилдаанд ялбал манай бөх наймд үлдэх буюу медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Ц.Наранжаргал Чэжүгийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 26 хүртэл ахиулсан билээ.

-78 кг-д П.Лхамдэгд (№7) урьд нь хоёр удаа таарахдаа нэг ялж байсан, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рүика Сатотой таарчээ. 2010 онд Дюссельдорфын гранприд медалийн төлөө барилдаанд тэд таарахад Сато давамгайлсан бол 2010 оны ДАШТ-ий үнэмлэхүй жинд манай тамирчин даагаа нэхэж байсан юм.

Маргааш тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг-ын барилдаанууд болох бол ням гаригт хүнд жингийнхэн өрсөлдөх ажээ. Энэ тэмцээний аварга чансааны 300 оноо авах бол мөнгөн медальт тамирчин 180, хүрэл медальтан 120 оноо халааслах юм.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yago » Fri Dec 09, 2011 11:22 am

Нэг барилдааны дараа Цагаанаа Канадтай /POPIEL, Michal/, дараа нь Мяа Францтай /DRAGIN, Dimitri/ барилдах нь. Хоёул хожвол хоорондоо. :smile:
...
Цагаанаа хожиж, Мөнхцэцэг, Мяарагчаа нар хожигдлоо.
60-н 2 хийлсэнтэйгээ тус тус 2 ялсан байна.
...
Цагаанаа үдээс хойш японтой /Такажо Томофүми/ мөнгийн төлөө, Төмөрхүлэг одоо мөн японтой /Такато Наохиса/ хүрлийн төлөө барилдах нь.
Г.Болдбаатар 3-р тойрогт солонгосыг барсангүй. Бундмаа эхний тойрогтоо японд дийлджээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yago » Fri Dec 09, 2011 1:47 pm

Төмөрхүлэг хожигдлоо. Ингэснээр 60-д 4 ширхэг япон хүн медаль авах нь.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby badka_c1 » Fri Dec 09, 2011 3:07 pm

16 цагаас Токиогийн Гранд Слам тэмцээнийг С1 ТВ шууд дамжуулан хүргэнэ.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby hosko » Sat Dec 10, 2011 12:08 am

Нээрээ үзэж амжсангүй... Юу болов доо?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Гүртэн » Thu Dec 15, 2011 7:47 pm

марк
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Raldii » Fri Dec 16, 2011 7:36 pm

Чиндаогийн тэмцээний 52 кг-д М.Бундмаа 1 тойрогт Румийний бөх Chitu Andrea-г 2,04 сек-д цэвэр 2-р тойрогт Туркийн бөх SAMAT Ayur-ийг Юуко-гоор 3-р тойрогт Хятадын тамирчин HE Hongmei –г вазари-гаар 4-р тойрогт Бразилийн MIRANDA Erik –г , аваргын төлөө БНАСУ-ийн AN Kum Ae–г цэвэр хожин аваргаллаа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Tue Dec 20, 2011 12:56 am

Чиндаогын цомын тэмцээнд Монголчууд нийт багаараа 4т, эмэгтэй баг 1 алт, 1 мөнгөөр 3т, эрэгтэй баг 2 хүрэл медалтай 10т орсон байна......

Эмэгтэй 52 кг жинд Бундмаа аваргалсан бол, 63 кг жинд Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа маань эхний даваанд Киргизийн эмэгтэй жудочтой барилдаж хоёр ч вазари авч ялжээ... Улмаар хоёрдугаар шатанд Итали -ийн эмэгтэйг нэг ч үнэлгээ алдалгүй хоёр юкогоор хожиж.... Улмаар гуравдугаар тойрогт С хэсгээ тэргүүлж байсан дэлхийн чансааны тавд байгаа Голландын Уэйлбрүүдс Елизабет -ийг торгуулиар, медалын өнгөө шийдэх барилдаанд Израйлын жудочыг ёко үнэлгээгээр тус тус ялж аваргын төлөө эзэн орны Ху Лили -д нэг вазари алдаад хожигдож энэ тэмцээнд мөнгөн медалын болзол хангажээ......

Эрэгтэй 73 кг жинд Сайнжаргалын Ням-Очир эхний тойрогтоо Гана -гын жудочыг 3 торгуулиар ялж, хоёрдугаар тойрогт Японы Оно Шохейг 4:03 минутанд иппон, дэлхийн чансааны 12 -т яваа Францын Дарбелит Бенжамин -ыг 2:38 минутанд иппон буулгаж медалын өнгө шийдэх барилдаанд дэлхийд хоёрт бичигдэж яваа Солонгосын жудоч Ки Чу Вон -д торгуулиар ялагдаж хүрэл медал зүүжээ......

Мөн эрэгтэй 90 кг жинд улсын начин Эрдэнбилгийн Энхбат маань Германы Ламберт Кристоферийг 1:33 минутанд иппон, Узбекстаны Набьяв Куршидыг вазари үнэлгээ аваад, 3:16 минутанд иппон, Солонгосын Да-Ним Соныг 2 ёко үнэлгээ авч, медалын төлөө Сербийн жудоч Дмитри Герасименко -г авч болох бүх үнэлгээг аваад 3:25 минутанд иппон -оор тус тус ялаад медалын өнгө шийдэх барилдаанд 2008 оны олимпын хүрэл медалт Егэптийн Хершам Бесбах -т нэг ёко үнэлгээгээр ялагдаж хүрэл медал авчээ...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby kayo » Sat Feb 04, 2012 11:52 pm

Парисын их дуулгад Бундмаа ямар ч байсан алтын төлөө японы бөхтэй барилдах боллоо.
Цагаанаа харин нэг солонгосд нам тавиулчихлаа, өөрөө давуулж барьж байгаад цацуулчихын, хүрэлтэй л буцаж байна даа. Мяа эхний тойрогт өөр нэг солонгосд хусуулж, Сонуудад хоёулаа хусуулчих гэж.
48-д Уранцэцэг хүрэл авжээ.
Одоо Ням-Очир мөнгийн төлөө оростой үзнэ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby borts » Sun Feb 05, 2012 8:42 am

няб-очир ёстой аймар хуслаадааа жүдөчид маань европоос олон олон медал авчрах болтугай , олон олон олимпийн эрх аваасай
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby bure » Sun Feb 05, 2012 11:14 am

Ням-Очир баавартай бна лээ энэ эрчээрээ л олимпоос медаль аваx xэрэгтэй...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 05, 2012 8:18 pm

90 кг жингийн ганц дайчин Э.Энхбат начин маань нэг ялаад хожигджээ....
Эхний шатанд л Гүржийн бөхийг ялаад Латви -д хожигдож...

Харин 81 кг жингийн Отгонбаатарын Ууганбаатар эхний даваанд нэг гачин нөхрийг ялаад хоёр дахь даваанд эзэн орны чансаа 12 -т байсан нөхөрийг ялаад одоо Украйны Артем Васеленко -той үзэх юм байна..... Харин Ганын Түвшинжаргал эхний шатанд Турк -ийн бөхийг ялсан одоо хоёр дахь барилдаанаа Гүржийн бөхтөй барилдах гэнэ... Цаадахь нь дэлхийн чансаанд 28 -д бичигдэж байгаа юм байна....

-100 -ийн хоёр бас хожигдоогүй яваа..... Тэмүүлэн хоёр иппон хаяж Мароко, Украйны бөхчүүдийг хожоод одоо Израйл, Франц хоёрын хэн ялсантай нь үзэх болно... Энэ хоёр бол хоёуулаа дэлхийн чансаанд багтдаг бөхчүүд.....

Сая Франц нь ялчлаа.... Манай Түвшинбаяр аварга маань сая нэг бөхийг ялж байсан.... Одоо харин бас эзэн орны бөх өөр нэг Францтай таарахаар болж.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 05, 2012 8:26 pm

-78 кг жингийн Лхамдэгд гэсэн энэ хэдэн бөхчүүд л үлдээд байгаа юм байна... Одоо удахгүй Түвшинбаяр, Лхамдэгд хоёр 2 барилдааны дараа 3,4 дүгээр татами дээр гарах юм байна... Эндээс үзнэ биз.....

Сая Түвшинжаргал ялагдчлаа....

http://212.227.28.227/live/index.php?channel=3
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 05, 2012 9:22 pm

Зиа за.... Манай -100 -гийн хоёр л хоёр Франц -ыг нутагт нь ялж цаашлах эрхээ авцгаажээ.... Энэ жинд дэлхийн ноймер нэг Голландын Хенк Грол сая Латви -гийн шилдэг бөх Бородавко -д ялагдсан байна.... Ялсан нөхөртөй Тэмүүлэн финалд үлдэхийн төлөө барилдана....

Түвшинбаярт бол хоёр давж байж финалд үлдэх эрхтэй болно..... Эхнийх нь Бээжин -гийн Олимпод манай хүн ялж байсан байхаа Солонгос -той..... Тэгээд финал -ын төлөө дэлхийн ноймер 11 -т байгаа Узбек -ийн Рамзидден Саяидов, түүний өрсөлдөгч Японы залуу тамирчин Хага Рьюнсүке хоёрын хэн ялсантай нь барилдах юм байна...

Түвшинбаяр өмнөх даваанд өрсөлдөгчөө гоё иппондсон бол Тэмүүлэн нэмэлт цаг руу орж байж араар нь хашиж мордсон уу яасан үнэлгээ түрүүлж аваад л нухчихлаа..... Цаадахь нь илт ядарсан уу? Тэмүүлэн бол хамаагүй идэвхитэй л үзэж байналээ.......

Тэгээд ялаад яваад байвал манай хоёр финалд уулзах ч боломж байна даа...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 05, 2012 9:35 pm

Зиа Түвшинбаяр СО -г хусчээ...... Сүүлийн 30 секунтэнд л вазари авч хожлоо..... Хамаагүй илүү байсан..... СО бол юу ч хийж чадсангүй..... Манай хүн нэг иймэрхүү ойролцоо өндөртөй хүмүүсээ бол нухчаад байгаам даа.... Өөрөөсөө нуруу өндөр болоод явчихаар л хэцүү байх шиг байгаам.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Mon Feb 06, 2012 1:45 am

Олимпын аварга маань өнгөтөй байна аа..... Олимпын жилд Парист ингэж түрүүлнэ гэдэг бол тун сайхан хэрэг.... Одоо Лондонд л үүнийгээ давтах хэрэгтэй...... Манай хүн алт авч төрийн далбаагаа мандуулж төрийнхөө дуулалыг Франц түмэнд сонсголоо..... Баттулгын Тэмүүлэн маань бас хүрэл медал авч төрийн хоёр ч далбаа маань Парисын тэнгэрт мандлаа..... Үнэхээр сайхан байна өө... Аваргаа харахаар л тун сайхан болчдог шүү.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby munkhbayar_AC » Mon Feb 06, 2012 9:37 am

Цагаанаа маань чо жун хо-г дийлэхгүй юмаа. аргалж болдгүйн байхдаа.Дэлхийн аваргаар бас медал зулгаах газар энэ нөхөрт шигшээ 8-д хожигдсон. Цагааны тэр хөлөө ороогоод хөмрөх гээд ч байгаан шиг орооцолдоод байдаг арга барилыг нэг ойлгож өгөхгүй юм.Тэндээсээ тэгээд мэх хийж үнэлгээ авч байгаа байдал харагдахгүй. Сая бодуул яг тэгж орооцолдож байгаад л цацуулсан юм шиг байна ш дээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Цоомоо » Mon Feb 06, 2012 9:50 am

Тэр нэг тактикийн л юм байсан байх, зүгээр идэвх авах ч юм уу.
Нэлээн олон удаа тэгсэн, тэгж байгаад дэгээ ороож чадаагүй давуулаад шууд өргүүлсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby El Payaso » Mon Feb 06, 2012 7:28 pm

08 онд Түвшээ олимпийн өмнө бас парисийн их дуулгад түрүүлж байл уу? юу вилэ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests