Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Moderator: Бөхийн модууд

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 4:47 am

52 кг. Нийт 27 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 2, Дэлхийн аварга Нишида Юүка тэргүүлэн барилдана. Гол өрсөлдөөн дээрх Япон, Дэлхийн чансааны 3, ОУХМ Мөнхбаатарын Бундмаа, Дэлхийн чансааны 5, Испаний Гомез Лаура, Дэлхийн чансааны 6, Испаний Караскоса Ана нарын хооронд болно. Чансааг өнгөлж буй Японы тамирчныг эс тооцвол энэ жингийн бүх шилдгүүд оролцож буй өндөр чансаатай тэмцээн болох нь дээ.
Манай улсаас Дэлхийн чансааны 3, Дэлхийн аьаргын хүрэл медальт, ОУХМ Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Баатарсайханы Солонго нар зодоглоно.
М.Бундмаа маань С хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт Словений Нарекс Петратай барилдана. Ялсан тохиолдолд Бразил, ОХУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. Энэ удаагийн тэмцээнд цөөн хэдий ч чансаа өндөртэй тамирчид өрсөлдөж байна. Манай хүний хувьд дараагийн учраанууд нь Бразил, Испаний тамирчид байх болов уу. Бүгдийг нь урьд нь ялж байсан тамирчид, одоо ч ялах байх. Аваргын төлөө харин эртний танил Японтойгоо л таарна даа. Энэ Японыг л ялаад сурчихвал. Олон ч тэмцээнд таарна даа энэ Японтой.
Б.Солонгын хувьд А хэсэгт эхний тойрогт Бельгийн Хелен Илсетэй таарсан бөгөөд ялсан тохиолдолд Люксенбүргийн Мюллер Мариетай баридана. Цаашлаад хэсгийн аваргын төлөө Япон хүлээж байгаа. Даваа бүр л хүнд таарч байна даа. Хэсгийн аваргын төлөө барилдчих болов уу.
Last edited by mugi19 on Sat Feb 19, 2011 5:57 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 4:58 am

57 кг. Нийт 33 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 1, Дэлхийн аварга Мацумото Каори тэргүүлэн барилдана. Энэ жингийн бүх шилдгүүд оролцохоор болсон байна. Дээрх Япон мөн Дэлхийн чансааны 2, Дэлхийн аваргын мөнгөн медальт Португалийн Монтеро Телма, Дэлхийн чансааны 4, Дэлхийн аваргын хүрэл медальт Унгарын Каракас Хедвиг нарын дунд гол өрсөлдөөн болох байх.
Манай улсаас ОУХМ Түмэн-Одын Баттөгс зодоглоно. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Мексикийн Леон Анатай барилдана. Ялсан тохиолдолд Румыны Каприорио Коринотой барилдах байх. Түүнийг ялвал хэсгийн аварга болох боломжтой.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:11 am

63 кг. Нийт 33 тамирчин. Дэлхийн чансааг өнгөлөгч, Олимп, Дэлхийн аварга Үэно Ёшие тэргүүлэн барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн Үэно болон Дэлхийн чансааны 4, Олимпын хүрэл медальт Голландын Виллебүүрдсе Элизабет, Дэлхийн чансааны 8, Дэлхийн аваргын хүрэл медальт Израйлын Шлесингер нарын дунд өрнөх болов уу.
Манай улсаас ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа зодоглоно. Манай бөх B хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Мексикийн Акоста Каринатай барилдана. Ялсан тохиолдолд Бразилын жүдочтой барилдана. Энэ хэсэг харьцангуй сул гэж хэлж болохоор хэсэг учир манай жүдоч хэсгийн аварга болох боломжтой юм. Сайхан л сугалж дээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:20 am

70 кг. Нийт 25 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 7, Японы бөх Тачимото Харука тэргүүлэн барилдана. Бусад жинг бодвол харьцангуй эзгүй гэж болохоор байна. Гол өрсөлдөөн дээрх Япон, мөн Дэлхийн чансааны 9, Германы Тиеле Керстин, Дэлхий чансааны 11, Испаны Блансо Сесилиа, Дэлхийн аварга Колумбын Альвеар Юрий нарын хооронд болох болов уу.
Манай улсаас ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал зодоглоно. Тэрээр эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогт эзэн орны найдлага тавьж буй бөхтэй барилдана. Ялсан тохиолдолд хэсгийн аварга болох бололцоотой.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:31 am

-78 кг. Нийт 21 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 1, Олимпын аварга Хятадын Янг Сиүли тэргүүлэн барилдана. Гол өрсөлдөөн дээрх хятад, Дэлхийн аварга Голландын Веркерк Маринде, Дэлхийн чансааны 9, Дэлхийн аваргын мөнгөн медальт Украйны Пришчепа Марина, Дэлхийн чансааны 6, Дэлхийн аваргын хүрэл медальт Германы Воллерт Хайд нарын дунд өрнөх байх.
Манай улсаас ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд барилдана. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Унгарын Жоо Абигелтэй барилдана. Ялсан тохиолдолд Японы бөх хүлээж байх болов уу. Хүнд талдаа л сугалж дээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:42 am

78 кг. Нийт 22 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 2, Олимпын хүрэл медальт Словений Полавдер Лусияа тэргүүлэн барилдана. Энэ жингийн гол өрсөлдөөн дээрх жүдоч болон Дэлхийн чансааны 3, Дэлхийн аварга Японы Сүгимото Мига, Дэлхийн чансааны 4, Дэлхийн аваргын мөнгөн медальт Хятадын Цин Циан нарын хооронд өрнөх болов уу.
Манай улсаас МУ-ын гавъяат тамирчин Доржготовын Цэрэнханд зодоглоно. Хашир туршлагатай гавъяат маань А хэсэгт эхний тойрогтоо эзэн орны Риетз Беатрикатай таарсан бөгөөд хожсон тохиолдолд Словений тамирчин хэцүүхэн учраа хүлээж байна. Ялсан тохиолдолд мөнгөн медаль хүртэл явах бололцоотой л сугалсан байна даа.
Last edited by mugi19 on Sat Feb 19, 2011 5:57 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:45 am

Бүх тамирчиддаа амжилт хүсье. Аз, од гийгээд сайхан барилдаж, олон медаль эх орондоо авч ирэх болтугай..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jal » Sat Feb 19, 2011 12:46 pm

За өнөөдөр Германы Дусселдорфын Гранпри тэй. Манайхаар 17 цагт эхэлнэ. Маш том тэмцээн юм, Германы тэнгэр дор нийт 8 олимпийн аварга /5 Бээжин, 3 Афин/ 18 дэлхийн аварга хуран цугалжээ.
Өнөөдөр хөнгөн жингийнхэн. Манайхан бүх жинд 1-2 жүдочин оролцох бөгөөд нийт 22 хүчтэнтэй зочилжээ.


Эмэгтэй
* -48 kg М.Уранцэцэг
* -52 kg Б.Солонго, М.Бундмаа
* -57 kg Т.Баттөгс
* -63 kg Ц.Мөнхзаяа

Эрэгтэй
* -60 kg Ч.Болдбаатар, Г.Болдбаатр
* -66 kg Б.Хишигбаяр, Х.Цагаанбаатар
* -73 kg Г.Одбаяр, С.Нямочир

Маргааш хүнд жингийн бөхчүүд.

Эмэгтэй
* -70 kg Ц.Наранжаргал
* -78 kg П.Лхамдэгд
* +78 kg Д.Цэрэнханд

Эрэгтэй
* -81 kg Б.Амбасэлмаа, Р.Анхбаатар.
* -90 kg Э.Энхбат,
* -100 kg Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр
* +100 kg Б.Сугаржаргал, Х.Мөнхбаатар
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 5:36 pm

Германд болж буй Гран При гийн тэмцээний сүүлийн өдөр одоо явагдаж байна.... +100 -д үзэж байгаа Улсын Арслан Х.Мөнхбаатар эхний даваанд Казакстан билүү бөхтөй барилдлаа..... Манай хүн үндэсний бөхөөр үзлээ, тэгээд идэвхигүй гэж гурав ч торгуулаад вазари үнэлгээ гэж тооцоод хожигдчиж байх юм.....

Харин эмэгтэй +78 -д үзэж байгаа Д.Цэрэнханд эзэн орны тамирчингаас хутгаа хийж юко үнэлгээ аваад хадгалсаар байгаад хожиж.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 5:39 pm

81 кг жинд үзэж байгаа Рэгдэлийн Анхбаатар эхний даваагаа Сенегалын бөхтөй хийж илт илүүрхсээр вазаригаар хожлоо.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sun Feb 20, 2011 5:43 pm

Амжилт..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 5:46 pm

+100 -д үзэж байгаа Б.Сугаржаргал маань Болгарын бөхийг хонгодож юко үнэлгээ аваад хожлоо.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sun Feb 20, 2011 5:56 pm

нэтээр ямар сайтаар үзвэл гацацхгүй гарч байна вэ? линкээ өгөөч...,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 5:58 pm

-70 эмэгтэй Наранжаргал эхний даваанд Германд хожигдлоо... Хоёр идэвхигүй барилдсан гэж торгуулаад юко алдаад тэмцээнээ дуусгалаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 5:59 pm

Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 6:01 pm

Манай Цэрэнханд эхний даваагаа амжилттай давсан бол хоёрдугаар тойрогт А хэсгээ тэргүүлж байгаа дэлхийн чансаа 2 -т байгаа Словак бөхтөй үзэх нь...

Харин Сугаржаргал А хэсэгт байгаа дэлхийн чансаа 21 Латви бөхтөй үзнээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 6:17 pm

81 кг жингийн Баярсайханы Амбаселмаа эхний даваанд Канадын бөхтөй хүч үзэж араар мордож юко үнэлгээ авсан..... Улмаар дахин унагааж юко үнэлгээ авч улмаар даралтанд оруулсан ч удсангүй..... Ингээд манай хүн хоёр юко үнэлгээтэй хожлоо..... Илүү байлаа.... Одоо дэлхийн чансаа 21 -д бгаа Аргентин эртэй үзэх юм байна....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 6:39 pm

Эрэгтэй 90 кг жинд улсын начин Эрдэнбилгийн Энхбат маань эхний даваанд Африк тивийн нэг гартай үзэж байна.... Хэрвээ ялвал хоёрдугаар даваанд Японы бөх дэлхийн чансаа 13 -т байгаа Юяа Ёшида -тай барилдах юм байна..... манай хүн илт илүүрхсээр иппон аваад хожлоо.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 6:43 pm

90 -д барилдаж байгаа Сайнжаргалын Батбаяр эхний даваанд Швьцарь бөхтөй барилдаж ялагджээ... Үндсэн цагт оноо аваагүй бөгөөд нэмэлт цагт өрсөлдөгч нь тохож юко үнэлгээ аваад манай хүн хожигдож......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 6:52 pm

-78 д хүч үзэж байсан П.Лхамдэгд эхний даваанд Унгар жудочтой барилдлаа.... Эхлээд юко алдаад тэгээд л дайрч эхэлсэн... Хөөж байгаад унагааж юко үнэлгээ аваад тэр чигээр нь дараад хэвтчихэв.... Ингээд хүнд даралтаар иппон авч манай тамирчин яллаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sun Feb 20, 2011 7:00 pm

Германы Дюссельдорфын Гранпри тэмцээний эхний өдрийн барилдааны дүн:
Эрэгтэй:
60 кг:
1. HIRAOKA, Hiroaki - JPN
2. JANG, Jin-Min – KOR
3. VERDE, Elio – ITA
3. GANBAT, Boldbaatar – MGL
5. HE, Yunlong – CHN
5. DAVTYAN, Hovhannes – ARM
5. ZANTARAIA, Georgii – UKR
5. PAPINASHVILI, Amiran - GEO
66 кг:
1. FUKUOKA, Masaaki - JPN
2. CHO, Jun-Ho – KOR
3. PULYAEV, Mikhail - RUS
3. DREBOT, Serhiy - UKR
5. KARIMOV, Tarlan - AZE
5. EBINUMA, Masashi - JPN
5. URIARTE, Sugoi - ESP
5. DRAKSIC, Rok - SLO
73 кг:
1. VAN TICHELT, Dirk - BEL
2. UEMATSU, Kiyoshi - ESP
3. NISHIYAMA, Yuki - JPN
3. PALELASHVILI, Ioseb - ISR
5. JEZEK, Jaromir - CZE
5. DELPOPOLO, Nicholas - USA
5. ROTHBERG, Kunter - EST
5. KATSUMI, Soshin - GER

Эмэгтэй:
48 кг:
1. FUKUMI, Tomoko - JPN
2. VAN SNICK, Charline - BEL
3. WU, Shugen - CHN
3. DUMITRU, Alina - ROU
5. ENTE, Birgit - NED
5. BLANCO, Oiana - ESP
5. PESCH, Severine - GER
5. YAMAGISHI, Emi - JPN
52 кг:
1. NISHIDA, Yuka - JPN
2. KELMENDI, Majlinda - IJF
3. CARRASCOSA, Ana - ESP
3. HE, Hongmei - CHN
5. HEYLEN, Ilse - BEL
5. HADDAD, Soraya - ALG
5. MUNKHBAATAR, Bundmaa - MGL
5. GOMEZ, Laura - ESP
57 кг:
1. SILVA, Rafaela - BRA
2. MATSUMOTO, Kaori - JPN
3. CAPRIORIU, Corina - ROU
3. QUINTAVALLE, Giulia - ITA
5. GASIMOVA, Kifayat - AZE
5. HEIN, Marlen - GER
5. MONTEIRO, Telma - POR
5. ROPER, Miryam - GER
63 кг:
1. UENO, Yoshie - JPN
2. SCHLESINGER, Alice - ISR
3. TSEDEVSUREN, Munkhzaya - MGL
3. WILLEBOORDSE, Elisabeth - NED
5. XU, Yuhua - CHN
5. GERBI, Yarden - ISR
5. KOVAL, Vera - RUS
5. BACZKO, Bernadett - HUN
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 7:04 pm

100 кг жингийн Б.Тэмүүлэн Шинэ Зеландын нөхрийг хөмрөөд иппон буулгалаа.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 7:26 pm

Олимпын аварга маань эхний даваагаа саадгүй давлаа...... Марако тамирчин айсаар байгаад таарлаа...... Манай хүн нэг ёко аваад яллаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby mugi19 » Sun Feb 20, 2011 7:41 pm

хэхэ.., сүр их байгаа байх л даа, Олимпын аварга гэдэг чинь, бас ойрхон болсон хоёр барилдаанд сайн үзсэн болохоор. Одоо эндээс медаль авчихвал Мияарагчаагийн амжилтад хүрэх нь, Европын цувралын хувьд
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 20, 2011 7:46 pm

Рэгдэлийн Анхбаатар Оросын бөхөд ялагджээ... Эхлээд торгуульж ёко алдаад түүнээ нөхөх гэж вазари алдаад хожигдлоо.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests