Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Lenin » Fri May 02, 2014 12:54 am

Манайхан аргагүй сайжирч байна өө. Ялангуяа хүүхнүүд бол дэлхийн аваргаас гэхэд л 2 мөнгө баахан хүрэл аваа биздээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Чөлөөт бөх

Postby ТӨӨГӨӨ » Fri May 02, 2014 8:09 am

Энэ Аваргатай жоохон ч гэсэн холбоотой байхдаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Чөлөөт бөх

Postby Yes Man » Fri May 02, 2014 9:08 am

Lenin wrote:Манайхан аргагүй сайжирч байна өө. Ялангуяа хүүхнүүд бол дэлхийн аваргаас гэхэд л 2 мөнгө баахан хүрэл аваа биздээ.

Хүүхнүүд угаасаа сайн л даа...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed May 14, 2014 11:45 am

2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний хөтөлбөр
Тавдугаар сарын 16-ны өдөр, Баасан гариг
10:00-14:00 Барилдаан
Эмэгтэй: 48 кг, 58 кг
Эрэгтэй: 57 кг, 70 кг, 97 кг
15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 53 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 125 кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Тавдугаар сарын 17-ний өдөр, Бямба гариг
10:00-14:00 Барилдаан
Эмэгтэй: 53 кг, 60 кг, 69 кг
Эрэгтэй: 61 кг, 74 кг, 125 кг
15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
Эмэгтэй: 55 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 65 кг, 86 кг
16:30-20:00 Тэмцээн үргэлжлэл, шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Тавдугаар сарын 18-ны өдөр, Ням гариг
10:00-14:00 Барилдаан
Эмэгтэй: 55 кг, 63 кг, 75 кг
Эрэгтэй: 65 кг, 86 кг
16:00-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Тэмцээн Спортын төв ордонд болно.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu May 15, 2014 10:44 am

Монгол Улсын гавьяат тамирчин. 1980 оны Москвагын олимпийн хүрэл медаль, 1978 оны Мехикогийн ДАШТ-ийн хүрэл медальт Дугарсүрэнгийн Оюунболд.


Хэрэв жиндээ орсон бол Монгол Улс Олимпийн аваргатай байх байлаа. /Үзэл суртлын асуудал орсон/

https://www.youtube.com/watch?v=WCZ4DMBxXg0
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu May 15, 2014 8:36 pm

Аваргууд нэвтрүүлэгч багш орно гээд л бид хэд хөөрчихсөн хэдэн хүмүүс дагаад л явж байсан санагдаж байна. Чимпионс гээд бааранд зураг авч байсан санагдаж байна.

Миний зураг бол хальт харагдаад л өнгөрч байна. хэ хэ

Байнга л дурсаж явах юм даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun May 18, 2014 6:34 pm

Ulsiin avarga yzlee Yitumen 12-4 xojij yavaad yalagdax yum aa Usuxbaatar sain bna aa gadaadad olon ulsiin temtseend ingej barildval ch bolj bna shyy
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby champion » Sun May 18, 2014 10:51 pm

Өчигдөр очиж үзлээ. 74-ийн хүрлийн төлөө Алдартаны Баярнэмэх жинхэнэ эргэн ирэлт гэж юу байдгийг харууллаа. Нөгөө дэвжээн дээр барилдсан нөхрийг авч гарч буланд нь суучаад шууд орж ирээд хувцсаа солиод хоцорч гараад паниктсан уу яасан хариу мэхэнд орж 4 оноо алдаад, шатаад бүр нэмж 4ийг алдсан. 2р үе дээр эсрэгээрээ нэг ч оноо алдалгүй 10 оноо аваад цагийн төгсгөл дээр цэвэр дарж ялалт авна лээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon May 19, 2014 8:11 am

Үйтүмэн, Мандахнаран хоёр хусуулчих юм даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon May 19, 2014 9:09 am

Чөлөөт бөхийн УАШТ-ний дүн
Эрэгтэй
57 кг 1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Жамьянгийн Баярхүү /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
Энэ жинд 24 бөх өрсөлджээ.
61 кг 1. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” сургууль/
2. Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
3. Баатархүүгийн Өсөхбаяр /”Цастын барс” клуб/
3. Батчулууны Лхамгармаа /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 25 бөх өрсөлджээ.
70 кг 1. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
2. Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /
3. Доржцэгмэдийн Алтангэрэл /Орхон аймаг,
“Хангарьд” клуб/
Энэ жинд 16 бөх өрсөлджээ.
74 кг 1. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн
”Хасу-Мегастарс” клуб/
2. Хүлтээгийн Мөнхжаргал /ҮБТДС/
3. Доржваанчигийн Гомбодорж /”Хүч” спорт хороо/
3. Хүрэлбаатарын Баярнэмэх /”Алдартан” клуб/
Энэ жинд 25 бөх өрсөлджээ.
97 кг 1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб/
2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/
3. Батдоржийн Сосорбарам /”Аварга” биеийн тамирийн
дээд сургууль/
Энэ жинд 21 бөх өрсөлджээ.
125 кг 1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
2. Лхагвасүрэнгийн Шинэбаатар /”Алдар” спорт хороо/
3. Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/
3. Бат-Очирын Одгэрэл /Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
Энэ жинд 17 бөх өрсөлджээ.
Эмэгтэй
48 кг 1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/
2. Цогтбаатарын Цэнджав /”Харгант-Цамхаг” клуб/
3. Цогт-очирын Намуунцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/
3. Эрдэнэсүхийн Отгонцэцэг /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
Энэ жинд 12 бөх өрсөлджээ.
53 кг 1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо/
2. Ганхуягийн Сайнсар /”Алдар” спорт хороо/
3. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб/
3. Батбаатарын Мөнхтуяа /”Дархан-Уул аймаг,
“Хасу-Мегастарс” клуб/
Энэ жинд 11 бөх өрсөлджээ.
58 кг 1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/
2. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
3. Эрдэнэбатын Оюун-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
Энэ жинд 5 бөх өрсөлджээ.
60 кг 1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/
2. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб/
3. Пүрэвсүрэнгийн Хулганаа /Сэлэнгэ аймаг/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг,
”Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
Энэ жинд 7 бөх өрсөлджээ.
69 кг 1. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/
2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /”Хилчин” спорт хороо/
3. Шархүүгийн Түмэнцэг /”Хилчин” спорт хороо/
3. Буяннэмэхийн Баяржаргал /“Хангарьд” клуб/
Энэ жинд 6 бөх өрсөлджээ.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon May 19, 2014 9:10 am

galaa039 wrote:Аваргууд нэвтрүүлэгч багш орно гээд л бид хэд хөөрчихсөн хэдэн хүмүүс дагаад л явж байсан санагдаж байна. Чимпионс гээд бааранд зураг авч байсан санагдаж байна.

Миний зураг бол хальт харагдаад л өнгөрч байна. хэ хэ

Байнга л дурсаж явах юм даа.


Бээк байнаа :D
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby jal » Tue Aug 19, 2014 5:55 pm

Чөлөөтийнхөн явах бөхчүүдээ зарласан байна..
57-Б.Номин
61-Э.Ням-Очир
65-Г.Мандахнаран
70-Б.Анхбаяр
74-П.Өнөрбат
86-О.Үйтүмэн
97 -Д.Хүдэрбулга
125 -Ж.Чулуунбат

48-Э.Нарангэрэл
53-Э.Сумъяа
55-А.Батцэцэг
58-Т.Мөнхтуяа
60-С.Цэрэнчимэд
63-С.Батцэцэг
67-Б.Одончимэг
75-О.Бурмаа

Бас л бөөн хэл ам....
http://sport.news.mn/content/187175.shtml
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 19, 2014 6:17 pm

Сорилт нтр хийгээд хэрүүл уруулгүй тэмцээнд явуулчиж болдоггүйм байх даа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Aug 27, 2014 12:40 pm

Номин бэртэлтэй, эрүүл мэндийн шалтгаантай гээд Бэхбаярыг явуулахаар болжээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby 1OOOa » Sat Aug 30, 2014 9:47 pm

1971 оны 12 сарын Зурагт Радиогийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний 52кг жинд эхний 4 байранд ямар хүмүүс орсоныг мэдэхгүй биз хүмүүсээ :ногоон:
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sun Aug 31, 2014 10:35 am

champion wrote:Номин бэртэлтэй, эрүүл мэндийн шалтгаантай гээд Бэхбаярыг явуулахаар болжээ.

Бөөн хэрүүл уруул болж явсын байна, одоо л өөрийгөө харуулдаг цаг даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8904
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Raldii » Sun Aug 31, 2014 10:55 am

58д байнуу 60д байнуу Шоовдор гэж нэг сайн охин байх естой до. УАШТ опен 2 т туруулээд ААШТ д бас медаль авсан
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon Sep 01, 2014 2:51 pm

1OOOa wrote:1971 оны 12 сарын Зурагт Радиогийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний 52кг жинд эхний 4 байранд ямар хүмүүс орсоныг мэдэхгүй биз хүмүүсээ :ногоон:

Яасан айхтар сүрхий асуулт асууж байнаа.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 01, 2014 5:09 pm

2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотод болно.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby jal » Mon Sep 01, 2014 5:30 pm

galaa039 wrote:2014 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбек улсын нийслэл Ташкент хотод болно.


Манай эмэгтэй мундагууд 2-3 медаль зулгаачих байх шүү.
Эрчүүдээс Бэхбаяр, Мандахнаран хоёр медаль дээр зогсчихож мэднэ..
Бас Азийн аварга болсон Хүдэрбулгад найдлага байгаа даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Fri Sep 05, 2014 11:57 am

Эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлжээ. Албан ёсны сайт дээр нь тавигджээ.
Image
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby AG » Mon Sep 08, 2014 9:43 am

Өнөөдөр эхэлж байнадаа. Ямар зурагтаар гарах юм бэ???

News.mn дээр оноолтуудын талаар тавьчиж

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэй 25 дахь ДАШТ өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэлж, дэлхийн өнөө цагийн хүчтэнүүд авьяас чадвар, бяр тэнхээгээ үзэх гэж байна.

Энэ ДАШТ-нд Албани, Алжир, Англи, Аргентин, Армян, Австрали, Австри, Азербайжан, АНУ, Беларусь, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Бразил, Вьетнам, Гватемал, Гвиней-Биссау, Голланд, Гондурас, Грек, Гуам, Гүрж, Дани, Доминикан, Египет, Израиль, Иордан, Иран, Испани, Итали, Казахстан, Камерун, Канад, Катар, Киргиз, Коморез, Конго, Кот-Дивуар, Куба, Латви, Литов, Магадаскар, Македони, Марокко, Микронезийн арлууд, Молдав, Монгол, Монтенегро, Нигери, Никарагуа, Норвег, ОХУ, ӨАБНУ, Палау, Панам, Перу, Польш, Португал, Поуэрто-Рико, Румын, Сальвадор, Сенегал, Серб, Сири, Словак, Словен, Сьерро-Леон, Тажик, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, Уругвай, Финланд, Франц, ХБНГУ, Хорват, Чад, Чех, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Шри-Ланк, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 100 орчим орны 800 гаруй бөх зодоглож байна.

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж дүнгээ гаргана.

Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзлэн, Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авч байсан амжилтаа энэ жил ахиулна гэдэгт манай бөх сонирхогчид итгэж байна.

Өнөөдөр манай 4 бөх дэмжээнд гарч барилдана, Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, О.Үйтүмэн нар ДАШТ-нд хоёр дахь удаагаа, Ж.Чулуунбат 5 дахь удаагаа, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат хоёр нь олимпийн наадамд барилдаж байсан бүгдээрээ туршлагатай бөхчүүд юм. 2011 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд Ж.Чулуунбат медальд тун ойрхон очиж байлаа, бөх сонирхогчид түүнээс энэ жил өндөр амжилт хүлээж байна. Бусад гурван бөх нь нас, ур чадвар нь ид жагссан, манай төдийгүй дэлхийн зиндааны шилдэг бөхчүүд, медалийн төлөө өрсөлдөх зориг төгс байна.

57 кг-ын жинд 30 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Энтони Рамостой таарсан байна. Өрсөлдөгч нь 2009 онд залуучуудын ДАШТ-нд тавдугаар байрт орж энэ жил ”Canada Cup” тэмцээнд түрүүлсэн бөх байна.

АНУ-ын бөхийг ялж чадсан тохиолдолд турк бөх Ахмет Пекер, энэтхэгийн бөх Рахул Аваре хоёрын аль хожсонтой нь барилдах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медальт, энэтхэгийн бөх Амит Кумар, туркийн бөх, хүрэл медальт Сезар Акгуль нар ирээгүй байна. Өнгөрсөн жил Э.Бэхбаяр дөрөвдүгээр тойрогт туркийн бөх С.Акгульд 3:3 онооны харьцаагаар ялагдаж цааш барилдах боломжоо алдаж байсан юм.

Энэ хэсэгт азербайжаны бөх Ахмеднаби Гварзатилов, гүржийн бөх, олимпийн мөнгөн медальт, европийн аварга Владимир Хинчагешвили, румыний бөх Андрей Дуков болон беларусс, канад, францийн шилдэг бөхчүүд байна.

БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний алтан медальт Кьонг Ил Янг, оросын бөх, ДАШТ-ний хүрэл, хошой алтан медальт В.Лебедев, ираны бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт Хасан Рахими нар нөгөө хэсэгт орсон байна.

70 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тажикийн бөх Зелимхан Юсуповтай таарчээ. Энэ бөхийг ялбал дараа нь азербайжаны бөх, европийн аварга Ахмеднаби Гварзатиловтай барилдах магадлалтай байна. Өнгөрсөн жил Б.Анхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ДАШТ-ний хошой хүрэл медальт, азербайжаны бөх Жабриал Хассановтой барилдаж 0:4, 0:3 онооны харьцаагаар ялагдаж байсан юм.

Энэ хэсэгт ираны бөх Мостофа Хоссейн, японы бөх Хосака, туркийн бөх Якуп Гор болон болгар, унгар, узбекийн сайн бөхчүүд орсон байна.

Нөгөө хэсэгт казахстаны бөх, олимпийн хүрэл медальт Акжурек Танатаров, гүржийн бөх Александр Жатчвазе, оросын бөх Хетаг Цабалов, украиний бөх Ростислав Первачук нар орсон байна.

Ер нь 74 кг-ын жинд барилддаг бөхчүүд жингийн шинэ ангиллаар 70, 74 кг-ын жингүүдэд хуваагдаад байгаа юм.

86 кг-ын жинд 38 бөх барилдаж байгаагаас бөх олон улсын хэмжээний мастер Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт грекийн бөх Тимофей Ксенидистэй таарчээ. Энэ бөхийг ялбал гуравдугаар тойрогт казахстаны бөх Аслан Кахизе, испанийн бөх Таймураз Фриев хоёрын аль дийлсэнтэй нь хүч үзнэ.

Энэ хэсэгт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Ганев, гүржийн бөх, олимпийн болон ДАШТ-ний хүрэл медальт Дато Марсагашвили, оросын бөх, 18 настай, европийн аварга Абдулрашид Садуллаев, туркийн бөх Ахмет Билижи, украиний бөх Жамбул Цотазе нар гээд шилдгүүд байна. Украиний бөх дэлхийн хошой аварга И.Алдатов ирээгүй байна.

Нөгөө хэсэгт азербайжаны бөх Гамзат Османов, кубын бөх, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Рейнерис Салас, ираны бөх М.Мохаммадиан, пуэрто-рико улсын бөх, олимпийн мөнгөн медальт Хайме Эспиналь, унгарын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Иштван Вереб нар байна.

125 кг-ын жинд 26 бөх барилдаж байгаагаас олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат /”Сүлд” спорт хороо/ нэгдүгээр тойрогт вэнэсуэлийн бөх Луис Вивьенастай барилдана. Дараагийн тойрогт латвийн бөх Дмитрий Михайловс, молдавын бөх Александр Романов хоёрын аль ялсантай барилдах магадлалтай. Өнгөрсөн жилийн ДАШТ-ний нэгдүгээр тойрогт молдавын бөх Андрей Романовыг 3:0, 2:0 онооны харьцаагаар хожиж байсан.

Энэ хэсэгт ираны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, азийн аварга Комейл Гашеми, узбекийн бөх Курбан Курбанов, украиний бөх, ДАШТ-ний хүрэл медальт Александр Хоцяновский, оросын бөх олимпийн аварга, дэлхийн таван удаагийн аварга Хажимурат Гацалов нар байна.

Нөгөө хэсэгт азербайжаны бөх Аслан Зебисов, АНУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Тэрвэл Длагнев, беларуссын бөх, дэлхийн аварга Алексей Шемаров, гүржийн бөх Георгий Саканделизе, туркийн бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт, европийн аварга Таха Акгюль нар таарчээ.

Жич: Тэмцээн Ташкент хотын цагаар 9.00 цагт эхэлнэ. Улаанбаатар, Ташкент хотуудын цагийн зөрүү +3 цаг, тухайлбал Ташкент хотод 9.00 цаг болж байвал Улаанбаатар хотод 12.00 цаг болж байна гэсэн үг.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Sep 08, 2014 12:32 pm

за эхэллээ дээ. зурагтаар бараг л гарахгүй байх даа.
http://unitedworldwrestling.org/article ... ed-results энүүгээр л дамжуулж байгаа бололтой. ажлын ком дээр видео нь гардаггүй ээ. яаж үзэх вэ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 08, 2014 12:42 pm

ippon.org шиг оноолт, үр дүн харчих юм бна уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby SAVAGE » Mon Sep 08, 2014 12:43 pm

User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest