Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby snowrun4 » Fri Oct 03, 2014 9:58 pm

aziin anhnii awragatai bolloo :mongol:
User avatar
snowrun4
 
Posts: 83
Joined: Mon Mar 07, 2011 12:52 am

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sat Oct 04, 2014 7:01 am

ider wrote:@Orgill-TT
Манайх бээжинд Баясгалан гээд ОУ-н мундаг шүүгчтэй ороод , тэр нь бараг Бадараа, Сэрээ 2 -н ар тал болж байсан юм биш үү? Одоо яахаараа шүүгчгүй болчихдог билээ? Баясгалан шүүгчийг яагаад өөр тэмцээн уралдаанд оруулахгүй байгаан бол? Холбооны шинэ удирдлагатай холбоотой юу? Манайх өөр ОУ н хэмжээний шүүгч бэлдэж болдоггүйнмуу?

Баясаа ах Нандигаа ах хоёр олон улсын томоохон тэмцээнүүдэд шүүх эрх нь бол байгаа. Нандигаа ах лав шүүгчдийн хар лист гэж юманд орсон гэсэн. 2008 онд олимпийн дараа МБХ 60 жилийнхээ ойг хийсэн юм. Тэр үед 60 жил МБХ гэсэн зангиа, цаг гм дурсгалын зүйлсийг хийлгээд хүмүүст дурсгал болгон өгч байсан. Нандигаа ах Миланы ДА-н үеэр тэр дурсгалын зүйлээ бусад орны боксын шүүгчдэд өгч. Гэтэл нэг тэ нэг төлөг Ветьнам шүүгч хахуул өгөх гэлээ гээд холбоонд мэдэгдэл гаргаад тэрнээс болоод өнөөх хар лис гэгчдээ оруулсан гэсэн. Тийм болхоор манай хүнийг том тэмцээнүүдэд дууддаггүй гэдэг. Харин Баясаа ахын хувьд би өөрөө мань хүнтэй Лондонгийн олимпийн дараахан уулзаж байсан. Баясаа ах чинь Германд гэр бүлээрээ амьдардаг хүн шүү дээ. Байнга энэ хоёрын хооронд ирж очих төвөгтэй юм. Тэгээд ч залуу үеэ бэлдье, гэж байсан.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sat Oct 04, 2014 7:31 am

snowrun4 wrote:aziin anhnii awragatai bolloo :mongol:
Азийн аврага манайд зөндөө бий, анхных нь Алтанхуяаг багш. Харин азийн наадмын аврагын алтыг анх удаа авч байгаа нь энэ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby uugii77 » Thu Oct 09, 2014 8:40 pm

aziiin awraguuddaaa bayralla amjilt husii
uugii77
 
Posts: 10
Joined: Tue Sep 30, 2014 1:41 pm

Re: Монголын Бокс

Postby Bold9 » Thu Jan 22, 2015 11:22 am

Өнөөдөр улсын аваргын медалийн төлөөх тоглолтууд байгаа юм байна..
Хаана, хэдэн цагт болж байна вэ.. тасалбар нтртэй байдаг уу
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын Бокс

Postby Takanohana_Nowitzki » Thu Jan 22, 2015 12:08 pm

ТВ-ээр харахад Спортын ордны А заал л бна лээ. Өчигдөр хөнгөн жингийн хүрэлүүд яваад байх шиг байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Mon Feb 09, 2015 11:06 am

Энэ жилийн УА-г үзэж чадсангүй. Бокс ер нь хоёр ангийн гэдэг юмуу хоёр өөр классын болчихсон юм шиг санагдлаа. Яг шигшээд байгаа хэд нь бусад клубын хэдээсээ арай тасарчихсан ч юм шиг. Арга ч үгүй юм уу зөвхөн шигшээд багтаж байж л том тэмцээнд эсвэл аль нэгэн гадаадын багтай хамтарсан бэлтгэлд явдаг юм байна. Энхбаяр энэ жил 91кг-с дээш жинд дахин түрүүллээ гэсэн. Хүнд жинд хүүхэд огт байхгүй байгаа юм байна даа. Түрүү жил түрүүлхэд нь баярлаад уйлах шахаж байж билээ харин энэ жил дахин түрүүллээ гэдэгийг нь сонсоод монголын боксын хүнд жин эмэгнэлтэй л санагдлаа. нэмэх 91 гээд ганц нэг залуучууд байсан нь бүгд илүүдэл жинтэй гэдэсээ даахгүй шахам залуус байна лээ.
----Манай ордоны заал гэж хэцүүхэн ч юм даа. Бөөн хүүхдүүд бөөн багш нар шамбааралдаад л. Хаана юу болоод байгаа нь ч ойлгомжгүй. Хэдэн мишок ганц рингнээс өөр хэрэглэл гэх зүйл даанч алга. Шал нь модон болчихож жаахан хөлс дуслаад л эсвэл орох хаалга хавьцаа шал нь хөлрөөд норчихсон хальтирч унагачих гээд. Уг нь өнгөрсөн жил засварт орсон гэж байгаа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Takanohana_Nowitzki » Mon Feb 09, 2015 11:12 am

Алтын төлөө Мандахбаяр нь Энхбаяртай тоглоо ч үгүй. Мань хүн тэгээд зодог тайлж байгаам билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Mon Mar 23, 2015 2:33 pm

Ордоны боксын зааланд боксын бэлтгэл хйигээч форумынхаан. Бат-Өлзий багш дээр очоод, эсвэл Ганбаа багш, Нэмэхээ багш нар дээр очоод оройн цагаар боксын бэлтгэл хийж болно шүү. Сүүлийн үед охидууд их хийдэг болсон байна. Турах гэж байгаа залуучууд ч бас их очдог болсон байна. Сарын төлбөр нь одоохондоо гайгүй 50-80 мянга орчим л байгаа байх. Оройн цагаар 18-цагаас хойш ажил тараад бэлтгэл хийдэг болхоор ажил зохицуулна гэж санаа зоволтгүй
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Цогоо » Mon Mar 23, 2015 4:44 pm

Би Ширэн бээлийд нэг сар гаран гүйсэн шт. Уг нь сайхан юм билээ. Зогсоо зайгүй ажиллуулчихна. Амарч байхад хүртэл суулгахгүй холхиулаад. Анхны өдөр Ганбаа багшаас "Аяга байна уу?" гэсэн чинь "Яах гэж байгаа юм?" гэж байна. "Ус ууя" гэсэн чинь цаашаагаа нөгөөдүүлээ дуудсанаа "Энэ ус ууя гэж шаажийна" гэж наасан. Нөгөөдүүл нь цаана нь саваад уначихсан. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Mon Mar 23, 2015 5:59 pm

Цогоо wrote:Би Ширэн бээлийд нэг сар гаран гүйсэн шт. Уг нь сайхан юм билээ. Зогсоо зайгүй ажиллуулчихна. Амарч байхад хүртэл суулгахгүй холхиулаад. Анхны өдөр Ганбаа багшаас "Аяга байна уу?" гэсэн чинь "Яах гэж байгаа юм?" гэж байна. "Ус ууя" гэсэн чинь цаашаагаа нөгөөдүүлээ дуудсанаа "Энэ ус ууя гэж шаажийна" гэж наасан. Нөгөөдүүл нь цаана нь саваад уначихсан. :ногоон:

:-o Чамайг тэгвэл чангалсан байншд. Шантарчхаагүй биз дээ хө, 4 долоо хоног бэлтгэл хийж байна гэдэг сайн байна. Бат-Өлзий турах гэж байгаа залуучуудыг 30-45 мин дээс тоглуулчдышд нөгөө хэд нь багшаа одоо болоогүй юу гээд байнга асуух нь инээдтэй. Тэгээд жаахан өрөлт техник заана. Толинд харуулж байгаад л давтуулаад байна. Заримдаа инээдтэй ч юмшиг. Гэхдээ өөртэйгөө яриад цааш хийгээд байхыг нь хархаар респект төрдөг юм
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Цогоо » Mon Mar 23, 2015 7:33 pm

Би сар гаран яваад больсоон. хэхэ Наашаа явахаар болоод завгүй болчихсон.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Steppe » Tue Mar 31, 2015 3:13 pm

-
Last edited by Steppe on Thu Aug 31, 2017 12:15 pm, edited 1 time in total.
Steppe
 
Posts: 84
Joined: Tue Nov 18, 2014 12:19 am

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Apr 01, 2015 9:20 pm

Steppe wrote:Манай спортын цогцолборууд хэмжээгээрээ асар том биш учир тэмцээн үзэхээр очиход дандаа л тамирчид, дасгалжуулагчдийн дунд суучихдаг. Үйтүмэн тв-р ярилцлага өгөхдөө гэдсэнд шулуун хүчтэй цохилт хийж өрсөлдөгчөө сулруулаад олигтой хөдөлгөөн хийх боломжгүй болонгуут нь аажим аажимаар нь буулгаж авдаг гэж ярьж байсан. Хажууд сууж байсан нэг дасгалжуулагч Үйтүмэнгийн нэрийг сонсоод оросууд хачин болдог байсан гэж байсан. Ноднингийн УАШТ-ний үеэр Алдарынхны хажууд суучихсан чинь Ганзориг дасгалжуулагч хагас шигшээд ялагдаж хүрэл дээр буусан 18, 19-той охиныг учир зүггүй харааж зүхэж п-р нь дуудаж байхыг харсан. Ноднин Алдар багийн амжилтаар тэргүүлж алт авсан. Хэдийгээр сайн дасгалжуулагч байж болох ч хүнийг сургаж байна гээд учир зүггүй харааж зүхэх нь хэр зүйтэй бол? Тэр тусмаа 20 ч хүрээгүй охиныг яаж тэгэж муухайгаар хараадаг байна аа? Энэ жил Ганзориг Энхдэлгэрийн насыг дарсаныг хэлэлгүй тэмцээнд оруулсан нь мэдэгдэж 2 жил дасгалжуулагчийн эрхээ хасуулсан. Зарим дасгалжуулагч хүнд эвээр тайлбарлаж өгдөг. Жишээ нь Банди багш. Дасгалжуулагч бүр өөрийн арга барилтай байж болох ч тэгэж бүдүүлэг аашилж байгаа хүн яагаад ч олигтой сэтгэгдэл төрүүлэхгүй.

Чамтай санал нэг байна. Манай боксын зарим нэг дасгалжуулагчид жаахан харьцаа муутай гэдэг нь үнэн. Алдарын Гантулгыг чи Ганзориг гэж андуураад байх шиг байна. Яг одоо залуучуудын улсын аврага болж байгаа. Манай нэг найз хэдэн хүүхэд бэлдэж оруулж байгаа юм. Сүүлийн арваад хоногийн бэлтгэлүүд дээр мань эр хүүхдүүдээ ухаан зулаггүй харааж загнаад, амбаардаад, лаапаараа алгадаад байхаар нь нөхрийг буланд дуудаж байгаад болиоч гэсэн чинь харин "тэмцээн дөхөөд ирхээр би өөрөө догдлоод нойр хүрэхгүй тэрийг нь засчих юмсан энийг нь сайжржуулчих юмсан гэж бодоод байхад эд нар муусайнууд ойлгож байгаа юм юу ч алга" гээд л нервтээд байсан. Нээрээ л одоогийн хүүхдүүд бэлтгэлдээ байнга хоцорч ирнэ, багш л тэг ингэ гэхгүй бол хүнд юм хийж өгч байгаа юм шиг лаглайгаад суучихна. Нэгдэх өдөр өглөө 06:30-07:30 хооронд жингээ үзүүлэх ёстой хүүхэд унтаж хоцроод тэмцээнээс хасагдчих жишээтэй. Тэгээд багшаа би цаг ухарсаныг мэдээгүй гэж байгаа юм. Тэгээд л бөөн уур уцаар. Энэ бүхэнд бухимддаг юм шиг байгаа юм. Гэхдээ тэглээ гээд тэгэж харааж зүхэж яав ч болохгүй. Муухайшдээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby cet » Thu Apr 02, 2015 2:02 pm

,
Last edited by cet on Wed Feb 06, 2019 2:11 pm, edited 1 time in total.
cet
 
Posts: 8
Joined: Sun Jan 11, 2015 12:19 am

Re: Монголын Бокс

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 02, 2015 2:45 pm

Би амьдралдаа ганц удаа боксын тэмцээн үзсэн, өсвөрийн л тэмцээн байсан. 1,2-р курст байлуу, Спортын ордны тэрүүгээр гиюрч яваад орсон санагдана. 1 хүү хөөрхий зодуулж зодуулж хожигдоод буугаад ирсэн чинь багш нэмээд баахан зодно лээ. Тэгээл хэцүүм бна даа гээд гараад ирж билээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Apr 03, 2015 7:30 am

cet wrote:Аврагч спорт хорооны заал хаана байдаг вэ? Тэнд залуучуудын УАШТ болж байна.

Төв гал командын яг хойно. 1-р дэлгүүрийн баруун ард гэсэн үг
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Apr 03, 2015 7:52 am

Takanohana_Nowitzki wrote:Би амьдралдаа ганц удаа боксын тэмцээн үзсэн, өсвөрийн л тэмцээн байсан. 1,2-р курст байлуу, Спортын ордны тэрүүгээр гиюрч яваад орсон санагдана. 1 хүү хөөрхий зодуулж зодуулж хожигдоод буугаад ирсэн чинь багш нэмээд баахан зодно лээ. Тэгээл хэцүүм бна даа гээд гараад ирж билээ.


Дуугүй хүний үг жинтэй байдаг гэж үнэн шүү. МУГД Мишигдорж багшийн шавь нар бүгд л санал байх болов уу: Багш хар цагаан үггүй дуугай талдаа хүн л дээ. Хүүхдүүдийг загнаж хараахгүй, цохиж зодно гэж бол бүүр ч үгүй. Харин бэлтгэлээс хоцорвол оруулдаггүй. Бэлтгэл дээр хоорондоо ярьж маазархыг тэвчдэггүй, тэсвэр хатуужил гаргаж чадахгүй бол яв гээд л заалнаас шууд хөөчихдөг тйим л хүн байлаа. Тэмцээн дээр санаад нь хүртэл тоглоогүй хүүхдэд рингнээс буугаад ирвэл юу ч хэлэхгүй таг дуугаа хураачихдаг байсан болхоор их хэцүү. Ядаж муу байлаа гээд загнуулах юмсан гэж боддог байсанаа нуугаад яахав. Багшаасаа үг сонсох юмсан гэж их хүсдэг байсымөө. Тийм болхоор амнаас нь гарсан үг бүр үнэтэй байж л дээ. Тийм багш нар одоо бараг байхгүй болсон.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Apr 08, 2015 8:57 am

Энэ бичлэгийн 1:17:01- эхлээд нэг минут орчим ОУХМ Амаржаргал ахын сөүл-ийн олимп-д Канадын тамирчинтай хийсэн тоглолтын тухай гарч байна. Уг олимпын боксын тэмцээн скандал дүүрэн болсон гэдэг. Ялангуяа өмнөд солонгосчууд нутагтаа дэндүү муухай зан гаргасан. Амаржаргал ахын тоглож байхыг харж байсан болхоор түүний арга барилыг би сайн мэднэ гэж боддог юм. Амараа ах солгой өрж тоглодог, хоёр мөр их сайхан сул, тэр чинээгээрээ цохилтууд нь хүчтэй тусдаг байсан байх. Түүний хоёр гар хоёулаа хүчтэй, 57 кг гэхэд бас л мундаг хүчтэй тамирчин байсан. 1990 онд шиг санаж байна Амаржаргал ах Баярсайхан ах хоёр улсын аврагаар 60 кг-д таарч тоглодог юм байна. Амараа ах бол тоглохоо бараг болиод байсан үе л дээ харин Баярсайхан ах ид гялалзаж явсан үе. Азийн хошой аврага болчихсон 60 кг-д Энхбат ахыг орлож гарч ирж байсан юм. Амараа ах улсын аврагад орно гээд ганц сарын бэлтгэл хийсэн юм уу үгүй юм уу бүү мэд, Баярсайхан ахыг нэгдүгээр үед хойд гарынхаа алдарт шулуунаар суулгаад тоолуулчихваа. Баярсайхан ах босож ирээд Амраа ахыг зөрүүлээд суулгачихаж байгаа юм. Хоёулаа бие биенээ ногдаун-д оруулж тоолуулж байсан тэр тоглолтыг нь би спортын төв ордоны зааланд үзээд сууж байлаа. Гурван үе тоглосоны дараа хажуугийн шүүгчдийн саналаар Баярсайхан ах ялж байж билээ. Амаржаргал ах бол Монголын боксын үнэн нүүр царайг олон улсад таниулж чадсан цөөхөн тамрчдын нэг гэж би хувьдаа боддог

https://www.youtube.com/watch?v=jtuOGjCOpew
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby SAVAGE » Fri Aug 28, 2015 10:07 am

Orgil-TT нэг ПМ явуулчихлаа шүү. Хариу бичиж туслана уу.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Монголын Бокс

Postby Penny_deegii » Tue Sep 01, 2015 9:58 pm

Мөнх-Эрдэнэ гавьяатаас сураг байна уу? ДАШТ-д оролцох уу? Оролцвол аль жинд үзэх вэ? Сүүлд 69рүү орцон байлуу даа.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Sep 02, 2015 9:29 am

Penny_deegii wrote:Мөнх-Эрдэнэ гавьяатаас сураг байна уу? ДАШТ-д оролцох уу? Оролцвол аль жинд үзэх вэ? Сүүлд 69рүү орцон байлуу даа.

Мөнх-Эрдэнэ ирэх ДА-р оролцохгүй. Одоо Тайландад болж буй азийн аваргын тэмцээнээс эхний 7 байрт юмуу медал авсан тамирчид ДА-т оролцох эрхтэй болж байгаа. АИБА-с ийм шинэ дүрэм гаргасан. Азийн аврагад 49-Ган-Эрдэнэ, 52-Нурлан, 56-Идэрхүү, 60-Отгондалай, 64-Чинзориг, 69 Түвшинбат, 75-Шинэбаяр, 81-Эрдэнэбаяр, 91-Отгонбаяр нар оролцож байгаа. Ган-Эрдэнэ хүрэл дээр буусан, өнөөдөр Отгондалай Түвшинбат нар хүрлийн төлөө, бусад нь бүгд хожигдсон.

Мөнх-Эрдэнэ цаашид бусад том тэмцээнд явах эсэхийг улсын аврагын амжилаар нь болон шигшээ багийн дасгаалжуулагчдын зөвлөлөөр шийдэх юм.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Wed Sep 02, 2015 9:59 am

Тэгвэл тэгээд бараг худлаа болцым биш үү?.... хэхэх
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Sep 03, 2015 10:38 am

Нурлан Чинзориг хоёрт дотроо их найдаж байсан юмсан. ДА-н эрх авч чадаагүй гэж байх юм. Нурлан бол жиндээ хүчтэй тулаанчид тооцогдно. Биеийн бяр хүчээр илүүрхэж бас гурван раундыг турш өрсөлдөгчөө дарамталж сулруулж хождог. Түүний техник тийм нарийн сайн биш ч гэсэн хурд хүч хоёроороо хэнээс ч дутахгүй юм билээ. Зан аашын хувьд ч гэсэн хүүхдээрээ хөөрхөн ааштай залуу байдаг. Бас дээр нь их гоё аялагатай ярина, өхөөрдмөөр. Баян-Өлгийгөөс ирсэн жинхэнэ хөдөөний хүүхэд байгаа юм.
Чинзориг харин эр бяр нь жагсаж сайхан торгон ирэн дээрээ яваа хүүхэд. Техник дажгүй, бас ч гэж ухаалаг тоглолттой, өөртөө итгэлтэй зодоонч талдаа тийм залуу харагддаг юм. Өнгөрсөн өвөлжин энэ хүүхдүүдтэй хамт хагас сайн өдөр болгон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бөмбөг өшиглөж бэлтгэл хийсэн болхоор бүгдэнтэй нь их сайхан танилцаж ах дүүс болж авсан даа.

Ган-Эрдэнэ, Отгондалай, Түвшинбат нартаа амжилт, аз хийморь хүсье. Азийн аврагад энэ гурав маань гурвуулаа финалдаасай.

Мөнх-Эрдэнийн хувьд бол манай хүн ирэх улсын аврагад түрүүлээд дараа нь нэгээс хоёр А зэрэглэлийн тэмцээнд финалдаад авбал өөр тэмцээнүүдэд явах боломж нь байгаа гэж харж байгаа. Харин энэ ДА-д орж чадахгүй болхоор Олимпийн эрх авах боломжгүй гэсэн үг Рио-н олимп-д бол худлаа байхаа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Saiza » Fri Sep 04, 2015 9:57 am

Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай боксчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхлэх аж.
49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна.
Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байгаа юм.

гэж байна даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest