Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby Nomer 10 » Fri Jun 12, 2009 7:37 pm

Харин өнөөдөр үзий гэж бодоод чадсангүй. Энэтхэгүүд нээрээ аймаар байнаа. Тэр олимпоос ганц хүрэл авсан залуу нь олимпийн аваргаа хусаад хаяцан байсан уу. Сайтад мэдээ олж тавих гээд гүүглдэхээр Энэтхэгийн сайтууд л гарч ирээд байх юм. АИБА гэсэн чинь аль 2 өдрийн өмнөх мэдээг пдф хэлбэрээр нэг тавимар болох юм (mannn
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Монголын Бокс

Postby kayo » Fri Jun 12, 2009 8:11 pm

Манай Сэрдамба 51кг-д Казакстаны тамирчинд 3:11 илт давуу ялагдсан байна. Олимпийн мөнгөн медальтын ялагдал өнөөдөрийн гол сенсаач болжээ.
64кг-д тоголсон Л.Шинэтулга Узбекстаны тамирчинд 3н удаа хүнд цохилтонд орж цагаас өмнө тэмцээнээ өндөрлөсөн байна.
Харин 57,75 кг-д тоголсон манай тамирчид өрсөлдөгчдөө ялж хүрэл медалийн болзол хангажээ.
эх сурвалж : http://www.sports.cn/
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Jun 12, 2009 10:01 pm

ARSHAVIN wrote:Идэрхүү эхний үед 1:3 аар ялагдаад, дараачийн 4:6 болсон байна. Сүүлийн үед энэтхэгийн боксчин идэрхүүд ямар ч боломж олголгүй 4:9 өөр ялжээ.

өнөөдөр 48 д ялсан боловуу. яасан бол.
57 д Жавхлан узбекийг барахгүй байх.
60 энхзориг туркменийг хожино гэж найдаж байна.


Идэрхүү тэгвэл сүүлийн үедээ бариулчихаж. Их ядарсан юм байх даа?
Жавхлан харин узбекийг хожиж чадах байхаа. Тэр Хожибаев ч гэл үү нөхөр чинь Бээжингийн олимпийн өмнөхөн тайванд болсон ерөнхийлөгчийн цомд манай Бадарааг ялж байсан болохоор нь хүмүүс айхтар амьтан байна гэж бодоод байх шиг байгаа юм. Айгаад байх хэрэггүйээ! нээг их тасарцан онцгой нөхөр лав биш байна лээ. Гэхдээ залуу хүүхэд байсан яваандаа чангарч мэдэх л юм. Энхзориг маань ухаалаг тоглож чадвал туркмен байтугай гаруудыг хожно гэж боддог шүү.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Tue Jun 16, 2009 11:06 am

За энэ юу болж байна?
Хаанаас мэдээлэл авч болох бэ Оргилоо чамд ямар нэг мэдсэн зүйл алга уу?
Манайхнаас алт авсан хүн байна уу?
Энэ муусайн Жухаа лаазнууд юм зохин байгуулж байгаа юм бол зохиосон шиг зохион байгуулах хэрэгтэй шд хоёрын хооронд ингэж бантан ч биш жонхуу ч биш юм хийж байхаар. Тэмцээн одоо өндөрлөчихсөн биз дээ аль хэдийн?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby haka » Tue Jun 16, 2009 11:16 am

3 хүрэлтэй гэсэн шдээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Jun 16, 2009 6:15 pm

Бамбууш wrote:За энэ юу болж байна?
Хаанаас мэдээлэл авч болох бэ Оргилоо чамд ямар нэг мэдсэн зүйл алга уу?
Манайхнаас алт авсан хүн байна уу?
Энэ муусайн Жухаа лаазнууд юм зохин байгуулж байгаа юм бол зохиосон шиг зохион байгуулах хэрэгтэй шд хоёрын хооронд ингэж бантан ч биш жонхуу ч биш юм хийж байхаар. Тэмцээн одоо өндөрлөчихсөн биз дээ аль хэдийн?


Өнгөрсөн хагас сайнд азийн аврагын финалын хэдэн тоглолтыг cctv-5 sport онлайнд үзлээ. Манайхан мэдээж шигшээ тоглолтод байхгүй байсан. Би ч мэдээлэл муу байсан болохоор Жавхлан, Энхзориг хоёрыг гараад ирэх болов уу гээд л горьдоод байлаа. Гэвч Хужаа нар зөвхөн 48, 51, 54, +91-ийн тоголтуудыг гаргаад л болсон. Бүх финалын тоглолтуудыг нь үзэх юмсан гэж их бодож байсан маань талаар болсон, урамгүй байсан шүү. Гэвч энэ хэдхэн тоглолтоос ганц нэг анализ хийгээд амьжсаан бас!

48 kg NANAO Singh IND red 8
PONRAYOON Krew THA blue 9
Энэ энтхэгт манай Төгсцогт ялагдсан болохоор нь их л ажлаа. Солгой өрдөг дээр нь хөдөлж дайрч ихэвчлэн нэгээр тоглож байх юм. Цохилтууд нь угсараа, олон янзын серийтэй овоо гайгүй хүү харагдаж байна лээ. Хөнгөн жин гэхэд биеийн хөгжилөөр ч бас чамгүй юм. Гэвч сул тал бас байна. Хэдий олон хувилбараар цохиод байгаа болов ч онолт нь бага юмуу гэж бодогдсон. ихэнх цохилтуудаа хамгаалалтан дээр нь буулгаад л өөрийгөө их цуцааж байгаа харагдсан. Дайраад байгаа болов ч хараа мэдрэмж сулхан болохоор өрсөлдөгчийн цохилтуудыг гаргангаа сөрөг довтолгоо хийх эсвэл гар давуулж цохих ч юм уу ийм оновчтой хувилбарууд жаахан дутаж байсан. Гэхдээ энэ залуу хүүхэд яваандаа чангараад туршлагжаад ирэхээрээ хэцүү л өрсөлдөгч болох шинжтэй. Мэдрэмж гэдэг туршлагынх, Хараа гэдэг хурдных! Энэ хоёр нь гүйцчихвэл хэцүү хэцүү!

Тайланд нь яг л Тайбоксын школ санагдуулна лээ. Тайландуудыг азийн Кубууд гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Тэд биеийн хөгжил их сайтайн дээр урт гар мөчтэй хурдтай байдаг болохоор нь тэгэж нэрлэсэн хэрэг. Энэ Тай хүү бас л хурдтай хүчтэй харагдсан. Финалын тоглолтоо хоёроор буюу конторлох тактиктай хийсэн. Тэр нь ч хожил авч ирэх шиг болно лээ. Энэ Тай залуу Миланд харин хир оролцох бол доо? Аз нь гийвэл медал авч мэдэх л юм. Аз л байвал шүү дээ! Тэрнээс учиргүй мундаг тасарцан боксёр бол миний л бодлоор биш.

51 kg LI Chao CHN red 7
SURANJOY Singh IND blue 9
Хятад чөрөнхий, ёстой л хуучны ном зохиол дээр гардаг шиг луухай царайтай залуу байсан. Яаж финалд гарч ирсэн юм бол доо гэмээр сул харагдсаныг нуух юун. Ганц нэг оновчтой цохилтыг нь эс тооцвол муу л юм шиг санагдсан.

Энэтхэг хүү ч бас дундаж хэмжээний боксёр гэхээр. Уг нь суурь нь сайн бололтой. мөр биеээ суллаж байгаад цохиж байгаа нь уг нь гоё л харагдаж байна лээ. Гэхдээ л азийн аврага болсон доо! Харин Нандигжав энэ тоглолтыг рингэнд шүүсэн. Хужааг зуурлаа гээд торгосон. Яаж байгаа юм бол доо, Нээг их зуураад сүйд болоогүй л юм сан!? Гэхдээ яах вэ нэг хужааг л торгосон байгаа биз хэ хэ хэ...

54 kg MA Yuanhao CHN red 11
DONIYROV. T UZB blue 5
За энэ жунгаа хүүгийн нэрийг сайн тогтоож аваарай!!! их сайн харагдаж байсан. Эсвэл нөгөө узбек нь тийм муу байв уу? Үгүй байхаа хятад их сайн байна лээ! Өндөрдүү урт чацтайн дээр хараа мэдрэмж гэж бас байна аа. Хараа гэдэг хурдтайн, мэдрэмж гэдэг туршлагатайн шинж! Юм дуулгана даа энэ хужаа! Манай хүүхдүүд ирээдүйд энэ МА-г л хождог болох хэрэгтэй. Тэгэх юм бол айх юмгүй байхаа.

За энэ бол миний хувийн бодол, өөрийн анализ. Санаа нийлэхгүй байвал асуудал бүү болгоорой.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Tue Jun 16, 2009 8:51 pm

Сайхан л бичсэн байна. Баярлалаа Оргилоо
Манайхан ч тэгээд нутаг дээрээ зохиосон дээр алт бөөндөөд байсан айлын
нутаг дээр очоод хүрэл дээр л буусан байх шив дээ.
Энхзоригыг алт авчих болов уу гэж хараад байлаа. Идэрхүүг ч тэр
нөгөө дорнодын хүү биз дээ?
Сэрдамбыгаа бодохоор л урам хугараад байх юм.
10 аад онооны зөрүүтэй хусуулна гэдэг ч дээ арай л дэндүү муу байнаа.
Олимпын дэд аварга байж ... Хэрэг алгаа
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 17, 2009 5:47 am

Бамбууш wrote:Сайхан л бичсэн байна. Баярлалаа Оргилоо
Манайхан ч тэгээд нутаг дээрээ зохиосон дээр алт бөөндөөд байсан айлын
нутаг дээр очоод хүрэл дээр л буусан байх шив дээ.
Энхзоригыг алт авчих болов уу гэж хараад байлаа. Идэрхүүг ч тэр
нөгөө дорнодын хүү биз дээ?
Сэрдамбыгаа бодохоор л урам хугараад байх юм.
10 аад онооны зөрүүтэй хусуулна гэдэг ч дээ арай л дэндүү муу байнаа.
Олимпын дэд аварга байж ... Хэрэг алгаа

Урам өгсөнд баяраллаа Бамбуушаа :D
Нутаг дээрээ болсон тэмцээнд манайхан угаасаа их сайн байсан үе нь л дээ. Дохагийн Азийн наадамыг саняъа! Хиймийн цом болон европын цувралуудад их сайн оролцчихсон байсан. Түүний дараахан дэлхийн аврага мөн олимпийн эрхийн тэмцээнүүдэд манайхны үзүүлсэн амжилт чамлахааргүй байлаа.
Харин одоо шинэ шинэ хүүхдүүд гарч ирж байна. Жавхлан Идэрхүү гм. Тэд одоогоор анхныхаа тивийн аврагын том тэмцээний утаа үнэрлэж байна. Энхзориг Сэрдамба хоёр жин өгсөж байгаа болхоор шинэ жиндээ дасах гэж цаг заваа барж байх шиг. Удахгүй эд нар чанграад л ирнэ. Бэлтгэл нь ороод л хий нь багасаад л ирэх вий. Тэр цагт харин Энэтхэг Хужаа Узбек Казакууд Монгол гэдэг нэрнээс нь л сүрдэх болно.
Сэрдамбын хувьд бэлтгэл л хангалтгүй байгаа байх. Түүнээс биш туршлагаар дутаад хожигдоод байна гэж лав байхгүй. Одоо 24 хүрсэн. Уг нь амжилт нь ид оргилж байх нас шүү. Би л Сэрдамбын ах нь дасгалжуулагч нь байсан бол дэлдэн чихнээс нь татаж байгаад бэлтгэлийг нь хийлгүүлэх байсан ;-) За энэ наргиа шүү!!! Идэрхүү Жавхлан хоёр дөнгөж л боксын спортын нарийн ширийн филослфитой нь танилцаж эхлэж байгаа болохоор тэдэнд бага зэрэг цаг хугацаа өгөх хэрэгтэй болов уу. Нэг хоёр жилээс бэртэл гэмтэлгүй бэлтгэлээ сайн хийгээд орсон тэмцээн бүрээсээ медал зулгаагаад байвал ч энэ хоёр Энхзоригтой хамт дараа Олимпийн найдварууд шүү. За за хар цагаан хэл ам хүрчихнэ түй түй түй... :)
Манайханд одоо шинэ залуусын сэлгэлт шинэ жингийн тохиргоо яг ид дундаа явагдаж байх шиг байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Villa_Bayaraa » Wed Jun 17, 2009 9:39 am

64 кг үздэг Түвшинбат гээд залуу яасан бэ? Энэ удаад бэртлээс болоод яваагүй байна лээ. Ер нь хэр вэ? Мэдэх хүмүүс байна уу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Wed Jun 17, 2009 10:14 am

Сэрээ жин өгсөж тэмцээнд ороод байгаа юмуу?
Өөрөө ярилцлага өгөхдөө жин бол нэмэхгүй энэ жиндээ тууштай хэдэн жил
үзнэ энэ тэр гэж байсан шд. Энхзориг надад уг нь их сайн боксер болох юм шиг санагдаад байдаг юм. Олимпоор бол Кубын гарийг бол ёстой хулхин дээр нь бүжиглүүлсэн шд. Одоо тун удахгүй Миланы ДАШТ болох гээд байдаг. Манай гарууд
тэрийгээ мэдэж л байгаа байхдаа. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэйхэн шиг хийгээд
тэр балай урилга заллага цайллага дайллага энэ тэрийг ор тас мартах хэрэгтэй.
Одоо ДАШТ -аас алт авах цаг бол аль хэдийн болчихсон. Саяхан би хаанаас ч байв даа нэг газраас монголын Бокс дэлхийд бүүр нилээн дээгүүр жаалж байгаа талаар
уншсан санагдана. Азидаа бол Топ 5 д багтчихсан байна билээ.
Одоо ДАШТ -аас алт өөр бидэнд юу ч хэрэггүй..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 17, 2009 3:46 pm

Villa_Bayaraa wrote:64 кг үздэг Түвшинбат гээд залуу яасан бэ? Энэ удаад бэртлээс болоод яваагүй байна лээ. Ер нь хэр вэ? Мэдэх хүмүүс байна уу?

Түвшинбат манайдаа л сайн боксёр Энэ удаа бэртсэн сурагтай байгаа Жаахан хүндрээд байдаг сул талтай Өөрөөр хэлбэл мөр гарын хөдөлгөөн баригдмал юм шиг Энэ ч биеийн хөгжлийн онцлогтой л холбоотой л доо Түвшинбат маань учиргүй овоож томбойсон булчин гэх юмгүй ч хүчтэй гэдэг нь мэдрэгдээд байдаг юм Цохилт нь тоотой ганц нэг болов ч хойд гар нь хүчтэй харагдсан унагаж мэдхээр хүнд хойд шулуунтай Хурдны тал дээрээ ажиллаад дээр нь мөрөө жаахан суллаад өгчихвөл ч дажгүй болно байх даа Ер нь л суурь техникээ сайжруулах хэрэгтэй Хөл гарын холболт энэ тэр гээд л байдаг шүү дээ
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 17, 2009 4:40 pm

Бамбууш wrote:Сэрээ жин өгсөж тэмцээнд ороод байгаа юмуу?
Өөрөө ярилцлага өгөхдөө жин бол нэмэхгүй энэ жиндээ тууштай хэдэн жил
үзнэ энэ тэр гэж байсан шд. Энхзориг надад уг нь их сайн боксер болох юм шиг санагдаад байдаг юм. Олимпоор бол Кубын гарийг бол ёстой хулхин дээр нь бүжиглүүлсэн шд. Одоо тун удахгүй Миланы ДАШТ болох гээд байдаг. Манай гарууд
тэрийгээ мэдэж л байгаа байхдаа. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэйхэн шиг хийгээд
тэр балай урилга заллага цайллага дайллага энэ тэрийг ор тас мартах хэрэгтэй.
Одоо ДАШТ -аас алт авах цаг бол аль хэдийн болчихсон. Саяхан би хаанаас ч байв даа нэг газраас монголын Бокс дэлхийд бүүр нилээн дээгүүр жаалж байгаа талаар
уншсан санагдана. Азидаа бол Топ 5 д багтчихсан байна билээ.
Одоо ДАШТ -аас алт өөр бидэнд юу ч хэрэггүй..


Тиймээ Сэрээ жин өгсөөд 51 т хүч үзэж байгаа. Энхзориг ч бас ялгаагүй 60д орсон. Энэ хоёр маань одоо тив дэлхий олимп үзчихсэн хашрууд л даа шигшээ дотроо. Энхзоригийг би ч гэсэн сайн тамирчин болно гэж боддог. Одоо дөнгөж л 22 настай шүү дээ. Өсөж яваа хүүхэд ч амжилт нь аль хэдийнэ тогтвожихсон. Дохад мөнгө авч байсан. тэр үед 19 тэй хүүхэд гараад ирхэд нь гайхсан шүү. Олимпд туршлагагүйтсэн л дээ. тактик гэдэг чинь эхнээсээ дуустал нэг л байдаггүй юм. Ямар ч үед өөрчилж өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл боксын нэг ийм бэлтгэл байдаг. Дороо хэсэг эргэлдэж байгаад гэнэт стоп комманд өгөөд тэгээд шууд бокс гээд сүүдэртэй тоглолт хийлгэдэг. Толгой нь эргэсэн хүнд газар эргэлдээд л дайвалзаад л дээрээс нь толгойныхоо эргээг гартал хөл гар холбосон ажиллагаа хийх жишээтэй. Энэ нь цаанаа бол бас тактикийн бэлтгэл юм. Үүн шиг том тэмцээн дээр гэнэт хүнд цохилт авч болно. Үүнээс болоод тактик өөрчилөгддөг. Энхзориг олимпд сүүлийн үед оноо адил байх үедээ л тактикийн өөрчлөлт оновчтой шийдвэр гаргах байсан. Хүлээх, хариулж которлох эсвэл тэнцэх гэсэн вариантаар тоглосон бол хожчих л байсан даа. Банди багш л "ургшаа яв! ганц л оноо авчих" гээд байсан гэсэн. Куба болохоор хүлээх гэсэн тактикийн өөрчлөлт хийсэн шүү дээ, хэрэв чи санаж байгаа бол. Зөвхөн нэгээр эсвэл хоёроор ажиллана гэдэг хангалттай тактик байж чаддаггүй. Тактик гэдэгт их олон зүйл хамаардаг гэж боддог. Энхзориг олимпоос том туршлага авсан байхаа.

Миланд ч медалын аз байхгүй л байх байхаа даа. Одоогоор манайханы амжилт жигд биш байгаа болохоор л тэгэж бодогдоно. Бадраа Милан зодголлоо гэхэд медалын найдвар байхгүй л байх болов уу. Бүтэн нэг жил рингэндээ гараагүй тэмцээнд ороогүй хүн гэдэг очоод рингээ дахин нэг мэдрээд л ирхэд хангалттай. Харин Идэрхүү Жавхлан Энхзориг гурав аз нь гийвэл хүрэл ч юм уу авч мэднэ. Идэрхүү сая Зухайд ялагдсан Энэтхэгийг л ялж байж (Житендр) цаашлана шүү дээ. дахиад миланы рингэнд таарах магадлал өндөр! Тэгэхээр л жаахан харанхуй санагдаад байх юм. Жавхлан ч гэсэн тэр узбек Тожибаевийг хождог болж байж л медалын тухай ярих хэрэгтэй болно. Энхзориг одоо туршлага дутна гэх биш үзээд л гардаг цаг. бэлтэлээ л сайн хйих хэрэгтэй. Селимовтойгоо дахиад л Миланд учирвал яана. Зодуулахгүй гэж биш, хожно гэж л үзэх хэрэгтэй. Ер нь дарааллаад хэд хэд хожигдоод ирхээр сэтгэл зүйн хувьд ч хэцүү болдог муу талтай. Хожигдлоо гэхэд шартай байх хэрэгтэй л дээ. Дараа таарвал рингэн дээр дайн зарлах хэрэгтэй. Васил Ломаченко Чикагогийн финалд Селимовт ялагдчихаад учиргүй уйлж байж билээ Дөнгөж 19 настай хүү дэлхийн аврагаас мөнгө авна гэдэг том амжилт ч тэрээр ялагсандаа л шарлахсан хэрэг. Сүүлд сонсож байхад мань хүний боксын спортод хүлээсэн анхных нь ялагдал байсан гэсэн. Дараа нь Бээжинд өнөөх өшт Селимовтойгоо анхны тоглолтон дээрээ л таасан. Ёстой л дайн болсон доо! Манай Баясаа ах энэ тулааныг рингэн дээр шүүсэн юм. тэр хүн ч өнгөтөөр нь ярих байх даа. Селимов эхний хоёр раунд оноогоор илүүрхсэн санагдаж байна. Харин сүүлийн хоёр үед Ломаченко ёстой л задарсан даа. муу Селимов хөөхий өмдөндөө шээсэн байхаа. Ийм л хүчтэй сэтгэл зүйтэй дээр нь иртэй бяртай хурдтай байхад медал авдаг юм шиг. Энхзориг дэндүү тайван зөөлөн санагддаг Жаахан хурц шартай болчихвол ч зоддог л болно доо.

Чикаго 2007, Селимов (RUS) vs. Ломаченко (UKR)
http://www.youtube.com/watch?v=u-cBLUA91Dc
http://www.youtube.com/watch?v=8MGNYewF ... annel_page

Бээжин 2008, Ломаченко (UKR) vs. Селимов (RUS)
http://www.youtube.com/watch?v=sg78BQ80 ... re=related
Last edited by Orgil-TT on Wed Jun 17, 2009 10:41 pm, edited 1 time in total.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 17, 2009 4:46 pm

Бадруул wrote:Би бас боддог юм... Энэ олон урилга заллага, шагнал урамшуулал, найр наадам л тамирчин хүнийг алдаг юм шиг.
Тодорхой хэмжээний юм байх л даа. Тэхдээ манайд л болсон хойно дандаа хэтэрдэг. Цагаанбаатар л гэхэд тод жишээ шүү дээ.
Афин 2004-с хүрэл медаль аваад бүтэн 4 жил л шоудсан биз дээ? Үр дүн нь олимпод шал л арчсан. Дээр хэн билээ, хэлж байна лээ.
Үйтүмэн байхаа? Одоо энэ хэдийн бэлтгэлийг нь нэг хийлгүүлэх юм гэж... Бүтэн жил л тасралтгүй шахуу шоу тэсэллээ...

Алдар нэр гэдэг хүнийг бодит байдлаас салгадаг аюултай эд Хүн бүр мундаг сайн энэ тэр гээд байхаар нээрээ л би мундаг гэж боддог болотой Хэрэг дээрээ муу байсан нь сайжраад сайн байсан нь шоудсаар толгой эргэм алдар нэрэнд дарагдаад муу болдог Хүн хүнээсээ л болох байх л даа Ухаантай байхаа манай боксчид гэж найдаж байгаа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Wed Jun 17, 2009 8:25 pm

Оргилоо ёстой баярлалаа сайхан бичсэн байна.
Чи Боксыг сайн мэддэг юм байна. Дотор нь байж тогоонд нь
чанагдсан хүн арга ч үгүй биз дээ.
Гэснээс Миланы ДАШТ болоод ирэхээр чи хүссэн хүсээгүй Алт л гэж
хүснэ харж байгаарай. Хэдийгээр бүгдийг бодитоор харж цэгнэж байгаа ч гэсэн.
Гэхдээ аливаа нэг спорт гэдэг таашгүй байдаг. Тэр өдрийн аз од гийх юм бол
бид алт бол Пүүүүн гээд л халаасанд... Гол нь бэлтгэл ...
Мөн нахисан Бэлтгэл..
Энзориг нээрээ нэг тийм дөлгөөндүү царайтай нөхөр
гэхдээ тэсрэх юм бол хэнийг ч Шааж унагааж мэдэхээр нөхөр санагддаг.
Иймэрхүү нөхдүүд нэг хүн амьтанд дээрлэхүүлэхдээ дуугай яваад л байдаг.
Тэгж байгаад гэнэт огцом тэсэрээд нөгөө баагийгаа ёстой балинтай хутгадаг.
Энзориг нэг яг тийм маркын нөхөр санагдаад байгаа. Гол нь өөрийгөө их өдөөж өгөх хэрэгтэй. Хор шараа яг Рингэн дээр өрсөлдөгчдөө 100% гаргаж чадвал ч хэр баргийн аавийн хүүд гусуулна гэж байхгүй. Би тоглолтыг нь харин боломж олдвол нетээс ухаж үздэг юм. Жавхлан , Идэрхүү хоёрын тоглолтыг л нэг сайн үзчихмээр байна..

Нээрээ энэ Ломаченко чинь ёстой овоо гар юмаа. Өгөр Селимовыг түйвээж байна шд. Селимов чинь харин жудаггүй муу нохой гэж сонссон юм байна. Манай Энхзоригийг Рингны гадна цохидог гар мөн биз дээ?
За яахав эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Нэг л өдөр Рингэн дээр Хулхин дээр нь наадах цаг ирэх л байх.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Wed Jun 17, 2009 10:11 pm

Мэдээж дотроо Миланы алтан өнгийг хүсэж л байна. Нуугаад юу гэхэв. Гэхдээ хар цагаан хэл амнаас холуурхан байя гэж бодоод байгаа. Нөгөө хэдийгээ сайн байна медал авна гээд л байвал үзэгчид хөгжөөн дэмжигчид ч ихийг хүлээгээд тамирчин хүн өөрөө ч гэсэн сэтгэл зүйн дарамтанд орох гээд байдаг юмаа... Битүү уяатай морь гэдэг шиг битүүхэн байж байгаад алт авах бүүр ч амттай сайхан байдаг юм. Түвшинбаярыг санцгааъя! Тиймээс харж л байя Найдвар тасрана гэж юу байх вэ дээ тиймээ? Цаашдаа ч найдах болно!

Үнэндээ одоо л дэлхийн аврагын алт авдаг цаг нь ч тохироо нь ч таараад байгаа юм. За за түй түй түй... Эз хол байж аз ойр байг!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Thu Jun 18, 2009 2:21 am

Миланы ДАШТ- дөхөөд ирэхээр энд тэндхийн сайт энэ тэрээс чадвал жин тус бүрд
оролцох тамирчдын тухай юм хум орчуулж тавихыг бодноо.
Оргилоо чи ч гэсэн өөрсдийн тамирчдын талаар цогц мэдээлэл цаг завандаа
бичээд энд тавибал их баярлах байна.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Bayara » Thu Jun 18, 2009 3:03 am

Orgil-TT wrote:
Villa_Bayaraa wrote:64 кг үздэг Түвшинбат гээд залуу яасан бэ? Энэ удаад бэртлээс болоод яваагүй байна лээ. Ер нь хэр вэ? Мэдэх хүмүүс байна уу?

Түвшинбат манайдаа л сайн боксёр Энэ удаа бэртсэн сурагтай байгаа Жаахан хүндрээд байдаг сул талтай Өөрөөр хэлбэл мөр гарын хөдөлгөөн баригдмал юм шиг Энэ ч биеийн хөгжлийн онцлогтой л холбоотой л доо Түвшинбат маань учиргүй овоож томбойсон булчин гэх юмгүй ч хүчтэй гэдэг нь мэдрэгдээд байдаг юм Цохилт нь тоотой ганц нэг болов ч хойд гар нь хүчтэй харагдсан унагаж мэдхээр хүнд хойд шулуунтай Хурдны тал дээрээ ажиллаад дээр нь мөрөө жаахан суллаад өгчихвөл ч дажгүй болно байх даа Ер нь л суурь техникээ сайжруулах хэрэгтэй Хөл гарын холболт энэ тэр гээд л байдаг шүү дээ

Түвшинбат нээрээ хүчтэй цохилттой юм байлээ. Олимпоос өмнө улсын аваргаар байлуу даа, СТО-д Мөнх-Эрдэнэтэй тоглосон тоглолтыг нь үзсэн юм. Мөнх-Эрдэнэ зугтаад л, оноо түүгээд л, Түвшинбат болохоор довтлоод л хүчтэй хүчтэй цохиод л байсан. Аймаар аймаар хүчтэй цохиод л, цохилт нь пүүт гээл сонсогдоод байсан. Гэхдээ тэр тоглолтод Мөнх-Эрдэнэ оноогоор ялсан л даа.
Энхзориг бол ёстой гоё техниктэй тоглодог юм байлээ. Зүгээр бэлтгэл хийх, бие халаалт энэ тэр хийж байгааг нь харахад мундаг хөдөлгөөний эвсэлтэй. Дараагийн олимпийн найдваруудын нэг дээ.
Бадар-Ууган Дэлхийн аваргаар бэлтгэл сайтай бол түрүүлж чадах байх. Цаадахыг чинь барах хүн жинд нь байгаамуу. Миланы дэлхийн аваргаар улсдаа нэг алт авч өгчөөд мэргэжилд орвол зүгээр байх. Мэргэжлийн боксод нэрээ гаргасан цуутай аварга болох бололцоо бий шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монголын Бокс

Postby ARSHAVIN » Fri Jun 19, 2009 8:45 pm

Миланаас медаль авахгүй бол оросуудаас авахуулаад бээжинд шүүгчийн дэмжлэгээр медаль авсан гэдэг яриагаа эхлэнэдээ.
48 кгд Төгсцогт энэтхэгийг эхний үед 4:3 аар хожсон байсан зөв тактиктай тоглосон бол цаашаа явах л байсан байх.

51 кгд Сэрдамба муу байна гэж бодож байна. Сая сарын өмнө хабаровскийн тэмцээнд 18 настай самойлов гэж оросод хусуулсан. сая Жухайд энэ оны Казахстаны аврага шинэ залууд хусууллаа.

54 кг д Идэрхүүгээс өөр хүн байхгүй юм уу. Идэрхүү энэ жил оролцсон бүх тэмцээндээ ялагдлаа. германааса бусад. Бадарууган дэлхийн аврагад оролцоод дэмий ямар ч формгүй шараа болно.

57 кгд Жавхлан давгүй санагдсан туркментэй тоглохийг харсан. гэхдээ л огцом тэсрэлттэй тоглолт бага юм шиг бсан. үе үе хүчтэй тоглоод байналээ. 2 жилийн дараа бол юм дуулгах байх. Отгондалай ямар байгаа юм болдоо.

60 кгд Энхзориг ноднин мөнхэрдэнэд хожигдсон туркменд ялагдсан байналээ. очиж очиж 1:14 өөр шүү. туркмен сайн залуу юм шиг байналээ. Дэлхийн аврагад туркмен орос англи 3 аас холуур байвал медальд хүрч болох юм.

64 кгд Мөнхэрдэнэ тоглож болох байхдаа. даанч нас нь явчлаа.

дээшээ жингийн тухай бол найдвар их л бага байнада.
User avatar
ARSHAVIN
 
Posts: 55
Joined: Tue Sep 02, 2008 8:07 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Jul 24, 2009 2:21 pm

Сонин мнээс авлаа

Олимпийн аварга болоогүй байж боксчин гэж яриад яахав

Цагтаа боксын спортоор гялалзсан амжилт үзүүлж улс эх орныхоо нэрийг дэлхий дахинаа мандуулж явсан ширэн бээлийтүүдийн нэг бол Монгол улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн.
Гэвч тэрбээр олимпийн аварга болоогүй байж өөрийгөө боксчин гээд яахав хэмээн даруухнаар өгүүлдэг. Өдгөө тэрбээр боксынхоо холбоонд ажиллан тамирчдынхаа бэлтгэл сургуулилт хийгээд амжилтад анхаарлаа хандуулж буй билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та дандаа л завгүй байх юм. Үнэхээр таны ажил ингэтлээ барагддаггүй хэрэг үү?

-Ер нь би их ажилтай байдаг хүн. Үргэлж тамирчдаа гэсэн сэтгэлээр гүйж явсныхаа хүчинд олимпоос хоёр медаль авлаа. Тийм учраас төр засаг, ард түмэн биднийг энэ спортын төлөө бүхнээ зориулж ажиллаж байгааг ойлгоосой гэж хүсдэг. Бидэнтэй олимпийн үеэр хамтарч ажилласан хүмүүсийн урмыг бодож төр засаг шагнал өгөх ёстой. Гэтэл зарим өгөх ёстой хүнд өгөөгүй л өнгөрсөн. Би энэ тухай найз нөхөддөө ч тоглоом шоглоомоор хэлдэг юм. Заримдаа гадаадад очиж олон хүн зодоод ирлээ гээд шагнахгүй байгаа юм болов уу гэж бодох үе ч гарах юм. Харин бусад төрлийн спортод гар бие оролцсон хүмүүст зохих ёсны шагналыг нь олгоод байгаа. Энэ нь надад учир дутагдалтай санагддаг. Дээр нь нэгэнт надад энэ хариуцлагатай ажлыг хийж чадна гэж итгэл хүлээлгэсэн учраас би тамирчдынхаа төлөө зүтгэх нь зүйн хэрэг. Сайн амжилт гаргах юм бол бүгдээрээ хоолондоо хүрнэ. Түүнд хүргэхийн төлөө зүтгэж явна. Ажлыг минь дэмжиж хамтарч ажилладаг хүмүүс олон бий. БТСУГ-ын зүгээс ч их тусалдаг. Ер нь гар сэтгэл нийлэн сайхан ажиллаж байгаа гэж хэлж болно. Бас бидний ард талд манай үе үеийн ахмад боксчид ажилладаг. Үүнд нь их баяртай байдаг.

[b]-Боксоос хэд хэдэн тамирчин гадагшаа яваад харлачихсан. Тэдний тухайд юу хэлэх вэ?[/b]
-Тиймээ, одоо тэд харамсч байгаа байх. Хэрвээ эндээ байсан бол олимпийн медаль авах л байсан тамирчид. Өмнө нь ч гэсэн зарим тамирчид багшийнхаа итгэлийг алдаад гадаадад очоод харлачихсан тохиолдол бий. Харин надад тамирчид маань итгэдэг шиг байгаа юм. Гадагшаа тэмцээнд хамт явсан тамирчид маань буцаад ирдэг. 2005 оноос хойш би аль ч Элчин сайдын яаман дээр алдаа гаргаж үзээгүй. Энэ тал дээр би бардам байдаг. Тамирчдадаа ч гэсэн бэлтгэлээ сайн хийх юм бол амжилт гаргана тэр хэрээр амьдрал чинь сайхан болно гэж байнга хэлдэг.

-Тэгвэл таныхаар эр хүн юугаараа бардам байх ёстой гэж боддог вэ?

-Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээрээ бардам байх сайхан. Ер нь эр хүн хэлсэндээ хүрдэг хийж чадаж байгаа зүйлдээ омог бардам байх ёстой гэж боддог. Би л гэхэд боксоороо бардамнаж явдаг. Дээр нь ард түмний сайхан хүндлэл хайр байна. Энэ бол боксын гавьяа. Ахыгаа дагаж гараа шалбартал шуудаатай элстэй зодолддог байсныхаа үр дүнг үзсэн. Тэр хэмжээгээр улс эх орныхоо нэрийг багагүй гаргаж алдар гавьяанд хүрсэн. Түүнийхээ хариуг боксоо сайхан хөгжүүлж барина гэж бодож явдаг. Хобби маань ч бокс учраас үхэн үхтэлээ энэ спорттойгоо зууралдана даа.

-Хүний амьдралыг эргээд харахад янз бүрийн замаар явж ирсэн байдаг. Та ч гэсэн оюутан байх үеийн даржин амьдралыг туулсан л байлгүй?

-Манай эхнэр эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Бид хоёр бараг Улаанбаатарын бүх хорооллоор айлын хажуу өрөө хөлсөлсөн. Дамбадаржаа, Хайлааст бүр зааланд хүртэл амьдарч байлаа. Эрчим хүчний зааланд “Алтан бээлий” клубыг байхад ч амьдарч байсан. Тэгээд заалны нэг буланд эхнэрээ гудастай нь үлдээчихээд тэмцээнд явж байлаа. Гэсэн хэдий ч энэ амьдралдаа ер түүртэж явсангүй. Гуниггүй залуу нас гэдэг дэндүү сайхан шүү дээ.

-Амьдралын тань хамгийн баярт мөч хэдийд байсан бол?

-Хамтын амьдралаа зохиох гээд хэцүү үе тохиож байсан ч хоёулаа хамтдаа зовж байсан үе миний амьдралын хамгийн баярт мөч. Бас амжилт үзүүлээд төрийн дууллаа эгшиглүүлж байх ч хамгийн сайхан агшин. Энэ дурсгалт үеүд санаанаас гардаггүй юм. Тэр үетэйгээ одоогийнхоо амьдралыг харьцуулаад хоёулаа юунаас ч шантрахгүй амьдралын төлөө тэмцэж зүтгэж явсны хүчинд амьдралаа босгож чадлаа гэж хоорондоо ярьж баярлаж суудаг юм.

-Хөвгүүдээ боксчин болгох уу?

-Манай хоёр хүү хоёулаа их хөдөлгөөнтэй ер нь боксын дөртэй шүү. Гэхдээ миний хувьд заавал боксчин бол гэж хүчлэхгүй, өөрсдийнх нь сонирхол мэдэх хэрэг.

-Таны хамгийн бахдам амжилт үзүүлсэн тэмцээн гэвэл?

-Миний оролцсон бүхий л тэмцээн дурсамж үлдээсэн байдаг. Түүнээс онцолбол Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Кубад болсон тэмцээний аварга болсон гээд олон тэмцээн байдаг даа. Энэ дашрамд анхны багш Д.Банди болон надтай ажиллаж байсан бүх хүмүүстээ баярлаж явдаг шүү гэдгээ хэлье.

-Боксын спорт танд юуг өгсөн бэ?

-Надад алдар нэр, эд хөрөнгө гээд олон юмыг өгсөн. Одоо эргээд боксынхоо холбоонд ажиллаж тамирчдынхаа амжилтаар бахархаж явна. Энэ бүхэн надад олдсон ховор хувь тохиол гэж бэлгэшээдэг. Олимпийн аварга болоогүй байж боксчин гэж яриад яахав. Гэхдээ олимпийн аваргыг төрүүлэхэд зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулсан.

-Танд амрах зав гардаг уу. Энэ зуныхаа амралтыг төлөвлөсөн үү?

-Би 2005 оноос хойш амраагүй. Амралт гэдгийг мэдэхгүй болсоор удаж байна.

-Спортын хүн болохоор л ядрахгүй байгаа юм байна л даа.

-Бодвол тийм байлгүй дээ. Би ч хэзээний зүгээр суух дургүй үргэлж л гүйж явдаг хүн шүү дээ. Угаасаа ч өнөөгийн нийгэм хүнийг сайн хөдөлмөрлөхийг цаг ямагт шаардаж байна.

-Энерги гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Үнэнийг хэлэхэд би энэ талаар нэг их сонирхдоггүй. Сайн муу энерги гэж их ярьдаг. Хүмүүс уулзсаныхаа дараа сайхан энергитэй хүнтэй таарлаа гэж ярьдаг. Бодвол надаас энерги авдаг юм байлгүй дээ. Харин би түүнийг нь өгдөг юмуу, үгүй юмуу бүү мэд. Надаас сайхан энерги авч байвал сайн л байна.

-Ном зохиол унших зав хэр гардаг вэ. Ширээний ном олонтой юу?

-Би тэр болгон ном уншаад суудаггүй. Харин өдөр тутмын бүх сонин хэвлэлийг уншиж зурагтын мэдээг алгасалгүй үздэг.Тэндээс бүх мэдээллийг хангалттай авч чаддаг.

-Бусад орны таньдаг тамирчидтайгаа хэр харилцаа холбоотой байдаг вэ?

-Орос, Америк, Япон зэрэг олон орны тамирчидтай ойр дотно.Тэдэнтэй олон ч удаа таарч тоглож байлаа. Тэр тусмаа боксын холбооны нарийн бичгийн дарга болсноосоо хойш бүр ч ойр дотно холбоотой болж байгаа. Тэд миний ажлыг сайн ойлгоно. Боксоос олимпийн медальтнууд төрөхөд маш их догдолж баярласан байна лээ.

-Тамирчин байсан хүн эргээд тамирчидтайгаа ажиллахад ажлын арга барил чухал байдаг болов уу?

-Би тамирчдадаа их адайр зан гаргаж ширүүлэх талдаа байдаг хүн. Тийм хатуу гараар барьж байж тамирчдаар амжилт гаргуулах учиртай. Гэтэл манай холбооны бусад дарга тамирчдаа их эрхлүүлдэг. Мөн бэлтгэл дасгалыг нь хийлгэх боломж нөхцлийг нь бүрэн хангуулсны дараа амжилт нэхэх ёстой. Хэрэв өөрсдийнх нь дураар орхичих юм бол зарим нь бэлтгэлээ таслаад явчихна шүү дээ. Энэ үүднээс бид тамирчдадаа сайн шаардлага тавьж байсны хүчинд олимпид гавьяа байгуулсан.

-Лондонгийн олимпид боксоос дахин олимпийн аварга болон медальтан төрнө гэж итгэж буй хүн олон бий?

-Одоо шинэ олимпийн цикл эхэлчихсэн байгаа. Олимпоос хойшхи олон тэмцээнд оролцсон. Тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. Тамирчид дандаа алтан медаль аваад тэр болгон өмнөх амжилтаа бататгаад явж чадахгүй шүү дээ. Формдоо орж гараад хэлбэлзлэлтэй байдаг юм. Үүнийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Бадар-Ууган гэхэд л насаараа аварга болно гэж байхгүй. Зарим үед бэлтгэл нь цойлж заримдаа доош унах гээд янз бүр байдаг. Гэхдээ одоо бүх тамирчдын уналт ирчихсэн байгаа. Тийм учраас бага унагаагаад буцаагаад сэргээх нь тодорхой. Харин тэр сэргэлтийн цикл нь хэзээ ирэх нь вэ гэдгийг багш нар зохицуулдаг юм.

-Холбооны зүгээс тамирчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг нь мэдээж. Түүн дээр олимпийн медальтнуудад төр түмэн хишгээ харамгүй хайрласан. Тэдний амьдралд нэлээд өөрчлөлт орсон биз?

-Тэгэлгүй яахав. Манай хоёр тамирчны амьдрал урьдынхаас өөр болоод сайхан амьдарч байгаа. Ард түмэн өгье гэсэн шагналаа өгсөн гэж бодож байна. Мэдээж тийм гавьяа байгуулсан хүмүүстээ гар татаад яах юм бэ.

-Та ихэвчлэн спортын хувцас өмсдөг. Монгол дээл өмсч байгаа нь төдийлөн харагддаггүй?

-Тийм ээ. Би тамирчин байхдаа дандаа бэлтгэлийн хувцас өмсдөг байсан. Харин одоо нарийн бичгийн дарга болоод костюм өмсч байгаа. Ер нь би дээл өмсч үзээгүй. Жүжигчин Амбий өнгөрсөн цагаан сараар надад жанжин малгай, дээл өмсгөж бөх үзүүлэх гэхэд нь би яваагүй. Одоо хүртэл би зугатаад л байгаа. Гэхдээ надад дээл зохих байх аа.

Д.Нэргүй
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Wed Jul 29, 2009 9:24 pm

Өнөөдөр сониноос авчлаа.... Бадараа маань Миланд болох ДАШТ дээр оролцохгүй гэдэг харамсалтай... Манай хүн уул нь оролцвол найдвартай нэг алт авах байсан юм..... За яахав.... Сэр-Дамба, Мөнх-Эрдэнэ, Энхзориг, саяын азийн аварга Төгсцогт нарыгаа харахаас даа.... бас түвшинбаяр шиг битүү морь төрөөсөй гэж.....

2008 оны Бээжингийн Олимпод манай боксчид гарамгай амжилт гаргаж нэг алт, нэг мөнгөн медальтай ирснээр хэн хүнгүй энэ спортыг сонирхох болжээ. “Илүү, илүү” хэмээх үг моодонд орж, Олимпийн аваргуудаа уухайлан угтаж байсан нь саяхан.

Энэ онд олимпийн наадмаас дутахгүй томоохонд тооцогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Милан хотноо болно. Хоёр жилд нэг удаа болдог уг тэмцээнд манай улсаас есөн жинд тамирчид оролцох юм. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Бандитай утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.

-ДАШТ-д оролцох тамирчдын нэрс тодорсон уу?
-Эхнээсээ зарим хүний нэр тодорхой болсон. 48-81 кг-ийн есөн жинд манай тамирчид хүч үзэх гэж байгаа. Яг одоогоор бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна. Наймдугаар сарын 10-16-нд тэмцээний өмнө сорилт хийнэ. Үүний дараа тамирчдын нэрс бүрэн тодорхой болно.

-Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Өнгөрсөн жил бид олимпод оролцохын өмнө гадаа л бэлтгэл хийдэг байсан. Бэлтгэл хийх олигтой заал, танхим байгаагүй. Харин энэ жилийн хувьд “Эрдэнэт” үйлдвэр бидэнд бүрэн тохижуулсан танхим гаргаж өгсөн. Үүнд нь их баярлаж байгаа. Өмнөх жилээсээ илүү амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

-Олимпоос медаль хүртсэн тамирчид маань энэ удаагийн тэмцээнд оролцоно биз дээ.
-Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гар нь гэмтэлтэй, эмчилгээ хийлгэж байгаа. Энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. Бусад тамирчид бэлтгэлээ базааж байна. П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, саяхан Азийн аваргаас алтан медаль хүртсэн н.Төгсцогт нарын 34 тамирчин, зургаан багшийн хамт бэлтгэлээ хийж байна.

-Өмнө нь манайхан ДАШТ-ээс хэдэн медаль хүртэж байсан бэ?
-Гурван мөнгө, хоёр хүрэл медальтай. Энэ удаа амжилтаа ахиулах томоохон зорилго тавиад байгаа.

-Бэлтгэл хэр хангаж байна?
-Бэлтгэл сайн байгаа. Зургадугаар сарын 26-аас эхлэн Эрдэнэтэд бэлтгэлээ хийж эхэлсэн. Наймдугаар сарын 2-нд бууна.

-Амжилт хүсье.
Yes Man
 

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Jul 30, 2009 1:26 am

Төгсцогт азийн аврагаас хүрэл авсымш дээ. Жавхлан Энхзориг хоёр бас хүрэл авсан. Энэ удаа алт байгаагүй. Сэтгүүлч л андуурч бичижээ дээ янз нь. Банди багш тамирчныхаа үзүүлсэн амжилтыг андуурч хэлнэ гэж лав байхгүй л дээ. Энэ жил манай тамирчидын бэлтгэл орон гаран, их л сонин байгаа. Яаж ч мэдэх байх. Бадар-Ууган тэмцээнд орохгүй нь тодорхой байсан юм. Мөнх-Эрдэнэ орж магадгүй болоод явчлаа. дэлхийн цомоос хойш чимээгүй л байсансан, яах л бол доо. Харж л байя... Аз л хэрэгтэй дээ. Сугалаанаасаа эхлээд л азтай байх хэрэгтэй, тэгвэл манайхан энэ удаа хоосонгүй байж мэдэх л юм. Тэр өдрийнх нь тэнгэр ивээг дээ манай хэдэн хүүхдүүдийг. медал авахгүй байсан ч яах вэ дээ ер нь. Гол нь туршлага суугаад, юм мэдээд мэдрээд ирхэд л хангалттай. Харин 2011 оны дэлхийн аврагаас заавал медал авч байж л дараа нь Лондонгийн медалийн тухай ярих хэрэгтэй болно доо.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Thu Jul 30, 2009 3:03 am

Би Сэр-Памба, Мөнх-Эрднээ энэтэрээс илүүтэйгээр Энхзоригт найдлага тавиад буюу.... Ер нь их даруухан бор хүү байх шиг байсан даа..... Одоо ч дэлхийн аварга, Олимп хоёрыг үзчихсэн, Оргилын хэлдэгээр сугалаа азтай байх хэрэгтэй... Хэцүүхэнтэй нь эхнээсээ таарчихвал мэдээж хэцүү л байх болно...
За тэр Төгсцогт энэ тэрийг бол сайн мэдэхгүймдаа..... Азид гуравт орж Монголын нэрийг гаргасан болохоор нь медал авчаасай, ялаасай гэж бодоод байгаа юм..... Бодит байдал дээрээ иймэрхүү анх гарч ирж буй хүүхдүүдэд хэцүү л дээ, сандрана, туршлага дутна... Гэхдээ бас гэнэт цоороод нөгөө аз нь гэнэт илрээд бүгдийг нь цустай нь холиод медал авчдаг тохиолдол хэд хэд байдийм даа....

За Мөнх-Эрднээдээ бол олоон жил найдлаа... Манай хүн бол жингийнхээ шилдэгүүдийн л нэг.... Одоо нэг харих тийшээ хандаж байна даа, рингнээсээ буухаасаа өмнө нэг Олимп, Дэлхийгээс медал авчаасай л гэж харах юм.... Сэтгэлзүй гэж май түй л юм шиг байгаамаа.... Тэрнээс чадвараар дутна л гэж лав байхгүй.....

За юутай ч Монголын шигшээ багыг аз, од ивээж, тээ.... Манай тамирчид урамтай сайхан тоглолт үзүүлж олон аавын хөвгүүд медал хүртэж Миланы тэнгэрт төрийн дуулал, алтан далбаагаа мандуулах болтугай гэж ерөөе дөө.....
Yes Man
 

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Aug 04, 2009 6:15 am

Би мөрөөдөж байна! Дэлхийн аврагаас алт нэгийг биш бүүр гуравыг авч байна гэж... Монголын ёс гурав тул гурамсан алт авч байна гэж ерөөж байгаа юм!!!

Би мөрөөдөж байна! Миланд манай хэдэн бор хүүхдүүд азтай хийморьтой монголынхоо нэрийг гаргаж явна гэж... Монгол хүн босоо цагаан хийморийн сүлдтэй тул азтай байг гэж залбирч байгаа юмаа!!!

Бид мөрөөдөж байна! Монгол улс маань мандан бадарч дэвжин дээшилж мөнх хөх тэнгэрийн хүчин дор алтан соёмбо шигээ бусдаас тод гялалзаж байна гэж... Бидний Монгол маань эрдэнээр баян тул тун удахгүй бусдын аазгайг гижигдэж дэлхийн нүдийг бүлтийлгэм буян ихийг хурааг ээ гэж шившцгээж байгаа юм шүү!!!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby galaa039 » Thu Aug 13, 2009 12:22 pm

Илүү илүү шүү
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 11:13 am

МУГТ Т.Үйтүмэн: Э.Бадар-Ууган байтугай нь бэлтгэлгүй ДАШТ-д орвол алуулна

Монголын спортын түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх оимпийн амжилтыг авчирсаны нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэгвэл энэ гавьяаг эзэгнэх эрхтэй Монголын ширэн бээлийтнүүд Италийн Миланд зохиогдох ДАШТ-нд оролцохоор хүлгийн жолоог залах гэж байна. Дэлхийн рингэн дээр хэдийнэ чансаагаа харуулсан манай боксчид энэ удаа ч ялалтыг өвөртөлж ирнэ гэдэгт Монгол түмэн итгэл дүүрэн байна. Харин бид Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга МУГТ Т.Үйтүмэнтэй ярилцав.

-Та ч Дэлхийн аваргад явах тамирчдынхаа виз энэ тэрийг хөөцөлдөөд тун завгүй яваа бололтой. Бүтэмжтэй биз дээ?

-Ганц дэлхийн аварга гэлтгүй. Бүх тэмцээнд байнга ингэж гүйдэг юм л даа. Ёстой нөгөө нарийн бичиг гэдэг чинь нарийхан байх ёстой гэдэг нь үнэн юм байна. Нарийхан болох гээд гүйж л байна, одоо (инээв). Ер нь бол тамирчдын урилга, виз гээд элчин сайдын яамдуудтай холбогдох шаггүй их ажил байдаг. Үгүй нээрээ бичиг цаастай зодолдох гэдэг чинь хэцүү юм байна. Тэрний оронд хүнтэй зодолдож явсан нь хамаагүй дээр юм байна. Ажил их байна аа, байна. Гэхдээ манай боксын холбоонд тусладаг пүүс компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, албан байгууллага олон байна аа. Үүнд их баярлаж явдаг. Мөн намайг бас хүмүүс мэддэг. Надад их тусладагт нь баярлаж явдаг.

-Энэ удаагийн Дэлхийн аваргад орж байгаа манай боксчдын хувьд мэдээж дэлхийн хэмжээнд чансаагаа ахиулсан орны боксчид болсон нь маш чухал давуу тал мөн биз?

-Бид 15-нд Болгарын Софи хотноо очиж арваад хоног бэлтгэл хийх юм. Учир нь бид Италийн Миланд дөхөж очиж цагийн зөрүүгээ гаргаж дасах хэрэгтэй. Тиймээс тэнд бэлтгэл хийчихээд цаашаагаа 8 сарын 28-нд Миланд очиж тэмцээндээ ороод 9 сарын 13-нд ирэх юм. Манай тамирчдын давуу тал гэх юм бол 1-рт Бээжингийн олимпод манайх гавьяа байгуулсан. Үүнийг дэлхийн бүх орнууд харж байгаа. Энд бид сайн тоглох ёстой. Сайн байх ёстой. 2-рт манай Монголчууд илүү хүчтэй. Илүү тоглодог. Энгийнээр ярих юм бол зодолддог. Чөлөөтэй сайхан тоглодог болчихсон. Нэг их айхтар техник үзүүлэх гээд байдаг биш. Сайхан тоглодог, цохигдоод зоддог болчихсон шүү дээ, манайхан чинь. Энэ давуу талаа ашиглах байх. Мэдээж бид сая Бээжинд амжилт гаргалаа гэдэг чинь цагийн зөрөө бол маш их нөлөөлсөн. Одоо бол цагийн зөрөө нэлээн хол газар очих гэж байгаа учир дасах маягаар бид түрүүлж очиж байгаа. Энэ асуудал дээр бол манай боксын холбооны ерөнхийлөгч Цогбаатар, мөн "Эрдэнэт" үйлдвэр, "Монгол алт" компаний Нямтайшир захиралтай хамт олон, "Хотын зам" компаний Атарбаяр захиралтай хамт олон бидэнд их туслаж байгаа. Ер нь туслаж байгаа хүмүүс маш их байгаа. Ийм хүнд хэцүү эдийн засгийн хямралтай болчихсон үед хүмүүс нэг, нэг гэхгүйгээр тамирчдад маань туслаж байгаа нь сайхан байна. Мөн манай БТСҮХ бидний ирж очих зардлыг дааж байна. Одоо Биеийн Тамир Спортын Газар гэдэг болчихсон.

-Дэлхийн рингэн дээр Монголчууд юу чадахаа харуулчихсан. Тэгэхээр манайхнаас бэргэх тал ер нь л байгаа гэж ойлгож болох уу?

-Манайхан маш их амжилт гаргаж байгаа учраас ихэнх орнууд эмээж, ажиж байгаа. Туршлага судлах буюу бидний бэлтгэлийн эсрэг тактик зохиох асуудал маш их байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ манай Монголын тамирчид бол илүү ш дээ. Илүү байсан биз дээ. Илүү юм чинь. Яах юм бэ. Дэлхийн аваргын рингэн дээр илүү байхын төлөө л зүтгэж байна. Хичээж байна. Болох нь уу гэдэг нь тун удахгүй харагдана. Тамирчид маань сая сайхан бэлтгэлд гарлаа. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Сэлэнгэ" амралтанд 40-өөд хоног бэлтгэл хийлээ шүү дээ. Тэгээд ирээд заалныхаа бэлтгэлд орчихсон байж байна. Тамирчид, багш нар маань харуулах байх гэж бодож байна.

-Манай тамирчдын ахуй нөхцөл бэлтгэлийн заал энэ тэр тун тааруу гэж багагүй ярьж байгаа. Ахиж дэвшиж байгаа юм байгаа юу?

-Хэрэглэл материал, материаллаг баазын асуудал дээр зөвхөн бокс гэлтгүй дийлэнхидээ тааруу л даа. Манай улсын хувьд бол гадныхтай харьцуулахад тааруу. Гэхдээ бид байгаа юмандаа зохицоод явж байгаа. Ер нь Монгол хүмүүс хатуужилтай, тэвчээртэй. Ямар ч юмыг болгодог. Дэндүү гоё гялгар цалгар юман дотор орж бэлтгэл хийгээд байгаа нь олимпийн аварга болдог юм байхгүй шүү дээ. Байгаа нөхцөл боломжиндоо тулгуурлаж бэлтгэлээ хийгээд олимпийн аварга болж л байгаа биз дээ. Яах юм бэ, Засвар хийгээгүй зааланд хүртэл бэлтгэлээ хийгээд олимпийн аварга болж л байна. Яагаад заавал гял цал юманд орох гээд байгаа юм. Адилхан л заал юм чинь. Болж л байна ш дээ.

-Та ч бол энэ зааландаа амь байх нь аргагүй байх л даа?

-Өө, би чинь өөрөө тамирчин байхдаа автобусанд хүртэл алалцаад л шахцалдаад явдаг байлаа шүү дээ. Одооны хүүхдүүд бол харьцангуй гайгүй болж дээ. Улсаас маш их харж үзэж байна. Хангамжийг өгч байна. Гавьяа байгуулчих юм бол шагналыг нь хангалттай өгч чадаж байна. Бидний үед бол хэцүү байсан шүү дээ. Медаль аваад ирэхэд сайхан цэцэг л өгдөг байсан. Тэгээд л болоо. Одоо бол тамирчид хангалттай юм авдаг болчихсон юм чинь өөрсдийгөө л сайн дайчлах хэрэгтэй.

-Магадгүй таньд одоо ид үзэлцэж байсан бол гэх бодол төрдөг үү?

-Би харин түрүүлээд төрчихсөн байхгүй юу(инээв). Одоо яахав дээ. Гэхдээ надад гомдох юм байхгүй ээ. Монголын ард түмэн надад хайртай. Намайг хүндэлдэг. Би боксын хүч гавьяагаар л ингэж ард түмэндээ танигдсан. Ард түмнийхээ гавьяа шагналыг, хишгийг хүртлээ. Өшөө би юу хүсэх вэ. Гудамжинд таарсан хүмүүсийг би танихгүй ч тэд намайг таниад сайхан мэндлээд өнгөрдөг. Энэ чинь л сайхан.

-Энэ дэлхийн аваргад хэн ялалт өвөртлөх бол гэдэг дээр таамаг хэлэх үү?

-Шалгаруулалтын дараа манай удирдах зөвлөл хуралдаж хэнийг явуулах вэ гэдгээ шийднэ шүү дээ. Ганц тэр гавьяа шагналтай нь олимпийн медальтай хүмүүс нь явдаггүй юм, энэ чинь. Аль чадалтай, чадвартай нь дийлээд явна. Олимпийн аварга ялаад гараад ирвэл явна. Олимпийн аварга ялагдах юм бол ялсан хүн нь явна. Бид бол шударгаар хэн чадалтай, бэлтгэл хийж байгааг нь л явуулна. Одоо бид чинь ганц тамирчин бус залуу үеэ залгамж маягаар хойноос нь бэлдэж явж байгаа. Манай Боксын холбооны бодлого энэ бол. Энэ хүүхдүүд чинь насаараа байхгүй. Нэг өдөр болилоо гээд яваад өгөхөд дараагийн резервний хүн бэлэн байж байх ёстой юм. Залуу үе ч маш сайхан гарч ирж байна. Манай багш нар бас сайхан ажиллаж байгаа. Мэдээж тамирчдын хувьд найдаж байгаа хүүхдүүд байна. Гэхдээ хамаагүй нэрлэвэл хана болгон чихтэй сонсчихно шүү дээ. Голцуу Дэлхийн аваргад явж байгаа хүүхдүүд юм. Дараа Дэлхийн аваргаас ирэхээр сайхан ярилцлага аваарай.

-Таныг бас Э.Бадар-Ууган гавьяатыг хавчиж гадуурхаад Дэлхийн аваргад оруулахгүй байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа нь ямар учиртай юм бэ. Яагаад ийм яриа гарах болов оо?

-Манай боксын холбооныхныг хооронд нь муудалцуулах гэж л тийм юм гаргаж байгаа юм. Манай Боксын холбоо дотроо бол яг байдаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, эв түнжинтэй сайхан байгаа. Тийм юм сонин дээр гарсан байна лээ. Э.Бадар-Ууган бид хоёр өчигдөр Германы ЭСЯ дээр нүүр нүүрээрээ уулзсан. Чамайг, намайг тэгээд бичсэн байна лээ гэж хэн хэн нь ярьсан. Тэгээд ерөөсөө хоёулаа Боксын Холбооны ерөнхийлөгчтэйгээ гурвуулаа сууж тэр сонины газар очиж сууж байгаад зурагаа авахуулж байгаад ярилцлага өгье өө гэж ярьсан. Тэр нь баараггүй дээр. Тэгэхгүй Э.Бадар-Ууган нэг юм хэлдэг, би нэг юм хэлдэг бичдэг. Зөрүүлээд Бадар-Ууганыг бичдэг. Сүүлдээ хэрүүл болдог юм. Тэрний оронд гурвуулаа эвтэйхэн сууж байгаад, ярилцлага өгөөд ор үндэсгүй гэдгийг нь хэлчихье.

-Э.Бадар-Ууган ер нь бэртэл гэмтлээ эмчлүүлээд яваад байна уу. Өөрт нь Дэлхийн аваргад орох бодол байсан юм болов уу?

-Дэлхийн аваргад бол орохгүй. Очиж харин үзэх байх. Эмчилгээ нь бол дуусч байгаа байх. Гэхдээ бэлтгэл ханаагүй юм чинь яаж явах юм бэ. Бэртэл гэмтэл нь гайгүй болсон ч, хангалттай бэлтгэл хийж байж л тэмцээнд орно шүү дээ. Хэн ч байсан бэлтгэлгүй тэмцээнд орвол алуулна.

-П.Сэрдамба, Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нартаа мэдээж итгэж найдаж байгаа биз?

-Яахав ээ. Гайгүй сайн байгаа. Гэхдээ явж ирснийх нь дараа л хар.

Э.Богема
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests