Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby Хашка » Tue Aug 18, 2009 11:39 am

Үйтүмэн ч толгойдоо олон цохиулсан гэхэд давгүй л бодолтой нөхөр юм. Бусад холбоо ч боксынхноос үлгэр дууриалал авах хэрэгтэй ш дээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 11:46 am

Э.Бадар-Ууган: Аварга болоод зогсох тэр мөч юутай ч харьцуулшгүй

ТОВЧ НАМТАР: Энхбатын Бадар-Ууган 1985 оны 6-р сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. 54 кг-ын жинд тоглодог.
АМЖИЛТ:

•2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авсан.
•2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
•2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан
•2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан
•2007 оны Ази тивийн аварга
•2007 оны Улсын аварга
•2006 оны Оюутны дэлхийн аварга
•Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
•Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
•Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
•Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт

Асуулт: Бэлтгэл сургуулилтаа түр завсарлаад амарч байна уу? Энэ зун хаагуур амарч байна вэ?

Э.Бадар-Ууган: Энэ зун бараг амраагүй. Тамирчин хүн байнгын бэлтгэлээ гэнэт зогсоогоод амарвал эрүүл мэндэд хортой байдаг. Тиймээс бэлтгэлээ хийх цагтаа хийж байгаа. Гэхдээ өнгөрсөн зуныг бодвол харьцангуй ганц нэг хоногоор хөдөө явсан.

Асуулт: Хамгийн сүүлд ямар уралдаан тэмцээнд орсон бэ? Ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?

Э.Бадар-Ууган: Гарны хагалгаанд орсноос хойш сүүлийн үед ямар нэгэн уралдаан тэмцээнд ороогүй. Одоогоор гэмтэл маань бүрэн эдгэрээгүй байгаа болохоор уралдаан тэмцээнд орох боломжгүй байна.

Асуулт: Хувь хүн, эр хүний хувьд ямар мөрөөлөлтэй байдаг вэ?

Э.Бадар-Ууган: Мөрөөдөл бол зөндөө л байдаг. Хамгийн их хүсч мөрөөддөг зүйл маань спортоороо өндөр амжилт гаргахыг хүсдэг. Том мөрөөдөл зорилго гэвэл дараагийн олимпид дахин аварга болох явдал.

Асуулт: Таныг урам оруулдаг, мөн шантруулдаг ямар зүйл байдаг вэ?

Э.Бадар-Ууган: Бэлтгэл дээр заримдаа шантрах үе зөндөө байдаг л даа. Тухайлбал жин хасах, бэртэл авах гэх мэт. Харин урам оруулдаг зүйл бол намайг дэмждэг хүмүүсийн дэмжлэг “Хичээгээрэй, Биеэ бодоорой, Бидний итгэлийг битгий алдаарай” гэсэн дэмжигчдийн маань үг маш их урам оруулдаг. Энэ үгнүүд цаашид бэлтгэл хийх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг.

Асуулт: Дэлхийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг тамирчин хүн болгонд тэр бүр олддоггүй.

Э.Бадар-Ууган: Олимп бол дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг. Тэр тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг маш их нэр хүнд, бас хариуцлага байдаг. Аварга болоод зогсох тэр мөч миний хувьд юутай ч харьцуулашгүй маш сайхан мөч байсан. Олимпийн аварга болно гэдэгтээ өөртөө итгэлтэй байсан болохоор аварга болоод зогсож байхдаа зорьсондоо хүрч чадлаа шүү гэж бодож байсан.

Асуулт: Сүүлийн жилүүдэд хүний эрүүл мэндийн асуудал хамгийн ихээр яригдах боллоо. Таныхаар үүний гол шалтгаан нь юу гэж боддог вэ?

Э.Бадар-Ууган: Миний бодлоор сүүлийн үед тэмцээн уралдаанд явахад ийшээ тийшээ явахад гахайн ханиад гээд л яг ямар утга учиртай өвчин нь мэдэгдэхгүй. Гол шалтгаан нь сүүлийн үед манай дэлхий өөрчлөгдөж байна. Хүмүүс эх дэлхий байгаль орчинтойгоо зүй бусаар харьцдаг болсон. Хөгжлөө дагаад янз бүрийн химийн хүчтэй бодисууд хэрэглэж байна. Хүмүүс газар шороогоо хайрлахгүй өөрөө л болж байвал бусад нь хамаагүй юм шиг харьцдаг. Үүний хамгийн том жишээ бол манай орны маш олон гол мөрөн ширгэж байгаа явдал юм.

Асуулт: Эрчүүд маань эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ тэр бүр анхаараад байдаггүй. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

Э.Бадар-Ууган: Ер нь манай эрчүүд хүнд хүчир бүх л ажлыг хийдэг. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахгүй, тоохгүй байна гэдэг бол эрчүүдийн хувьд том алдаа л даа. Эхнэр хүн бол нөхрөө сайн халамжлах хэрэгтэй гэж боддог. Манай эхнэр бол надад анхаарал маш их тавьдаг. Би тэр бүр өөртөө анхаарал тавьж чадахгүй үед манай эхнэр үгүй ингэх ёстой, тэгмээр байна гэдэг л дээ. Манай ихэнх эрчүүд өөрсдийгөө тоодоггүй. За яахав залуу байна, бие өвдөхгүй байгаа юм чинь болно биз дээ гэж боддог.

Асуулт: Таны бодлоор эрүүл байхал хамгийн чухал нь юу вэ?

Э.Бадар-Ууган: Эрүүл байхын тулд хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Хүн өөрийнхөө эрүүл мэндийг анхаараагүйгээс болоод янз бүрийн л өвчинтэй болж байна. Тиймээс хүн эрүүл байх нь өөрөөс нь ихээхэн шалтгаална. Тухайлбал идэж байгаа хоол хүнс, олон хоногоор нойр дутуу явах, архи дарс уух зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндээ хохироож байна. Ихэнх хүмүүс би эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгээ мэддэг хэрнээ тэр бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүй. Манайхан чинь өвчнөө хүндэрсэн, оройтсон үед л өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг.

Асуулт: Та өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?

Э.Бадар-Ууган: Миний хувьд би өөрийнхөө хуваарийн дагуу өдөр бүр бэлтгэлээ таслалгүй хийдэг. Хооллолтын хувьд амны цангаагаа тайлахын тулд гаазтай ундаа уухгүй байхыг хичээдэг. Гэвч заримдаа бэлтгэл хийсний дараа заавал гаазтай ундаа уучих гээд байдаг. Одооноос л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэж бодож явдаг ч тэр бүр анхаарч чадахгүй л байна.

Асуулт: Гэр бүлдээ цаг зав хэр зарцуулдаг вэ? Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Э.Бадар-Ууган: Амралтын өдөр гэр бүлээрээ амралт зугаалгаар хааяа явдаг. Ихэвчлэн гэртээ л байдаг даа. Өнөөдөр манай залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар алга. Гэр бүлээрээ сайхан амрах, газрууд манайд байдаггүй. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүйгээс ихэнх цагаа баар цэнгээний газар архи, дарс ууж л өнгөрүүлж байна. Манай Баянзүрх дүүрэгт залуучууд чөлөөт цагаараа ирээд суучих жижигхэн газар байдаг л даа. Тийм газрууд бүх дүүргүүдэд байгаасай гэж боддог.

Асуулт: Таны хувьд хамгийн үнэт зүйл тань юу вэ?

Э.Бадар-Ууган: Миний хувьд үнэтэй маш олон зүйл байдаг л даа. Юуны түрүүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү эрүүл мэнд л хамгийн чухал үнэт зүйл. Аав ээж, гэр бүл мэдээж хүн бүрийн хувьд юугаар ч сольшгүй үнэт зүйл боловч хүн эрүүл байж л гэр бүлээ аз жаргалтай байлгаж, аав ээжийнхээ ачийг хариулж чадна. Өвчтэй зовлонтой байвал хүн хичнээн сайхан мөрөөдөөд ажил хөдөлмөр хийе гэсэн ч чадахгүй болохоор хүн бүрййн хувьд эрүүл байх нь хамгийн чухал үнэт зүйл байх болов уу гэж бодож байна. Эрүүл байж л амжилт гаргана шүү дээ.

Асуулт: Манай сониноор дамжуулан уншигчдадаа хандаж хэлэх үг.

Э.Бадар-Ууган: Эрүүл мэндийн чиглэлээр тэр дундаа эрчүүдэд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл өгдөг танай сонины хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Мэдээж хүн бүрийн хувьд эрүүл байх гэдэг бол хамгийн үнэтэй зүйл учраас хүн бүр өөрийнхөө эрүүл мэндэд анхаараасай, мэдсээр байж эрүүл мэндээ хохироох алхам битгий хийгээрэй гэж хэлэх байна. Мөн амьдралын хэв маягаа зөв тохируулж буруу зуршлуудаас салахад анхаарч байгаасай гэж хүсье.

Ярилцсан: К.Ариунтуяа, Ж.Ганбат

sonin.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby AG » Mon Aug 24, 2009 3:04 pm

Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд
мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монголын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм...

2005 оны тавдугаар cap. Монголын боксын холбоо их хурлаа хийж, бvтэц, зохион байгуулалтдаа єєрчлєлт орууллаа. Энэ хурлаар холбооны ерєнхийлєгчєєр Уулын баяжуулах "Эрдэнэт"
vйлдвэрийн Улаанбаатар хот дахь тєлєєлєгчийн газрын дарга Д.Цогбаатар сонгогдож, гавъяат тамирчин Т.Vйтvмэн генсек, гавъяат дасгалжуулагч Д.Банди ахлах дасгалжуулагчаар сонгогдсон юм. Vvнийг оршил болгон єгvvлэхийн учир нь чухам энэ vеэс Монголын бокс шинэ шатанд гарч, олимпийн аваргатай болохын эхлэл тавигдсан билээ. Холбоондоо томхон єєрчлєлт оруулж, том зорилго євєртєлсєн боксчдын анхны сорилго нь Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Тэгэхэд манай ширэн бээлийтнvvд нэг мєнгє, гурван хvрэл медалиар энгэрээ мялаасан юм. Сvvлийн vед ганц, хоёрхон хvрлээр сэтгэлээ зогоодог байсантай нь харьцуулахад энэ нь том дэвшил байлаа. Тэр тэмцээний 51 кг-ийн жинд Энхбатын Бадар-Ууган хэмээх тамирчин хvрэл медаль зvvж, спорт сонирхогчдын танил болж байв. Тэмцээнээс ирснийх нь дараа Бадар-Уугантай уулзаж, ярилцлага авснаа санаж байна. Тэгэхэд Бадараа олимп, ДАШТ-ий хос медальтан болох зорилготой хэмээн итгэлтэй єгvvлж байв. Тухайн vед ямар том бодолтой залуу вэ гэж бодоод єнгєрч билээ. Vнэндээ Бадарааг дутуу vнэлсэн хэрэг л дээ. Гэхдээ манай хvн vvнээс хойш оролцсон тэмцээн бvрээсээ медаль авч, vеийнхнээсээ илт тасраад эхэлсэн юм.

Холбооны удирдлагуудын зєв менежментийн ачаар манай боксчид хилийн чанадад тэмцээнд оролцох нь ихсэж, тэр хэрээрээ медапийн ургац арвин хураах боллоо. Энэ бvгдэд Бадар-Ууган бусдыгаа
манлайлна. Ер нь 2006 оноос хойш тэр цєєхєн ялагдсан байх. Тэр жил ширэн бээлийтнvvд Азийн наадмын бэлтгэл болгож, Европын цуврал тэмцээнvvдэд орсон. Тэгэхэд Бадараа Чех, Турк, Германы олон улсын тэмцээнvvдэд дараалан тvрvvлэх нь тэр. Германы тэмцээн гэдэг нь уламжлалт "Химийн цом". Нэр хvнд, чанар чансаагаараа томд тооцогдох тус тэмцээнээс медаль авна гэдэг ямар хvнд даваа болохыг бид сайн мэднэ. Хамгийн сvvлд 1986 онд гавъяат тамирчин Нэргvйн Энхбат тус тэмцээнд тvрvvлж байж. Мєн Туркт болсон олон улсын тэмцээн оролцсон тамирчдын тоо, чанар чансаагаараа нэлээд дээгvvр орж байв. Манай хvн Туркийн рингэнд таван тоглолт хийж тvрvvлсэн ба ингэхдээ таван єєр тивийн боксчныг ялсан нь сонин баримт. Улмаар оюутны ДАШТ-д мєн л босоо байж, дэлхийн хэмжээний тэмцээнд тvрvvлсэн анхны монгол боксчин болсон билээ. Энэ vеэс хойш хvмvvс Бадар-Ууганыг илvv таньж, юм дуулгах хvv хэмээн харуулдаж суудаг болсон. Оны эцсээр зохиогдсон Азийн наадамд тэр гэмтэлтэй байсан ч шvд зуун тоглосоор хvрэл медаль авав. Эдгээр амжилтаараа тэр оны шилдэг 10 тамирчны нэгээр шалгарлаа.

...2007 оны зургадугаар cap. Энэ бол Монголын боксын тvvхэнд тодоор бичигдэн vлдсэн vе. Манай ширэн бээлийтнvvд Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж, тивийн шилдэг нударган зодоончид Улаанбаатар хотноо хуран чуулжээ. Бид 1995 оноос хойш тивийн аваргын алтан медалийн бараа хараагvй явсан, тэгээд ч эх орондоо зохиогдож буй гэдэг утгаараа энэ жил зєвхєн алтан медаль хvлээж байсан нь нууц биш. Харин манай ширэн бээлийтнvvд зорилгоо давуулан биелvvлж, гурван алт, хоёр мєнгєн медаль авсны нэг алт нь Бадар-Ууганд хамаарна. Ер нь Монголын боксчдын, Бадар-Ууганы амжилт шат шатаар ахисаар байгаа нь дээрх баримтуудаас харагдах биз ээ.

...2007 оны аравдугаар cap. Улмаар тэр жилийнхээ намар нь АНУ-ын Чикаго хотноо зохиогд¬сон ДАШТ-ээс Монголын тамирчин Бадар-Ууган мєнгєн медаль хvртэж, элэг нэгтнvvдээ дахин баярлууллаа. Олимпийн эрх олгох байсан болоод ч тэр vv, Чикагогийн рингэнд улс бvр шилдэг тамирчдаа илгээжээ. Энэ их єрсєлдєєн дундаас манай хvн мєнгєн медаль хvртэнэ гэдэг аргагvй л дэлхийн хэмжээний тамирчин болсныг илтгэж байлаа. Vнэндээ тэр Оросын С.Водопьяновыг ялчихсан боловч єнєєх л шvvгчийн алдаатай шийдвэр тvvний ялалтыг хулгайлсан юм.

...2008 оны наймдугаар cap. Хvн тєрєлхтний их баяр цэнгэл олимпийн наадам Бээжин хотноо эхэллээ. Монголын 29 тамирчин Бээжин хотыг дайлаар мордсоны дотор зєвхєн 24-нд буюу тэмцээний сvvлийн єдєр тоглолтоо дуусгана гэсэн бодолтой нэгэн залуу явсан нь Бадараа. Ємнєх амжилтууд, vзvvлж буй тоглолт зэрэг нь тvvнийг олимпоос медаль авах тамирчны тоонд зvй ёсоор оруулж байв. Зєвхєн бид ч биш, дэлхий тvvнийг vнэлж байсан нь АНУ-ын спортын алдартай сэтгvvл "Sports Illustrated" тvvнийг олимпийн аварга болно хэмээн таамагласнаас харагдана. Боксынхны сугалаа явагдахад Бадараа эхний даваанд Мексикийн боксчин Оскар Валдестай тоглохоор оноолт таарчээ. Харин ДАШТ-д тvvнийг ялан тvрvvлсэн Оросын Водопьяновтай хагас шигшээд учрахаар харагдаж байв. Олимпод явахынх нь ємнє аав нь тvvнд "Олимпод нєгєє орос чинь байгаа шvv дээ" хэмээн сануулахад "Хэрвээ надтай таарвал тэр азгvй байна гэсэн vг" хэмээн хариулсан гэдэг.

Эндээс тvvний єєртєє итгэлтэй, хvч чадлаа мэдэрсэн байдал шууд харагдана. Ер нь манай тамирчдын дунд дэвжээнд гарахаасаа ємнє сэтгэлзvйгээр ялагдчихдаг том дутагдал байсаар ирсэн. Тэгвэл ийм тамирчид Бадар-Ууганаас vлгэр жишээ авбал зохистой мэт санагдана. Тэр ямар ч нєхцєлд ялна гэсэн итгэлтэй рингэнд гардаг, тиймдээ ч єдий хэрийн амжилт vзvvлсэн нь тодорхой.

Хvсэн хvлээсэн олимп хєшгєє нээж, манай хvний ялалтын цуврал эхэллээ. Тvvний ємнє хєндєлесєн Мексикийн Оскар Валдес (15:4), Ирландын Жон Жозеф Невин (9:2), Ботсванын Кумисо Икгополенг (15:2), Молдавын Вечасляв Гоян (15:2), Кубын Янкей Леоны (16:5) аль нь ч манай тамирчин Э.Бадар-Ууганд хvчтэй эсэргvvцэл vзvvлж чадсангvй. Ийнхvv Монгол улс олимпийн их наадмаас хоёр дахь алтан медалиа авлаа. Бадар-Ууган ч ємнєє тавьсан зорилгоо биелvvлж, олимп, ДАШТ-ий хос медальт анхны боксчин болсон билээ.

Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монго¬лын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм. Хvнийг баярлуулах тусам тэр хvний амьдрал сайхан болно хэмээн ярьдаг. Тэгвэл хоёр сая гаруй монголчуудыг баяр¬луулсан Бадараа маань хамгийн сайхан амьдрах нь дамжиггvй. Учир нь монгол хvн бvр тvvнийг хайрлаж байна.

Одоо тэр ємнєє дахин шинэ зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ. Энэ нь монгол боксчин хvрч чадаагvй ДАШТ-ий алтан медаль. Мєн дахин олимпийн аварга болж, монголчуудаа баярлуулах нь тvvний туйлын хvсэл. Vундээ ч хvрч чадна гэдэгт бид гvнээ итгэж байна. Харамсалтай нь тvvний тохойны гэмтэл сайн эдгээгvй учир энэ удаагийн ДАШТ-д оролцож чадахгvй нь. Гэхдээ дараа, дараагийн ДАШТ-д тавьсан зорилгодоо хvрэх биз ээ.

Бадар-Ууганы амьдралын замналыг харахад эгэл жирийн монгол хєвгvvдийн нийтлэг тєрх нvднээ бууна. Шар хаданд єсч, гэр хороолын хvvхдvvдийн нэгэн адил ус зєєн, тvлээ хагалж єссєн эгэл жирийн хvvхдээс олимпийн аварга хvртэл явсан тvvний амьдрал олон хvнд vлгэр дууриал болох биз ээ.

Зуун жил єнгєрсєн ч vл хуучрах тvvхийг тэр бvтээжээ. Єнєєдєр Монголын хvv, бидний бахархал Бадар-Ууган олимпийн аварга болсны нэг жилийн ой тохиож байна. Энэ бол Монголын боксчдын, Монголын спортын, нийт монголчуудын баярын єдєр. Бадар-Ууганы, Тvвшинбаярын авчирсан алтан медаль амьдралын нугачаанд нухлуулан гундуухан явсан монголчуудад сэтгэлийн дэм хайрласан. Монгол хvний омогшлыг тєрvvлж, бахархлыг минь эргvvлэн авчирсан Бадар-Уугандаа баярлалаа. Ийм сайхан хvvхдийг тєрvvлж єсгєсєн аав, ээж, сайн тамирчин болох замд хєтєлсєн багш, дасгалжуулагч, холбооны удирдлагуудад дахин баярласнаа илэрхийлье. Бадар-Ууганыхаа алтан медалиар эрч хvчээ нэмсэн манай ширэн бээлийтнvvд дэлхийн рингнээс медалийн буухиагаа залгуулах болтугай.

Бадараа алтан медалийн тєлєєх тоглолтод Кубын боксчныг ялчихаад монгол хvн бvрийн сэтгэлд дотнохон байдаг нэгэн шvлгийг уншиж билээ.
...Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог.
Олимпийн аварга маань ийн Монголоороо гоёж байна. Тvvнтэй ижил монголчууд бид ч олимпийн аварга Бадар-Ууганаараа гоёж байгаа билээ.

ТАВАН ЦАГАРИГ
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монголын Бокс

Postby AG » Mon Aug 24, 2009 3:08 pm

He is Great warrior
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Монголын Бокс

Postby Г.Баяраа » Sun Sep 06, 2009 10:11 pm



Сүүлд тэр Хосоотой ямар адилхан харагдаж байнаа :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Бокс

Postby BilguunRM » Mon Sep 07, 2009 6:51 pm

galaa039 wrote:Илүү илүү шүү

:eek:
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 15, 2009 10:15 pm

Mongolian

Мелан 2009 сонирхогчын боксын дэлхийн ээлжит аврага шалгаруулах тэмцээн Монгол түмний сэтгэлд үеийн үед үүрд дурсагдах болно. Түмэн бээрээр алслагдсан харь нутгийн энэ хотын үзэсгэлэн гоо нь дэлхийд зартай гэнэм. Гэвч тэнүүн Монголынхоо эгэлхэн толгод шигээ мөр мөрөөн түшилцэж, хэрсүү боргожуу хоёртоо хөлөртлөө хүлхэдсэн боксчин хөвгүүдийн минь аз хийморь нь харин харийн нутгийн тэрхүү үзэсгэлэнг алт мөнгө хүрэл өнгөөр навсайтал дарсан байх нь зүйрлэшгүй их бахархал бус уу!

Энэ наадам эхлэхийн өмнөхөн Монголын ёс гурав тул гурмсан алтан медал авах болтугай хэмээн ерөөж шившиж байсан минь бараг л биелэлээ олсон байна. Дээлийнх нь захыг гарын арван хуруугаа бадайртал мушгин суусан Монгол аавуудын хүсэл ингэж билэх гэж. Монгол эцгийн удам бүлтэй бас бяртай байгээ!

Монголын олимпийн боксын баг маань дэлхийн аврагаас онцсайн дүн аваад буцаж явна. “Төлөг” хэмээн бидний хочилдог тэр Ветнамын атаархуу шүүгчид гурамсан медалиа шаржигнуулан байж тэнгэр өөд өргөн бариад “Харахын заяа байхаас хазахын заяа байхгүй төлөгүүд” хэмээж гайхуулмаар бардамнал төрөөд байх юм.

Олимпийн алт мөнгийн дараа, энэ жил монголын боксын тамирчид европын цувралаас эхлээд ази тивийн аврага, дэлхийн аврага гээд орсон тэмцээн болгоноосоо заавал ямар нэг медалтай ирсээр байгаад спорт сонирхогч биднийгээ алтан медал л биш бол амжилт биш юм шиг “давруун” бодолтой болгож орхисон байна. Үүний чинь төлөө баяраллаа гэж хэлэх ч үнэн хэрэгтээ багадна. Бразилийн хөл бөмбөгийн шигшээ дэлхийн аврагаас мөнгөн медал хүртээд ирхэд нэг ч хөгжөөн дэмжигч онгоцны буудал дээр тосоогүйн шалтгааныг одоо л ойлгож байна. Тиймээ, Монголын боксчид дэлхийн рингэнд нэгэнт эзэн суужээ. Энэ эзэгнэл эрин зуун дамжиж удаан үргэлжлэх болтугай!

Олимпийн мөнгөн медалт Ази тивийн аврага Пүрэвдоржын Сэрдамба дэлхийн аврага хэмээх хүндтэй цолыг хүртээд шагналын тавцанд төрийнхөө дуулалыг эгшиглүүлэн зогсохыг нь хараад өрийн эрхгүй сормуус норж орхисоныг нуух юун. Сэрдамбадаа баяр хүргэхийн ялдамд энэхүү нийтлэлээрээ мөрийг чинь ахын ёсоор нөхөрсөгөөр тэвэрч байна.

Сэрдамба өрсөлдөгчидөөсөө ухаанаар “илүү” байлаа. Тэрээр арга заль хоероо тактик тэвчээр болгож чаджээ. Үнэнийг өчхөд финалд Айрепетянтай гэж сонсоод санаа алдаж л байлаа. Гэтэл манай хүн бүгдээс “илүү” байсныг зөвхөн Монголчууд бид ч биш бүх л дэлхий харлаа.

Арван долоон насандаа би юу хийж явсанаа бодож нэг үзлээ. Хүүхдээрээ дэрвэж л явсансан. Төгсцогт гэдэг жаахан Монгол “хүүхэд” насанд хүрэгчидийн дэлхийн аврагаас Мөнгөн медал хүртсэн нь зүгээр л ид шид, мэйжик! Тиймээс энэ хүүг “Мэйжик” гэмээр санагдлаа. Мэйжик дайчин хүү байна лээ. Их юм бодоод байхгүй байгаагаараа дайраад л гарч байгаа харагдсан. Тэрээр ийм залуухан байж хаанаасаа тэр их мэдрэмжийг олж авсан юм болоо? Дашрамд сануулхад мэдрэмжтэй гэдэг туршлагатайн шинж! Хараа нь бас хурц юм. Хирийн хэцүү сериг оногдолгүй бултаад л гаргаж харагдсан, хараатай гэдэг хурдтайн шинж! Их юм дуулгана даа энэ мэйжик хүү!

Мөнх-Эрдэнийг хүрэл авхад урд нь олон жил дөрөв даваад начингийн даваанд үргэлж түрүү бөхөд амлуулж байдаг найраагүй сайхан бөх чадлаараа начин хийгээд туг тойрч буй мэт хийморилог сэтгэгдэл төрж билээ. Түүний кубатай хийж ялагдал хүлээсэн тулаан харамсмаар ч Мөнх-Эрдэнийг маань яагаад том тэмцээний медал одоог хүртэл авч чадаагүйг нь илтгээд өгчихөв үү гэлтэй. Мөнх Эрдэнэ маань хөндлөнгөөс харж байгаа хүнд дотроо их юм боддог бясалгадаг юм шиг санагддаг. Тэр нь түүний тоглолтын явцад хааяа нэг илэрдэг. Кубатай хийсэн тулаан дээр тэр нь ажиглагдах шиг болсон. Их сайн зөв эхлэж ирсэнээ нэг хоёр оноо илүү алдсан даруйдаа гэнэт удаашраад хүлээх маягтай болоод ирсэн. Одоо яах вэ гэж бодсон уу ямартай ч толгой нь чөлөөтэй биш харагдаж байлаа. Энэ л түүнд тоглолтоо бүрэн дүүрэн гаргахад саад болчихов уу? Нөгөө Куба нь нүдэнд өртмөөр уран тогоруу шиг хөдөлгөөнтэй юм. Ийм хүмүүс шүүгчидийн нүдэнд шууд өртөөд байдаг. Хоёр тамирчин адилхан оноо авхаар харилцан цохилцож байхад хэн уран хөдөлж нүдэнд өртөсөнд нь л оноо дарагдаад өнгөрдөгийн тод жишээ энэ байлаа.
Сэтгэл ханаагүйээ цаашдаа дахин дэлхийн аврагын мөн Олимпийн медал авах найдваруудын маань нэг бол яах аргагүй манай Мөнх-Эрдэнэ дээ!
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Wed Sep 16, 2009 12:32 am

Гайхалтай бичлэг..
Оргилоо нээрээ чамайг Модератор болгосон байна. Чи одоо ерөнхийдөө энэ Бокс гэсэн сэдвийг авч явах нь байна. Чамд тэр ноён секс гээд нөхөр туслана. Өшөө олон гоё зүйлс бичиж Боксын спортыг олонд таниулаарай. Бөхийн сэдэвт ГАЦААНАА гээд нэг нөхөр орж ирээд тун эрчимтэйгээр амь оруулаад байгаа. Чамайг түүн шиг бас БОКСОО амь оруулна гэж итгэж байгаа....
It's gonna be Killa Thrilla Chilla When Mongolians Get the Cuban in Manila.......
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Должко » Thu Sep 24, 2009 1:02 pm

Могол улсын Бокс холбоо их сайн ажилж байнаа манай тамирчад маш хурдацтай сайжирч байнаа
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Монголын Бокс

Postby Цэнгүүн » Mon Oct 26, 2009 7:17 pm

Боксчин С.Шинэбаяр Их Британийн аварга болжээ

Английн Болтон хотноо өнгөрсөн баасан гаригт Их Британийн мэргэжлийн боксын хөнгөн жингийн аваргын төлөөх тулаан болж, боксчин С.Шинэбаяр тус жингийн аваргын бүсийг эзэмшигч Крис Эдвардстай тулалдлаа. Арван хоёр раунд үргэлжилсэн тулаанд өдгөө 32 нас хүрч буй С.Шинэбаяр ялалт байгуулсан бөгөөд тэрбээр Их Британийн иргэн болсон тухайгаа энэхүү тэмцээний өмнө албан ёсоор мэдэгджээ. С.Шинэбаярын хувьд мэргэжлийн боксын рингэнд 19 тулаан хийснээс 14-т нь ялалт байгуулж, дөрвөн ялагдал, нэг тэнцээтэй болоод байгаа аж. Их Британийн мэргэжлийн боксын хөнгөн жингийн аваргын төлөөх тулаанд түүнтэй өрсөлдсөн тамирчин Крис Эдварс 33 настай бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард аваргын бүс гардсан боксчин юм байна. С.Шинэбаяр 2000 оноос хойш Англид амьдарч байгаа юм.

Б.БАЯСАХ news.mn
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Монголын Бокс

Postby Mr.Sex » Sat Dec 26, 2009 6:39 pm

Саяхан ямар аймгийн нутгийн зөвлөлөөс билээ Олимпын аварга Бадар-Ууганд өгсөн жийпийг хурааж авсан гэж сонслоо..... Аварга болсонд нь зориулж шагнасан юм гэсэн........ Бадараагын нутгийн зөвлөл л байх даа....... Тэгсэн төлбөрөө төлөөгүй шааж бэлэглэж хүнийг баярлуулна гомдоож байгаа юм байхаа.....

Ийм байхад хүмүүс яаж Монголын төлөө зүтгэх юм бүү мэд.... Олон олдохгүй аваргадаа аятайхан юм аваад өгчихгүй юм байх даа.......

Энэ тэгээд яаж дуусав?........
Mr.Sex
 

Re: Монголын Бокс

Postby Бамбууш » Wed Jan 06, 2010 9:29 am

Үнэн юмуу?
Өө үхсэн муусайн Лаларууд ийм л байна шдээ..
*****2 буцаагаад авах байсан бол үхсэнээ хийж өгдөг байнаа...
Би баатар гавьяа байгуулья гэсэн бодлоо авч хаяхаас даа аалз гэж.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Монголын Бокс

Postby Villa_Bayaraa » Tue Jan 12, 2010 1:50 am

Манай Туба Пакистанаас алт авчих шив...

Манай найз л даа... Саяхан хөөрхөн охинтой болсон... Эхнэр хүүхэдтэйгээ амьдардын. Найзын журмаар танихаас биш спортын талаас нь сайн мэдэхгүй юм... Манайхан мэдсэн барьсан юм байвал бичиж тус болно байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын Бокс

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:32 pm

Одоо ч ёстой манай Боксын жинхэнэ алтан үе нь байх шиг байна даа...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Монголын Бокс

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:42 pm

МГЛ илү илүү
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 7:11 pm

Монголын олимпийн боксын холбооны шигшээ багийн гурван тамирчин БНХАУ-д болж буй “China open” олон улсын тэмцээнд өрсөлдсөн билээ. Анх тус тэмцээнд оролцох урилгыг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, боксын ОУХМ З.Энхзориг нарт ирүүлсэн юм. Гэвч Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ нар бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон тул Э.Идэрхүү /54 кг/, З.Энхзориг /60 кг/, С.Шинэбаяр /75 кг/ нарыг явуулахаар шийдсэн юм.
Нийт 25 орны 150 гаруй ширэн бээлийтнүүд хүч үзсэн “China open” тэмцээний эхний өдрийн тэмцээнд З.Энхзориг, Э.Идэрхүү нар ялж, С.Шинэбаяр ялагдсан юм. Гэвч дараагийн тоглолтод манай хоёр тамирчин ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээс медальгүй хоцорлоо. Тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.

Б.Бат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 7:12 pm

BBC телевизийн сэтгүүлчид өнгөрсөн гуравдугаар сарын дундуур манай улсад зочилж, Бээжингийн олимпийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тухай нэвтрүүлэг хийгээд буцсан билээ. Тэгвэл BBC телевизийнхэн саяхан олимпийн аваргатай холбогдож, түүний тухай нэвтрүүлэг бэлэн болсныг дуулгасан байна.
Тус телевиз Лондонгийн олимпод зориулж, дэлхийн шилдэг 26 тамирчныг онцлон тусгай нэвтрүүлэг бэлтгэж байгаа бөгөөд тэдгээр шилдгүүдийн нэгд олимпийн аварга Э.Бадар-Ууган багтсан юм. Э.Бадар-Ууган аваргыг тусгай нэвтрүүлэгтээ урьсан BBC телевизийнхэн цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй Монголд зочилсон бөгөөд түүний бага нас, багш дасгалжуулагч, бэлтгэл сургуулилтын орчин, чөлөөт цаг гээд олон сэдвийг нэвтрүүлэгтээ багтаажээ.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby poseidon » Wed Apr 21, 2010 7:10 am

Яаая үзхийнсэн
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Монголын Бокс

Postby Мянхай » Tue Apr 27, 2010 8:16 pm

Бакуд болж байгаа залуучуудын дэлхийн аваргын тэмцээнийг нэтээр үзэх хаяг байна уу. Манайхан гараагаа дажгүй эхлэсэн байна. :mongol:
http://t67.miniih.com/
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Монголын Бокс

Postby Villa_Bayaraa » Wed Apr 28, 2010 12:43 am

Deegii88 wrote:Туба гэж хэн билээ


64 ийн Түвшинбат л байхгүй юу...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Sat May 01, 2010 5:04 pm

Төгсцогт хүрэлийн төлөө тоглоод Польшийн Дэвид Мишелиуст 5:4 харьцаагаар ялагджээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Sat May 22, 2010 7:52 am

Энэ Монголын шигшээ хүнд байдалд байна гэнэ үү? Болгарт 14 хоног бэлтгэл хийх гээд зардал мөнгө нь олдохгүй хэцүүдээд тэгээд явахаа байсан юм байх....... Манай олимпын аварга уг нь тоглолтонд бэлэн болсон л гэх юм..... Энэ мэт асуудлыг нь төр засгаас шийдээд өгчиж болдоггүй юм байх даа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby 2020 » Sat May 22, 2010 9:55 am

...
User avatar
2020
 
Posts: 3
Joined: Sat May 22, 2010 9:46 am

Re: Монголын Бокс

Postby Чуугий » Mon May 31, 2010 6:29 pm

Казахстаны Астана хотод болсон эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцжээ. Эмэгтэйчүүдийн Азийн аваргад Энэтхэг, Хятадын ширэн бээлийтэн бүсгүйчүүд давамгайлсан байна. Харин 51 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин М.Нандинцэцэг тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 81 кг-ын жинд нударга зөрүүлсэн Б.Одхүү хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын Бокс

Postby Цогоо » Wed Jun 02, 2010 1:43 pm

AG wrote:Бадараа алтан медалийн тєлєєх тоглолтод Кубын боксчныг ялчихаад монгол хvн бvрийн сэтгэлд дотнохон байдаг нэгэн шvлгийг уншиж билээ.
...Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог.
Нэг юм хэлээд байсан юу гэсэн юм бол доо гэж бодож байсан чинь энэ шүлгийг унүсан юм байшт. Бадар-Ууган ч тэр кубыг үнэн гоё зодсон шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests