Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Бамбууш » Sat Sep 12, 2009 10:39 am

Ази тивийн цээжинд орших монгол гэсэн нэгэн улс бий. Хүн ам цөөхөнтэй газар нутаг томтой энэ орны иргэд гэж хөх тэнгэрээ шүтэж амьдрасан үүх түүхээрээ бахархаж бардамнасан тал шигээ сэтгэлтэй гал шигээ дүрэлзсэн сүү шигээ цагаан ард түмэн бий. Өнөөдөр энэ орны босоо залаатай хөвгүүд харийн дэвжээг эзэгнэн байхыг хараад хамарын самсаа битгий хэл шархирч байна. Өнөөдөр Миланд зохиогдож буй сонирхогчын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Монгол улсын гавъяат тамирчин Олимпын мөнгөн Медальт Сэрдамба өнгөрсөн Олимпоор өөрийг нь гомдоосон өст дайсан Хужаагын нутгын Аалзыг мөнгөн медалын төлөөх тоглолтонд 11-7 харьцаатай яллаа..
Эхний үед баруунаар шулуун цохисон цохилтоос салхийг хагалж нэг оноо авсан ч цаад ****4 нь зууралдаанаас шууд угсраа цохилт хийгээд 1 оноо улмаар дахин ойрын зайнаас зүүнээр савж цохиод нэг оноо авлаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд харин Жухаа бандийн гэдсэнд хийсэн сул гэмээр цохилтыг тооцоод эхний үе 3-1 харьцаатай өндөрлөв. Заа яахав хоёрдугаар үед 2 оноо битгий хэл барина гэж би өөртөө шивэгнэж суулаа. Сэрээгийн 6 оноо....Хоёрдугаар үе эхлээд Жухаа аалз зүүнээрээ шулуун цохиж нэг оноо авсан ч манай хүн баруунаар нэг оноо аваад Рингэний зүүн буланд шахаж дайрах үедээ Жухаагын савсан баруун гарт оногдон нэг оноо алдлаа. Банди багш чухам юу гэж хэлсэн юм бүү мэд ямар ч л байсан Сэрээ энэ үед тун тайван өөртөө итгэлтэй тоглож байлаа. Өнөөх аалз нь сүүлдээ шартсан уу яасан манай хүнийг татаж унагаалаа. Банди хэнтэй орооцолдосноо мэдэхгүй байгаа бололтой. Баруунаар гэдсэнд гусаад тонгойход нь зүүнээр цохисон угсраа цохилтын дүнд нэг оноо салгалаа. Мөн төд удалгүй Жухаа аалзыг олсонд шахан довтлож баруунаар оноо авсан ч сөргөөр нэг оноог алдаадахав. Тайван бай цаг байна Сэрээ... Сүүлдээ хоёр Боксчны тоглолт хурдсаж Рингэний баруунд хоёр талаас угсруулан цохилцох үед Сэрээгийн гайхалтай зүүн гар дахин нэг оноог салгаснаар тооны харьцаа 6-6 боллоо. Тоглолтын хоёрдугаар үеийн сүүлчийн 40 өөд секундед Манай хүний өнөөх зүүн гарын шулуун цохилт орсоноор манай хүн тооны харьцааг тэргүүлээд эхлэлээ. хоёрдугаар үе дууслаа. Сайхан байна даа. Яг л Олимпоор Америк, Тайланд, Куба гэсэн гурван Боксын нутгын гаруудыг гусаж нутаг буцаасан Сэрдамба мөн байна. Гуравдугаар үе. Жухаа оноогоор хожигдож явж байгаагаа ойлгосон уу яасан сэт сэвээгүй довтлох аж. Үхсэн довтлох ч гэж дээ аалз зүгээр хамаа намаагүй хэд цохиод зууралдангуутаа татаж эсвэл түлхэж унагаах гэж үзэх юм. Хэт их шатаж дайрсан нь манай Сэрээд л ашигтай. Яг л тактикт нь ороод ирэх нь тэр. Баруунаар нэг угтуулж цохиод нахьсан нэг оноо... Тун удалгүй дахин зүүнээр ойрын зайнаас улаан нүүрэнд нь гусаад нэг. Жухаа ч мөн ойроос савж цохиод нэг.. Гэхдээ манайх илүү байна. Сэрээ дийлнэ гэдгээ яг л мэдэрсэн шиг сүүлдээ хаалтай буулгаад хөл дээрээ найган өрсөлдөгчөө доёолох мэт.. Сүүлчийн нэг минут... Шатаж дайрсан хужааг сөрөг довтолгоон дээрээс зүүнээрээ гусаад нэг оноо. Тооны харьцаа 10-7.. Хэнтэй учирсанаа одоо л мэдэж байгаа биз Жухаа аалз минь чи... Тэгсэн тоглолтын төгсгөлд манай хүн бас нахиад нэг оноог авдаг юм. Зааланд байгаа монголчууд сүүлчийн 10 секундыг тоолоод л... Шүгэл дуугарав.... Тиймээ тэр чадлаа. Нүдээрээ инээсэн даруухан энэ залууг Олимпоор анх үзэж байхдаа Монгол гэж дэмжиж байснаас Бадараа энэ тэр шиг Медалын найдвар гэж бодож ч байгаагүй билээ. Гэтэл тэр үнэхээр ухаалаг тоглолтыг үзүүлэн Олимпоос мөнгө хүртсэн. Өнөөдөр тэрээр Дэлхийн Аваргын хүндтэй Титэмд хүрэхэд нэг алхам ойртлоо.. Түүнийг Дэлхийн цомд сураггүй Казак бацаанд илт давуу гусуулахад нь түр зуурын харваад өнгөрөх сүүлт од байж хэмээн бодож буруутгаж нүгэл үйлдсэн олон нэтэг Аалзнуудын нэг би... Гэтэл тэр өнөөдөр тийм биш гэдгээ баталлаа. Батлах батлахдаа баавар баталлаа. Сэрээ чи шүү. Чам шиг залуучууд чам шиг монгол хөвгүүд ядарсан , задарсан , уурласан , бухимдасан монгол түмний магнайг хэсэг хугацаанд тэнийлгэж , харь нутагт суугаа элэг нэгтэнгүүддээ урам зоригын жигүүр нэмдэг юм. Маргаашын тулаан маргаашдаа л байг. Өнөөдөр чиний, Төгсцогтын, ялагдсан ч баавар ялагдсан Мөнхэрдэнийн өдөр..
Image

Төгсцогт 17 настай арслан зүрхтэй дайчин хөвгүүн.....
Үнэндээ энэ хүүгээр би энэ тамирчид дундаасаа хамгийн ихээр бахархаж сууна. Эхний өдөрөөс л эхлэж өөртөө итгэлтэй урамтай зоригтой тоглолт үзүүлж эхлэсэн түүний талаар мэдээлэл хайгаад тун бага олов. Сая жиндээ улсад аваргалсан бас Азийн аваргаар хүрэл дээр буусан гэснээс өөр мэдээлэл алга. 17 настай энэ бяцхан жаал гэтэл бүгдийн нүдийг орой дээр гарган Энэтхэгийг эхний раундэд дараа нь Словакыг, 8/1 д Эзэн орны Боксчин энэ Дэлхийн Аваргаар тодрох магадлал хамгийн өндөр байсан Италийг нутгын дэвжээн дээр нь шүүгчтэй нь үзэгчидтэй нь дасгалжуулагчтай нь нийлүүлээд бут ниргэчихлээ. Хагас шигшээд Хойд хөршийн ирээдүй болсон Миша Алояантай тулалдахаар болжээ.
Манай тамирчин хөх өмсгөлтэйгээр дэвжээн дээр гарч ирлээ. 17 настай дээр нь овоо царайлаг энэ Жаал одоо эх орондоо ирэхдээ ОДЫН хэмжээгээр хүндлэгдэх нь тодорхой. Охидууд ч түүнд хайлан уясах байх. За тэгээд тоглолт эхлэлээ.
Хойд хөршийн тамирчин харин лут аалз байна. Дэлхийн цөмд түрүүлсэн мөн дээр нь Европын аварга энэ Иван эхнээсээ л хөл дээрээ бүжиглэн далдаактасаар эхлэв. Төгсөө маань онооны салхийг хагалав. Баруунаараа нэг зангаад шулуун цохисон цохилт ороод манайх нэг оноотой боллоо. тун удалгүй гайхал Аалз Иван угсраа хэдэн цохилтууд хийж тун самбаатайгаар нэг оноог зулгаачихлаа. Энэ Иван далдаак ч гэсэн тун аюултай нөхөр байна даа. Талбайн голд дахин тулаад мөн зүүн баруун гэсэн угсраа дундаас баруунаараа нэг оноо авлаа. Төгсөө хүү маань ч мөчөөгөө өгсөнгүй нэг хойшоо ухартал зүүн шанаанд нь баруунаараа буулгаад нэг оноогоо халааслав. Миша хэмээгдсэн Орос харин энэ үед далдаактан бүжиглэсээр л.. Зүүн гараараа хажуугаас савсан цохилт нь орсоноор Иванушка Интернэшнл онооны хувьд илүүгээр нэгдүгээр үеийг өндөрлөв. Манай хүн түүнээс техник болон биеэр огт дутахгүй юм байна гэдгийг би сайн ойлголоо. Гэхдээ л энэ чинь 17 той Бацаан шүү дээ хэт их шатаж байж оноо алдахвий дээ Банди багш хэлж өгөөсэй гэж бодож суув.
Хоёрдугаар үе эхлэхэд л Иван далдаактасаар онооны харьцааг дахин нэгээр холдууллаа. Иван ерөнхийдөө хөлөн дээрээ сайн ажиллаж тэр темпэндээ манай Төгсөө хүүг бүрэн оруулж байсан юм. Банди багш хажуугаас битгий дагаад бай наадхаа шахаад өг гэж хашгирах нь чихэнд сонсогдов. Төд удалгүй Аалз Иван баруунаар нэг саваад оноогоо нэмлээ. Төгсөө маань арай л туршлага дутаж байх шиг...Нахиад л Аалз чинь зүүнээрээ шулуун цохиод баруунаараа савсан нь оноо болчихлоо. Энэ Аалзын темпэнд ч орж байна даа гэсэн шуу юм бодогдож суув. Мань Иван хэт их зугтсан гээд нэг дэх удаагаа сануулга авлаа. Зөв бидэнд энэ сануулга хэрэгтэй. За ингээд хоёрдугаар үе үндсэндээ дуусахад тооны харьцаа 6-2... Иванууд буландаа их л баярлалдаж суусан биз дээ бодвол... За одоо нэгэнт оноо мэдэгдэхүйц тасарчихсан тэгээд ч өрсөлдөгч нь милээн туршлагатай гүйж бүжиглэсэн нөхөр тул харамсаад байх юм байхгүй салба нүдэлдээсээ л гэж бодсоноо нуух юун.. Гуравдугаар үе
Манай хүн их тайван ч шийдмэг эхлэсэн бол Иван оноогоо хамгаалахаар шийдсэн бололтой зугтаж эхлэлээ. Төгсөө хүү маань харин хойноос нь хөөцөлдөх биш замыг нь хаших маягтайгаар тоглож байгаад зүүн баруун гэсэн угсраа цохилт хийгээд нэг оноогоо авлаа. Тооны харьцаа 3-6 ...Боломж байна шүү Төгсөө чи чаднаа. Наад аалздаа үзүүлээд өг. Тун удалгүй шүүгч Иван аалзыг тогло гэж сануулга өглөө. Болж байна. Шударга байна. Тэгсэн манай хүн сөрөгөөр нэг авлаа. Баруунаар тун гоё орсон цохилт болсон. Янзтай тооны харьцаа 4-6.. 2 оноо чи чаднаа чадна шдээ Төгсөө хүү минь... Тэгтэл гайхал Иван зууралдаж байгаад салангуут зүүнээрээ хурдан цохисон цохилт тооны харьцааг холдуулж орхилоо. *****2 сэтгэл харанхуйлаад л явчихлаа. Цаг эцсийн минутандаа орох дөхсөөр л.. Сүүлийн 45 секунд .. Ээ Лалараа ингээд Үнсгэлжингийн үлгэр төгсөх гэж үү? .... Банди багш түргэл түргэл нахиад цохь гэж наанаас нь шавдуулаад л би харин комоо салгачих шахам сэгсрээд л .. Гэтэл манай хүн тун удалгүй зүүнээр тун гоё шулуун цохилт хийж онооны харьцааг ойртууллаа. Монголчууд орилоод л явчихлаа. За тооны харьцаа 5-7... Төгсөө дайраад бай салам нүдэлд эргээд бодоход харамсаад байх зүйлгүй болтолоо наад Ивандаа нударганыхаа амтыг мэдрүүлээд өг. Чамайг ялсан ч дараа чамайг дурсахдаа үнэхээр гэдэс нь базалж дурсдаг болгоодох.. Энгийн үед удаан явдаг лаларын цаг гэтэл энэ үед бараг сумнаас хурдан явах шиг... 29.28.27.26.25.24.23.... Манай хүн дайрсаар л Иван зугтасаар л гэтэл Рингэний захад манай хүн гүйцэн очиод угсруулан цохиж нэг оноо авлаа. Шүүгч ч тоглолтыг зогсоогоод өнөөх Уваныг торголоо. Ээ бурхан минь энэ үнэн гэж үү дээ??? Амьсгаа давхацаад онооны самбарыг сайн хартал манайх 8 болчихсон тууж явна. Орос гайхал 7.... Цаг дуусахад ыөрдөө л 10 гаран секунд.... Танхим тэр аяараа монголчуудын орилооноор дүүрч байх юм. Манай хүн тун тайван итгэлтэйгээр үлдсэн хэдэн секундэд тоглосоор эцсийн сэыкүнд дуусч тоглолт өндөрлөсөнийг шүүгч зарлав.... Бид чадлаа... Бишээ Чи чадлаа Төгсцогтоо... Чи энэ өдөр Рингэн дээр үнэхээр Төгс байж чадлаа. Чи энэ өдөр Рингэн дээр үнэхээр Цогтоо нь байж чадлаа. Эцэг эхийн чинь хайрласан нэр энэ өдөр Миланы дэвжээн дээр чамд жинкэнэ утгаараа биелэлээ оллоо.... Нэг мэдсэн нулимас хацар дагачихсан урсаж явна. Ааа үхсэн яадаг юм *****2... Хогийн новшын охидуудын төлөө ганц нэг дусалж үзсэн нулимас маань энэ удаа үнэхээр Бахархал омогшилын төлөө урсаж байна.....Банди багш баярлан түүний толгойг сэгсэрээд үнсэж байна. Аргагүй ээ аргагүй.. Тэр үнсүүлэх гавъяатай ЖААЛ... Тэр бол жинкэнэ монгол эр күн....
Image
Маргааш бид 2 Алтан Медалын төлөө тэдний захыг мушгиж сууна. Энэ бол монгол түмний бахархал билээ....
Банди багш, ар талынхан , тэднийг туслаж дэмжсэн хувь хүн болон Компаниуд, Монголын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Үйтүмэн нарт эцэст нь энэ эрчүүдийг төрүүлж өдий хүргэсэн тэр аав ээжид нь баярлалаа мөн баяр хүргье!!!
Маргааш бид 2 алт авах болно. Бат, Сүбээдэйн цэрэг Европыг донсолгож дэлхийн дайдыг хэмжиж байх тэртээ зуунд цаг бусаар Өгөөдэй хаан нас бараагүй байсан бол Бид Европын зүрхэнд очиж хүйс тэммтрэх байсан нь лавтай. Өгөөдэй хааны үхэл Европыг аварсан. Энэ удаа харин тэдний үр сад бид Спортоор Европын дэвжээг байлдан дагуулж байна. 13 зуунд Италид Монголын сүлд туг мандаагүй ч маргааш Монголын алтан соёмбот туг төрийн дуулалтайгаа мандах болноо..........
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby spain man » Sat Sep 12, 2009 10:54 am

Мөнх-ЭРдэнэ тэгээд азгүй юм даа.. За яахав ДАШТ аас авсан медалийг чамлаж болохгүй.. Олимпоор нэг үзээд алдах хэрэгтэй..

Энэ Төгсцогт гэдэг жаал чинь харин гоёо урагшаа зүтгэж тоглох юм.. Дайчин үздэг юм байна лээ.. Их юм дуулгах байх аа.. Дөнгөж 17 той.. Бахархмаар юм..

Сэрдамба ч тэгээд эрэмбээ харууллаа.. Туршлага хавьгүй илүү нь илт харагдсан.. Манай хүн тэгээд их эвээр ухаалаг тоглолт үзүүлэх юм..

За одоо хоёр мөнгөө алт болгох л хэрэгтэй.. Монгол гэсэн омогшил өөрийн эрхгүй төрж байна шүү..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby kayo » Sat Sep 12, 2009 11:55 am

Үнэхээр дайчин тоголдог юм байна лээ, хоёр дугаар үе дуусаад л ингээд хожигддог юм байна, туршилга тутлаа даа гэсэн чинь хөөж явсаар байгаад хождог бна шдээ, манай хүний цохилт бас хүнд байх шиг байсан, муу оросыг дайвтал нь цохиод байна лээ, орос харин хурдтай тэсрэлттэй, нэг доор бөөн цохилт угсруулж хийж оноо авдаг, тэрнээс цохилт нь хүнд биш.
Сүүлийн үед хичнээн оноо олон дутуу ч дайрсаар байгаад оноо аваад, үнэхээр ядрашгүй хүү юмаа, өмнө нь бөхөөр хичээллэдэг байгаад боксруу уравсан гэсэн, нэг найз тамирчин нь Төгсөө бол бокс тоглох гэж төрсөн, үнэхээр авьяастай гэж таван цагираг дээр бичсэн байсан. Ирээдүй ч энэ хүүд байна даа, одоо монголд бол бөөн од болно, хэдэн 10н саяаар шагнуулна, хамгийн залуудаа гавьяат авч байгаа байх, гол нь биеэ тоохгүй боксоо эрчимтэй хичээгээсэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby El Payaso » Sat Sep 12, 2009 12:22 pm

Сэрээ мундаг мундаг... ирэх жилийн ранкаар бараг нэгт бичигдэх юм биш үү? Олимп Дэлхийд дараалж ингэж дээгүүр үзэх гэж... Монголчууд ингэх цаг ирнэ гэж нээрээ нэг их төсөөлдөггүй байлаа шүү гайхалтай... Сэрээ дэндүү ухаалаг зальтай тоглох юмаа... :eek:

За тэгээд Төгсцогт бол оноогоор дутуу яваад хөөж тоглохдоо гаргуун юм... Италид нухуулж яваад л нухчихсан... сая бас... мундаг мундаг...

Мөнхэрдэнэд жаахан харамсаж байна... гэхдээ нөхөрт ях аргагүй ялагчийн сэтгэлзүй дутагдах юмаа... яваад өгөхгүйм... Аса, Цагаанаа энэ тэрд байдаг шиг өөртөө итгэх итгэл алаад өгнө гэсэн чанар дутагдаад байх шиг санагдах юм... гэхдээ хүрэл ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby El Payaso » Sat Sep 12, 2009 12:24 pm

Боксийн хөнгөн жинд бол үнэндээ манайхан ноёлочихлоо ш дээ... Олимпоор алт мөнгө... ДАШТ аар хүрэл тэгээд 2 алт :mrgreen: манайхан дэлхийн томчуудтай үзлээ тэгээд ялагдлаа гэж яридаг байсан бол одоо манайханд ялагдсан гарууд ингэж ярих нь байна ш дээ... манайханас гарууд айж бээвгэнэдэг болж байна ш дээ... Бадраа орсон бол ахиад нэг алт байхгүй юу... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby spain man » Sat Sep 12, 2009 12:43 pm

Дүхх.. Монгол Боксын их гүрэн болж байгаа юм биш үү.. Орос, Куба, Монгол айн.. :mongol:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Bibby » Sat Sep 12, 2009 1:29 pm

Yo laitai ... uchdur daanch uzej amjsangui, unuudr zaaval uznee ... :mongol: :mongol: :mongol:

1 Zou Shiming CHN 2500 2
2 Essomba Thomas CMR 1550 4
3 Maszczyk Lukasz POL 1450 4
4 Zhakypov Birzhan KAZ 1450 4
5 Thokchom Nanao Singh IND 1400 2
6 Barnes Patrick IRL 1300 2
7 Carvaho Paulo BRA 1200 3
8 Danielyan Hovhannes ARM 1150 3
9 Bouchtouk Redouane MAR 1150 3
10 De La Nieve Linares Jose ESP 1150 5
11 Pehlivan Ferhat TUR 950 4
12 Purevdorj Serdamba MGL 928.125 4

Serdamba 1t orj barah bolu? hdn onoo nemegdeh yum boldo?

Tugtsogt ch suga deeshleh bhaa, rankaaraa 54t bna ...
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Tsetsen Mongol » Sat Sep 12, 2009 3:38 pm

Image
Залуусын Монголын далбаа бүхий Fan scarf-аар өнөөдөр гангарцгаая.Нэг талдаа төрийн дуулалтай мөн монгол бичгээр МОНГОЛ УЛС гэж бичсэн нөгөө талдаа Монгол улсын далбаа мөн англиар MONGOLIA гэж бичсэн байна.
Image
Энэ бүтээгдэхүүнийг 3.000 төгрөгөөр зарж байгаа бөгөөд утас нь 9917-5602, 9998-0098
Last edited by Tsetsen Mongol on Mon Sep 14, 2009 3:35 pm, edited 1 time in total.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby LeMoN » Sat Sep 12, 2009 3:40 pm

Гоё эд байна тэгж байгаад тааралдвал авнаа.

Манайхан Орой тоглолт хэдээс вэ :help:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby WALCOTT » Sat Sep 12, 2009 3:44 pm

mongoliin tsagaar 20:00 2 altaa daraalan avna
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Rooney » Sat Sep 12, 2009 3:58 pm

WALCOTT wrote:mongoliin tsagaar 20:00 2 altaa daraalan avna

Өнөөдөр алтын төлөө тоглолт байгаа юм уу? Маргааш биш үү?
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Tsetsen Mongol » Sat Sep 12, 2009 5:33 pm

Банди багшийн 2 жилийн өмнөх ярилцлагын хэсгээс

Угтаа бол дөнгөж л 20 хvрч яваа хvvхдvvд шvv дээ. Эдний vеийнхэн бар , ресторан хэсээд л бvжиглэж явахад эд нар маань хөлсөө урсгаад л дараагийн тэмцээндээ бэлтгэж байдаг. Заримдаа шавь нараа их өрөвддөг. Сая тэмцээн дуусангуут бvгдээрээ шахам орж ирээд “ Гэр, гэртээ очиж хэдхэн хоночихоод ирье” гээд чөлөө гуйсан л даа. Би гурван хоногийн л чөлөө өгсөн. “ Та нар эх орныхоо өмнө тангараг өргөсөн нэг ёсны цэрэг эрс. Нялцганаж буцах зам байх ёсгvй” гэж хэлээд л гаргасан. Миний шавь нар их ухаалаг, даруухан хvvхдvvд гэдгийг бокс сонирхдог хэн ч гэсэн мэдэх байлгvй дээ.Тун удахгvй дэлхий эднийг маань мэддэг болно доо. Би ахлах дасгалжуулагчийн хувьд ярьж байна. Монголын боксчид цахиур хагална даа. Би амлаж байна.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Tsetsen Mongol » Sat Sep 12, 2009 5:37 pm

[quote="Tsetsen Mongol"]Банди багшийн 1 жилийн өмнөх ярилцлагын хэсгээс


-Танайх гэр хаана вэ. Хувьдаа байр сууцтай болж амжсан уу?
-Одоохондоо хєлсний байранд амьдарч байгаа.
-Бензиний vнэ нэмэгдэхийн тvрvvчээр байрны хєлс ч єссєн байлгvй. Ер нь жилд хэдийг тєлдєг вэ?
-Жилдээ 2.4 саяыг тєлдєг.
-Дасгалжуулагчийн цалингаар хєлсний байр тvрээслэж, ажил амьдралаа авч явахад хvрэлцдэг vv?
-Амьдралд болох, болохгvй vе гардаг. Хоёр багынхаа тєлбєрийг тєлєх гэж зовох л юм. Хvvхдvvдээсээ татвар авах vедээ аваад явдаг. Цалин 200 гаргаж авч байгаа.
-Нэг найз тань танд зориулан:
Лаапаа барьсаар мєчєє тараачихгvй бол
Маапаан байхгvй ясны бариач
Сvvдрээ балбасаар тархиа доргиочихгvй бол
Сvжиг тєрєхєєр одон зурхайч
Yзгээ эрсээр vгээ мартчихгvй бол
Yнэн махруу уран зохиолч
Нанчид хvртсээр намбаа гээчихгvй бол
Ная гарсанч манлай уяач гэж шvлэглэсэн байдаг. Ингэхэд таныг бор дарсанд нэлээд дуртай гэж сонссон?
-Архи уудаггvй буриад хvн гэж байх¬гvй байх. Ажил албаа зохицуулаад хааяа нэг хvртчих vе бий. Yvнийг далимдуулаад зарим нэг хvн дэгсдvvлдэг юм шиг байна лээ.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby 1220 » Sat Sep 12, 2009 5:58 pm

Монгол хүн, монгол нутагт төрсөнөөрөө бахархаж байна. хэлэх ч үг алга.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby 1220 » Sat Sep 12, 2009 5:59 pm

Бөөнөөрөө ямар нэг газар үзэх үү. аан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby ILiKeThiSgAme » Sat Sep 12, 2009 6:21 pm

manaihan oroi 8s gee bizde? Go!!!Go!!! :mongol:
User avatar
ILiKeThiSgAme
 
Posts: 3
Joined: Sat Sep 12, 2009 6:00 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Moza » Sat Sep 12, 2009 6:54 pm

Орой 8 цагаас Сэрдамба эхний тоглолт юм бн. Дараа нь залгаад шууд Төгсцогт-н тоглолт юм бн шүү... :mongol: :gold :mongol: :gold
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Должко » Sat Sep 12, 2009 7:21 pm

2 алтан медал авнаааааааааа :gold
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Оргил » Sat Sep 12, 2009 7:27 pm

:mongol: :mongol: :mongol: :mongol: :-D :gold :gold
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Funky » Sat Sep 12, 2009 7:40 pm

:gold :gold :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Rooney » Sat Sep 12, 2009 8:03 pm

Тоглолт эхэлсэн үү? Энэ телевизүүдээр гарахгүй байх юм. :smile:
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby Norman_Whiteside » Sat Sep 12, 2009 8:04 pm

эхэллээ. Ноён самаранч хүндэт зочиноор очсон байна. Яааяа манайхан 3 тугтай 10 хүрэхгүй хүн байгаа хэрнээ аймаар цоглог байна даа. За гоё шүү
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby asa » Sat Sep 12, 2009 8:06 pm

link bn uu :help:
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby asa » Sat Sep 12, 2009 8:07 pm

link bn uu :help:
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Бокс ДАШТ-2009, Итали Милан, 9/1~9/12

Postby WALCOTT » Sat Sep 12, 2009 8:10 pm

TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest