Ази тивийн цээжинд орших монгол гэсэн нэгэн улс бий. Хүн ам цөөхөнтэй газар нутаг томтой энэ орны иргэд гэж хөх тэнгэрээ шүтэж амьдрасан үүх түүхээрээ бахархаж бардамнасан тал шигээ сэтгэлтэй гал шигээ дүрэлзсэн сүү шигээ цагаан ард түмэн бий. Өнөөдөр энэ орны босоо залаатай хөвгүүд харийн дэвжээг эзэгнэн байхыг хараад хамарын самсаа битгий хэл шархирч байна. Өнөөдөр Миланд зохиогдож буй сонирхогчын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Монгол улсын гавъяат тамирчин Олимпын мөнгөн Медальт Сэрдамба өнгөрсөн Олимпоор өөрийг нь гомдоосон өст дайсан Хужаагын нутгын Аалзыг мөнгөн медалын төлөөх тоглолтонд 11-7 харьцаатай яллаа..
Эхний үед баруунаар шулуун цохисон цохилтоос салхийг хагалж нэг оноо авсан ч цаад ****4 нь зууралдаанаас шууд угсраа цохилт хийгээд 1 оноо улмаар дахин ойрын зайнаас зүүнээр савж цохиод нэг оноо авлаа. Нэгдүгээр үеийн төгсгөлд харин Жухаа бандийн гэдсэнд хийсэн сул гэмээр цохилтыг тооцоод эхний үе 3-1 харьцаатай өндөрлөв. Заа яахав хоёрдугаар үед 2 оноо битгий хэл барина гэж би өөртөө шивэгнэж суулаа. Сэрээгийн 6 оноо....Хоёрдугаар үе эхлээд Жухаа аалз зүүнээрээ шулуун цохиж нэг оноо авсан ч манай хүн баруунаар нэг оноо аваад Рингэний зүүн буланд шахаж дайрах үедээ Жухаагын савсан баруун гарт оногдон нэг оноо алдлаа. Банди багш чухам юу гэж хэлсэн юм бүү мэд ямар ч л байсан Сэрээ энэ үед тун тайван өөртөө итгэлтэй тоглож байлаа. Өнөөх аалз нь сүүлдээ шартсан уу яасан манай хүнийг татаж унагаалаа. Банди хэнтэй орооцолдосноо мэдэхгүй байгаа бололтой. Баруунаар гэдсэнд гусаад тонгойход нь зүүнээр цохисон угсраа цохилтын дүнд нэг оноо салгалаа. Мөн төд удалгүй Жухаа аалзыг олсонд шахан довтлож баруунаар оноо авсан ч сөргөөр нэг оноог алдаадахав. Тайван бай цаг байна Сэрээ... Сүүлдээ хоёр Боксчны тоглолт хурдсаж Рингэний баруунд хоёр талаас угсруулан цохилцох үед Сэрээгийн гайхалтай зүүн гар дахин нэг оноог салгаснаар тооны харьцаа 6-6 боллоо. Тоглолтын хоёрдугаар үеийн сүүлчийн 40 өөд секундед Манай хүний өнөөх зүүн гарын шулуун цохилт орсоноор манай хүн тооны харьцааг тэргүүлээд эхлэлээ. хоёрдугаар үе дууслаа. Сайхан байна даа. Яг л Олимпоор Америк, Тайланд, Куба гэсэн гурван Боксын нутгын гаруудыг гусаж нутаг буцаасан Сэрдамба мөн байна. Гуравдугаар үе. Жухаа оноогоор хожигдож явж байгаагаа ойлгосон уу яасан сэт сэвээгүй довтлох аж. Үхсэн довтлох ч гэж дээ аалз зүгээр хамаа намаагүй хэд цохиод зууралдангуутаа татаж эсвэл түлхэж унагаах гэж үзэх юм. Хэт их шатаж дайрсан нь манай Сэрээд л ашигтай. Яг л тактикт нь ороод ирэх нь тэр. Баруунаар нэг угтуулж цохиод нахьсан нэг оноо... Тун удалгүй дахин зүүнээр ойрын зайнаас улаан нүүрэнд нь гусаад нэг. Жухаа ч мөн ойроос савж цохиод нэг.. Гэхдээ манайх илүү байна. Сэрээ дийлнэ гэдгээ яг л мэдэрсэн шиг сүүлдээ хаалтай буулгаад хөл дээрээ найган өрсөлдөгчөө доёолох мэт.. Сүүлчийн нэг минут... Шатаж дайрсан хужааг сөрөг довтолгоон дээрээс зүүнээрээ гусаад нэг оноо. Тооны харьцаа 10-7.. Хэнтэй учирсанаа одоо л мэдэж байгаа биз Жухаа аалз минь чи... Тэгсэн тоглолтын төгсгөлд манай хүн бас нахиад нэг оноог авдаг юм. Зааланд байгаа монголчууд сүүлчийн 10 секундыг тоолоод л... Шүгэл дуугарав.... Тиймээ тэр чадлаа. Нүдээрээ инээсэн даруухан энэ залууг Олимпоор анх үзэж байхдаа Монгол гэж дэмжиж байснаас Бадараа энэ тэр шиг Медалын найдвар гэж бодож ч байгаагүй билээ. Гэтэл тэр үнэхээр ухаалаг тоглолтыг үзүүлэн Олимпоос мөнгө хүртсэн. Өнөөдөр тэрээр Дэлхийн Аваргын хүндтэй Титэмд хүрэхэд нэг алхам ойртлоо.. Түүнийг Дэлхийн цомд сураггүй Казак бацаанд илт давуу гусуулахад нь түр зуурын харваад өнгөрөх сүүлт од байж хэмээн бодож буруутгаж нүгэл үйлдсэн олон нэтэг Аалзнуудын нэг би... Гэтэл тэр өнөөдөр тийм биш гэдгээ баталлаа. Батлах батлахдаа баавар баталлаа. Сэрээ чи шүү. Чам шиг залуучууд чам шиг монгол хөвгүүд ядарсан , задарсан , уурласан , бухимдасан монгол түмний магнайг хэсэг хугацаанд тэнийлгэж , харь нутагт суугаа элэг нэгтэнгүүддээ урам зоригын жигүүр нэмдэг юм. Маргаашын тулаан маргаашдаа л байг. Өнөөдөр чиний, Төгсцогтын, ялагдсан ч баавар ялагдсан Мөнхэрдэнийн өдөр..
Төгсцогт 17 настай арслан зүрхтэй дайчин хөвгүүн.....Үнэндээ энэ хүүгээр би энэ тамирчид дундаасаа хамгийн ихээр бахархаж сууна. Эхний өдөрөөс л эхлэж өөртөө итгэлтэй урамтай зоригтой тоглолт үзүүлж эхлэсэн түүний талаар мэдээлэл хайгаад тун бага олов. Сая жиндээ улсад аваргалсан бас Азийн аваргаар хүрэл дээр буусан гэснээс өөр мэдээлэл алга. 17 настай энэ бяцхан жаал гэтэл бүгдийн нүдийг орой дээр гарган Энэтхэгийг эхний раундэд дараа нь Словакыг, 8/1 д Эзэн орны Боксчин энэ Дэлхийн Аваргаар тодрох магадлал хамгийн өндөр байсан Италийг нутгын дэвжээн дээр нь шүүгчтэй нь үзэгчидтэй нь дасгалжуулагчтай нь нийлүүлээд бут ниргэчихлээ. Хагас шигшээд Хойд хөршийн ирээдүй болсон Миша Алояантай тулалдахаар болжээ.
Манай тамирчин хөх өмсгөлтэйгээр дэвжээн дээр гарч ирлээ. 17 настай дээр нь овоо царайлаг энэ Жаал одоо эх орондоо ирэхдээ ОДЫН хэмжээгээр хүндлэгдэх нь тодорхой. Охидууд ч түүнд хайлан уясах байх. За тэгээд тоглолт эхлэлээ.
Хойд хөршийн тамирчин харин лут аалз байна. Дэлхийн цөмд түрүүлсэн мөн дээр нь Европын аварга энэ Иван эхнээсээ л хөл дээрээ бүжиглэн далдаактасаар эхлэв. Төгсөө маань онооны салхийг хагалав. Баруунаараа нэг зангаад шулуун цохисон цохилт ороод манайх нэг оноотой боллоо. тун удалгүй гайхал Аалз Иван угсраа хэдэн цохилтууд хийж тун самбаатайгаар нэг оноог зулгаачихлаа. Энэ Иван далдаак ч гэсэн тун аюултай нөхөр байна даа. Талбайн голд дахин тулаад мөн зүүн баруун гэсэн угсраа дундаас баруунаараа нэг оноо авлаа. Төгсөө хүү маань ч мөчөөгөө өгсөнгүй нэг хойшоо ухартал зүүн шанаанд нь баруунаараа буулгаад нэг оноогоо халааслав. Миша хэмээгдсэн Орос харин энэ үед далдаактан бүжиглэсээр л.. Зүүн гараараа хажуугаас савсан цохилт нь орсоноор Иванушка Интернэшнл онооны хувьд илүүгээр нэгдүгээр үеийг өндөрлөв. Манай хүн түүнээс техник болон биеэр огт дутахгүй юм байна гэдгийг би сайн ойлголоо. Гэхдээ л энэ чинь 17 той Бацаан шүү дээ хэт их шатаж байж оноо алдахвий дээ Банди багш хэлж өгөөсэй гэж бодож суув.
Хоёрдугаар үе эхлэхэд л Иван далдаактасаар онооны харьцааг дахин нэгээр холдууллаа. Иван ерөнхийдөө хөлөн дээрээ сайн ажиллаж тэр темпэндээ манай Төгсөө хүүг бүрэн оруулж байсан юм. Банди багш хажуугаас битгий дагаад бай наадхаа шахаад өг гэж хашгирах нь чихэнд сонсогдов. Төд удалгүй Аалз Иван баруунаар нэг саваад оноогоо нэмлээ. Төгсөө маань арай л туршлага дутаж байх шиг...Нахиад л Аалз чинь зүүнээрээ шулуун цохиод баруунаараа савсан нь оноо болчихлоо. Энэ Аалзын темпэнд ч орж байна даа гэсэн шуу юм бодогдож суув. Мань Иван хэт их зугтсан гээд нэг дэх удаагаа сануулга авлаа. Зөв бидэнд энэ сануулга хэрэгтэй. За ингээд хоёрдугаар үе үндсэндээ дуусахад тооны харьцаа 6-2... Иванууд буландаа их л баярлалдаж суусан биз дээ бодвол... За одоо нэгэнт оноо мэдэгдэхүйц тасарчихсан тэгээд ч өрсөлдөгч нь милээн туршлагатай гүйж бүжиглэсэн нөхөр тул харамсаад байх юм байхгүй салба нүдэлдээсээ л гэж бодсоноо нуух юун.. Гуравдугаар үе
Манай хүн их тайван ч шийдмэг эхлэсэн бол Иван оноогоо хамгаалахаар шийдсэн бололтой зугтаж эхлэлээ. Төгсөө хүү маань харин хойноос нь хөөцөлдөх биш замыг нь хаших маягтайгаар тоглож байгаад зүүн баруун гэсэн угсраа цохилт хийгээд нэг оноогоо авлаа. Тооны харьцаа 3-6 ...Боломж байна шүү Төгсөө чи чаднаа. Наад аалздаа үзүүлээд өг. Тун удалгүй шүүгч Иван аалзыг тогло гэж сануулга өглөө. Болж байна. Шударга байна. Тэгсэн манай хүн сөрөгөөр нэг авлаа. Баруунаар тун гоё орсон цохилт болсон. Янзтай тооны харьцаа 4-6.. 2 оноо чи чаднаа чадна шдээ Төгсөө хүү минь... Тэгтэл гайхал Иван зууралдаж байгаад салангуут зүүнээрээ хурдан цохисон цохилт тооны харьцааг холдуулж орхилоо. *****2 сэтгэл харанхуйлаад л явчихлаа. Цаг эцсийн минутандаа орох дөхсөөр л.. Сүүлийн 45 секунд .. Ээ Лалараа ингээд Үнсгэлжингийн үлгэр төгсөх гэж үү? .... Банди багш түргэл түргэл нахиад цохь гэж наанаас нь шавдуулаад л би харин комоо салгачих шахам сэгсрээд л .. Гэтэл манай хүн тун удалгүй зүүнээр тун гоё шулуун цохилт хийж онооны харьцааг ойртууллаа. Монголчууд орилоод л явчихлаа. За тооны харьцаа 5-7... Төгсөө дайраад бай салам нүдэлд эргээд бодоход харамсаад байх зүйлгүй болтолоо наад Ивандаа нударганыхаа амтыг мэдрүүлээд өг. Чамайг ялсан ч дараа чамайг дурсахдаа үнэхээр гэдэс нь базалж дурсдаг болгоодох.. Энгийн үед удаан явдаг лаларын цаг гэтэл энэ үед бараг сумнаас хурдан явах шиг... 29.28.27.26.25.24.23.... Манай хүн дайрсаар л Иван зугтасаар л гэтэл Рингэний захад манай хүн гүйцэн очиод угсруулан цохиж нэг оноо авлаа. Шүүгч ч тоглолтыг зогсоогоод өнөөх Уваныг торголоо. Ээ бурхан минь энэ үнэн гэж үү дээ??? Амьсгаа давхацаад онооны самбарыг сайн хартал манайх 8 болчихсон тууж явна. Орос гайхал 7.... Цаг дуусахад ыөрдөө л 10 гаран секунд.... Танхим тэр аяараа монголчуудын орилооноор дүүрч байх юм. Манай хүн тун тайван итгэлтэйгээр үлдсэн хэдэн секундэд тоглосоор эцсийн сэыкүнд дуусч тоглолт өндөрлөсөнийг шүүгч зарлав.... Бид чадлаа... Бишээ Чи чадлаа Төгсцогтоо... Чи энэ өдөр Рингэн дээр үнэхээр Төгс байж чадлаа. Чи энэ өдөр Рингэн дээр үнэхээр Цогтоо нь байж чадлаа. Эцэг эхийн чинь хайрласан нэр энэ өдөр Миланы дэвжээн дээр чамд жинкэнэ утгаараа биелэлээ оллоо.... Нэг мэдсэн нулимас хацар дагачихсан урсаж явна. Ааа үхсэн яадаг юм *****2... Хогийн новшын охидуудын төлөө ганц нэг дусалж үзсэн нулимас маань энэ удаа үнэхээр Бахархал омогшилын төлөө урсаж байна.....Банди багш баярлан түүний толгойг сэгсэрээд үнсэж байна. Аргагүй ээ аргагүй.. Тэр үнсүүлэх гавъяатай ЖААЛ... Тэр бол жинкэнэ монгол эр күн....
Маргааш бид 2 Алтан Медалын төлөө тэдний захыг мушгиж сууна. Энэ бол монгол түмний бахархал билээ....
Банди багш, ар талынхан , тэднийг туслаж дэмжсэн хувь хүн болон Компаниуд, Монголын Боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Үйтүмэн нарт эцэст нь энэ эрчүүдийг төрүүлж өдий хүргэсэн тэр аав ээжид нь баярлалаа мөн баяр хүргье!!!
Маргааш бид 2 алт авах болно. Бат, Сүбээдэйн цэрэг Европыг донсолгож дэлхийн дайдыг хэмжиж байх тэртээ зуунд цаг бусаар Өгөөдэй хаан нас бараагүй байсан бол Бид Европын зүрхэнд очиж хүйс тэммтрэх байсан нь лавтай. Өгөөдэй хааны үхэл Европыг аварсан. Энэ удаа харин тэдний үр сад бид Спортоор Европын дэвжээг байлдан дагуулж байна. 13 зуунд Италид Монголын сүлд туг мандаагүй ч маргааш Монголын алтан соёмбот туг төрийн дуулалтайгаа мандах болноо..........