Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Postby kayo » Thu Nov 01, 2007 7:27 am

DAY 9. У.МӨНХ ЭРДЭНЭ УЧААГАА БАРСАНГҮЙ. 2007.10.31

М.Нандин-Эрдэнэ тэмцээнээ дуусгалаа Өнөөдрийн (10.28) үдээс хойш 60 кг, 69 кг-ийн жингийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Манай 69 кг-ийн тамирчин Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ хоёрын “даваанд” Беларусийн Магомед Нурудиновтой
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чикаго хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Иллинойн их сургуулийн Спортын ордонд 14 цагаас 48 , 51, 60 кг-ийн жингийнхний шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглолтууд эхэллээ. Манай У.Мөнх-Эрдэнэ Тайландын Пичай Сайотатай хүч үзэв. Эхний раунд тэнцүүхэн өрнөсөн боловч Тайландын боксчны цохилт арай оновчтой болж, 2:4-өөр өндөрлөв. Харин хоёрдугаар үед Мөнх-Эрдэнэ маань оноогоо нөхсөөр 5:6 буюу ганцхан онооны дутуу болж ирсэн. Гуравдугаар раундад хоёр боксчны оноо анх удаАгаа тэнцэн 9:9 болсон боловч төгсгөлийн дөрөвдүгээр раундад манай хүн идэвх санаачилга муутай тоглон, өрсөлдөгчийнхөө угтуулсан цохилтод оноо алдсаар 13:21-ээр ялагдлаа. Одоо манай боксчдоос 54 кг-ийн жингийн Э.Бадар-Ууган л тэмцээнээ үргэлжлүүлэн үлдлээ. Тэрбээр маргааш (11.01) хүрэл медалийн төлөө Венесуэлийн Эктор Мансиллатай тоглох юм.
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Жавхлан » Thu Nov 01, 2007 8:06 am

:sad:8+)
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Fri Nov 02, 2007 10:51 am

Баяртай мэдээ. Манай Бадар-Ууган Стерлитаг яллаа. 3-р үед оноо 16:9-р манай хүний талд байх үед шүүгч тоглолтыг зогсоосноор медал халаасанд. Маргааш мөнгөн медалийн төлөө Англитай. Энэ англи нөгөө хужааг нухчихсан. Английг ялбал алтан медалийн төлөө бараг Оросын Водафоновтой тоглож таарах болов уу. Тэр үнэхээр хүчтэй байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Nov 02, 2007 10:52 am

Халтар царайтын Стерлита шүү хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby mick » Fri Nov 02, 2007 11:00 am

Үүүүүаааааа:-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Аагий » Fri Nov 02, 2007 11:04 am

Вааааааааууууууууув, найс
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Bayaraa » Fri Nov 02, 2007 12:05 pm

Өө тасархай ... манай хэдэн залуучууд ч биднийгээ үнэхээр баярлуулж байна шүү. Ингээд Бадар-Ууган маань Үйтүмэнгээс хойш тасарчихаад байсан медалийн буухиаг үргэлжлүүллээ. Амжилт хүсье ... Төрийн дууллаа эгшиглүүлээрэй. Манайхан сайхан медаль аваад дээр нь өнөөдөр чинь бурханд талархах өдөр байна шүү дээ. :ю
Зүү шиг ороод Заан шиг гар ...
User avatar
Bayaraa
Лацио-Челси фэн
 
Posts: 266
Joined: Thu Jan 12, 2006 3:12 pm
Location: Ulaanbaatar

Postby chukcha2002 » Fri Nov 02, 2007 12:18 pm

өө янзтай, одоо цаашаа тэр английг шаагаад өгөөсэй
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby traffic » Fri Nov 02, 2007 12:24 pm

Saihaan.... Altiin tuluu togloh yum baina l daa....
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby meesh » Fri Nov 02, 2007 1:14 pm

Баярлаад ханашгүй нь :beer
Баяр хүргэе ямар ч байсан хүрэл медальтай.Нөгөө визэн дээр новшроод байсан АНУ элчинд нүүр тахлах сайхан мэдээ.Бадар-Ууганг одоо ирэхэд сайн шагнах хэрэгтэй.ДАШТ хүрэл медальд чинь 4 саяыг өгдөг билүү 8 билүү ? :help:
Ер хараад байхад энэ Бадар-Ууган Энхзориг 2 л сайн юм шиг байгаан харин Энхзориг яагаад муу тоглов номер 10аа ? Энэ хоёрыг тэр Азийн наадам дээр үзэж байхад арай өөр л тоглож бйасан.....Бусад нь ч арай л болоогүй байгаа байх Сэрдамба Нандинэрдэнэ энэ тэр бол нутгийн дэвжээн дээр Азийн аваргаас медаль авсан олон улсын том тэмцээн болоогүй байх гэж боддог юм.Гэхдээ залуус хүмүүс их юм сурч авч байгаа байхаа.........
Мөнх-Эрдэнэ байна бараг явцгүй болсон юм шигээ хувийн асуудалтай байдаг юм уу хаашаа юм Азийн аваргаар тоглолтын өмнө архи уусан ч билүү амрах өдрөө амралт руу явж шоудсан ч гэл үү сонсогдож байсан.Ер нь л явцгүй
Нэг хэсэг гарч ирээд сайн тоглоод байсан Батхүү билүү тэрийг уул нь их сайн гэж ярьж байсан даанч нөгөө Кикбоксын холбооныхон урвуулж авж яваад АНУ очоод сураг тасарсан гэсэн.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9101
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby zizu » Fri Nov 02, 2007 1:57 pm

:-D:-D:-D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Жавхлан » Fri Nov 02, 2007 2:24 pm

Saihaan saihan :-D:-D:-D
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Sat Nov 03, 2007 9:24 am

Баяр дээр баяр. Манай хүн Английн нөхрийг будаа болголоо. Маргааш алтын төлөө Оросын Водафоновтой :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Sat Nov 03, 2007 9:36 am

10 сайхан мэдээ дуулгалаа даа. Одоо алт шаачаасай
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Sat Nov 03, 2007 9:44 am

Өө сайхаан сайхан... Шуурхай мэдээ дуулгасан 10-таа баярлалаа. Энэ хүртэл явчихсан юм чинь алт л гээд суучихна шдээ. Бадар-Уугандаа амжилт хүсье. Алтыг нь аваад төрийн дууллаа Чикaгогийн тэнгэрт мандуулаарай. Эх орон чамаар бахархах болноо :gold :-D
Last edited by Жавхлан on Sat Nov 03, 2007 9:46 pm, edited 1 time in total.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby kayo » Sat Nov 03, 2007 10:20 am

Badar-Uugandaa bayar hurgeye,manai bokschid 10n jil midali avaagui baisan ingej neg bayarluulah gej. :-D :-D :-D :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Nomer 10 » Sat Nov 03, 2007 10:33 am

Цагаасаа хоцрох шахам яарсаар Чикагогийн их сургууль дээр очиход нөгөө дэлхийн аварга болж байгаа шинж мэдэгдэхгүй байсан газар чинь хүн мал багширч байлаа. Гэхдээ өчигдөр энэ байдал эхэлсэн юм. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх бүх тоглолт болж байгаа болохоор хүмүүсийн сонирхол эрс нэмэгджээ. Нэг том биетэй хар авгай хүртэл 3 хүүхдээ дагуулчихсан билетэнд оочерлож байсан. Би хамт яваа хүмүүстэйгээ цуг машины зогсоол уруу орох гэж хэрэндээ хөөрхөн хүлээлээ. Машиных нь зогсоол нь 12 төгрөгний үнэтэй. Нэг их сургууль дэлхийн аваргыг зохион байгуулсныхаа төлөө зөвхөн машиныхаа зогсоолоос л гэхэд овоо хэдэн бор юм салгаж байна шүү хэхэ. Гэхдээ долоон мянган хүний суудалтай гэхээр бүхэл бүтэн Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох Бөхийн өргөө, UB Palace зэрэг газруудаас хавьгүй том байгаа биз. За энэ ч яахав. Үүдэн дээр нь Томоо хэмээгддэг Энхбат гавьяат хэдэн хүнтэй юм яриад зогсож байлаа. Өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрж хальт мэндлэв. Яасан ч сайхан хүдэнд дулаахан хүн юм. Тэгээд цааш тоглолт уруу яарлаа. Явж оруутаа л хэвлэлийнхний өрөө уруу хар хурдаараа гүйлээ. Хуваарь хартал 2 тоглолтын дараа байна аа. Ходоодныхоо мухар луу хэдэн гоймон шидчихээд медиалоунж уруу яваад оров. 5 цагаригийн Америк дэх сурвалжлагч Энхтүвшин ах Бичлэг хийлгэхгүй гээд байна, гэхдээ оролдоод үзнэ дээ гэчихсэн сууж байна. Тэр доор Замдаан сэтгүүлийн эрхлэгч Цэрэндорж ах Каноны супер камераараа зураг авчихсан үзэж тарж харагдана. Мөн холгүйхэн Нью Жерси мужаас ирсэн Нью Прогресс телевизийн Ганхуяг ах сэтгэл нь догдолж байгаа нь харваас илт, тоглолтыг тэсч ядан хүлээж байх. Тэгж байтал Чандмань студийн Баяраа бас хяналт чанга байна, бичлэг хийхэд амаргүй байна шүү гэчихсэн тууж ирлээ. Тэгснээ мань эр үзэгчдийн суудлаас ч хамаагүй яаж ийгээд бичнэ дээ гээд харайлгаад алга болчихов. Овсгоо гаргаж л гэмээнэ нутагтаа очоод элэг нэгтнүүддээ үзүүлэх юмтай гэдэг нь ойлгомжтой байгаа тул мань эр дотроо нэгийг бодсон байсан. Дэвжээн дээр 48 кг-ийн нөгөө алдарт хужаа баллаж тавьж байна аа. Филиппиний тамирчинг илт илүүрхэж байлаа. Хэсэгхэн газар дарцаг барин шаагилдах хэдэн хужаа руугаа үе үе гараа явуулж ер нь л үнэн баавартай байв. Дэлхийн 2 удаагийн аварга гэсэн байх, 3 дахиа авах нь бараг ойлгомжтой байна. Америкийг мулталсан филиппин жаалыг будаа болгож байдаг. Орос мулт, Куба байхгүй. Нөгөө хужаа нар ч тэрүүхэндээ хөөрхөн дуу шуу гаргаж шаагилдаад л. Дотроо Бадар-Ууган ялаасай, энэ муусайн хужаа нарт монголчууд бас ялж чаддаг гэдгийг харуулаасай гэж асар их хүсч байв. Тэгээд дараа нь манай хүний жингийн нөгөө 2 гарч ирлээ. Дотроо Пуэрто Риког ялаасай гэж бодож байсан ч Оросын Водафонов илт илүүрхсэн. Уг тоглолтыг Баясгалан шүүгч шүүсэн юм. Монголын шүүгч Баясгалан гэж зарлаад л, манайхан орилолдоод л, үнэхээр гоё байсан шүү. Өнөөдрийн тоглолтоос эхлээд нөгөө дэвжээг хурааж, нэг дэвжээн дээр бүх тоглолт явагдаж байгаа аж. Ингээд дотор арзагануулаад байсан мөч ирж, Монголын тамирчин Бадар-Ууган дэвжээнд гарлаа. Монголын дэмжигчид тэр заалыг доргионо ч гэж үзүүлээд өглөө. Энд тэндгүй л том том Монголын далбаа. Өчигдрөөс хойш хальт танимхайраад байгаа америк зурагчин эмэгтэй Би танай улсаар бахархаж байна гэж хэлж байлаа(Энэ эмэгтэй өчигдрийн Бадар-Ууганы тоглолтыг энэ оройны шилдэг тулаан гэж тодорхойлж байсан). Үнэхээр ч хамгийн өргөн балиашигтай нь манайхан байсан юм. Тэмцээн эхэлснээс хойш зохион байгуулж байгаа улсынх нь балиашгаас ч сүр дуугаараа хол илүү байгаа билээ. Зээ тэгээд тоглолт эхэлвээ. Эхний оноог манай хүн аваадахлаа. Удалгүй дахин нэгийг. Монголын фэнүүдийн шуугианд чих дөжирч байлаа. Эхний үе 4-1-ээр дуусав. Манайхан Уугаа Уугаа гэж орилолдоод л. Дараагийн үед дахиад л манай хүн илүүрхлээ. 3-1-ээр хожив. Үүеэ гавьяат хөлсийг нь сэвж байх зуур Мөнхжаргал ах баахан л заавар өгч харагдана. 3-р үед Английн тамирчин овоо дайрч байсан ч Уугаа нэг их оноо алдсангүй 3-4-өөр дуусгасан. Ингээд шийдвэрлэх үе эхлэх үед 10-6-аар манай хүн ялж байлаа. Энхтүвшин ах Одоо нэг раунд тэсчихвэл болох гээд байна даа, эхлэнгүүт 2 оноо зулгаачих хэрэгтэй гэж суудал дээрээ байж ядан байна. Мань хүн амжуулаад тоглолтыг бичиж чадсан шүү. 4-р үе эхлэхэд дотроо түгшиж эхэллээ. Манайхан эхний 2 үе илүүрхээд эсвэл эн тэнцүү үзээд дараагийн 2 үед нам даруулаад байсан юм, бэлтгэл муугийнх юм болов уу. Гэтэл Бадар-Ууган тэгсэнгүй ээ. Өөртөө итгэж, маш сайхан бас ухаалаг тоглолоо. Английн тамирчин дайрч байгаад хүчиндээ унаж орхив. Гэхдээ манай хүний нэг эвгүй цохилт бас орсон л доо. Удалгүй дахин нэг хүчтэй цохилт хийж өнөөхийг чинь тоолууллаа. Гэхдээ нөгөөх чинь үзнэ ээ л гэж байна, үзээд яахав дээ, манай хүн илт илүү байгаа юм чинь. 10-5-аар хожлоо. Ингээд өчигдөр Англи, Америкийн сэтгүүлчдээр шавуулаад Маргааш Монголын тамирчныг ялна гэж пээдийж байсан нөхрийг 20-11-ээр будаа болгов оо гэж. Үзэгчдийн уухайд толгой мансуураад л. Энэ бичиж буйгаа интернэтэд бушуухан оруулья гээд прессийн өрөө рүү манаргаж явах зуур Германд Бундеслигийн тоглолтууд дээр таарч байсан Германы хэвлэлийн агентлагийн зүс мэдэх эр Маш гоё уур амьсгалтай байлаа гэж гар барив. Ингээд нэгэн гайхамшигтай дурсамжтай үдшийг үдэх гэж байна даа. Гадны дэвжээнд ийм олон монголчууд нутгийнхаа дүүг сэтгэл нэгтэйгээр уухайлан дэмжиж, Монголиа Монголиа гэж байхыг сонсож байхад өөрийн эрхгүй самсаа шархирч байсан юм. Бадар-Уугандаа маргаашийн тоглолтод өөдрөг сэтгэлээр орж, сэтгэл дотроо арслан барс архирах дууг хадаан тэмцэлдэхийг хүсье дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby kayo » Sat Nov 03, 2007 11:13 am

10ах :-D:-D:-D
Гоё юмаа,шууд хажуугаас vзээл (атаархах)
Ууганаа маргааш сайхан бие барилгvй ухаалаг тоглоорой ,одоо олон юм яриад яахав
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby traffic » Sat Nov 03, 2007 1:10 pm

Darts haa holiin Germany-s ireed saihan medee damjuulj baigaad talarhaya. Derged ni shahuu baigaa bi uuruusuu ichiv.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nightworkman » Sat Nov 03, 2007 2:20 pm

margaash yag orosiin ali suvgaar hedees garhii ni medej bgaa hun bnuu
Ìîíãîëûí ðàäèî õÿòàäààð ìýíäëýõýä áè ¿õíý..,
User avatar
Nightworkman
 
Posts: 32
Joined: Wed Oct 10, 2007 10:06 am

Postby spain man » Sat Nov 03, 2007 3:00 pm

Арав танкс ... :eek: Маргаашийн тоглолтонд Ууганаад амжилт ... Алтын төлөө юу ? ..Авчирнаа... :beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby sukhee » Sat Nov 03, 2007 3:29 pm

За хэдэн зураг арай гэж Server-ээс нь туулаа.... Тэнд монгол залуу будаа болгож байхад энд би тэдний серверээс зураг салагхгүй бол юу болох билээ :mrgreen: Овоо хамгаалалтай сервер байна хэр баргын жижиг юманд хууртахгүй нөхөр байна...
Image
Image
Image
Image
Image
Image

Манай хүнтэй тоглох Оросын нөхөр Цэнхэр өмсгөлтэй нь.....
Image
Image
Image

10 Чикаго-д байдаг юмуу :mrgreen: Би 5 сард Чикаго явсан шд.. дахиад очиж магадгүй л байх сургалтаар :RD
User avatar
sukhee
 
Posts: 47
Joined: Fri Jul 27, 2007 5:24 pm

Postby Nightworkman » Sat Nov 03, 2007 3:53 pm

suuliin zurgan deer nam shaasan haragdaj bna daa:-o
Ìîíãîëûí ðàäèî õÿòàäààð ìýíäëýõýä áè ¿õíý..,
User avatar
Nightworkman
 
Posts: 32
Joined: Wed Oct 10, 2007 10:06 am

Postby meesh » Sat Nov 03, 2007 3:57 pm

Үүрээр хэдэн цагаас гэдгийг мэдсэнгүй Оросын Спорт Россия гэдэг сувгаар гарна.
Тоглолтыг үзсэн тэр Англи урагшаа их дайрч тоглодог гар байна лээ.Манай хүн тайван ухаалаг сайхан тоглож байна лээ.Орос залуу бол бие бялдарын хувьд манай хүнээс илүү арга барилын хувьд төстэй санагдсан.Банди багш одоо үзээд сууж байхдаа боловсруулсан тактикаа мессежээр эмээлээр :mrgreen: одоо шууд явууллаа гээд л сэтгэл нь их хөдөлж байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9101
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nightworkman » Sat Nov 03, 2007 4:09 pm

biy byaldariin hogjil manai hun muugui haragdaj bnashd jijig jin gehed, suuliin zurgan deerees dalbaag ni harj boljiino, ternii omnoh deerees shilbiig ni harj boljiino, ternii omnoh buyu suuleesee 3 dah deerees gariin 2 tolgoit iig harj boljiino,
Ìîíãîëûí ðàäèî õÿòàäààð ìýíäëýõýä áè ¿õíý..,
User avatar
Nightworkman
 
Posts: 32
Joined: Wed Oct 10, 2007 10:06 am

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests