Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Postby Бамбууш » Mon Apr 16, 2007 8:29 pm

Уучлаарай ёстой тэгж бодохгvй байна.
Ам ажил хоёр зєрнє гэж сайхан юм бий. тэгээд ч Кличкогийн бэлтгэл ямар байгаа билээ ... :smile:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby traffic » Tue Apr 17, 2007 1:48 am

chukcha2002 wrote:Хvнд жингийн бокст Америк ноёрхдог байсан цаг дуусч дээ.

Ted golduu gudamjnaas garch irdeg bolohoor hurd, huchnii huvid uuluh yumgui ch tolgoi muutai zolignuud baigaa yum.
Harin Chagaev 1999 onii delhiin avargaar biluu, mergejild togloj baisnaa nuugaad Felix Savoniig husch baisan. Udalgui ter barigdaad altan medalia huraalgasan ch daraa ni asiin avargaar hunguhun turuulj bilee.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Marco » Tue Apr 17, 2007 8:30 pm

Ингэх гээд байсан юмаа энэ Валуев . Том биетэй ч зүрх муутай юм.
Чагаевийн тактик зуун хувь хэрэгжээгүй ч бид яллаа гэж дасгалжуулагч нь хэлж байна лээ.
Валуевийн дасгалжуулагч уурлаад бүр хараал урсгаж загнаад нөгөөдэх бүр маанаг болчихсон. Нөгөө мангаадай нь өөрийгөө яая гэж байхад арчаад хая алаад өгөөч гээд загнаад гараад л балбуулаад хөөрхий .
Чагаев Кличког барахгүй ээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Fri Apr 20, 2007 7:12 pm

Долдугаар сарын долоонд Владимар Кличко Лэмон Брюстэртэй бүсээ хамгаалж тоглоно гэнэ.
Урд нь 2004 онд энэ хоёр анх тулалдаад Лэмон Брюстэр нокаутаар ялж байсан юм.Гэхдээ Кличко болон түүний талынхан тоглолтын өмнө уух ундаанд нь хүч сулруулагч найруулсан ба түүнээс болж ялагдсан гэж одоог хүртэл ярьдаг ч хэн ч нотлож чадаагүй байгаа.
Минийхээр бол Лэмон Брюстэр тун аюултай этгээд ба боломж гартал хэдэн ч үе хамаагүй тэвчиж чаддаг боломж олдонгуут тэрийг маш сайн ашигладаг гэж боддог.
Кличко түүнийг 4р үед унагаагаад ялна гэж бүрэн итгээд дараагийн 5 р үед нам цохиулсан.
Мөн Германий Луан Красничи 8 үе түүнийг илт давуу ялж яваад 9 дэх үед нам шаалгасан юм.
Нокаутаар бүрэн ялаагүй цагт Брюстэр аюултай гэдгийг эдгээр нөхөд ясандаа шингэтэл ойлогсон байгаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby zizu » Sun Apr 22, 2007 3:14 am

Хүнд жингийн дэлхийн шилдэг 10 боксчин.
1. Мухаммед Али
Image
61 тоглож 56 ялж (37 ко) 5 ялагдсан.
Шилдэг тулаанууд:
1960-10-29нд Ромын Олимпийн аврага маань дебютээ Танни Хунсакертай хийж оноогоор ялав.
1962-11-15нд Алдарт Арчи Мурийг 4 роундад нокдоунаар ялсан. Мур мэргэжилийн боксын түүхэнд 200 гаруй тулаан хийсэн гэдэг.
1963-03-13 Дуг Жонстай 10 роундад үзэж оноогоор ялсан. Энэ тулаанийг "Ринг" сэтгүүл оны шилдэг тулаанаар тодруулсан.
1964-02-25 Сонни Листонтой Хүнд жингийн аваргын төлөө тоглож 7р роундад Листон мөрний гэмтлийн улмаас үргэлжилүүлж чадаагүй...Анхны тайтл...
Энэ тулааны дараа Кассиус Клэй, нэрээ Мухаммед Али болгосон. 1964 оны шилдэг тулаан.
1967-02-06нд Эрни Терреллийг ВБАгийн аваргын төлөө тоглолтонд оноогоор хожив.
1971-03-08нд ВБЦ, ВБА гийн бүсээ хамгаалах тоглолтоо Алдарт "Мадисон Скуар Гарден"д Жо Фрэйзэртэй тулалдаж Али 15р роундад унав.
Энэ тулаан зууны шилдэг тулаанаар тодорсон билээ.
Image
1971-07-26нд НАБФ ийн аврагын төлөө Жимми Эллистэй хийж 12р роундад нокоутаар ялав.
1973-03-31нд Кен Нортонд НАБФийн бүсээ хамгаалах тоглолтонд оноогоор ялагдав.
Image
1973-09-10нд НАБФийн аврагын төлөө дахиад Кен Нортонтой учирч оноогоор ялав.
1974-10-30 "The Rumble in the Jungle"
Зайрийн(Хуучнаар) нийслэл "Киншас" хот Жорж Формэнтэй ВБЦ, ВБА гийн авргын төлөө тоглож 8р роундад хүнд цохилтоор буулгаж авав. Оны шилдэг тулаан. Бас Британий телевиз спортын 100 шилдэг моментод оруулсан.
1975-10-01 "The Thrilla in Manila"
Цолоо хамгаалах тоглолтондоо Жо Фрэйзертэй дахиж тулалдаж 14р роундад Фрэйзерийн трэйнэр Эдди Фатч үргэлжилүүлэхийг татгалзсанаар буулгаж авчээ. Оны шилдэг тулаан.
1978-02-15 Леон Спинкст ялагдаж бүх цолоо алдав. Оны шилдэг тулаан
1978-09-15 нд Лэон Спинкстэй ВБА гийн аврагын төлөө тоглож ялав. Тэрнээс хэдэн өдрийн өмнө бую 9 сарын 6нд Али зодог тайлах болсоноо зарласан ба ВБА гийн бүсээ сул үлдээжээ.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Marco » Mon May 07, 2007 7:29 am

Супер Тулалдаан ... хамгийн үнэтэй тоглолт.
06.05 Лас Вэгас MGM Казинод WBC гийн аврагын төлөө "Pretty Boy" Флойд Мэйвэттэр "Golden Boy"Оскар дэ ла Хояа нарын сүр дуулиант тоглолт болж өндөрлөлөө.17.100 үзэгчидийн өмнө
амлаж байсан шигээ12 раунд үргэлжилсэн супэр зодооныг мань хоёр харуулж Мэйвэттэр жуниор 2:1 харьцаатайгаар Оскар дэ ла Хояаг оноогоор ялж шинэ аврага боллоо.
Тоглолтыг үзэхээр Холливуудын болон бусад олон одууд,нэр цуутнууд ирцгээж ,дэлхийн 176 улсын телевиз шууд нэвтрүүлжээ.Тасалбар нь 3 цагийн дотор зарагдаж дуусаж 19,3 саяыг олсон нь 1999 онд болсон Лэннокс Луис ,Эвандэр Холлифэлд нарын тоглолтоос 2,43 саяар илүү болжээ.100 саяын үнэтэй тоглолтоос Оскар дэ ла Хояа ялагдсан ч 60
саяыг халаасалж Мэйвэттэр 10 саяыг хүртэх ажээ.Тоглолтын дараа Мэйвэттэр "Одоогоор би дэлхийн хамгийн шилдэг гэдгээ харууллаа."гээд дахин рингэнд гарахгүй зодог тайлж буйгаа мэдэгдлээ.Оскар дэ ла Хояа шүүгч нарын гаргасан шийдвэрт гайхасанаа хэлэн " Миний хийсэн хүчтэй,оновчтой цохилтуудыг тооцон би ялчихлаа гэж бодсон " гээд өөрийнхөө гаргасан үзүүлэлтэдээ сэтгэл хангалуун байна гэжээ.
Надад бол хэн нэгнээ ялаагүй тэнцүүхэн тоглосон гэж санагдсан.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр
Image

Pretty Boy ын цохилт
Image

Golden Boy ын цохилт
Image

Тоглолтын дараа
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Nomer 10 » Mon May 07, 2007 11:53 pm

Тэр эхний зурагны цаана Төмөр хүн байна уу гүй юу :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zizu » Fri May 11, 2007 1:29 pm

Манай мэрэгжилин боксд хүч үзэж бгаа гаруудыг хайгаад узсэн чинь...
Хагас дунд жинд Д. Баяраа нийт чансаагаараа 160д бна 18 ялж 6 ялагдаж (16ко) Солонгост бэлтэлээ хийдэг бололтой.
Хамгийн сүүлд 2006-7-18нд ВБЦгийн азийн боксын зөвлөлийн тайтлын төлөө нэг хангуг залууд Токиод ялагдаж
Өдөн жинд Цэвээнпүрэв чансаагаар 15д явж бгаан бна. 24 ялж 4 ялагдсан (17ко)
Англид бэлтгэл хийдэг. Голдуу Британы боксчидтой тулдаг бололтой. ВБФын аврага юм бна.
Супер ялаа жинд Шинэбаяр
10 ялж 4 ялагдаж (3 ко) нийт чансаагаар 47 явж бна. Бас англид бдаг юм бна. Цэвээнпүрэв энэ 2 хамгийн сүүлд нэг өдөр тоглолтоо хийж энэ оны 3 сарын 11нд...
Өөр Монголын нэр дээр тоглодог хүн бхгүй юм шиг бна...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby chukcha2002 » Fri May 11, 2007 4:56 pm

Тэр Шинэбаяр байхаа, манай бага ангийн багшийн хvvхэд шд. Надаас хоёр анги дээр байдаг байсан юм. Ээждээ эрхэлж, хичээл дээр орж ирээд далчигнаад байдаг гар байсан даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Fri May 11, 2007 10:50 pm

Манай ээж ч гэсэн 10 жилд багшилдаг байсан. Хvмvvс намайг бас ингэж ярьдаг байх даа хэхэ :mrgreen: Гэхдээ ч эрх байгаагvй л дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue May 15, 2007 3:43 pm

У.Мөнх-Эрдэнэ “Химийн цом”-д түрүүллээ

(2007.05.15)

Манай боксчид нутагтаа болох Азийн АШТ-ий бэлтгэлээ хангах зорилгоор Европын ОУТ-үүдэд оролцож буй. Нэр хүнд, чанар чансаагаараа бусад тэмцээнээс дээгүүр ордог Германы “Химийн цом”-оос ширэн бээлийтнүүд маань нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн тухай сайхан мэдээ ирлээ.

60 кг-ийн жинд хүч сорьсон ОУХМ У.Мөнх-Эрдэнэ дөрвөн тойрог тоглоод алтан медаль зүүсэн байна. Өнгөрсөн жил тус тэмцээнээс Э.Бадар-Ууган мөн алтан медаль авчирсныг боскын хорхойтнууд санаж байгаа нь лавтай. Энэ жил 20 нас хүрч буй залуу тамирчин Б.Түвшинбат /64 кг/ дэлхийн аварга Казахстаны тамирчинд дийлдэн мөнгөн медаль хүртжээ.

Түүнчлэн П.Сэрдамба /51 кг/, З.Энхзориг /57 кг/, Т.Чулуунтөмөр /69 кг/, Батбаяр /91 кг/ нар хүрэл медалийн эзэн боллоо.

Манай боксчид энэ тэмцээний дараа Чехийг зорьж, Усти над Лабем хотноо болох тэмцээнд мөн оролцох юм.


mongolnews.mn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Fri Jun 01, 2007 7:22 am

10 тамирчны нэр тодроод байна

Монгол улсаа төлөөлөн Азийн АШТ-д оролцох тамирчдын нэр үндсэндээ тодорсон. Ганц жин буюу 69 кг-д хэн оролцох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тиймээс энэ жингийн шилдэг тамирчин Т.Чулуунтөмөр, М.Нандин-Эрдэнэ нарын хооронд сорилт тоглолт хийн, сүүлийн тамирчныг сонгохоор болсон.

Энэ хоёр өнгөрөгч хоёрдугаар сард болсон УАШТ-д алтан медалийн төлөө өрсөлдөж, Т.Чулуунтөмөр ялсан билээ. Харин мягмар гаригт энэ хоёрын эхний спарринг болоход М.Нандин-Эрдэнэ 23:12-оор яллаа. Гэхдээ энд ялалт байгуулсан ч шууд орохгүй бөгөөд дахин нэг сорилт хийсний эцэст шийдвэрээ гаргах юм.
Мөн энэ өдрүүдэд Япон, Өвөр Монголын тамирчид манайхантай спарринг хийж, бэлтгэлээ шалгаж байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

П.Сэрдамба 48 кг
Л.Зоригтбаатар 51 кг
Э.Бадар-Ууган 54 кг
З.Энхзориг 57 кг
У.Мөнх-Эрдэнэ 60 кг
Б.Түвшинбат 64 кг
69 кг ???
Н.Шинэбаяр 75 кг
Ц.Мөнхчулуун 81 кг
Х.Мандахбаяр -91 кг
Б.Энхтайван +91 кг
Дасгалжуулагч Д.Банди, М.Мөнхжаргал

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby 1220 » Mon Jun 04, 2007 2:25 pm

TV9 deer garsan Amarjargaliin tuhai nevteruuleg yzev uu. Yneheer mundag tamirchin baijee
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby khakmn » Tue Jun 05, 2007 1:00 pm

Өчигдөр манайхны нилээд найдлага тавьж байсан 60кг өрсөлдсөн Мөнх-Эрдэнэ Ираны тамирчинд нилээн хол оноогоор ялагдаж харагдсан. Муу байна лээ, нутаг дээрээ байж сэтгэл зүйн хувьд шал өөр баймаар юм. Худлаа л тэгэсхийж байсаар байгаад л ялагдсан.
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby 1220 » Tue Jun 05, 2007 4:10 pm

tiim uu hereg algaa ug ni ovoo zaluu ymsan
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Жавхлан » Wed Jun 06, 2007 4:51 am

Азийн шилдэг боксчдын XXIV дэх удаагийн тулаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 20 орны 144 ширэн бээлийтэн 11 жинд аваргаа тодруулж буй. Филиппин, Кувейт, Вьетнам улсууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байсан ч эцсийн мөчид ирсэнгүй. Улаанбаатарын рингэнд олимп, ДАШТ-ий медальт тамирчин цөөнгүй иржээ.

Эдгээрээс Казахстан, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ-ын баг тамирчид хамгийн хүчтэй нь. Өчигдөр сугалаа гарсны дараа манай тамирчдаас хэн нь медальд хүрэх боломжтойг бокс сонирхогчид дор бүрнээ тооцоолж эхэлсэн. Сугалааны байдлыг ажиглахад У.Мөнх-Эрдэнэ (60 кг), М.Нандин-Эрдэнэ (69 кг) нар зовлон багатайхан медальд хүрэх бололтой.

Манай хүнийг Азийн наадамд эргэлзээтэй ялсан Хятадын Ху Чинь нөгөө хэсэгт орсон бөгөөд хоёул ялаад байвал аваргын төлөө дахин таарах магадлалтай. Харин томхон тэмцээнд анх удаа оролцож буй залуу тамирчин М.Нандин-Эрдэнэ Индонезийн тамирчныг ялчихвал хүрлийн төлөө Туркменистан-Катарын ялсантай нь тоглоно. Энэ боломжоо ашиглаж чадвал түүн медаль ойрхон байна. Ер нь тэгээд нутаг дээрээ, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор тоглож байгаа манай боксчдын хэн нь ч медаль хүртэхэд гайхах зүйлгүй.

Өчигдөр тэгшитгэлийн тоглолтууд болж, П.Сэрдамба (48 кг), Э.Бадар-Ууган (54 кг) нар учраагаа түвэггүй яллаа.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby traffic » Sun Jun 10, 2007 2:14 pm

Мєнгєн медалийн тєлєє тоглох манай 5-аас 48 кг-д Сэрдамба, 54 кг-д Бадар-Ууган, 57 кг-д Энхзориг, 64 кг-д Тvвшинбат, 69 кг-д Нандин-Эрдэнэ нар бvгд єрсєлдєгчидєє ялснаар маргааш алтан медалийн тєлєє тулалдацгаахаар боллоо.

http://www.mongolmedee.net
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 5:16 pm

Уухайн түрлэгтэй гурван AЛT

Image

Боксчид маань нутгийнхаа рингэнд ид хаваа гайхуулж, монгол түмнийгээ долоо хоногийн турш баярлууллаа. Ширэн бээлийтнүүд 24 дэх Азийн АШТ-д 10 тамирчнаа сойсноос тав нь финалд үлдэж, гурван алтан медаль авсан нь Монголын боксын түүхэнд урьд хожид дуулдаагүй амжилт. Монголчууд 1980, 1989 оны Азийн АШТ-ээс тус бүр хоёр алтан медаль авсан амжилтаа 2007 онд ийн ахиулж чадлаа.

Үзэгчдийн цөсийг хөөргөсөн бямба гариг

Манай таван тамирчин медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарсны дараа Бөхийн өргөөг зорих үзэгчдийн тоо эрс нэмэгдэж, нийт суудлын 70 орчим хувийг дүүргэжээ. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, улсын харцага Г.Батбаяр, хошин урлагийн Аглуу нарын үнэнч дэмжигчид Монголын томоос том далбаатай ирж, боксчдоо дэмжив. Хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэг дор хүч орж, зориг нэмсэн манайхан бүгд учраагаа ялж, финалд шалгарсан юм.

Багийнхныхаа салхийг хагалан түрүүлж рингэнд гарч байгаа П.Сэрдамба Узбекистаны Олимжон Назаровыг 14:10-аар ялсан бол Э.Бадар-Ууган Энэтхэгийн Ахил Кумарыг 23:8-аар итгэлтэй буулгаж авлаа. З.Энхзоригийн хувьд Ираны Голара Фороотанд оноо алдан тоглолтоо эвгүй эхэлсэн ч удалгүй оноогоор илүү гарч 23:12-оор хожсон юм. Энэ жилийн Азийн АШТ-ий гол нээлт нь яах аргагүй залуу тамирчин Б.Түвшинбат, М.Нандин-Эрдэнэ нар. Хоёул 1987 онд төрсөн 20 настай бөгөөд Б.Түвшинбат энэ жил УАШТ-д анх удаа түрүүлсэн бол М.Нандин-Эрдэнэ алт авч амжаагүй ч хошой мөнгөн медаль хүртээд байсан юм. Б.Түвшинбат мөнгийн төлөө Энэтхэгийн Манож Кумарыг 20:14-өөр, М.Нандин-Эрдэнэ Хятадын Ханат Силамыг 24:20-оор гайхалтай ялсан. Афины олимпод оролцож байсан, Азийн наадмын хүрэл медальт сайн тамирчны эсрэг манай М.Нандин-Эрдэнэ урамтай тоглож, шийдвэрлэх дөрөвдүгээр үед гол оноогоо авсан юм. Хэрвээ манай хүний хэд хэдэн оноог тооцсон бол тоглолтын хувь заяа эрт тодорчих байлаа.

Нутаг дээрээ мэндэлсэн гурван аварга

Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт Монгол бөхийн өргөө хөл гишгэх зайгүй байлаа. Бокст хайртай олны энэ их дэмжлэг манайхны амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй. Аварга болсон тамирчдаасаа 48 кг-ийн жингийн П.Сэрдамбыг онцлох нь зүйтэй. Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт мундаг тамирчинтай манай хүн үнэхээр урамтай тоглолоо. Энэ жил П.Сэрдамба Тайланд, Чехийн ОУТ-д оролцохдоо Зоү Шиминтэй таарч, хоёуланд нь дийлдсэн билээ. Энэ удаа нутаг дээрээ даагаа нэхэж чадлаа. Тоглолт эхлээд Зоү Шимин гурван оноо авч давамгайлсан ч Сэрдамба удалгүй тэнцүүлсэн. Гуравдугаар үеийн төгсгөл хүртэл тооны харьцаа тэнцүү явсан ч сүүлийн үед Сэрдамба яах аргагүй илүүрхэж 12:7-гоор ялалт байгууллаа.

Түүнчлэн Э.Бадар-Ууган Узбекистаны О.Шаимовыг 26:16-гаар, З.Энхзориг мөн Казахстаны Елдос Саидилинийг дөрөвдүгээр үед техникийн нокаутаар ялж, Ази тивийн аварга цолыг эх орондоо авчирсан. З.Энхзориг сүүлийн үед 14:7-гоор хожиж явах мөчид өрсөлдөгч нь мөрөндөө гэмтэл авч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. 54 кг-ийн хагас шигшээд таарсан Казахстан-Узбекистаны тоглолтод Казахстаны Абуталипов 25:19-өөр ялж финалд шалгарсан. Гэвч Узбекистаны тал эсэргүүцэл бичсэний дагуу шүүгчдийн зөвлөл тоглолтыг хянаж үзээд Шаимовт ялалтыг өгчээ. 64, 69 кг-ийн хоёр маань финалд ялагдсан ч энэ бол чамлахааргүй амжилт. Тэдний учраанууд нь тив, дэлхийд нэрээ дуурсгасан алдартай тамирчид байлаа. Тухайлбал Б.Түвшинбатыг хожсон Казахстаны Серик Сапиев 2005 оны ДАШТ-д түрүүлсэн бол М.Нандин-Эрдэнийн өрсөлдөгч Бахут Сарсекбаев Азийн АШТ-ий хошой алт, Азийн наадмын аварга цолтой. Б.Сарсекбаев ийнхүү Улаанбаатарын рингэнд гурав дахиа Азийн аварга боллоо.

Тэмцээний дараа Ази тивийн шинэхэн аварга З.Энхзоригтой уулзахад “Ер нь нутгийнхаа рингэн дээр түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Сүүлийн хоёр тоглолт их хүнд болсон. Бага зэрэг ядарч л байна. Гэхдээ ийм олон хүн дэмжиж байгааг хараад хүч чадал нэмэгдлээ” хэмээн өгүүлэв. Ийнхүү боксчид маань монголчуудынхаа цөсийг хөөргөж, уухайн дууг хадаасаар гурван алт, хоёр мөнгөн медалийг авчирлаа.

11 улс медальтай

24 дэх удаагийн Азийн АШТ-д хүч сорьсон 20 улсаас 11 нь медаль хүртжээ. Эдгээрээс Узбекистан, Энэтхэгийн баг хамгийн олон буюу долоон медалийг эх орондоо авчрав. Узбек ч яахав, боксын арвин туршлагатай улс. Харин Энэтхэгийн ширэн бээлийтнүүд Улаанбаатарын рингэнд урамтай тоглосоор 11 тамирчны долоо нь медальд хүрчээ. Харамсалтай нь тэдний хөөр баяр удаан үргэлжилсэнгүй, хагас шигшээд зургаа нь ялагдаж, нэг мөнгө, зургаан хүрэлтэй үлдлээ. Түүнчлэн Казахстан, БНХАУ зургаа, Монгол, Ираны ширэн бээлийтнүүд таван медальтай хоцорсон юм. Харин алтан медалийн тоогоор Монгол, Казахстан, Узбекистан тус бүр гуравтай тэргүүлэв.
Ингээд багийн дүнгээр гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай Узбекистаны шигшээ тэргүүлж, Монгол (3 алт+2 мөнгө) , Казахстан (3 алт+1 мөнгө+2 хүрэл) удаалсан юм. Иран, Энэтхэг зэрэг улсын цойлсон амжилттай зэрэгцээд БНСУ, Тайландын хүчтэй баг тааруухан наадаж, олны ярианы сэдэв болов. Солонгосчууд хоёр хүрэл медалиар сэтгэлээ зогоосон бол Тайланд ердөө ганц хүрэлтэй буцаж, түүхэнд тодоор бичигдэх “амжилт” үзүүлжээ.

Азийн АШТ-ий медальтнууд

48 кг (13 тамирчин): 1.Пүрэвдоржийн Сэрдамба (Монгол) 2.Зоү Шимин (БНХАУ) 3.Олимжон Назаров (Узбекистан), Амандип Сингх (Энэтхэг)
51 кг (11): 1.Мират Сарсембаев (Казахстан) 2.Ян Бо (БНХАУ) 3.Житендер Кумар (Энэтхэг), Анвар Янусов (Тажикистан)
54 кг (15): 1.Энхбатын Бадар-Ууган (Монгол) 2.Орзубек Шаимов (Узбекистан) 3.Ахил Кумар (Энэтхэг), Канат Абуталипов (Казахстан)
57 кг (19): 1.Зоригтбаатарын Энхзориг (Монгол) 2.Елдос Саидалин (Казахстан) 3.Голара Фороотан (Иран), Ли Ян (БНХАУ)
60 кг (15): 1.Ким Сон Гүк (БНАСАУ) 2.Бекзод Хидиров (Узбекистан) 3.Ким Жүн Вон (БНСУ), Хоуман Карами (Иран)
64 кг (14): 1.Серик Сапиев (Казахстан) 2.Бямбаагийн Түвшинбат (Монгол) 3.Саед Нороузи (Иран), Манож Кумар (Энэтхэг)
69 кг (13): 1.Бакут Сарсекбаев (Казахстан) 2.Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ (Монгол) 3.Дилбаг Сингх (Энэтхэг), Ханат Силам (БНХАУ)
75 кг (14): 1.Елшод Расулов (Узбекистан) 2.Вижендер (Энэтхэг) 3.Мохаммед Саттарпор (Иран), Сурия Парасатинпимой (Тайланд)
81 кг (13): 1.Аббос Атоев (Узбекистан) 2.Жан Шиаопин (БНХАУ) 3.Сон Хак Сүн (БНСУ), Ри Жон Бүм (БНАСАУ)
91 кг (9): 1.Али Мазахери (Иран) 2.Сомар Тасон (Сири) 3.Ясур Мачанов (Узбекистан), Ханзат Гелисханов (Казахстан)
+91 кг (8): 1.Рустам Саидов (Узбекистан) 2.Жан Жилей (БНХАУ) 3.Ахмед Ваттер (Сири), Ажай Кумар (Энэтхэг)

Дасгалжуулагчид юу өгүүлэв

Ираны багийн өсөлт, солонгосчуудын уналт, Катарын багийн легионеруудын талаар сонирхон шигшээ багийн дасгалжуулагчидтай нь уулзлаа.
Ираны дасгалжуулагч өөрийн багийн амжилтыг уйгагүй бэлтгэлтэй холбон тайлбарлаад энэ өндөрлөгт хүрэхийн тулд гаднаас мэргэжилтэн авалгүй, өөрсдийн нөөц бололцоогоо дайчилсан гэв. Ираны боксын шигшээ гурван дасгалжуулагчтай бөгөөд бүгд иран хүмүүс аж. Мөн төр засгийн дэмжлэг ч их нөлөө үзүүлсэн гэлээ.

Харин Солонгосын дасгалжуулагч ерөнхийдөө залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн гэдгээ хэлээд, шавь нарынхаа амжилтад сэтгэл дундуур байна хэмээсэн.
Катарчуудын хувьд гадны легионеруудыг багтаа элсүүлэн, медалийн төлөө дайтдагаараа алдартай. Энэ удаа тамирчдынх нь хэд нь катар, хэд нь легионер болохыг тандах гэсэн боловч ерөнхий дасгалжуулагч нь улсын нууц гээд халгаасангүй.

“Ийм асуудал ярих миний хувьд хориотой. Манай тамирчид олон жил тоглоогүй, туршлага багатай гэдгийг л хэлэх байна. Тэмцээний тухайд сэтгэл дундуур байна. Би хоёр тамирчиндаа найдвар тавьж байсан ч медальд хүрч чадсангүй. Шүүлтийн хувьд урьдын адил маш муу байлаа” хэмээн дурамжхан өгүүлсэн юм. Тэрбээр өөрөө алжир хүн бөгөөд 2000-2003 онд улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Зоү Шимин: Сэтгэл гонсгор үлдлээ

Улаанбаатарт хөл тавьсан 144 боксчноос хамгийн их цол гуншинтай, том тамирчин нь яах аргагүй Хятадын Зоү Шимин. 48 кг-д өрсөлддөг 26 настай тэрбээр 2004 оны олимпоос хүрэл, 2005 оны ДАШТ-ээс алт, 2003 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Улаанбаатарын рингэнд ч тэр итгэлтэй урагшилсаар финалд шалгарсан ч манай П.Сэрдамбад дийлдсэн билээ. Тэмцээний дараа түүнтэй уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.

-Тэмцээний талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Миний хувьд сэтгэл дундуур байна. Шүүлтийн тал дээр маргаантай зүйл багагүй гарлаа.

-Монголын тамирчин П.Сэрдамбын талаар…
-Би урьд нь хоёр удаа түүнийг ялж байсан. Харин энэ удаа танай тамирчин нутаг дээрээ үнэхээр сайн тоглолоо. Бид рингэн дээр бүх хүчээ шавхан өрсөлддөг ч жирийн үед найзууд.

-Цаашдын зорилгынхоо талаар бидэнд сонирхуулна уу?
-Бээжингийн олимпод л амжилт гаргах эцсийн зорилготой доо. Азийнхан надад их итгэл найдвар хүлээлгэж байгааг ойлгож байна. Азийн боксчдын нэр төрийг сэргээхийн төлөө чадах бүхнээ хийх болно. Мөн ирэх намар Чикагод болох ДАШТ-д аваргаа хамгаалах зорилготой.

-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй медаль юу вэ?
-Дэлхийн аваргын алт байна даа. Харин Афины олимпод Кубын боксчинд ялагдсан.

-Хятад улсын аварга болох хэцүү юү?
-Бас л хүнд шүү. Олон тэнцүү өрсөлдөгчтэй учир аварга болох нь нэр төрийн хэрэг байдаг.

-Монголд анх удаа ирэв үү? Монголын хөгжөөн дэмжигчдийн талаар?
-Анх удаа Монголд ирлээ. Монголын үзэгчдийн хувьд Хятадын тамирчдад таагүй хандаж байгаа нь эвгүй санагдлаа. Дэвжээ рүү юм шидэх, хашгирах зэргээр илт мэдэгдэж байсан л даа. Уг нь өөрийн тамирчдаасаа гадна өрсөлдөгчийг нь ч гэсэн хүндэлж харьцвал сайхан шүү дээ.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby rednasca » Mon Jun 11, 2007 6:26 pm

үнэхээр л сэтгэл хөдөлгөсөн сайхан тулаанууд болсон шүү.....
Бөхийн өргөөнд тэгж олон хүмүүс цуглаж, нэгэн цул болж байхыг өөрийн биеэр мэдэрсэндээ их баярлаж байгаа....
миний л мэдэхийн хамгийн сүүлд 2000 онд билүү дээ....
Зүүн хойд Азийн гар бөмбөгийн тэмцээнд манай хүүхнүүд Хятадыг 3-2 хожиж шуугиулж байсан санагдана....
өчигдөр ч "аймаар" байсан.....Монгол, Монгол, Сэрдамба, Сэрдамба, Түвшээ, Түвшээ, Нандиа, Нандиа гээд л......хоолой сөөгөөд, алга хорсоод....хэхэ.....
тэр Зоу Шиминий хэлсэн үгний тухайд манайхан бас л бодууштай.....
эхний үед ринг рүү усны сав шидсэн нь бид бүхний ч дургүйцлийг төрүүлсэн....
1-2 ухамсаргүй хүмүүсээс болж, улс орны нэр гарнаа гэж.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 7:25 pm

Харин чиний хэлсэнтэй санал нэг байна. Манайхан энэ бvдvvлэг авираа татмаар байгаа юм. Муу хужаа гэж бодож болно л доо. Гэхдээ тvvний оронд єєрсдийгєє тавиад vзчих хэрэгтэй. Манай нэг тамирчин Хятадад очоод тэмцээнд орох гэсэн чинь єєдєєс нь хог шидээд доромжлоод байвал бидэнд ч гэсэн таатай байхгvй нь мэдээж. Харин манай Сэрдамбын хувьд єєрийн авъяас чадлаар тэр хужааг дийлсэнд нь баяртай байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 11, 2007 7:27 pm

Нээрээ энэ тэмцээн oлимпын эрх олгосон юмуу? Юм ярихгvй байхыг бодоход vгvй юм болвуу?
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Bibby » Mon Jun 11, 2007 7:29 pm

Olgoogui ee , olgoson bol manaid yu gej bolhiin hehe
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Postby Жавхлан » Thu Jun 14, 2007 5:47 pm

П.Сэрдамба: Оноо тэнцсэнээ мэдээд хожих итгэл төрсөн

Image

Нэрийн хуудас
Пүрэвдоржийн Сэрдамба. 1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд төрсөн. ШШБЕГ-ийн “Сүлд” спорт хорооны тамирчин. 164 см өндөр.

Амжилт
“Олимпийн гараа” тэмцээний алт, хүрэл, өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальтай. Залуучуудын УАШТ-ээс нэг мөнгө, гурван алтан медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр мөнгө (2003, 2004), гурван алтан медаль (2005-2007) хүртээд байна. 2006 онд Какахстан улсад болсон оюутны ДАШТ-ээс хүрэл, Германы Халле хотноо болдог “Химийн цом” уламжлалт тэмцээнээс мөнгө (2006), хүрэл (2007), Чехийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль (2007) хүртсэн амжилттай. 2007 оны Ази тивийн аварга (2007).

Бөхийн өргөөнд долоо хоногийн турш үргэлжилсэн боксын 24 дэх Азийн АШТ-д Д.Ганзориг дасгалжуулагчийн гурван шавь түрүүлж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн. Ялангуяа 48 кг-д өрсөлдсөн ОУХМ П.Сэрдамба тамирчдынхаа салхийг хагалан рингэнд гарч урамтай тоглосоор анхны алтан медалийг авчирсан билээ. Ингэхдээ дэлхийн аварга Хятадын тамирчныг ялсан нь түүний медалийн үнэ цэнийг улам ихэсгэсэн юм. ШШБЕГ-ын “Сүлд” спорт хороонд харьяалагддаг тэрбээр 22 настай тул цаашид ч олон тэмцээнд элэг нэгтнүүдээ баярлуулах нь тодорхой.
Ази тивийн шинэхэн аваргыг бид редакцдаа урин тэмцээний сонин хачны талаар ярилцсан юм.


-Азийн АШТ өндөрлөсний дараа уулзалт, хүлээн авалт гээд зав багатай байв уу?
-Эрүүл мэндийн сайд Д.Туяа, БТСУХ-ны удирдлагууд биднийг хүлээн авч баяр хүргэсэн. Энэ өдөр бид Биеийн тамирын тэргүүний ажилтан болсон. Харин өнөөдөр (ярилцлагыг мягмар гаригт авав) ШШБЕГ З.Энхзориг, Э.Бадар-Ууган бид гурвыг хүлээн авч уулзан дэслэгч цолоор шагнасан.

-Азийн аварга болсны дараа олны хандлага хэр өөрчлөгдөв?
-Их өөрчлөгдсөн шүү. Намайг таньдаг хүн их болсон байна лээ. Танихгүй хүн хүрч ирээд баяр хүргээд, олимпод үзнэ шүү гээд л.

-Боксчид Азийн наадмын дараа Азийн АШТ-ий бэлтгэлдээ эрчтэй орсон. Энэ хооронд хичнээн тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлэв?
-Дөрвөн тэмцээнд оролцлоо. Эхлээд УАШТ-д түрүүлсэн. Дараа нь Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд медалийн төлөө дийлдсэн. Сүүлд “Химийн цом”-оос хүрэл, Чехийн ОУТ-ээс мөнгөн медаль авсан.

-Манайхан энэ удаагийн Азийн АШТ-д тамирчдаасаа их амжилт хүлээж байсан. Нутгийн дэвжээнд хүссэн амжилтаа үзүүлж чадалгүй ялагдчихвал… гэсэн айдас төрж байв уу?
-Надад тийм зүйл бодогдоогүй. Тэмцээний өмнө түрүүлнэ гэж амлаагүй ч хичээнэ гээд л байсан. Харин дотроо бол аятайхан тоглолт гаргачих юмсан гэж бодож байлаа.

-Ер нь өөрийгөө аварга болно гэдэгт хэр итгэлтэй байв?
-Яг түрүүлнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Миний жинд дэлхийд дээгүүр үздэг тамирчид байсан болохоор шууд түрүүлнэ гэхэд хэцүү л дээ. Гэхдээ ямар ч байсан медальд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байсан.

-Сугалаа боломжийн таарав уу?
-Гайгүй шүү. Хамгийн хэцүү нь Хятад гэж бодож байтал нөгөө хэсэгт орчихсон. Хэрвээ нэг хэсэгт таараад, бие тавираагүй байхдаа тоглосон бол эвгүй шүү дээ.

-Рингэнд гарахын өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Биеэ халааж байгаад яг гарахын өмнө сандал дээр нүдээ аниад хэсэг суудаг юм. Энэ үед аль болох олон юм бодохгүйг хичээдэг.

-Финалд шалгарсан тоглолтуудаа эргээд дурсвал?
-Ер нь эхний тоглолт хамгийн хүнд байдаг. Би эхлээд Малайзыг 22:6-гаар ялсан. Энэ тоглолтын дараа бие тавираад тоглоход амар болсон. Харин хүрлийн төлөө Солонгос боксчинтой тоглосон. Урагшаа дайрдаг эвгүй нөхөр байна лээ. Тэгээд мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчныг ялсан даа. Хүн ер нь их даврамтгай. Миний хувьд медаль авчихаад “Одоо өнгийг нь өөрчилчих юмсан” гээд бодож эхэлсэн. Дараа нь алтан медаль авч, төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийг хүссэн. Зарим хүн медаль дээр буугаад ханачихдаг. Харин би улам л урагшлахыг хүсч байлаа.

-Аваргын төлөө тоглосон Зоү Шиминд өмнө нь хоёр удаа ялагдсан байхаа?
-Тайланд, Чехийн ОУТ-д ялагдаж байсан. Тайландад уг нь гайгүй үзсэн юм. Гэхдээ л арваад оноогоор дийлдсэн. Харин Чехийн тэмцээнд санасандаа хүртэл тоглож чадаагүй.

-Аваргын төлөө тоглолтод гурван оноо алдаад эвгүй эхэлсэн дээ…
-Эхлээд яах аргагүй хэдэн оноо алдчихсан. Харин хоёрдугаар үеийн завсарлагаанаар оноо тэнцүү байна гэдгээ сонсоод хожих итгэл төрсөн дөө. Дөрөвдүгээр үед багш руу харсан чинь оноо илүү гээд зааж байна. Түүнийг хараад л тайвширсан. Гэхдээ тайвширлаа гээд алдаа гаргаж болохгүй л дээ. Улам хянуур тоглохыг хичээсэн.

-Өмнө нь хоёр ялагдсан тамирчныхаа эсрэг ямар тактик боловсруулав?
-Ер нь Зоү Шимин хурдтай, зайнаас тоглодог эвгүй боксчин. Урагшаа дайрсан хүнийг түвэггүй ялчихна. Би хурдыг нь арай гүйцэхгүй юм билээ. Харж байгаад л бултаж амжилгүй хойд гарт нь оногдчихоод байсан. Харин сая адилхан хамгаалж тоглосон нь онолоо. Хүлээж байгаад л дайрангуут нь зөрж ажиллах тактиктай тоглосон.

-Тоглолтын явцад хөмсөг задарч сандаргав уу?
-Харин тэгсэн шүү. Хасаад хаячих вий гэж айж байлаа. Нэгдүгээр үеийн сүүлээр нөгөөх чинь тохойлдчихсон юм. Цус дуслаад л байсан. Харин санасныг бодвол цус нь гайгүй тогтчихсон. Эмч “тоглож чадах уу” гэхээр нь “чадна” гээд л үргэлжлүүлсэн.

-Тэмцээний явцад эвгүй цохилт хэр амсав?
-Сая хүнд цохилтод бараг ороогүй. Харин бага байхдаа өдөр бүр эвгүй цохилт амсана шүү дээ.

-Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч хэзээ байв?
-Сүүлийн хонх цохиод, ялалт зарлах мөч л хамгийн сайхан байлаа. Дээшээ юм огшоод л ирдэг юм билээ. Өмнө нь Азийн наадамд З.Энхзориг дэлхийн аваргыг ялаад финалд үлдэхэд иймэрхүү мэдрэмж төрж байсан. Яг л өөрөө ялалт байгуулчихсан юм шиг (инээв)

-Баярын нулимс унагав уу?
-Үгүй ээ, би ер нь сэтгэл хөдлөл багатай хүн. Харин аав уйлсан гэсэн.

-Жин их хассан уу?
-Зургаан кг хаслаа. Гэхдээ эртнээс аажмаар хассан болохоор ядрах нь гайгүй. Харин өөрийгөө зурагтаар хараад ямар их турснаа мэдсэн. Шөвийсөн хүн л ярилцлага өгөөд зогсож байна лээ.

-Азийн аварга болоход улсаас хэдэн төгрөг өгөх вэ?
-Уг нь 10 сая орчим төгрөг өгдөг байснаа он гарснаас хойш больчихсон гэсэн. Гэхдээ дахин хэлэлцэж байгаад шийдвэрээ буцаах сураг сонсогдож байсан. Уг нь улсаас энэ мөнгөө өгчихвөл хэдэн тамирчдад том нэмэр болно. Харин “Баярлалаа” төв 100 мянга, ШШБЕГ-аас 500 мянган төгрөг өгсөн. Мөн “Номин” компани аварга болсон тамирчдыг гар утсаар шагнасан.

-Тэмцээний дараа хэд хоног амрав уу?
-Хагас сайнд Эрдэнэт рүү бэлтгэлд явна. Тэр болтол гэрийнхэнтэйгээ сайхан амарч авна даа. Мөн ойрд уулзалдаагүй найз нартайгаа ч уулзлаа. Намайг “Ийш тийшээ явдаг болсноос хойш их зан гаргаад биднийг тоохоо больчихлоо” гээд л байна лээ.

-Энэ жил боксчдын хамгийн том тэмцээн нь Чикагод болох ДАШТ. Монголчууд ч боксчдоосоо тодорхой хэмжээний амжилт хүлээж суугаа нь тодорхой…
-Бүх улс шилдгүүдээ явуулдаг болохоор ДАШТ үнэхээр чанга. Нэг мэдэхэд л энэ тэмцээн хаяанд ирчихнэ. Ард түмнийхээ итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлээ сайн хийгээд амжилттай оролцохыг бодно. Дэлхийн аварга том тамирчныг ялсны дараа өөртөө итгэх итгэл ч нэмэгдэж байна.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 9:00 pm

Чикагог долоон тамирчин зорино
Ирэх аравдугаар сарын сүүлээр АНУ-ын Чикаго хотноо сонирхогчийн боксын ДАШТ болно. Бээжингийн олимпийн өмнөх гол сорилго, эрх авах тэмцээн гэдэг утгаараа улс бүр өндөр ач холбогдол өгч буй. Манайхан ч нутагтаа болсон Азийн АШТ-ээс хойш бэлтгэлдээ шамдан орсон. Хэд хоногийн өмнө манай шигшээ багийн тамирчид Улаан-Үдийг зорьж, хамтарсан бэлтгэлд хамрагдахаар болжээ. Харин ДАШТ-д оролцох тамирчдын нэр саяхан тодорчээ.

Ерөнхийдөө Азийн АШТ-д оролцсон тамирчдаар багаа бүрдүүлэх нь тодорхой байсан бөгөөд гагцхүү 75 кг-д тамирчнаа сойх уу гэдэг асуудал шийдэгдээгүй байсан. Холбооны удирдлагууд энэ асуудлыг хэлэлцээд 48-69 кг хүртэл долоон тамирчны хамт АНУ-ыг зорихоор болжээ. Түүнчлэн БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар, МБХ-ны ерөнхийлөгч Д.Цогбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн болон багш дасгалжуулагч нийлээд 22 хүний бүрэлдэхүүнтэй явах аж. Энэ удаагийн ДАШТ-д жин бүртээ медалийн төлөө тоглосон тамирчид буюу эхний найм нь Бээжинг зорих визээ өвөртлөх юм. Монголын боксын холбооныхон урьдчилсан мэдүүлгээ наадмын дараа AIBA-д илгээсэн бөгөөд одоо визээ хөөцөлдөн зав багатай яваа гэнэ.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby erka2 » Fri Aug 17, 2007 9:22 pm

7 tamirchin 22 hun geheer 15 hun yu yum minii bodlooor 7hun usa-d uldeh ni dee.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests