Page 5 of 5

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon Mar 25, 2013 10:17 am
by Munkhbold
Image

Давид Беккам Хятадыг аялан тойрч байга ба Хятадын хөлбөмбөгийн элчин сайдынхаа үүргийг гүйцэтгэж яваа билээ. Түүний үүргүүдийн нэг нь хээл хахууль болон тоглолтын үр дүнг урьдаас шийддэг гэгдэх Хятадын супер лигийг суртачиллах юм.

Хятадыг хөндлөн аялахдаа тэрээр нэг зүйлийг маш сайн хийдэг гэдгээ харуулсан ба энэ нь костюмтай хөлбөмбөг тоглох юм. Тэгвэл аяллын 4 дэх өдөр энэ санаа нь тийм ч сайхан санаа биш байсан гэдгийг харууллаа.

Вухан клубт хэрхэн чөлөөт цохилт хийдэг гэдгийг харуулах үедээ тэрээр газар унасан байна. Мэдээж тэд инээгээд л өнгөрсөн ч түүний энэ газар унасан дүр төрх түүнийг аяллын турш дагах бизээ.

Нөхөрсгөөр хэлэхэд хэрвээ та Хятадын хөлбөмбөгийн элчин сайд болох гэж байгаа бол зөв хувцсаа өмсөөрэй.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon Mar 25, 2013 3:18 pm
by Kopite
Хятадын хөлбөмбөгийн элчин сайд гэж Хятадын хөлбөмбөгийн холбоог төлөөлөх юм уу? Сайн мөнгө хийж байгаа бололтой...

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon Apr 01, 2013 1:38 pm
by ganzorigmn
Hatem wrote:Image

Troll level : France :-o


"victoria" гэсэн нь эвлүүлэг нэмсэн үү?

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 03, 2013 9:06 pm
by ganzorigmn
Өчигдөр буюу 05 сарын 02 нд миний шүтдэг хүн гэхэд бас хаашаа ч юм, ер нь үлгэрлэн дуурайж явдаг. Queen Elizabet ll-оос ч юмуу эсвэл түүнийг залгамжлах хаанаас SIR цолыг хүртэх нь тодорхой David Robert Joseph Beckham 38 нас хүрвээ. Дашрамд дуулгахад 20-р зууны шилдэг хөлбөмбөгийн клуб болох Manchester United багийн домогт 7 дугаарын халааг авсан CR7 02 сарын 05 нд төрсөн байдаг нь бас л сонирхолтой тохиолдол.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 03, 2013 9:39 pm
by ganzorigmn
Нээрээ энэ 05.02 өдөр Osama Bin Laden алагдаж байсан.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon May 13, 2013 8:56 pm
by Real.madrid
Image

За өчигдөр шүтээн маань Францын Лиг 1 ийн аварга болжээ ...Хичнээн ч улсын аварга ававдаа ...Дараа жил аваргуудын лигт харна гэсэн нэг л гоё байна шүү...Английн шигшээн өмнөөс л цом авж чадсангүй дээ

Re: DAVID BECKHAM

PostPosted: Thu May 16, 2013 11:15 pm
by Mojul
Ах зодог тайлжээ. 3 арслангийн гайхалтай ахлагчийн нэг байсан шүү. :eek:
Түүнийг МЮд тоглож байхыг нь Юнайтедийн фэний нүдээр үзэж амжаагүй ч Английн шигшээн төлөө хийж байсан тоглолт бүрээр нь бахархаж хүндэлж явдаг байлаа.
Түүний шагналуудыг дурсаад яахав.
Англи, Испани, АНУ, Францын аврага болж буй /4өөр улс/ анхны англи тоглогч гэнэ шүү.

Фэйсбүүкдээ зодог тайлсанаа ингэж бичжээ.
David Beckham
I'm thankful to PSG for giving me the opportunity to continue but I feel now is the right time to finish my career, playing at the highest level. If you had told me as a young boy I would have played for and won trophies with my boyhood club Manchester United, proudly captained and played for my country over one hundred times and lined up for some of the biggest clubs in the world, I would have told you it was a fantasy. I'm fortunate to have realised those dreams.

To this day, one of my proudest achievements is captaining my country. I knew every time I wore the Three Lions shirt, I was not only following in a long line of great players, I was also representing every fan that cared passionately about their country. I'm honoured to represent England both on and off the pitch.

I wouldn't have achieved what I have done today without my family. I'm grateful for my parents' sacrifice, which made me realise my dreams. I owe everything to Victoria and the kids, who have given me the inspiration and support to play at the highest level for such a long period. I also want to thank Simon Fuller and his team for their continued support.

I want to thank all my team-mates, the great managers that I had the pleasure of learning from. I also want to thank the fans who have all supported me and given me the strength to succeed.

Nothing will ever completely replace playing the game I love, however I feel like I'm starting a new adventure and I'm genuinely excited about what lies ahead. I'm fortunate to have been given many opportunities throughout my career and now I feel it's my time to give back.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Thu May 16, 2013 11:18 pm
by Mojul
Клубүүдэд иймэрхүү амжилттай үзэж.
Manchester United

Premier League (6): 1995–96, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03
FA Cup (2): 1995–96, 1998–99
FA Community Shield (4): 1993, 1994, 1996, 1997
FA Youth Cup (1): 1991–92
UEFA Champions League (1): 1998–99
Intercontinental Cup (1): 1999

Real Madrid

La Liga (1): 2006–07
Supercopa de España (1): 2003

Los Angeles Galaxy

MLS Cup (2): 2011, 2012
MLS Supporters' Shield (2): 2010, 2011
MLS Western Conference
Winners (Regular Season) (3): 2009, 2010, 2011
Winners (Playoffs) (3): 2009, 2011, 2012

Paris Saint-Germain

Ligue 1 (1): 2012–13

Re: DAVID BECKHAM

PostPosted: Thu May 16, 2013 11:39 pm
by Real.madrid
ёооооооо фаакаа хэлэх үг алгаа ахиад 2 жил байсан юм даа английн шигшээд л цом авж чадсангүй дээ...Миний мэдэх хамгийн шилдэг хөлбөмбөгчин

Re: DAVID BECKHAM

PostPosted: Thu May 16, 2013 11:54 pm
by Captain
хөлбөмбөгийн бүгэл бүтэн нэг үе ч ингээд зодог тайлаад барах дууслаа даа . одоо хойноос нь Лампс Жи Тэрри Рио гээл хөврөх байх даа ...

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 17, 2013 12:00 am
by Bogruush
Мундаг шүү Бекхемийг үзэж л Английн фен болсондоо, хөл бөмбөгийг олон хүнд таниулж суртчилсан хүн. :-D :-D :-D :england:

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 17, 2013 1:10 am
by Төрналдо
Терцен амьтан байлаа гэж тэр цохилт сонгодог

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 17, 2013 7:41 pm
by Төрболд
Английн домог David Beckham энэ улиралын дараагаа зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ..

Тэрээр энэ талаар хуучин багийнхаа анд Gary Neville-тэй ярилцаж, дараах ярилцлагыг өгсөн байна.

David Beckham : " Би зодог тайлж буй тоглогчидтой олон удаа ярилцаж байсан. Тэд үргэлж л чи бэлэн болохоороо аяндаа мэднэ гэж хэлдэг. Харин одоо би бэлэн боллоо гэж бодож байна. Мэдээж, энэ бол хүнд шийдвэр. Яагаад гэвэл би одоо ч өөрийгөө топ түвшинд тоглож чадна гэж мэдэрдэг. Гэхдээ одоо цаг нь болсон. Би хөлбөмбөгт маш их хайртай. Би карьерийнхаа турш тоглож байсан клубууд, хамтран тоглож байсан тоглогчид, хүртсэн цомууд зэргээ харахад өөрийгөө маш азтай боддог шүү. Энэ бол бүх л тамирчны мөрөөдөл. Топ формтойгоор тоглож, цомуудад түрүүлэх нь бүх л хөлбөмбөгчний мөрөөдөл. Ийм зүйл тэр бүр болоод байдаггүй шүү дээ. Намайг Юнайтедийг орхиход бид лигт түрүүлчихсэн байсан, намайг Мадридыг орхиход бид лигт түрүүлчихсэн байсан. Мөн би Галаксигийн хамтаар аварга болчихоод явсан. Харин одоо ПСЖ-тэй аварга болчихоод зодог тайлж байна. Карьерийнхаа төгсгөлд ирээд би өөрийгөө тоглосон бүх клубуудынхаа хамтаар бүх зүйлд түрүүлсэн, мөн улсынхаа төлөө 115 тоглолтонд оролцсон, мөн Дэлхийн оны шилдэг тоглогчийн шагналд хоёр ч удаа аман хүзүүдэж байлаа гэж хэлж чадахаар байгаадаа өөрөөрөө маш их бахархаж байна." хэмээн ярьжээ.

ТИЙМЭЭ, ТЭР ҮНЭХЭЭР ДОМОГ...... ГАЙХАЛТАЙ КАРЬЕР = ГАЙХАЛТАЙ АМЖИЛТ...

David Bekcham-н цомууд :

Manchester United

Premier League – 1996, 1997, 1999, 2000, 2001, 2003
Champions League – 1999
FA Cup - 1996, 1999
Community Shield – 1993, 1994, 1996, 1997
Intercontinental Cup – 1999
FA Youth Cup – 1992

Real Madrid

La Liga - 2007
Spanish Super Cup – 2003

LA Galaxy
MLS Cup – 2011, 2012

Paris Saint-Germain
Ligue 1 - 2013

---------------------------------------------------------------------------

David Beckham-н оролцсон тоглолт & гоолууд :

Manchester United - 394 games, 85 goals

Preston North End (зээлээр) - 5 games 2 goals

Real Madrid - 115 games 20 goals

LA Galaxy - 118 games 20 goals

AC Milan - 33 games goals 2

PSG - 11 games 0 goals

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri May 17, 2013 9:37 pm
by ganzorigmn
PSG-дээ ганц жил бүтэн улирлаар тоглочихгүй дэ.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon May 20, 2013 8:16 am
by Mojul
Image

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon May 20, 2013 11:22 am
by Realist
Дахиад нэг жил ЧЛ-т тоглочихгүйдээ, хөлбөмбөгийн чимэг болж явсан хөлбөмбөгчин минь юм шүүдээ. Цаашдынх нь амьдралд сайн сайхныг хүсье.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon May 20, 2013 1:44 pm
by asa
Баяртай Бекс. Амжилт хүсье :eek: :eek: :eek:

Хөлбөмбөгт татагдсан нэг шалтгаан нь чиний авьяас ур чадвар байсаан.

Re: DAVID BECKHAM

PostPosted: Fri Jul 05, 2013 3:08 pm
by chuluu
Энэ их хөөрхөн болжээ

Re: DAVID BECKHAM

PostPosted: Mon Jul 07, 2014 11:21 pm
by Заанаа


https://www.youtube.com/watch?v=j9fAeOTQJns

Хааяа дурсахад сайхан л юм.