Page 1 of 5

AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 01, 2011 11:40 pm
by hosko
Image

Энэ клуб 1924 онд Монакогийн Вант Улсын Fontvieille гэх гудамжнаас түүхээ эхлэжээ...
Одоогийн багийн дас нь Баниде гэх эрхэм бөгөөд багийн ахлагчаар нь Францын шигшээн сэлгээний хаалгач Степан Руффиэр тоглож байна...
Монако улс УЕФА-гийн гишүүн улс биш учраас тэд Францын лигт тоглодог... Тэд Францын лигийг шилдэг багуудын нэгт яах аргагүй орно.... Францын дээд лигт 7 удаа, Цомын тэмцээний 5 түрүүтэй... Тэд 1992 УЕФА-гийн цомд ялагчдын тэмцээн болон 2004 онд Аваргуудын лигийн аман хүзүү хүртэл явж байсан... Энэхүү амжилтын замдаа тэд Реалыг минь залгиж билээ... Реалын хүү Фернандо Морьентэс гэж шүтээн минь цэг цэг цэг тавьчихаж билээ :ногоон: ...

******************************************

Энэ сэдвийг нээх болсон шалтгаан маань мэдээж Мамаду Диарра минь энэ багт ирсэнтэй холбоотой... Тэр энэ багт хангалттай тус болж чаднаа гэдэгт итгэлтэй байна...

Мэдээж бас нэгэн уг багийг харах болсон зангилаа нь Мориентес маань л даа...

Image

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 01, 2011 11:52 pm
by hosko
Энэ жил тэд 21 тоглолтоос 21 оноотой лигтээ сүүлийн сүүлээсээ 2-т явж байгаа юм байна... Гэхдээ дээр нь байгаа багууд 1-2 л онооны зөрүүтэй... Манай хүн энэ багийг дээд лигт нь үлдээхмйн төлөө үзээд байж дээ...

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 08, 2011 12:06 am
by hosko
Тулузад 2-0-дуулчихаж... Уг нь Мамаду маань гараанд гарч бүтэн л тоглож... За тэгээд дараа дараагийн тойрогоосоо болно биз дээ....

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 08, 2011 12:27 am
by enzo
Бүткүү харагдаж байна лээ.. гэхдээ ямар ч байсан Лиг 1т үлдэнэ байх

Re: AS Monaco FC...

PostPosted: Wed Feb 09, 2011 4:06 pm
by hosko
Угаасаа хамгаалалт нь худлаа юм билээ л дээ... Тулуз бол дургиж л байсан... эхний 20 мин-ыг нь хараад л хаясан...ккк

Re: AS Monaco FC...

PostPosted: Sun Feb 13, 2011 1:12 pm
by hosko
Энэ тойрогт тун сайн тоглолт үзүүлж, Лориентийг 3-1-ээр хожсоноор, хүснэгтийн байраа нэгээр ахиулж, сүүлээсээ 3 буюу унах аюулаас нэг шат холдлоо...24 оноотой.... Дээдэх багууд 25, 26, 27 гээд л оноотой байгаа... Дээшээ өгсөхөд юухан байхав....

Мамаду маань маш сайн тоглож, тоглолтын шилдэгээр шалгарлаа.... :-D

Re: AS Monaco FC...

PostPosted: Mon Feb 21, 2011 6:15 pm
by hosko
Эд нар чинь бас л 2-0-дуулсан байх шив дээ.... Ёстой дэмжээд байхад явахгүй юмаа...ккк

Re: AS Monaco FC...

PostPosted: Mon Feb 21, 2011 6:25 pm
by pein_akatsuki
бас 1 ганц дайчин уу

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 22, 2011 12:57 am
by CAHAKA
04 оны АЛ-н финалд эхний 15 байнуу 20 минутын дотор Жюли хаалгачийн эсрэг 2 удаа 1 вс 1 гараад алдаж байсан.
Тэрийгээ хийсэн бол аварга болчих ч байсан юм билүү.
Пршо гэж нөхөр нэг улирал гоол , ассист гээд жинхэнэ цоорсон доо.

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Feb 22, 2011 1:28 pm
by ..::Affictor::..
Таньдаг гарууд ч цөөрсөн байлээ.Нөгөө Со л урдаа ганц үзээд байгаа юмаа да.

Re: AS Monaco FC...

PostPosted: Wed Feb 23, 2011 8:23 pm
by sOx
..::Affictor::.. wrote:Таньдаг гарууд ч цөөрсөн байлээ.Нөгөө Со л урдаа ганц үзээд байгаа юмаа да.


Park сhu Young мөнүү?

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue Mar 08, 2011 2:33 pm
by hosko
Аанхан...

************************

Эд нар бүтэхгүй ээ... Бас л тэнцэж... Одоо тэгээд дараагийн тоглолтоо Бордотой хийнэ гэж байгаа.... Хусуулах биз дээ... Дэмжээд байхад явдаггүй ээ...ккк

Re: AS Monaco FC...

PostPosted: Sun Apr 03, 2011 1:35 pm
by hosko
Лигийн холмоос хамж явж байгаа Арлэс гэж багийг 2-0-ооор бут ниргэжээ...ккк

Тэгээд тэгээд сүүлээсээ 3 дахь байран дээрээ л байна... Уг нь бол яг дээрээ байгаа 2 багаасаа 1 л оноо дутуу болоод авлаа...

Re: AS Monaco FC...

PostPosted: Sun Apr 03, 2011 1:37 pm
by hosko
Ер нь энэ жил Францын цагтаа эвгүй байсан багуудыг хүснэгтийн дээд хэсгээс бус, доод хэсгээс хайвал амар болж дээ...

Re: AS Monaco FC...

PostPosted: Wed Apr 13, 2011 5:40 pm
by hosko
За хө хүснэгтийг тэргүүлэгчид болох Лиллийг Пак Чу Ёоны ганц гоолоор хусаад хаячихсан байна даа... Ингэснээр 3 оноо авч, элэгэйшн зооноос гарч 16-р байранд Валенсиан багийн хамтаар 35 оноотой бичигдэж байна...

Одоо ингээд л байр хадгалаад, болж өгвөл ахиулаад л дуусгачихбал...

Re: AS Monaco FC...

PostPosted: Wed Apr 27, 2011 9:47 pm
by hosko
За 15-д ороод ирсэн байна ш дээ... Ардаа бас нэлээд хэдэн баг хийгээд авлаа... Гэхдээ адилхан 38 оноотой баг бас их их байнаа... Одоо үлдсэн хэдээ л овоо дуусгачихбал болоод явчих нь дээ...

Re: AS Monaco FC...

PostPosted: Wed Apr 27, 2011 9:56 pm
by pein_akatsuki
хоско ах энэ багийн сэдэв нтр ийн нээсэн чинь аймар яваад байгаан бишуу :ногоон:

Re: AS Monaco FC...

PostPosted: Thu May 12, 2011 11:19 am
by Marsen
Энэ сайхан баг доошоо унавал харамсалтайяа.

Re: AS Monaco FC...

PostPosted: Sat May 14, 2011 10:24 pm
by hosko
Уг нь одоо дараагийн учраа нь өөрсдөөс нь хойно байгаа Лэнс... Тэд нарыг л хусаад хаявал бараг дээрээ үлдэнэ дээ... Дараа нь Монтпелиер болон Лионтой тэнцчих боломжтой... Ер нь бол эвгүй л байна даа...

Re: AS Monaco FC...

PostPosted: Sun May 15, 2011 11:48 pm
by hosko
Эхний хагас ямар ч байсан 1-0-ээр Лэнсийг илүүрхэж дууслаа...Энэ багийг л хусах нь яамны даалгавар шүү дээ...

Re: AS Monaco FC...

PostPosted: Mon May 16, 2011 1:03 am
by Shaggy
90 дээр алдаад тэцчиж аварга биет Варане гоалдчиж...

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue May 17, 2011 1:30 pm
by Mr S
унах вий дээ..... 41 оноотой 18-т явна......
Монпэлльэ Лионтой тоглох юм бна ш дээ..... хожихгүй л бол хэцүүдэх нь дээ.........

Re: AS Monaco FC...

PostPosted: Tue May 17, 2011 1:30 pm
by Mr S
Нэнэгээ явуулснаас болж бгаам......

Re: AS Monaco FC...

PostPosted: Fri May 20, 2011 2:01 am
by hosko
Харин байдал ихээ эвгүй болчихлоо доо... Шаал дэмий тэнцээ авчлаа сүүлийн тоглолт... Лионтой л сайн үзэх хэрэгтэй дээ...

Re: AS Monaco FC...

PostPosted: Sun May 22, 2011 10:14 am
by hosko
Монтпелиерээ нэг юм 1-0-ээр хожлоо... Ингэснээр 37 тоглолтын дараа 44 оноотой мөн л нөгөө 18-р байрандаа...