Page 3 of 5

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 19, 2010 3:42 pm
by oxgetr
зөзө :beer

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 19, 2010 8:34 pm
by Галмандах
Лигийн хүснэгтээ апдате хийгээрэй

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 19, 2010 9:06 pm
by poseidon
ла лигийн апдейт хийх сонирхолтой хүн байна уу? хэхэ би үнэхээр их ажилтай байдаг... 6 сар хүртэл... байнга бүх зүйлийг засаад байж чадахгүй нь :help:

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Wed Apr 21, 2010 6:59 am
by poseidon
Угаасаа их зүйл хүлээж чадахгүй байсан юм. 1-1 бол дундаж байх болно гэж бодсон чинь нэмээд хоёр гоол алдчихлаа. Гэхдээ миний таамаг 48 минут хүчинтэй байсан шүү... хэхэ
Моуриньогийн удаан бодсон тактик сайн хэрэгжлээ... Интерийн фэнүүдийн хувьд сайхан ч кайф байгаа байх... Ер нь бид хамгийн сүүлд хэзээ 3-1 -тэй ижил эсвэл үүнээс муу үр дүн үзүүллээ дээ? нэг л сайн санахгүй байх чинь... Хамгийн сүүлд Райкаардын сүүлийн жил шар шумбагчдад 3-0 -дуулсан санагдана. Пэпийн хувьд хамгийн олон гоолын зөрүүгээр хожигдсон тоглолт болсон байх. 1-ээс илүү гоолоор хожигдож байсан бил үү? Үгүй байхаа? Үүнээс илүүг алдсан гэж санагдахгүй л байна.

үргэлжлэлийг http://www.barca.mn/index.php?option=com_content&view=article&id=749:-3-1--&catid=40:2009-07-23-05-31-17&Itemid=162

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Sun Apr 25, 2010 4:23 pm
by poseidon
Зиак бодож байсанчлан манайхан ирэх гуравдахийн шөнө болох Аваргуудын лигийн чухал тоглолтод гол тоглогчдоо нөөж, Лалигийн хамгийн муу багтай тоглолоо.

Хэрэс одоогийн байдлаар хамгийн түрүүнд Сегунда руу унахад бэлэн байгаа баг учраас ямар ч байсан манайхан хожно гэдэг нь тодорхой байлаа. Энэ улирлын турш тоотой хэдхэн удаа л багийнхаа тоглолтыг үзсэн. Харин энэ удаа ССТВ-5 гаргаж буян боллоо. Сайхан сайхан. 12 цагаас гарсан тул нойр ч алдсангүй.

Камп ноуд энэ удаа 82456 хүн тасалбар худалдан авч орсон гэнэ. Европын хамгийн том цэнгэлдэхэд Хэрэс тосгоны баг зочиллоо. Ла лигийн 34-р тойрог ялалтаар өндөрлөлөө. Реал ч мөн адил 1 онооны зайтай гэзэг даран мөшгөсөөр л... Үлдсэн бүх тоглолтууд финал болчихоод байдаг. Одоо гуравдахид Интертэй тоглосны дараа Шар шумбагчдын талбай дээр зочлоно. Тэндээс бүтэн оноо салгах хэрэгтэй. Тэгээд Тенерифийг талбай дээрээ хүлээн авах болно. Тенерифэ бол манай Педрогийн төрсөн нутаг шүү дээ. Тэднийг хожих байх. Тэгээд Севийятай. Энэ чанга даа. Тэд Аваргуудын лигийн эрхийн төлөө алалцаж байгаа үхэлдэн тэмцэх болно. Тэднийг Рамон Санчест нь нухчихвал Ла лиг бидний гарт ороод ирнэ гэсэн үг. Сүүлийн 4 тойргоос боломжит 12 оноог авах хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө тоглолтуудад л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. 4-хөн долоо хоног л амжилттай тоглох хэрэгтэй байна. 100 хувийн гүйцэтгэлтэй. Тэгвэл энэ улирлын хувьд Маш сайн гэдэг үнэлгээ өгөгдөх болно.
http://www.barca.mn/index.php?option=com_content&view=article&id=764:-3-1--&catid=40:2009-07-23-05-31-17&Itemid=162

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 26, 2010 12:11 am
by poseidon
Рамзи Танани гэж нэг күлэ байдаг. Оросын жижиг үндэснүүдийн нэг юм шиг байгаа юм. Тун гоё бичдэг юм шиг санагддаг. Түүний бичлэгүүдийг манай күлэ нар сайн мэдэх байхаа. Надад энэ ирэх зуны арилжаа наймааны талаарх нийтлэл нь ихээхэн таалагдсан тул орчуулахчаан аядлаа. Гэхдээ надад бол довтолгоо хэсэг нь тийм ч таалагдсангүй.

Энэ асуудлаар ярих цаг нь болжээ гэж бодож байна. Тийм биз? Клуб маань зөвхөн амралтын өдрүүдээр тоглох тул дараагийн тоглолтыг хүлээж байх зуур шийр зугаа болгон ирэх зуны наймаа ямар байвал зохистой талаар бодлоо хуваалцая. Одоо энэ улирлыг дуустал элдэв наймааны цуу яриа тасралтгүй явна. Ялангуяа клубын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа нь гал дээр тос нэмсэнтэй ижил хэрэг болоод байгаа билээ. Сонгуулийн амлалтууд дунд мэдээж хэрэг хэнийг багт элсүүлэх вэ? гэдэг нь маш чухал.

Тиймээс арилжаа наймааны зах руу урагшаа...

Хаалгач

Би Валдесийг багийн нэг номерийн сонголт мөн эсэхэд эргэлзэж байсан гэдгээ хүлээх ёстой. Харин одоо бол бидэнд сэлгээний хаалгач хэрэгтэй гэж бодож байна. Пинто үүнийг сайн хийж байгаа ч (заримдаа муу байдаг л даа) нас ахисан хаалгач. Барселона Атлетикийн хаалгач нар байгаа ч өнөөг хүртэл шалгагдаагүй байгаагийн дээр өөрсдийгөө батлан харуулахын тулд дор хаяж гурван жил болох байх. Яг одоо бидэнд дээд ангиллын хаалгач хайх шаардлагагүй. Гэвч Валдесийг найдвартай орлож байх, үргэлж гарааны эрхийн төлөө өрсөлдөгч байгааг нь сануулж байх тийм хаалгач хэрэгтэй байна. Реал Сосиедадын Клаудио Браво үүнд яг тохирно. Би түүний маш сайн гэдэгт үргэлж итгэдэг. 26 настай Чилийн шигшээ багийн хаалгач залуу Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор болсон Чилийн шигшээгийн нэгдүгээр сонголт. Тиймээс Барселона клубын банзыг халаахыг хүсэхгүй байх гэж бодно. (хоёрдугаар сард бичигдсэн болохлээр ингэж бичсэн байх. Яг одоо бол Браво гэмтэлтэй байгаа юм байна.) Гэвч түүнд дахиад 10 жил хөлбөмбөгчний замналаар явах нас байна. Хэрвээ Браво Барселонад ирвэл үнэхээр галзуу гоё сонголт байх болно.

Үүнээс гадна миний жагсаалтад Бохумын Даниель Фернандес байна. (Одоо бол Грекийн лигт зээлээр тоглож байгаа.) Нас залуу (26) чадварлаг. нас ахисан хаалгачдын хувьд Морган де Санктис байна. (Наполийн хаалгач. Өмнө нь Севийяд байсан.) 33 настай тэрээр - жилдээ гайгүй байх. Бас Бордогийн Седрик Карросо байна. Мөн Кальяригийн хаалгач Федерико Марчетти байна. Мөн Жое Харт миний сонирхлыг маш их татдаг. Гэвч боломжгүй л дээ. Яагаад нас ахисан Гивэнг авч, Хартыг зээлснийг ойлгохгүй байгаа юм.

Хамгаалалт
http://www.barca.mn/index.php?option=com_content&view=article&id=773:2010-04-25-15-56-05&catid=40:2009-07-23-05-31-17&Itemid=162

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 27, 2010 12:16 pm
by Галмандах
Поси яаж видео оруулах вэ
Бас нөгөө админ панелруу ордог линкээ компютераа форматласны улмаас мартчихаж ээ.
ПМ-дчихээрээ хө

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 27, 2010 4:22 pm
by poseidon
Боджийж болноо... Пс-гээ форматлаж байгаа юм чинь вэбээ форматлачихвал яахын? хэхэ

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 27, 2010 4:23 pm
by poseidon
ОРтизийн яахуу айди байгааз дээ?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 27, 2010 5:18 pm
by Галмандах
poseidon wrote:ОРтизийн яахуу айди байгааз дээ?

ОК :ногоон:

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Sun May 09, 2010 8:11 pm
by Галмандах

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon May 10, 2010 7:20 pm
by goalman
Агуу тоглолттой барса гэж...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Sat Jun 26, 2010 11:32 am
by oxgetr
амараа ах харагдана уу ?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Sat Jun 26, 2010 8:19 pm
by poseidon
Байна. гэхдээ маргаашнаас хөдөө ажлаар явлаа. Манайхан вэбдээ мэдээ оруулж байгаарай...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Jun 28, 2010 12:18 am
by poseidon
Манайхан ядаж долоо хоногтоо нэг мэдээ оруулж байгаарай... ГУйжийгаа шүү... За...ккк мань хөдөө ажлаар явлаа... Дэлхийн аварга ч миний хувьд дууслаа... Англи мултрааск... ажилдаа явааск... яг сайхан таарлаа. хэхэ

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Jun 29, 2010 9:12 pm
by Галмандах
Цэнгүүнээ Баатараа өөр манайхнаас нетэд орж байгаа хэн барса.мн мэдээ бичих эрхтэй хэн хэн байна? Ээс залуу, Мөөжөө гээд манай сэдэв дээр бичсэн мэдээллийн чанартай зүйлсийг барса.мн дээр оруулчих боломж байна уу? Доор нь жижкээн by mr S гээд Поси тавьчдаг шдээ тэгээд?
Би оруулах гэсэн чинь энэ Эрээний буудалын нет нь майлаад сүүлдээ модемноос утаа гараад байна. хэ хэ
барса.мн дээ боломжоороо юм оруулж байхгүй бол Поси байгаа юм чинь гээд сууж байдаг цаг нэг хэсэгтээ л үгүй болж шүү

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Thu Jul 01, 2010 9:17 pm
by Цэнгүүн
Сайтдаа Мөөжө болон ноён Ээс хоёрын форумд бичиж оруулсан мэдээг хуулж орууллаа.. Эзэд нь уурлахгүй биз дээ..ккк

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Sep 28, 2010 8:08 pm
by poseidon
ЗАР

Image

БАРСА.МН сайтын урсгал шинэчлэлтэй холбоотойгоор ТОЛГОЙ ЗУРАГ олох хэрэгтэй байна.
Барселона клубын илэрхийлэл болохуйц, (жишээлэхэд: өнөөгийн дүр төрхтэй ойролцоо ч юм уу?) гоё харагдахуйц, утга санаа гүн, агуулга сайтай ТОЛГОЙ болгох зураг хэрэгтэй байна.

Заавал бүрэн шууд ашиглах зураг байх албагүй, засвар хийгээд ашиглах бүрэн боломжтой байх....
900 мегапикселээс дээш өргөнтэй, байх ёстой гэсэн ганц шалгууртай гэсэн.... :ногоон:


ЗУргуудыг энэ сэдэв дээр хүлээн авна.

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Wed Sep 29, 2010 1:52 am
by Цэнгүүн
Олддогүй эд юмаа.. энэ яах бол
Image
Image

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Wed Sep 29, 2010 2:38 am
by Уугаа
Image

Энэ миний хананы зураг... Тэр голын ахлагчийн цээжний зураг гэхиймуу тэр нь томоор олддог бол уг нь их зүгээр зураг болох юм шигээ...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Sun Jan 02, 2011 6:24 pm
by Могжоохон
хэзээ нээгдэх вэ?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Jan 03, 2011 7:10 pm
by poseidon
энэ муу ортиз л юмаа гүйцэт хийхкү байшд

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Jan 03, 2011 7:17 pm
by oxgetr
нээгэ хаячлаа Амараа ахаа?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Jan 03, 2011 7:22 pm
by Могжоохон
Би Барса.мн-д мэдээ бичигчээр оръё тэх үү?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Jan 03, 2011 7:32 pm
by poseidon
oxgetr wrote:нээгэ хаячлаа Амараа ахаа?

за