Хөлбөмбөгчид өө, Фанатуудаа
Түр хорооны бүрэлдэхүүнд 106 ахмад тамирчдыгаа төлөөлөн оролцож байгаа ОУХМ Б.БУМАН-УЧРАЛ-ыг энэхүү бичлэг дээр гарч буй Ж.Энхжаргал гэгч нөхөр 35 хүний санал авсан П.БОЛД-оор сольхоор улайрч байна.
Түр хорооны төлөөлөгчид хөлбөмбөгчид бид бүгдийн дэмжлэгтэй ажиллаж байгаа гэдгийг энэ хүн нэг л ойлгохыг хүсэхгүй байна. Ер нь ямар ч хамаагүй аргаар хэнийг нь хамаагүй түр хорооноос хасч байгаад өөрсдийн хүмүүсээ оруулах илт санаархал явагдаж байна.
Үүний цаана А.Ганбаатар гэдэг хүний МХБХ-ны шинэ ерөнхийлөгч болох гэсэн увайгүй хүсэл, оролдлого нуугдаж байгаа.
Түүний төлөвлөгөөгөөр бол тэр дараах ажлуудыг хийж МХБХ-ны ерөнхийлөгч болхоор зорьж байна. Үүнд:
1. Ээлжит бус их хурлыг зохион байгуулах түр хороог ямар ч хамаагүй аргаар өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх. Ингэснээр түүний бүрдүүлсэн түр хороо А.Ганбаатарт дараах шийдвэрүүдийг гаргаж өгнө.
1.1 Ээлжит бус их хурлаар хуучин Б.Ганболдод 100% үйлчилдэг байсан дүрмийг FIFA-ийн дүрмэнд нийцсэн гэж худал ойлголт төрүүлэн ээлжит бус их хуралд оруулна. Ингэснээр 2 дохь морь болох сууриа тавьна.
1.2 Ээлжит бус их хуралд оролцох төлөөлөгчдийн квотыг өөртөө ашигтайгаар тогтооно. Энэ хэсэгт тэрээр онцгой анхаарал хандуулж байгаа. Учир нь хөлбөмбөгчид өөрийг нь дэмжихгүй гэдгийг тэр мэдхийн дээдээр мэдэж байгаа болхоор хөлбөмбөгийн биш хүмүүсээр буюу 21 аймгийн ЗДГазрын дарга, БТСХ-ны дарга, Засаг дарга эсвэл ИТХ-ийн дарга гэсэн гурав гурван хүн буюу нийт 63 хүнд ээлжит бус хурлын төлөөлөгчийн мандат олгож Хөлбөмбөгчид бидний асуудлыг хөлбөмбөгт ямар хамааралгүй, хөлбөмбөгийн хөгжил байхгүй, бидний асуудалд санаа зовохгүй хүмүүсээр шийдвэрлүүлэх юм.
1.3 Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийг өөрөө сонгож оруулна. Өөрөөр хэлвэл өөрийнх нь ярьсан хэлсэнийг дэмжиж гараа өргөх хүмүүс ээлжит бус их хуралд төлөөлөгчөөр суулгаж дэмжүүлнэ. Энэ тоонд өнөөх Б.Ганболдын эхнэр Маяа, Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, ЕНБД Д.Ганбат болон тэдний гар хөл болсон нөхдүүд бидний хувь заяаг дахин шийднэ.
2. Нэгэнт Ээлжит бус их хурлаар А.Ганбаатарт ашигтай дүрэм батлагдах тул хөлбөмбөгчид бид тэр үед тэмцхэд тун хүнд болно. Тэр үед тэр дараах ажлуудыг хийлгэж авна.
2.1 МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог өөрийн хүмүүсээр бүрдүүлнэ. Ингэснээр түүний төрийн улс төрийн албан тушаалтан манай холбооны сонгуульд өрсөлдөж болохгүй гэсэн FIFA-ийн шаардлагыг нуун дарагдуулж түүнд сонгуульд өрсөлдөх эрхийг олгоно.
2.2 Өөрийнх нь мөрийн хөтөлбөрийг ямар ч аргаар шүүмжлэх санал оруулах, шинэчлэлт өөрчлөлт хийх боломжгүй болно. Өмнөх 17 жилийн үйл ажиллагаа бахь байдгаараа үргэлжилнэ.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ЭНИЙГ ЯАСАН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ШҮҮ А.ГАНБААТАРАА
А.Ганбаатар нь МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх ба энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.10-т заасны дагуу Төрийн улс төрийн албан тушаалтан юм. Өөрөөр хэлвэл татвар төлөгчид та бидний мөнгөөр цалинждаг бидний авч өгсөн Соната-6 маркийн машинаар ажлын цагаар Хөлбөмбөгчдийн хөгжилд саад хийж явна. Хуулийг эндээс...
http://www.legalinfo.mn/law/details/487Хөлбөмбөгт Төрийн албан тушаалтан орохыг FIFA хориглодог. Энэ нь амьдралаас урган гарч ингэж шийдвэрлэхээс өөр аргагүй байдаг учираас тэр. Жишээ нь Монгол улсад намуудын нэр хүнд маш сул байдаг ба төр солигдох тоолонд Ерөнхий сайдаас авхуулаад сургуулийн захирал хүртэл бүх албан тушаалтанууд солигддог. Шинээр ирсэн дарга өмнөх даргынхаа бүх ажлыг үргэлжлүүлж хийдэггүй, үгүйсгэдэг, үл тоодог бүүр зарим тохиолдолд хориглодог. Энэ бол бодит эрсдэл учраас FIFA гишүүн байгууллагуудынхаа сонгуульт албан тушаалд ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН орохыг хатуу хориглодог. Энэ зовлонгоос манай сагсны холбоо салаад ямар сайхан хөгжиж байгааг Ц.Шаравжамц бидэнд хэлсэн
Энэ мэдээг уншаад А.Ганбааатар өөрийгөө би төрийн биш улс төрийн албан тушаалтан гэх ПИАР-ыг илтэд явуулах нь тодорхой. Гэхдээ бүх шудрага хуульчид түүнийг Төрийн албан тушаалтан гэж тодорхойлж байна.
Бас тэрээр УЗ-өөс өөрийгөө МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж тогтоолгосон байгаа. Энэ тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Учир нь тэрээр 2013 онд Б.Ганболдын томилгоогоор Дэд ерөнхийлөгчийн суудалд өөрийгөө заларсан гэж эндүүрч байгаа. Одоогоор хүчин төгөлдөр байгаа МХБХ-ны дүрмийн 22.1.Б-д заасны дагуу Зөвхөн ИХ ХУРЛААС СОНГОГДОНО гэж заасан байдаг. Гэтэл 2010 онд хамгийн сүүлд болсон МХБХ-ны ээлжит III хурлаар дэд ерөнхийлөгчийг сонгоогүй. Тэрээр Томилогдох биш СОНГОГДОХ ёстой хүн юм. Тийм учираас тэр Дэд ерөнхийлөгчийн эрх зүйн чадамжгүй хүн юм. Харин УЗ өөрийнхөө энэ гаргасан шийдвэрийг МХБХ-ны дүрмийн 34.1.А-д заасны дагуу өөрсдөө бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй гээд зүтгээд байгаа. Үнэндээ бол тэр заалтан дээр нь УЗ биш ИХ ХУРАЛ буюу хөлбөмбөгчид бид бүх асуудлаар шийдвэр гаргана гээд цагаан дээр хараар бичсэнийг олж харах сонирхол байхгүй байна.
МХБХ-ны дүрмийг эндээс...
http://the-mff.mn/uploads/files/5abce-durem-2011.pdfА.Ганбаатар МХБХ-ны удирдлагаар сонгогдсоноор FIFA нь МХБХ-ны эрхийг өөрийнхөө дүрмийн хүрээнд түтгэлзүүлж, гишүүнчлэлээсээ хасна. А.Ганбаатарын бас нэг гар хөл бологч С1-ийн Амарсайхан төрийн оролцоотой 11 улсын хөлбөмбөгийн холбоо байдаг талаар бас хөлбөмбөгчдийн тархийг угаах оролдлого хийсэн. Үнэндээ тэдгээр улс нь улс төрийн тогтолцооны хувьд тийм байхаас өөр аргагүй дарайнгуйллын болон төвлөрсөн улс төрийн удирдлагатай Иордан, ОХУ, Узбекистан зэрэг улсыг дурьдсан байх юм. Харин бид Азидаа Ардчиллыг идэвхтэй хөгжүүлэгч оронд ордог. Тэгээд ч бид Хөлбөмбөгт зөв тогтолцооны үр дүнд өндөр амжилт гаргаж байгаа улс орныг өөрийн жишиг болгож дууриах ёстой болхоос биш мууруугаа тэмүүлж өөрсдийгөө харьцуулах нь утгагүй юм.
ХӨЛБӨМБӨГИЙГ ХӨЛБӨМБӨГЧИД ӨӨРСДӨӨ ХӨГЖҮҮЛЭЭД АВААД ЯВХАД ЭНЭ ЭРХМҮҮД ЮУНД НЬ ИНГЭЖ ДУРГҮЙЛХЭЖ ЮУНД ИНГЭЖ БИДНИЙ ЭСРЭГ ХҮЧ ГАРГАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙГААГ ТААХАД ТУН АМАРХАН.
МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ.
https://www.facebook.com/video.php?v=48 ... =2&theater