СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Nov 26, 2014 9:25 pm

Аа тийн. Сүүлийн өдөр Тэрүнофүжид даваа өгөөд байх шиг байсан. Найз нь 50 хувиа хийх гэж байхад шавар хаах гэж хичээгээгүй байх. Уг нь бол дэмий л юм байгаан. Өөрийгөө ирлэж, шахах чанараа алдах нигуур байна. Дэвжээн дээр бол анхнаасаа шударга алалцаад сурчихвал зүгээр юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Nov 28, 2014 2:42 am

Санжааaa

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Fri Nov 28, 2014 1:36 pm

хаха энэ юу хийж яваа юм бэ? бас л маанаг дүртэй хог шүү хаха... байжгаа нь... Ийм дэрсхэн гурван хүүхэдтэй билүү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby ider » Fri Nov 28, 2014 4:20 pm

Мөнхбаатар арслан бас цуг гараа өргөөд зогсож байна лээ. Бодвол бэтгэлийг нь жаал хангаж өгөө биз. Хакухо амралтаараа ирэнгээ энд тэнд зээрэнцэг шидэж байгаад явбал их зүгээр байгаа юм даа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Fri Nov 28, 2014 4:22 pm

тэр нь юу гэсэн үгийн? :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby LeBe » Fri Nov 28, 2014 4:28 pm

Зодог тайлахаараа япон эхнэрээсээ салаад Монгол эхнэртэй болох байлгүй дээ.....
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby rednasca » Fri Nov 28, 2014 4:48 pm

3 япон жаал байна шдээ... Хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Ganbold » Fri Nov 28, 2014 6:06 pm

El Payaso wrote:хаха энэ юу хийж яваа юм бэ? бас л маанаг дүртэй хог шүү хаха... байжгаа нь... Ийм дэрсхэн гурван хүүхэдтэй билүү?

хаха сайхан гар бүх хүмүүс нэг камер луу харж байхад мань хүн л ганцаараа энэ камер луу харж..
өөрийнх нь утас байсан байх. гараа шал худлаа өргөчихсөн нтр..
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Nov 28, 2014 9:12 pm

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Fri Dec 05, 2014 4:44 pm

Хакүхог сүмогийн холбооныхон ичидаи тошиёори, шууд дэвжээ байгуулах эрх авахыг хүсвэл японы иргэншил авах шаардлагатай гэж сануулсаныг нь монголчууд иргэншилээ солих гэлээ, эсвэл тулгалтад орлоо гэж ойлгоод байх шиг байна. Уг нь шахалт ч биш л дээ.

Гэснээс http://www.sankei.com/column/news/14112 ... 05-n1.html энд ийм нэг нийтлэлийг гаргажээ. Япон хэлэндээ маш муу тул, гадаадын иргэн байсан ч хамаагүй тошиёори болгох хэрэгтэй гэж бичсэнийг хальт гадарлалаа. Япон хэлтэй хүмүүс байвал өөрсдөө уншина бизээ. Энэ мэтээр япончууд дундаа ч янз бүрийн үзэлтэй хүмүүс байгаа. Одоо Тайхогийн рекордыг эвдэх тусам, энэ талын бодолтой япон хүмүүс нэмэгдэх байлгүйдээ. Монгол улсын иргэн Ояката, Сүмогийн холбооны ерөнхийлөгч энэ тэр гээд гараад ирвэл баллаваа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Fri Dec 05, 2014 4:56 pm

Дагваа нэрээ солиулж Асашүрюү болгож байгаа гэхийн хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby LeBe » Fri Dec 05, 2014 5:11 pm

Дан Аса ч биш Асашүрюү Дагвадорж болгох юм биш үү.

ФИЛА-гийн сонгуульд Д.Дагвадорж гэдэг нэрээр өрсөлдсөн нь ялагдахад хүргэлээ. Дэлхийд намайг Дагвадорж гэж танихгүй, Асашүрюү гэж танина гэсэн шалтгаан хэлсэн байна лээ. Цаашдын карьерт нь хэрэг болж байвал хамаа байжүүдээ хэхэ
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Fri Dec 05, 2014 6:41 pm

Батбаяр чинь бас Кёкүшүзан Батбаяр болгосон биз дээ? Даваагийн Кёкүшүзан Батбаяр гээд байдаг санагдана.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Dec 17, 2014 7:15 pm

Image

Өнгөрдөг башёд жүрёолуу унадаг Точиновака гээд японы уугуул солонгос нөхөр зодог тайлж байгаан байна. Ямар ч бэртэл гэмтэлгүй хэрнээ, өөрийн хүчиндээ итгэхээ болилоо гэсэн шалтгаантай. Уг нь дөнгөж 88 онд төрсөн, залуу нас байна, 196 см өндөр, 177 кг жин сайхан бие хаа байна, барилдааныг нь харах юм бол уян хатан чанар, бяр гээд бүх юм байна. Даанч бээвийсээр байгаад, унаад байдаг. Харамсалтай юмдаа. Хажууд нь манай 40 гарсан Цэвэгням, 36-тай бараг сэг болчихсон биетэй Аминишики хоёр хичнээн сайхан барилдаж байна. Ингээд бодхоор сэтгэлийн тэнхээ спортод хамгийн гол нь юм шиг.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Dec 17, 2014 8:01 pm

21Grams wrote:Image


Эндээс дээд зиндаанд барилдаж байгаа япон, монгол бөхчүүдийн дундаж өндөр, жин, биеийн массын индекс BMI-г бодож гаргав.
Япончууд: Нийт 26 бөх; Дундаж өндөр 182.24 см, дундаж жин 161.16, BMI 48.5 кг/кв. метр
Монголчууд: Нийт 11 бөх; Дундаж өндөр 187.8181818 см, дундаж жин 156.8181818 кг, ВМI 44.5 кг/кв. метр

Манайхан Япончуудыг бодвол өндөр мөртлөө жин багатай байна. Ичиножёо, Тэрүнофүжи 2 жингийн хувьд дунджаас огцом хазайжээ. Энэ хоёр байгаагүй бол өшөө хөнгөн гарах байжээ хэхэ. Ер нь 10-аад жил сүмо үзсэн хүмүүсээс хархад энэ хоёр шиг биетэй монгол харагдсангүй шүү
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Dec 19, 2014 11:45 pm

Nok wrote:Image

Өнгөрдөг башёд жүрёолуу унадаг Точиновака гээд японы уугуул солонгос нөхөр зодог тайлж байгаан байна. Ямар ч бэртэл гэмтэлгүй хэрнээ, өөрийн хүчиндээ итгэхээ болилоо гэсэн шалтгаантай. Уг нь дөнгөж 88 онд төрсөн, залуу нас байна, 196 см өндөр, 177 кг жин сайхан бие хаа байна, барилдааныг нь харах юм бол уян хатан чанар, бяр гээд бүх юм байна. Даанч бээвийсээр байгаад, унаад байдаг. Харамсалтай юмдаа. Хажууд нь манай 40 гарсан Цэвэгням, 36-тай бараг сэг болчихсон биетэй Аминишики хоёр хичнээн сайхан барилдаж байна. Ингээд бодхоор сэтгэлийн тэнхээ спортод хамгийн гол нь юм шиг.



Барилдах сонирхолгүй болсон юм байлгүй дээ. Сонин л юм.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Fri Jan 16, 2015 8:31 pm

2015 оны эхний башё Хацу башё эхлээд 6 өдөр өнгөрчээ.
Хакухо,Харумафүжи 2 6 даваатай тэмцээнийг тэргүүлж байна.
Кисеносато,Оккиноуми 2 1 унаатай байгаа бол Какүрюү 2 унаатай явж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Fri Jan 16, 2015 8:31 pm

Бас Хомашо зодог тайлахаар болсон байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Bayara » Sat Jan 17, 2015 12:42 am

Хомашо, Точиазон 2 нэг л өөртөө итгэлгүйгээсээ болоод сайн барилддаггүй санагддаг. Ууг нь потенциалтай л бөхчүүд дээ. Ер нь тэгээд манайхантай үзчих дөнгүүр япон нэг л харагдахгүй санагдаад байгаа болохоор гайгүй барилдаж байгаа япон бөхчүүдийг дэмжээд л байх юм. Монгол бөхчүүд яс сайтай, бэртэж гэмтээд байх нь гайгүй юмаа. Кисэносатог нэг түрүүлчээсэй гээд башё болгоноор харах л юм, уг нь сайн барилдаад байна, Хакухо хэт мундаг болохоор амжихгүй байна л даа. Эндо ч дээ нэг л итгэл төрүүлэхгүй юм. Дараагийн 2 ч озэки Монгол бөхчүүд байхаар байна. Ичиножё, Тэрүнофүжи 2 озэки-с ч дээшээ гарах байх. Өөр дажгүй өрсөлдчихөөр нөхөд гэвэл Гүржийн Точиношин, Японы Такаясү 2 гайгүй санагдаад байна. Кисэносатогийн нөгөө 2 япон озэки ч цолоо алдахаар л муу барилдацгааж байна. Бие хаа сайтай япон бөхчүүд зөндөө л байх юм, гэхдээ барилдааны чадвар явахгүй юм, зайлахаар л уначихна, дандаа л урагшаагаа унана.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Sun Jan 18, 2015 5:01 pm

Baruto нэг түрүүлсэн.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby JC » Sun Jan 18, 2015 5:25 pm

Tsevegnyam kkk
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Jan 19, 2015 10:41 am

Өнөөдөр 9 дэх өдрийн барилдаан болно.
Сонирхолтой барилдаанууд нэлээд хэд гарахаар байна.
Харумафүжи-Гоеидо Гоеидо озеки цолоо хамгаалж барилдаж байгаа бөгөөд даваа бүр чухал байгаа.Эхний 8 өдрийн дараах байдлаар 4-4 байгаа бөгөөд үлдсэн өдрүүдэд 3 аварга,озеки Котошюгикү гээд хүчтэй өрсөлдөгчидтэй барилдана.Даваа бүр маш чухал.

Хакухо-Ичиножо Өнөөдрийн хамгийн сонирхолтой барилдаан.Ичиножогийн хувьд хэр хэмжээнд хүрсэн бэ гэдгээ харах барилдаан бол Хакухо аварга 33 дахь түрүүгээ авч рекорд тогтоохын тулд бүх барилдаандаа давах ёстой.

Кисеносато-Котошюгикү 2 озекигийн барилдаан сонирхолтой болох нь дамжиггүй.Кисеносато 1 унаатай тэргүүлэгчдийн 2р эгнээнд байгаа бөгөөд анхны түрүүгээ авахын тулд бүх барилдаандаа давах ёстой.Котошюгикүгийн хувьд цолоо хамгаалах барилдаан хийж байгаа бөгөөд эхний 8 өдөр 6-2 гэсэн муугүй амжилттай байна.

Аойяама-Терунафүжи Аойяама унасан тохиолдолд цолоо алдах аюултай болох бол Терунофүжи 50%-н амжилтаа үзүүлвэл Аойяамагийн секиваке цолыг нь авч болзошгүй тул хэн хэнд нь чухал барилдаан.
Какүрюү-Аминишики
Точиношин-Эндо
Тоёоношима-Миёгирюү гээд сонирхолтой барилдаануудаар дүүрэн өдөр болох нь дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 19, 2015 10:49 am

Хакухо энд тэнд гишгээд нилээн л салхитай үзээд байгаа харагдана лээ. Харумафүжи харин их давгүй давшиж барилдаад байх шиг байсан, 1 хогийн унасан, давж явсан газар. Ананд эхнэр аваад бэлтгэл муу байх шиг бна лээ дээ, болж өгвөл татчих гээл, хүмүүс ер алга ташихгүй бна лээ. Тэр Такаясү чинь эрлийз юм билээшд. Тэхээр дээшээ гарч ирэх цэвэр япон хүн хэцүү л харагдаад байгаам.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Jan 20, 2015 9:35 pm

Сума ч үзэж чадахгүй энд ч бичиж чадахгүй явсаар 10 өдрийн барилдаан өнгөрчээ.
10 өдрийн дараах байдлаар Хакухо ганцаар 10 даваатай тэргүүлж байгаа бол түүний араас Харумафүжи 1 унаатай нэхэж байна.
Какүрюү,Кисеносато нар тус бүр 2 унаатай түрүүлэх боломж бага ч гэсэн байсаар байна.
Маргааш 11 дэх өдрийн барилдаан болно.

Хакухо-Гоеидо Гоеидо озеки эхний 10 өдрийн дараах байдлаар 5-5 гэсэн амжилттай байгаа бөгөөд үлдсэн 5 өдрийн барилдаанаас 3 даваа авч байж цолоо хамгаалж үлдэнэ.Барилдаан бүр чухал учраас аваргын өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлэх болов уу.
Хакухогийн хувьд рекорд 33 дахь түрүүгээ авч рекорд тогтоохын тулд үлдсэн 5 өдөр бүгдэд нь давах шаардлагатай.33 дахь түрүүгээ уналгүй аваасай гэж бодож байна.

Какүрюү-Котошюгикү Котошюгикү озеки дахин 1 даваа авахад л цолоо хамгаалж үлдэнэ.Бэртэл гэмтлийн улмаас сүүлийн үед тааруу барилдаж байгаа тэрээр энэ башёд тун сайн байгаа.
Какүрюүгийн хувьд түрүүлэх боломжоо хадгалж үлдэхийн тулд унах эрхгүй барилдаанууд үлдсэн.

Харумафүжи-Аойяама Аойяама секиваке цолоо хамгаалж үлдэхийн тулд түүнд унах эрхгүй болсон.10 өдрийн дараах байдлаар 7 унаатай байгаа.
Харумафүжи түрүүлэхийн тулд үлдсэн бүх өдөр давж байж Хакухотой сүүлийн өдөр тулах ёстой.Сүүлийн хэдэн башё тааруу байсан тэрээр энэ башёд онцгой сайн барилдаж байгаа.

Кисеносато-Аминишики Кисеносато озеки унах л юм бол түрүүлэх боломжоо алдана.Тэгэхээр барилдаан бүр түүний хувьд чухал.
Аминишики хэдий нас явсан ч арга туршлагаар хэн бүхнээс илүү.Өөрийн барилдаан ч тэр хүн аргалж их даваа авдаг бөх.Кисеносатод амаргүй л учраа.

Ичиножо-Точиношин Ичиножо 6 унаатай болсон секиваке цолон дээрээ үлдэхийн тулд үлдсэн бүх өдөр давах шаардлагатай.
Точиношин маегиширагийн 1 дээрээс 7 уначихсан байгаа 50%-н амжилтаа үзүүлэх л юм бол цолонд хүрнэ.Их хүч шавхсан барилдаан гарах биз.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Jan 20, 2015 9:47 pm

Цоомоо асуултын фантази дээр яасан сонин сонголт хийгээ вэ?
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests