by Yes Man » Sun Nov 25, 2007 4:37 pm
Дуртай гэвэл маш олон.
1.Аллен Айверсон
Сагсыг би Жордонгоор төсөөлж байхад анх нэг жижигхэн хар нөхөр зурагтаар гарч байсан....Тэр үеээс хойш өдгөөг хүртэл Аллен "Хариулт" Айверсон миний зүрхэнд багтах болсон.....
2.Андре Игоудала
Уран гоё данк хийдэг,сайн хамгаалдаг....Хожим энэ тоглогчтой Фили хотын дэлгүүрт таарч гар барих алтан боломж олдож билээ.....Бүх Ододын данкны шоунд Робинсонд хууль бусаар ялагдсанаас нь хойш байнга харч яваа.Магадгүй ирэх жил өөр багын өмсгөлтөйгөөр улиаралыг эхлүүлэх байх.
3.Майкл Жордон
Миний үеийнхэн дунд ч,надаас арай хөгшин гарууд ч,надаас дүү бацаанууд ч сагсан бөмбөгийн хаан Майкл Жордонг мэдэхгүй гэж үгүй бизээ.Сагсыг анх Жордонгоор танилцаж,хожимоо Айверсоноор заалгуулсан юм би.
4.Керон Батлер
Хэдийгээр тэр Гилбэрт Аренасын дараа орох Илбчидийн хоёрдугаар хүн боловч миний хувьд миний амьдардаг хотын од хүн,сод тоглогч билээ.2 жилийн өмнөөс Кероны тоглолтуудыг үзэж сайн тоглогч гэж бишрэх болсон юм.Өнөөдөр манай хүн хэдийнээ ДСгийн танил нигга болчихжээ.Сонирхуулахад тэрбээр саяхан өөрийн хувийн рекордоо шинэчилж 39 оноо авсан,мөн анх удаагаа 10+10+10 хийсэн гэх мэтээр амжилт арвин байгаа билээ.
5.Тим Данкан
Уран тоглолт гэж үгүй боловч Тимми ах удирдсан багаа аваргын зиндаатай авч явж чаддаг ховорхон тоглогч билээ.