Хөлбөмбөгийн үнэ цэнэ: 5 жилийн дотор хэр зэрэг өөрчлөгдөв?
5 жилийн өмнөхтэй харьцуулбал фэнүүд хэдийг төлж хөлбөмбөгөө үзэж байна вэ?
5 жилийн стат
2011 оноос хойш ПЛ-н хамгийн үнэтэй тоглолтын тасалбарын дундаж үнэлгээ 12 хувиар өсөж £56.63 болж.
Гэсэн хэдий боловч өнгөрсөн жилийн үнэ 2012 оны дундаж үнэтэй харьцуулбал бага байна, тухайн жил хамгийн өндөртөө £59.42 хүрч байж.
Английн топ дивизионы хамгийн хямд тоглолтын тасалбарын дундаж үнэ 5 жилийн дотор 20 хувиар өсч. 2011 онд £25.56 байсан бол 2015 онд £30.68 болж.
2012-с 2015 онуудын хооронд хамгийн хямд улирлын тасалбарын үнэ 16 хувиар өсч £513.95 болсон бол хамгийн үнэтэй улирлын тасалбарын үнэ 9 хувиар өсч £886.21 болж.
2015 оны тоглолтын тасалбарын үнийн талаарх топ5-н статууд.
ПЛ-д аль клуб хамгийн өндөр үнэтэй улирлын тасалбарыг зарж байна?
1. Arsenal - £2,013
2. Tottenham - £1,895
3. Chelsea - £1,250
4. West Ham - £955
5. Manchester United - £950
ПЛ-д аль клуб хамгийн хямд үнэтэй улирлын тасалбарыг зарж байна?
1. Stoke - £294
2. Manchester City - £299
3. Aston Villa - £335
4. Leicester - £365
5. Sunderland - £370
Аль клуб хамгийн хямд үнэтэй тоглолтын тасалбарыг зарж байна?
1. £22 - Leicester City
2=. £23 - Aston Villa and Crystal Palace
4=. £25 - Stoke, Sunderland, West Brom, West Ham
Аль клуб хамгийн үнэтэй тоглолтын тасалбарыг зарж байна?
1. £97 - Arsenal
2. £95 - West Ham
3. £87 - Chelsea
4. £81 - Tottenham
5. £59 - Liverpool
2016-17 оны улиралд зарим зүйлс өөрчлөгдөх үү?
Өнгөрсөн жил 700 гаран тоглолтын тасалбарт анализ хийснээс тасалбаруудын 70 хувь нь үнээ алдаж эсвэл үнээ өсгөж чадаагүй байна.
Үүнээс үүдэн ПЛ-н 20 клубын 8 нь аль хэдийн дараагийн улирлын тасалбарын үнээ зарлаж.
Уэст Хэм тасалбарын үнээ бууруулсан байна, тэд зунаас Олимпийн цэнгэлдэх рүү нүүх гэж байгаа.
Арсенал, МЮ, Ньюкасл, Норвич, Сванси бүгд тасалбарын үнээ хэвээр нь хадгалж, Ливерпүүл саяхан тасалбарын үнээ нэмэх гэж оролдоод эсэргүүцэлтэй тулгараад мөн бусдын адил үнийг хэвээр нь хадгалахаар шийдвэр гаргав.
Кристал Палас-н улирлын тасалбарын ихэнх хувийнх нь үнэ хэвээр үлдэнэ, харин ганц л сектор дээр үнэ нэмэгдэх гэнэ.
ББС Спорт-с тодруулж асууснаар бол 11 клуб тасалбарын үнэ дээр хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа, улирлын сүүлээр гаргана гэсэн байна.