Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Raldii » Wed Feb 24, 2016 1:12 pm

Шижирээгийн хийсэн "Бөмбөрцөгийн хүчтэнүүд мэхний хичээл" гэсэн бичлэг youtube дээр байнаа. Хойлогдорж гуай оржээ. Ёстой хэлэх үг алга. Ийм л тархины бядтай байж олимп дэлхийгээс медаль авдаг байсан байх да.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Feb 29, 2016 1:21 pm

“MONGOLIA OPEN-2016” ОЛОН УЛСЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2016.03.04-06 Улаанбаатар хот
03 дугаар сарын 04-ны өдөр БААСАН
10:00-14:30 Багийн мэдүүлэгийг хүлээн авч, мандат олгоно.
10:00-10:30 Хэвлэлийн бага хурал /Баянгол зочид буудал/
11:00-13:00 Шүүгчийн зөвлөгөөн
14:30-15:00 Техникийн зөвлөгөөн
16:00-16:30 Эмчийн үзлэг
16:30-17:00 Жин үзэлт, сугалаа /Спортын төв ордон/
Эмэгтэй: 48кг, 55кг, 60кг, 69кг
Эрэгтэй: 57кг, 65кг, 74кг, 97кг
03 дугаар сарын 05-ны өдөр БЯМБА
10:00-13:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 48кг, 55кг, 60кг, 69кг
Эрэгтэй: 57кг, 65кг, 74кг, 97кг
13:00-15:30 Завсарлага
15:30-16:00 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа /Буянт-Ухаа спорт цогцолбор/
Эмэгтэй: 53кг, 58кг, 63кг, 75кг
Эрэгтэй: 61кг, 70кг, 86кг, 125кг
16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
16:30-19:00 Хагас шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
03 дугаар сарын 06-ны өдөр НЯМ
10:00-13:00 Урьдчилсан барилдаан
Эмэгтэй: 53кг, 58кг, 63кг, 75кг
Эрэгтэй: 61кг, 70кг, 86кг, 125кг
13:00-15:30 Завсарлага
15:30-19:00 Хагас шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Feb 29, 2016 1:23 pm

#Рио-2016 олимпийн эрхийг хэрхэн авах вэ?
Олон улсын олимпийн хороо, Дэлхийн бөхийн нэгдэл, Рио-2016 олимпийн Зохион байгуулах хорооноос баталсан Олимпийн эрхийн шалгуурын оригинал эхийг та бүхэнд хүргэж байна.
Риогийн дэвжээнд бөхчүүд Сонгомол бөхийн 6, Эрэгтэй чөлөөт бөхийн 6, Эмэгтэй чөлөөт бөхийн 6 жинд тус тус хүч үзнэ. Эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, харин бүсгүйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-д олимпийн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Гэхдээ олимпийн наадамд зодоглох эрхийг хүндхэн шалгуурын дагуу олж авах нь.
Олимпийн эрх авах тэмцээнүүд
1.Хамгийн эхлээд ирэх намар АНУ-ын Лас-Вегаст болох 2015 оны ДАШТ-ээс сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийнхээ шилдэг 6-д багтсан бөхчүүд эрхээ биелүүлнэ. Үүний тулд тухайн улсын баг тамирчид 2015, 2016 оны тивийнхээ АШТ-үүдэд аль болох бүтэн багаар оролцох ёстой ажээ.
2.Ази, Европ, Америк, Африк-Далайн орнуудын бөхчүүдийн Тивийн хэмжээний сонгон шалгаруулах тэмцээнд жин бүртээ эхний 2 байрт шалгарах ёстой. 2015 оны ДАШТ-ээс эрхээ аваагүй орны бөхчүүд зодоглох энэ тэмцээний Ази тивийнх нь ирэх оны 2-р сард Казахстан улсад болох юм. Харин Африк, Далайн орнууд хамтран тэмцээнээ хийнэ.
3.Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-1 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2016.04.22-25-нд болно. (Энэ тухай мэдээллийг Дэлхийн бөхийн нэгдлээс МЧБХ-нд ирүүлснийг та зураг дээрээс үзнэ үү) Тус тэмцээний үүд хаалга өмнөх 2 шатнаас эрхээ биелүүлсэн жин бүрийн 14 шилдгүүдээс бусад бүх орны бөхчүүдэд нээлттэй. Улаанбаатарын дэвжээнд сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгоно.
4.Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-2 Улаанбаатарын тэмцээнээс 2 долоо хоногийн дараа Турк улсад явагдана. Энд өмнөх 3 шатнаас эрхээ биелүүлж чадаагүй бүх бөх хүчээ сорьж, жин бүрийн эхний 2 байрт олимпийн эрх олгох болно.
Ийнхүү нийт 344 бөх Риогийн дэвжээнд сонгомол, чөлөөт, эмэгтэй чөлөөт бөхөөр өрсөлдөх ажээ. Үүнд:
-ДАШТ-ээс 108
-Тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээс 144
-Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-1-ээс 48
-Дэлхийн сонгон шалгаруулах тэмцээн-2-оос 36
-Зохион байгуулах орон Бразилаас 4
-Цагаан хуудсаар 4
(Энэхүү мэдээллийг хуулбарлахдаа ЧӨЛӨӨТ БӨХ группийн нэрийг заавал дурдана уу)
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Mon Feb 29, 2016 1:28 pm

Энэ Казакстанд болно гэсэн азийн аварга шалгаруулах тэмцээн нь яачихав, саяны азийн аварга биш биздээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Feb 29, 2016 1:37 pm

Олимпийн эрх олгох Ази тивийнхний тэмцээн 3-р сарын 18-20-нд Казахстаны Астана хотноо болно

https://unitedworldwrestling.org/event/ ... tournament
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby cethe » Sun Mar 06, 2016 1:18 pm

тойргоор барилдаж байгаа 58, 75-н жинд 3.30-с медалийн төлөө барилдаан болох уу?эсвэл тойргийн барилдааны дүнгээр шийдэх үү?
cethe
 
Posts: 10
Joined: Mon Mar 02, 2015 10:57 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sun Mar 06, 2016 1:38 pm

Ээ нэг буриад манай Чука, Пүрэвдагва 2ыг бхгүй болгож бнаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 07, 2016 3:24 pm

Kro wrote:Тэр Азийн аваргаас 10 жинд бүгдэд нь түрүүлж байсан гэнэ үү? Тэрийг тодруулах хүн байна уу? Бас л гайхалтай амжилт байна.

Анхны азийн аварга гэсэн. Манайд болсон. Бодвол тэр тооцохгүй гээд байгаа 73 оных байх.
Эртээд баримтат кино нь гарч бна лээ. Цөөхөн орон орсым бна лээ. Ялангуяа хүнд жинд 3-уулаа л үзээд байх шиг бна лээ. Тэгээд 3-уулаа медалийн тавцанд. 90, -100, +100-д Мөөеэ, Баянаа, Адъяатөмөр гуай нар 1-р тойрогт Австралийг, тэгэнгүүт 2-р тойрог гэнгүүт Япон Австралийг хусаад, тэгснээ манай хэд японтой алтын төлөө гээл, тэгээл медалийн тавцанд монгол, япон, австрали 3-уулаа :ногоон:
Алчууртай нөхдүүд шүүгч хийгээд байсан, бодвол энэтхэг нтр байсан байх. Иран байсым болов уу. Алтыг нь дан манайх, мөнгийг нь дан японууд л авах шиг болсон.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Mar 17, 2016 6:04 pm

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчид өрсөлдөхөөр Астанад цуглараад байна.

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүд Бразил зорих эрхээ авах юм. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр буюу маргааш эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа дэвжээнд гарна.

Тамирчдын хуваарийг танилцуулья:
Эрэгтэй:

III.20 - 86 кг: О.Үйтүмэн

III.19 - 97 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэй:

III.20 - 48 кг: Э.Нарангэрэл

III.18- 53 кг: Э.Сумьяа

III.19 - 58 кг: П.Орхон

III.19 - 75 кг: Б.Одончимэг
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 18, 2016 3:19 pm

Зиа нөгөө олимпийн эрхийн тэмцээн чинь энэ 7 хоногт юм бшд. 81 орон мэдүүлгээ өгсөн гэнэ. 30-аад орных нь ирээд бэлтгэлээ базааж байгаам бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Аагий » Mon Apr 18, 2016 3:41 pm

81 орон нь үнэн бол манайд зохион байгуулагдаж байгаа хамгийн том тэмцээн үү?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Чөлөөт бөх

Postby Dondogoo » Mon Apr 18, 2016 3:43 pm

Очиж сонирхмоор юм байна даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 18, 2016 3:47 pm

81 гэвэл нүсэр л юм болох нь, гэхдээ бүтэн багтай нь ч цөөхөн л байх, 1-2 бөхтэй улс дийлэнх нь биз.
Үзвэл гоё юм болох байх даа. Энэний дараа эрхийн ганц л тэмцээн байгаа гэхээр.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby CAHAKA » Mon Apr 18, 2016 4:14 pm

Тэр олон улсынхан бэлтгэл хийх заал сав хангалттай юу манайд?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 18, 2016 4:20 pm

Энд тэнд л тарцан байгаам шиг бна.
Спортын төв ордон, “Чингис” зочид буудлын Бялдаржуулалтын танхим, “Говь ресорт” амралтын бэлтгэлийн төв, “Говь ресорт” амралт гэнээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Mon Apr 18, 2016 7:44 pm

Takanohana_Nowitzki wrote:81 гэвэл нүсэр л юм болох нь, гэхдээ бүтэн багтай нь ч цөөхөн л байх, 1-2 бөхтэй улс дийлэнх нь биз.
Үзвэл гоё юм болох байх даа. Энэний дараа эрхийн ганц л тэмцээн байгаа гэхээр.

Эрх аваагvй жингvvдийнхээ бехчvvдийг л явуулсан болтой юм. Дасгалжуулагч байхгvй ганц баагий ч явжийна гэсэн ккк.
Тоо нь л сvртэй.
Манайх бvтэн багаараа эрхээ авчаасай, нутаг дээр байгаагийн хэрэг юу билээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 18, 2016 7:50 pm

Эрэгтэй нэг, эмэгтэй 2 жинд эрх аваагүй бгаа. Хүдэрбулга, Бурмаа 2 үзэхийн гэсэн. Эмэгтэй хөнгөнд танихгүй нэр бна лээ. Хашир 2 ч авчих блгүй. Бурмаа эрхээ авчвал өөрийг нь явуулах хэрэгтэй. Наранчимэг, Одончимэг 2 өөрснөө боломжоо алдсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby mugi19 » Mon Apr 18, 2016 7:57 pm

:eek:
Ахмадын улсын аварга удахгvй болох юм байна бас. Болд, Цогтбаяр, Ооско гээд бvгдээрээ барилдах юм гэнэ. 35-аас дээш нас.
Хvнд жин нь одоо vндсээр vздэг хэд алах байлгvй.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 19, 2016 10:27 am

6 зааны чөлөөтийн 4 нь үзчихгүй байх даа? 2 дархан аварга, Ганаа гарди бол формтой л байх ёстой, Сумъяа л худлаа болсон байх даа. Галзуу, Хар Ганхуягууд бна. Рагчаа гарди чөлөөт суурьтай байхаа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Аагий » Tue Apr 19, 2016 10:28 am

Эмэгтэйчүүдийн допингийн асуудал гараад бна уу гүй юу? Тэр ямар учиртай юм бэ?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Чөлөөт бөх

Postby Чуугий » Tue Apr 19, 2016 11:18 am

Оросын эмэгтэйчүүд хэрэглэсэн гээд байна лээ.

Sent from my GT-N7105 using Tapatalk
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 19, 2016 11:28 am

Шараповагийн уудаг байсан эм Орос гэлтгүй Орос хавийн улсуудад өргөн хэрэглээтэй байсан юм шиг бшд. Одоо илрээд байхыг бодоход биеэс удаан гардаг эд бололтой.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Aagii_03 » Tue Apr 19, 2016 12:57 pm

Рагчаа чөлөөтийн ОУХМ байх аа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Tue Apr 19, 2016 1:37 pm

Сонгомолд манай зарим шигшээдээ багтаддаггуй нөхдүүд үзмээрийн, зарим цээжиндээ бяртай, цээж барилдаан хийдэг нөхдүүд их байгаа даа, нутаг дээрээ болж байгаа тэмцээнд алдаад байх юм байх биш үздэг газар, аз таарч эрх авчих ч юм билүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 19, 2016 1:38 pm

Сонгомолыг бүр хаяцан юм биш үү? УАШТ гэж бараг болдоггүй биз дээ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests