by tuka.tulga84 » Tue Jul 25, 2017 10:15 pm
Las Palmas багийн хагас хамгаалагч Kevin Prince Boateng расизмтай тэмцэх тэмцэлийн талаар НҮБ-дээр үг хэлж байсан талаараа, Tottenham, Portsmounth, Ас Милан клубуудад тоглож байсан талаар. Мөн өөрийн хамгийн шилдэг дасгалжуулагч хэн болох талаар болон 50cent ийнх шиг амьдралаар амьдарч байсан талаараа ярилцлага өгчээ. Эдгээр ярилцлагуудыг хэсэг хэсгээр хүргэж байна.
Расизмын эсрэг бид илүү шаргуу, хүчтэй тэмцэх хэрэгтэй хэрэгтэй байна.
Kevin-Prince Boateng (KPB) Берлин хотын захын гудамжинд өссөн. Тэрхүү газар нь хөлбөмбөгийн талбайгаас мөн л захад байдаг байлаа. Гэсэн хэдий ч хөлбөмбөг түүнийг нэг л өдөр Geneva- дахь НҮБ-руу хөтөлсөн юм.
Geneva дахь тэр өдөр би НҮБ-хүний эрхийн ахлах комиссар Navi Pillay хамтаар итгэлээ толилуулсан юм. Тэрээр ширээ нь доогуур миний хөлийг аяархан цохин “Зүгээр дээ чи зүгээр болно" гэж хэлсэн юм. Гэхдээ би тухайн үед зүгээр байгаагүй юм. Миний урдаас 60 гаран камер намайг бичиж байхыг би харсан. Хамгийн эхлээд би “Өө бурхан минь” хэмээн дотор минь бараасан. Удалгүй би өөрийнхөө илтгэлээ уншиж толилуулсан. Намайг итгэлээ уншиж дуусахад хүн бүхэн босож алга ташсан. Тэд нар хэлэхдээ хэн ч ийм зүйл өмнө нь хийж байгаагүй гэж хэлж байсан. Тухайн үед үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Хувь хүний хувьд, өөрийнхөө амьдралынхаа хугацаанд юу харж, мэдэрч, юу хэлэхийг хүсэж байгаагаа ийнхүү хэлэх надад боломж олдсон маань итгэмээргүй байсан.
2013 оны 1-р сард Мilan vs Pro Patria 2 багийн нөхөрсөг тоглолтын үер KPB эсрэг багийн хөгжөөн дэмжигчдэд арьс өнгөөр ялгаварлуулан доромжлуулж улмаар тоглолтын дундаас нь орхин явсан юм. Түүнийг дагаж багийн өнгөт арьс тоглогчид болох Urby Emanuelson, M’Baye Niang and Sulley Muntari нар мөн талбайг орхисон юм.
Тэрээр энэ талаараа хэлэхдээ: Миний тухайн үед гаргасан үйлдэл бол автомат үйл хөдлөл байсан. Өөрийн эрхгүй л тэр үйлдэлийг хийсэн. Магадгүй би дахин ийм үйлдэл хийхгүй байх. Магадгүй дараагийн удаа би шүүгчтэй ярилцаж эсвэл цэнгэлдэхийн зарлагчтай ярилцаж цэнгэлдэхэд цугласан хүмүүст хандаж ямар нэг юм хэлэх байх. Яваад өгөх нь үргэлж хамгийн зөв хариулт байдаггүй. Бидэнд үүрэг хариуцлага гэж байдаг. Гэсэн хэдий ч би расизмын энэ үйлдлүүдийг дахин тэсэхгүй нь. Би өөрийн сэтгэл хөдлөлөө дотроо бариад байж чадахгүй нь. Тухайн үед би яагаад бид нар ингэж байх ёстой юм гэж бодсон.
Харамсалтай нь энэ үг 4 жилийн турш бодолд миний байсаар л байна. НҮБ-ын индэр дээр гаран үг хэлснээр чиний хэлсэн үгс бүхий л дэлхий даяар хүрч, түгдэг. Гэсэн хэдий ч энэ нэг л өдрийн настай. Маргааш нь мартагддаг.
Тэрээр өөрийн НҮБ дээр расизмийн эсрэг тавьсан илтгэлээ, үйл ажиллагаагаа хумхаа өвчинтэй адилтган зүйрлэсэн байна. Хумхаа өвчин нь аюултай, хүнээс хүнд дамждаг халдварт өвчин. Энэхүү өвчнийг хүмүүс даван туулж уг үндсээр нь үгүй хийсэн гэдэг боловч одоо хүртэл байсаар байна. Расизм ч гэсэн үүнтэй адил байсаар л байна.
Өнгөрөгч 9-р сард FIFA гаас хөлбөмбөг дахь расизийн эсрэг байгуулагдсан баг бүрэлдэхүүнийг татан буулгасан. Татан буулгасны шалтгаан нь зорилгоо биелүүлсэн хэмээн үзсэн байдаг. KPB тухайн баг бүрэлдэхүүний элч төлөөлөгч байсан бөгөөд тайлан бэлтгэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байсан. Гэсэн хэдий ч түүнд энэхүү үйл ажиллагаатай холбоотой ямар ч утасны дуудлага, мэссэжи , өөр ямар нэгэн зүйлс ирээгүй юм. Тэрээр хэлэхдээ “Магадгүй тэдний хувьд энэхүү ажил дууссан байж болох юм. Гэвч энэхүү ажил дуусаж болохгүй юм” хэмээн хэлжээ. Тэрээр өөрийн сайн найз Mario Balotelli-д расизмтай холбоотой тулгарч буй бэрхшээлийн талаар дурьдсан юм. “Расизмын эсрэг би юу хийхээ мэдэхгүй байна. Instagram эсвэл Twitter-д ямар нэг зураг, эсвэл post оруулахуу? Би расимзын эсрэг ганцаараа тэмцэж чадахгүй нь.
Boateng цааш нь Бид үүний эсрэг илүү шаргуу, хүчтэй тэмцэх хэрэгтэй хэрэгтэй. Бид тэмцэх ажил дууссан гэж үзэж болохгүй. Sepp Blatter болон Fifa өөрчлөлт авчирахыг хүсэж байна. Pep Guardiola, Rio Ferdinand, Ronaldo нар энэхүү үйл хэрэгт нэгдсэн бөгөөд тэд нар миний талд байгаа. Хөлбөмбөг дахь расизмын эсрэг бид зарим нэг ажлыг хийсэн. Гэсэн хэдий ч тэд нар баг бүрэлдэхүүнийг татан буулгасан. Би нэг өдөр энэ талаар сонин дээрээс уншаад ихэд цочирдсон. Тэд хүрэхийг зорьсон зорилтдоо хүрлээ гэсэн байсан .Тэдний тэрхүү зорилт нь ямар зорилт байсан талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид яг миний бодсончлон тэр замаар расизмтай тэмцээгүй. Бидэнд хэрэгжүүлэхийг зорьсон олон санаа байсан. Гэсэн хэдий ч аль нь ч юуг ч өөрчлөөгүй. “Расизмын эсрэг үгүй гэж хэлцээгье” хэмээн зар сурчитлгааны самбар дээр бичих хангалтгүй. Хэдий энэ сайхан ч гэлээ чи үүнийг зөвхөн Аваргуудын лигийн тоглолтууд дээр л харна.
Харин одоо болохоор тэд намайг энэ үйл ажиллагаанаас гаргаж байна. Би одоо Las Palmas клубд тоглож байна. Тэднийхаар бол би Аваргуудын Лиги-д тоглож байх ёстой. Хүмүүсд өгөх гэсэн ойлголт, мэдээлэл расизмийн эсрэг байх ёстой болохоос биш Ав.Лигийн талаар биш юм. Мэдээж тэдэнд Ibrahimović, Neymar, Messi, Ronaldo гэх мэт олонд танигдсан тоглогчид байна. Гэсэн хэдий ч тэд расизмын эсрэг юу хийсэн юм бэ? НҮБ дээр Расизмийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн намайг ийнхүү шахан гаргаж байгаа нь инээдтэй байна.