by kayo » Tue Jul 27, 2021 3:40 pm
meesh wrote:Аралцаж байна даа жинхэнэ.
Цагаанаа ч бас сүпер класс барилдаанч байсан шүү. Хааяа жоохон аархаж явж байгаад уначих гээд байснаас биш мэдрэмж бол тулчихсан амьтан байсан шүү. Ийм бөх олимпоос ганц хүрэлтэй гэдэг жоохон харамсалтай, бүүр 21тэйдээ авчихаад дахиж авж чадаагүй дээ. Нэг олимпоор л лав өмнөх нь овооны барилдаанд барилдаад гараа хугалчихсан билүү дээ, тэгээд олигтой барилдаж чадаагүй юм даг.
Манайд яг одоо бол Цагаанаа шиг мэдрэмжтэй бөх гараагүй л байна. Тэр Солонгосын алдарт Чой үүрээний эзэн Чойг бас нэг ялсан барилдаан нь гайхамшигтай, өөрийх нь хийсэн мэхэн дээр дээгүүр нь үлдээд дээр нь унадаг, нөгөөх нь юү хийчихвээ гээд бүүр ойлгохгүй гайхаад үлддэг.
Цогтоо бол яг өөрийхөө боломжийг тултал нь ашиглаж чадсан, гайгүй сугалаа ч таарсан, өмнө нь бас их хэнэггүйдэж доогуур унадаг сая их гоё нягт барилдлаа.
Моллей бас их хийтэй барилддаг сая харин жинхэнэ нягт барилдсаар байгаад гараад ирлээ, ялангуяа тэр Гүржид оноо алдчихсан байсан ч тайван явсаар байгаад хусчихлаа шүү.