Moderator: Бөхийн модууд
by Чуугий » Wed Jul 15, 2009 7:21 pm
by Чуугий » Wed Jul 15, 2009 7:27 pm
barsa68a wrote:18 аймагт шинэ арслан төрлөө
Ж.БАТМӨНХ (2009-07-14)
Архангай. Батцэнгэл сумын залуу бөх Л.Шинэбаатар (а.а) түрүүлж, Эрдэнэбулган сумын харъяат а.а Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.
Баян-Өлгий. Залуу бөх Б.Нурлан (а.а) түрүүлж, аймгийн арслан Н.Баатарцол үзүүрлэжээ.
Булган. Гурванбулагийн харъяат, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ (а.а) түрүүлж, Хутаг-Өндөр сумын уугуул, “Аварга” БТДС-ийн оюутан Б.Хишигбат (а.з) үзүүрлэв. Залуу бөх Ихтамир (а.н), аймгийн Б.Амбасэлмаа нар их шөвөгт үлдсэн байна.
Говь-Алтай. Саяхан цэргийн начин болсон Бигэрийн Ж.Алтаншагай аймгийн арслан цол хүртсэн бол Шарга сумын залуу бөх Х.Төмөрбаатар (а.з) үзүүрлэжээ.
Говьсүмбэр. 256 бөх барилдсан Өмнөговийн наадамд их шөвөгт үлдэн аймгийн харцага болсон Г.Ганням (Ж.Ганболд зааны хүү) түрүүлж, Дорнодын аймгийн начин П.Мөнхбат (а.з) үзүүрлэв.
Дархан-Уул. Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэл түрүүлж хурц арслан болсон бол Д.Батмөнх начны хүү аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэжээ. Залуу бөх С. Ерөөлт, Бямбацогт нар шөвгөрч аймгийн начин цол авлаа.
Дорноговь. Өргөн сумын залуу бөх Буянжаргал (а.а) түрүүлж, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэв.
Дундговь. 256 бөх барилдсан Дундговийн наадамд аймгийн начин А.Саруулсайхан (а.а) түрүүлж, аймгийн начин Д.Багахүү (а.з) үзүүрлэсэн байна.
Завхан. Алдархаан сумын харъяат, аймгийн заан Л.Лха-Очир (а.а) түрүүлж, Идэр сумын уугуул, аймгийн заан Д.Батжаргал аймгийн наадамд дөрөв дэхээ үзүүрлэлээ. Архангай аймгийн начин Ч.Ганзориг, Баянтэс сумын харъяат аймгийн начин Э.Баасандорж нар их шөвөгт үлдэж харцага болжээ.
Орхон. Хөвсгөлийн залуу бөх А.Батмөнх (өсвөр үеийн УАШТ-ий хошой алтан медальт) түрүүлж, Төв аймгийн заан Ч.Батчулуун үзүүрлэв.
Өвөрхангай. 256 бөх барилдаж, “Аварга” БТДС-ийн бөх, аймгийн заан Б.Батдорж (а.а) түрүүлэн “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн начин Л.Батзориг (а.з) үзүүрлэжээ. Аймгийн заан Д.Гантогоо, аймгийн арслан Ц.Жамсран нар их шөвөгт үлдлээ.
Өмнөговь. Хүрмэн сумын залуу бөх Одбаяр (а.а) түрүүлж, Баяндалай сумын залуу бөх Хүрэлбаатар (а.з) үзүүрлэн улсын начин Т.Энхтуяа, залуу бөх Г.Ганням (а.х) нар их шөвөгт шалгарсан байна.
Сүхбаатар. Д.Одсүрэн харцагын хүү Баярхүү аймгийн арслан болжээ. Тэрбээр нутагтаа начин, Дорнодод заан болж байв. Аймгийн начин Д.Батхуяг (а.з) үзүүрлэн улсын начин Н.Баярмагнай, аймгийн заан Б.Сэнгэдорж нар шөвгөрлөө.
Сэлэнгэ. Увс аймгийн харъяат, аймгийн заан С.Батсуурь (а.а) түрүүлж, Сант сумын залуу бөх Г.Ганзориг (а.з) үзүүрлэв.
Төв. Эрдэнэсант сумын залуу бөх Б.Батхуяг (а.а) түрүүлж, цэргийн начин П.Амарзаяа (а.з) үзүүрлэн улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн заан Н.Гантулга нар их шөвөгт үлдлээ.
Увс аймгийн наадамд 256 бөх зодоглож, аймгийн заан Т.Мягмаржав (а.а) түрүүлэн түүний төрсөн дүү, залуу бөх Т.Баасанхүү (а.з) үзүүрлэжээ. “Олимп” сургуулийн Л.Буянжаргал аймгийн харцага цол хүртсэн бол аймгийн заан Б.Бадарч их шөвөгт үлдлээ.
Ховдод мөн 256 бөх барилдахад аймгийн заан Ч.Цогбаяр (а.а) түрүүлж, залуу бөх Б.Пүрэвсайхан (а.з) үзүүрлэн Говь-Алтай аймгийн арслан Л.Алтанхуяг, аймгийн начин Н.Батсайхан (а.х) нар шөвгийн дөрөвт шалгарчээ.
Хөвсгөл. Тосонцэнгэл сумын харъяат, аймгийн заан П.Гантөгс түрүүлж (а.а), Эрдэнэбулган сумын залуу бөх Адъяа (а.з) үзүүрлэв. Аймгийн заан Н.Баттүвшин, залуу бөх Л.Цолмонбаатар (а.х) нар их шөвөгт үлдсэн байна.
Хэнтий. Батноров сумын харъяат, аймгийн заан Д.Эрдэнэбилэг (а.а) түрүүлж, Дархан сумын залуу бөх Р.Анхбаатар (а.з) үзүүрлэв.
Баянхонгор, Дорнод аймгуудын наадам долдугаар сарын 25-26-нд болно.
by Чуугий » Wed Jul 15, 2009 7:29 pm
jugder_08 wrote:ХЭНТИЙ
“Эрийн гурван наадмын хоёр түрүүг Батноровынхон авлаа”
Хур бороо, хуушуур хорхог элбэгтэй Хэнтий нутгийн үндэсний баяр наадмаар Батноров нутгийнхан илүүтэй баярлав. Учир нь, 106 хурдан шандас уралдсан азарганы уралдаанд Батноров сумын Алтанхуягийн ухаа буудай тод магнай болсон бол мөн сумын харъяат Дамбын Эрдэнэбилэг 256 хүчит бөхчүүдээс найм давж аймгийн арслан цол хүртсэн юм. Тэрбээр, олон жилийн өмнө Босоо Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж аймгийн арслан цолны болзлыг хангаж байжээ. Бөхийн ерөнхий цэцээр, Мөрөн сумын харъяат 1979 оны Босоо Самдан аваргын нэрэмжит тэмцээнд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн Ж.Дамдиндорж ажиллажээ.
Харин Бор-Өндөр хотын харъяат, “Боржигин” бөхийн дэвжээний бөх Р.Анхбаатар долоо давж аймгийн заан цолтон болов. Залуу заан маань өнгөрсөн жил “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө спортын гавъяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтохын удирдлаган дор хичээллэдэг, жү-до бөхийн улсын шигшээ багийн тамирчин юм . Түүний анхны багш нь Дархан сумын харъяат, биеийн тамирын тэргүүний ажилтан, ОХУ-ын дэд мастер Х.Мэндсайхан агсан байжээ. Р.Анхбаатар нь, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын улсын харцага Чойдорын Өвгөнхүүгийн төрлийн, удам дамжсан бөх ажээ. Энэ жилийн бөхийн торгон зүлэг дээр ур мэхээ уралдуулсан бөхчүүдээс зургаа давж шөвгөрсөн Баянмөнх сумын харъяат З.Наранбаатар аймгийн харцага, тав давсан Д.Анхбаяр, Э.Баттөр, Ц.Гэрэлт-Од нар аймгийн начин боллоо.
Өсвөрийн 64 бөхчүүдээс Жаргалтхаан сумаас зорьж ирсэн Ж.Нацагдорж, Дэлгэрдалай нар үзүүр түрүү булаалдлаа. Түүний багш Жаргалтхаан сумын дунд сургуулийн биеийн тамирын багш, сумын заан Б.Наранцогт залуу бөхчүүдээ хоёр жил дасгалжуулж анх удаа аймгийнхаа бөхийн торгон дэвжээн дээр шавь нараа барилдуулсан ажээ. Нэг сумын хоёр сурагчид маань өсвөрийн бөхийн аймгийн шонхор, шандас цолны болзлыг ийнхүү хангаж байгаа юм байна.
Азарганы аман хүзүүнд Биндэр сумын Цогтбаярын хүрэн цоохор давхижээ. Их насны 96 морьдоос Баянмөнх сумын Батзаяагийн хонгор түрүүлж Норовлин сумын Салхитын алтны ордыг эзэмшигч “Баян-Эрдэс” компанийн ерөнхий захирал, Ховд аймгийн харъяат, геологич О.Насантогтохын сартай хүрэн орсон байна. Хязаалангийн түрүүг ч хурдан хонгороороо О.Насантогтох захирал авсан байна. Нэг зуун есөн иртэй соёолонгуудаас Хэрлэн сумын Энхбаатарын халтар, мөн сумын Гөлгөөгийн халтар түрүү магнайд давхицгаажээ. Хязаалангийн аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэнсмаагийн халтар оров. Тус аймгийн Уулбаян сумын Халтарын хээр шүдлэн түрүүлсэн бол мөн аймгийн Түвшинширгээгийн Баттулгын саарал ар дээр нь давхив. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн офицер Д.Батжаргалын хүрэн даага энэ жилийн түрүү магнай болж олны анхаарлыг татлаа. Дааганы аман хүзүүнд Баянхутаг сумын Мөнхдагвын саарал оржээ.
Үндэсний сурын харваанд Хэрлэн сумын спортын мастер Р.Амарболд, эмэгтэй харваачдаас улсын мэргэн Төмөрсүх нар түрүүлсэн бол өсвөрийн эрэгтэй харваачдаас МСҮ-ийн төвийн харваач Баттулга, охидоос Өндөрхаан хотын дөрөвдүгээр дунд сургуулийн өсвөр үеийн улсын мэргэн Г.Болор нар тэргүүлсэн байна. Урианхай сурын харваанд спортын мастер Р.Амарболд мөн түрүүлж “Тулга констракшин” ХХК-ийн харваач И.Азжаргал удаалжээ. Дашрамд сонирхуулахад, долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт болох юм.
Шагайн харваанд долоон сумын 50 гаруй мэргэчүүл оролцсоноос Анхбаяр ахлагчтай ОБГ-ын баг тэргүүлж Хэрлэн, Баянхутаг сумын багууд удаахь байруудыг эзэлжээ. Энэ жилийн шагайн харваанд улсын үлэмж дархан мэргэн, улсын дархан мэргэн, дэд мэргэн тус бүр нэг, аймгийн гоц мэргэн цолтон 13 мэргэчүүл оролцсон байлаа. Уламжлал болсон “Гоё наадамчин”-аар үндэснийхээ хувцас, мөнгөн чимэгтэй эмээл, хударга, хазаараар морьдоо гоёсон Галшар сумын М.Томоо хүүгийнхээ хамт оролцоод сайхан наадамчны тэргүүн байрын болзлыг хангасан бол удаахь байранд нь Баянхутаг сумын соёлын төвийн эрхлэгч Н.Зоригтбаатар, гэргий С.Энхзулынхаа хамтаар шалгарчээ.
Ийнхүү Хан Хэнтий нутгийн үндэсний баяр наадам долоодугаар сарын есөнд эхэлж 11-ний өдөр өндөрлөлөө. Наадмын өдрүүдэд үе үесхэн хур бороо шивэрч зөөлөн салхи үлээж аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд үйлчилгээний газрууд, тусгай зөвшөөрөл авсан иргэд гурван эгнээ бүхий гуч гаруй гэр барьж хуушуур бууз, хоол зууш, айраг хорхог сэлтээр үйлчилж байсан тул энэ жилийн Хэнтий нутгийн баяр наадам хур бороо, хуушуур хорхог элбэгтэй сайхан боллоо.
Б.Адъяахүү
СҮХБААТАР
Удам дамжсан бөхчүүдийн хүүхдүүд түрүүлж, үзүүрлэв
Их монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, монгол түмний үндэсний баяр наадмаа их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийнхан нар хур тэгширч, газар дэлхий шимэлж сүүлийн жилүүдэд болоогүй ногоон зуны дэлгэр сайхан өдрүүдэд тэмдэглэлээ.
Оны хагас жилийн хугацаанд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар Дарьганга, Түвшинширээ, Халзан сумдад сургуулийн хичээлийн байр, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар суманд хүн эмнэлэг, ТИС-ийн оюутны дотуур байрны барилга баригдаж, Дарьганга, Мөнххаан сумын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, Онгон сумын сургууль, Халзан суманд дотуур байрны барилгын их засварыг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдэж, аймгийн эдийн засгийн зонхилох салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд байгаль цаг агаарын таатай орчин бүрдэж малчид оны эхний хагас жилд 55З,3 мянган төл бойжуулж мал сүргийнхээ тоог хоёр саяд хүргэснийг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийн баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдав.
Аймгийн баяр наадам аж ахуйн нэгж, байгуулагуудын албан хаагчдын жагсаалаар эхэлж, ажнай хурдан морьдын уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц мэргээ шалгасан харваагаар үргэлжилсэн юм.
Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, монгол улсын начин НБаярмагнай тэргүүтэй аймгийн арслан, заан цолтон 13, сумын заан 35 оролцсон хүчит 128 бөх барилдаж Онгон сумын харьяат, Монгол улсын харцага агсан Д.Одсүрэнгийн хүү аймгийн заан О.Баярхүү түрүүлж, Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн арслан Н.Чогсомын хүү аймгийн начин Ч.Батхуяг үзүүрлэж, хоёул аймгийн арслан, заан цол хүртсэн байна.
Эрхий мэргэн харваачдаас аймгийн мэргэн У.Гантулга, Г.Сарангэрэл нар түрүүлж, Г.Сарангэрэл нь аймгийн хошой мэргэн болжээ.
Үндэсний шагайн харваанд Баруун-Урт, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумын найман баг оролцож Уулбаян сумын Ж.Энхбаатар ахлагчтай баг хоёр дахь удаагаа тэргүүлж, цуваа харваанд аймгийн Онцгой байдлын хэлтсийн Б.Зоригтбаатар түрүүлсэн байна.
Аймгийн баяр наадамд зургаан насны мянга шахам хурдан хүлэг уралдсанаас Баяндэлгэр сумын Ц.Очирцогтын хар азарга, Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын хонгор морь, Халзан сумын Ж. Мөнхсүрэнгийн хонгор соёолон, Баяндэлгэр сумын Т.Рэгжийбуугийн ногоон хязаалан, Асгат сумын Г.Далантайн хээр халзан шүдлэн, мөн сумын Ж.Баярсайханы хүрэн даага түрүүлж уясан эзэн, наадамчин олноо баясгав.
Ардын хувьсгалын 68 жилийн ойн аймгийн баяр наадамд Асгат, Баяндэлгэр, Түмэнцогт, Баруун-Урт, Халзан сумын уяачид одтой сайхан наадаж олон түрүү, айраг авсан байна.
Г.СҮХЭЭ
Архангай
Н.ЖАМЪЯН АВАРГЫНХАА 110 ЖИЛИЙН ОЙГ ХАМТАТГАН ТЭМДЭГЛЭВ
Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ой, үндэсний их баяр наадмыг Архангайнхан алдарт бөх Буур хэмээх Нацагийн Жамъян аваргын мэндэлсний 110 жилийн ойтой хамтатган тэмдэглэв.
Аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос Батцэнгэл сумын иргэн, аймгийн начин Л.Шинэбаатар түрүүлж арслан цол, их аваргын мялаалгын шагнал гардлаа.
Булган сумын иргэн, аймгийн арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж, мөн дээрх мялаалга мөнгөн медалийн эзэн боллоо.
Тус аймгийн хурдан морины уралдаан Өргөөтийн талд болж, 100 шахам хурдан азарга уралдсанаас Ихтамир сумын уяач Ө.Лхагвасүрэнгийн хонгор тасархай түрүүлж, Төвшрүүлэх сумын уяач Ч.Эрдэнэхүүгийн халтар удаалав. 110 гаруй их насны морьд уралдсанаас "Хасу-Мандал" ХХК-ийн захирал Ч.Мөнхбатын бор морь түрүүлж, мөн хүрэн морь нь удаалав. 90 гаруй соёолон уралдсанаас Эрдэнэбулган сумын уяач лам С.Мөнхгэрэлийн халтар хээр түрүүлсэн бол хязаалангийн уралдаанд Чулуут сумын уяач Н.Батбаатарын хонгор хязаалан магнайлав. Шүдлэн насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач С.Батбаатарын зээрд шүдлэн түрүүлжээ. Дааганы уралдаанд Эрдэнэбулган сумын уяач Баасанжав, Х.Баасанжаргал нарын хурдан дааганууд эхний магнайд давхив.
Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсноос багш Д.Ганбаатар, цагдаагийн ажилтан С.Цэрэндолгор нар түрүүлжээ.
Баяр наадмын үеэр аймгийн музейн хамт олон үзмэрүүдээ төрөлжүүлэн шинэчилж нээлэтэ хийсэн бол хөгжимт драмын театрынхан хүндэтгэлийн концертоо хэдэн удаа тоглож наадамчдаа баясаав.
/Г.Жамц/
ДУНДГОВЬ
ГАНТАЙ ЗУНЫГ МАРТСАН ДУНДГОВИЙН НААДАМ
Дундговийнхон аймгийн баяр наадмаа жил бүр долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулдаг билээ. Аймгийн нийт нутаг зуншлага гандуу, баруун сумдын нутаг бүхэлдээ гантай байгаа хэдий ч өнөө жилийн баяр наадам өмнөх жилийнхээс зодоглосон бөх, уралдсан морьд олонтой өнөр өтгөн боллоо. Ар, өвөр хангайн айргийг сөгнөсөн ч ааруул цагаан идээ нь нутгийн брэнд, барилдааны дэвжээ нь зүлэг ногоон биш ч барилдсан бөхчүүддээ ээлтэй, хурдан хүлгийн шандасыг улам сайн шалгах гэсэн мэт гантай ч гэсэн нутгийн наадам сэтгэлд дотно байх юм аа.
Эрмэг хурдан хүлгүүдээ харан хийморио сэргээж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнийг шагшиж, эр бяртай бөхчүүдийнхээ барилдаанаар бахархсан энэ жилийн наадамдаа Дундговийнхон сэтгэл өег байлаа.
Нутгийн бөх наадмын түрүүгээ авлаа
Их Эзэн Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын 803, Ардын хувьсгал ялсны 88 жилтэй Дундговь аймаг байгуулагдсаны 67 жилийн ойн баяр наадам давхцсан юм. Аймгийн наадамд барилддаг бөхчүүд их л олондоо зуун хорин наймаас хэтэрдэггүй байсан бол өнөө жилийн наадамд 256 бөх зодоглосон нь наадамчин олноо баясгасан юм.
Үндэсний бөхөө сонирхон, сум аймгийн наадамд хүч үздэг залуу бөхчүүд Дундговь аймагт сүүлийн жилүүдэд олширч байгаа. Харин тэднийг нэгдсэн зохион байгуулалтад байлгаж бэлтгэл сургууль хийлгэх нь 1990 оноос хойш тасраад байсан нь өнгөрсөн жилээс сэргэж, наадмын өмнөх бэлтгэлээ цугтаа базааж, уран барилдаанд бие биеэсээ суралцдаг болсон билээ. Өнөө жил ч энэ нь давтагдаж,бөхчүүд наадмын бэлтгэлээ сайн хийсэн нь харагдаж байсан юм.
Сүүлийн жилүүдэд улсын цолтой зарим бөх аймгийн наадамд зодоглохдоо аймгийн цол горилсон бөхчүүдийн дунд бөхийн найраа наймааг “үсэргэдэг” нь бараг уламжлал болж, найрааны балагаар гаднын бөхөд наадмынхаа түрүүгээ алддагт наадамчин олон сэтгэл гонсгор үлддэг байсан. Харин өнөө жилийн наадамд нутгийн бөх түрүүлж, аймгийн арслан цолтон нэгээр нэмэгдсэнд наадамчин олон баяртай байна. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харъяат, “Хур харцага” бөхийн дэвжээний бөх, аймгийн заан Амгалангийн Саруулсайхан энэ жилийн наадмын түрүү авч, аймгийн арслан цол хүртэн, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан С.Багахүү үзүүрлэсэн юм.
Энэ жил аймгийн наадамд Эрдэнэдалай сумын харъяат улсын начин Б.Чинзориг тэргүүтэй “Хур харцага” бөхийн дэвжээний бөхчүүд ирснээс гадна бүх сум арав хүртэлх тооны бөхчүүдээ наадамд зодоглуулсан юм. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч өөрийн нэрийн бөхтэй болж, энэ жилийн наадамд хүчийг нь үзсэн. Дундговь аймаг үндэсний бөхөө дэмжин хөгжүүлэхэд бодлогоо хэрхэн чиглүүлж байгаа нь өнөө жилийн наадмаас харагдсан юм.
Дундговийн бөхчүүдээс Монгол улсын начин цолтой 11, харцага цолтой нэг бөх бий. Харин аймгийн арслан 36, аймгийн заан 60, аймгийн начин 120 гаруй бөх байдаг ажээ.
Хоёр зуу хол давсан хүлэг шандас сорилоо
Бороо хур хомс, гантай хэдий ч уяачдын маань уясан хүлэг хурдан, уяа сойлго нь эвлэг таарч, өнөө жилийн наадамд нас насанд уралдсан морьдын тоо өнгөрсөн жилийнхээс олон байлаа. Нийтдээ 234 хүлэг хурд сорьсон наадмын азарга насанд Адаацаг сумын Г.Бүдсүрэнгийн хул азарга магнайллаа. Хул азарга соёолон насандаа аймгийн наадамд түрүүлж, мөн Говьсүмбэр аймгийн наадмын түрүү магнайг авч байжээ. Аман хүзүүнд Өлзийт сумын Д.Түмэнжаргалын хүрэн азарга хурдалсан бол их насны морьдын уралдаанд Хулд сумын Ч.Дэмчигцоодолын цэгээн түрүүлж, Сайнцагааны Ц.Жаргалсайханы хонгор морь аман хүзүүдсэн юм. Түрүүлсэн цэгээн зүсмийн их насны морь хязаалан насандаа Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ойн баяр наадамд түрүүлж, өнгөрсөн жил аймгийн наадамд айргийн тавд хурдалж байжээ.
Наадамчдын хийморийг сэргээдэг соёолон насны морьдын уралдаанд Өндөршил сумын Г.Дашдэмбэрэлийн хонгор, Хулдын Ч.Дэмчигцоодолын цэгээн зүсмийн соёолон хурдалсан. Түрүүлсэн хонгор соёолон Боржгин бүсийн наадам, Дорноговь аймгийн Хар айраг суманд болсон бүсийн уралдаанд түрүүлж байсан байна.
Хязаалан насанд Луус сумын Ч.Алтансүхийн зээрд алаг түрүүлж, Хулдын Ч.Дэмчигцоодолын цэгээн аман хүзүүдсэн бол шүдлэн насны морьдоос Луус сумын Б.Ганзоригийн зээрд болон загал зүсмийн морьд эхний хоёрт хурдалсан юм.
Хамгийн өхөөрдөм насны морьд дааганы уралдаанд Луус сумын С.Түвшинбаярын хээр даага магнайлж, Сайнцагааны Ч.Баяраагийн хүрэн бүүдэн даага аман хүзүүдэж унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа.
Энэ жил Дундговь аймгийн уяачдаас Монгол улсын манлай уяач төрсөн. Аймгийн алдарт уяачдын тоо ч арваар нэмэгдээд байгаа юм.
Наадмын сонин болгож дашрамд дурьдахад Дундговь аймгаас хамгийн анх Дэлгэрхангай уулын хошууны ноён Балдангийн хээр халзан морь 1924 оны улсын баяр наадамд түрүүлж байснаас хойш өдгөө улсын баяр наадамд Дундговийн хурдан хүлгүүд 18 удаагийн түрүү магнайг аваад байгаа ажээ.
Сур, шагай харваачдын цэц мэргэн байлаа
Сурын харваанд 35 харваач цэц сорилоо. Өнөө жил Харваачид маань наадмын бэлтгэлээ сарын өмнөөс эртлэн базааж эхэлсэн байна. Дундговийн харваачид улсын наадам, үндэсний сурын тэмцээнээс тогтмол амжилттай ирцгээдэг, ялангуяа өсвөрийн харваачдын амжилт улсдаа эхний гуравдугаарт бичигддэг билээ. Өсвөрийн харваачид улсын наадмын харваанд цэц сориод тэр оройдоо Улаанбаатараас гарч, аймгийнхаа баяр наадамд амжиж ирсэн байна.
Дундговь аймагт Үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд Адаацаг сумын харъяат Монгол улсын хүндэт мэргэн Д.Жанлав гуай үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Өдгөө түүний шавь нар Монгол улсын спортын мастер Д.Амаарагчаа, Т.Шараа нар ч өсвөр хойч үеэ сургаж бэлтгэхэд гойд анхаарч яваа улс. Тиймээс өсвөрийн харваачдын амжилт ахисаар байдаг юм.
Энэ жилийн наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс спортын мастер Отгонболд, “Мандалговь Хүнс” ХХК-ийн харваач Эрдэнэ-Оюун, спортын дэд мастер Т.Шараа, эмэгтэйчүүдээс Дэлгэрцогт сумын Пэрэнлэймаа, Сайнцагаан сумын Б.Хэрлэнбямба, спортын мастер Д.Амаарагчаа, өсвөрийн харваач хөвгүүдээс Эрдмийн далай цогцолбор сургуулийн Г.Мөнхбат, Н.Мөнхбат, 2-р сургуулийн С.Загдсүрэн, охидоос Дэлгэрцогт сумын Ю.Тунгалаг, 2-р сургуулийн Р.Тогосмаа, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Э.Мягмарсүрэн нар энэ жилийн наадамд оноо мэргэн, хараа хурц байлаа.
Дундговь аймгаас анх удаа Монгол улсын анхны мэргэн харваачаар Сайнцагаан сумын Ч.Жамбасамбуу гуай тодорч байсан бол одоо Дундговь аймаг Үндэсний сурын спортын 10 гаруй мастертай болоод байгаа юм.
Тэртээ найман зуун жилийн өмнөөс түүхэнд бичигдэж ирсэн шагайн харваа 1998 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын нэг төрөл болж ирснээс хойш Дундговь аймагт шагайн харваа эрчимтэй хөгжиж байгаа. Өнөө жил аймгийн баяр наадамд 80 гаруй харваачид цэц сорьсон. Монгол улсын мэргэн, аймгийн гоц мэргэн цолтнуудаас гадна шинэ залуу харваачид ч олон байсан юм. Өдгөө Дундговь аймгийн шагай харваачдаас Монгол улсын Үлэмж мэргэн хоёр, Дархан мэргэн нэг, Гарамгай мэргэн тав, харьшгүй мэргэн долоо, Өсөх идэр харваач алдрыг нэг хүн хүртээд байгаа юм.
Т.Отгонтуяа
Өвөрхангай
ШИНЭ АРСЛАНТАЙ БОЛЖ, БҮҮДЭН МОРЬ ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ
Их Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88, аймаг үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярыг Өвөрхангайнхан өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Сумууд, баяр наадмаа 1-2 хоногийн урьд хийсэн тул аймгийн наадам өтгөрч энэ жилийн баярт 256 бөх барилдав. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Ц.Жамсран /Сант/, заан Д.Гантогоо /Хужирт/, Б.Батдорж /Баянгол/, Б.Батзориг /Өлзийт/ нар үлдэж Б.Батдорж найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.
Хурдан морьдын уралдаанд 500 гаруй /зургаан насанд/ морьд хурд хүчээ сорьж Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн зээрд азарга, соёолон насанд Зүүнбаян-Улаан сумын П.Бямбасүрэнгийн хээр, шүдлэн, хязаалан, дааган насанд Р.Самдангийн хонгор /Гучин-Ус/, Г.Ганбаатарын хонгор /Уянга/, Г.Пүрэвсүрэнгийн зээрд /Хайрхандулаан/ тус тус магнайлсан байна. Их насны хурдан хүлгүүдээс Уянга сумын Ч.Бямбасүрэнгийн бүүдэн, Дундговь аймгийн Луус сумын уяач М.Тодбаярын бүүдэн, Дундговийн Э.Дашпэрэнлэйн хонгор, Уянгын Г.Ганбаатарын бүүдэн морьд айргийн тавд хурдаллаа.
Үндэсний сурын харваанд аймгийн хошой мэргэн С.Баяржаргал /эрэгтэй/, Ц.Туваанжав /эмэгтэй/ нар бусдаас илүү оножээ.
/Ж.Дангаа/
by ЦАГААН » Thu Jul 16, 2009 10:42 am
by Aaron » Thu Jul 16, 2009 3:11 pm
ЦАГААН wrote:Баянхонгор аймаг маань 7 сарын 25, 26-д Ламын гэгээний даншигтай тул олон том бөхчүүд ирнэ, тэгээд манай аймгаас энэ жил аймгийн цолтон төрөхгүй гэж тооцоод аль дээр 5 сарын 31-д аймгийн наадмын бөхийн барилдаанаа хийцэн шүү дээ Их Богд уулаа тахих ёслолоор далимдуулаад хамба Чойжамц гуй эд нартай хамтраад манай аймгийн бүх дарга нар цуглаад сайхан барилдаан хийсэн. 256 бөх барилдсан гэж байгаа, яг үнэндээ тэр хөдөө сумд очиж 256 бөх барилдах бүү хэл үзэхэд ч хэцүү За тэгээд наадамд нь Хангарьдын Болд арслангийн хүү а.н Эрдэнэхүү 8 давж түрүүлж а.а цол хүртсэн бол а.н Эрдэнэтуул үзүүрлэж а.з болсоон. у.н Батбод, а.а Чулуунбат нар шөвгөрсөн. Аймгийн бүх дарга нар очоол, зарилаг буулгаал лаг цол олгоод байсан сая улсын наадмаар Эрдэнэтуул а.н цолтой барилдаад байсан тэгэхээр МҮБХ тэр наадмыг маань зөвшөөрөөгүй юм байхдаа гэж Аймгийн цолыг хэн нь өгч, хэн зөвшөөрч, хэн нь баталдаг юм бол доо
by Aaron » Thu Jul 16, 2009 3:21 pm
by ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:40 pm
Aaron wrote:5 цагираг дээр гарсан 2-ийн давааны оноолт дээр а/н Б.Эрдэнэхүү, а/н Т.Эрдэнэтуул гэдэг бөхчүүд байхгүй байна.
а/а Ж.Чулуунбат аймгийн наадамд түрүүлж үзүүрлэсэн арслангуудын ард улсын наадамд 4 удаа 3 давсан амжилтаараа эрэмбэлэгдсэн байна. Тиймээс эрэмбэнд нь өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэ цол олгосон барилдааныг МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдахгүй л байна даа.
а/н Т.Эрдэнэтуул наадмаар барилдсан юм уу? эсвэл 1-ийн даваанд унасан юм уу?
by Aaron » Thu Jul 16, 2009 7:59 pm
ЦАГААН wrote:Aaron wrote:5 цагираг дээр гарсан 2-ийн давааны оноолт дээр а/н Б.Эрдэнэхүү, а/н Т.Эрдэнэтуул гэдэг бөхчүүд байхгүй байна.
а/а Ж.Чулуунбат аймгийн наадамд түрүүлж үзүүрлэсэн арслангуудын ард улсын наадамд 4 удаа 3 давсан амжилтаараа эрэмбэлэгдсэн байна. Тиймээс эрэмбэнд нь өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэ цол олгосон барилдааныг МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдахгүй л байна даа.
а/н Т.Эрдэнэтуул наадмаар барилдсан юм уу? эсвэл 1-ийн даваанд унасан юм уу?
харин Эрдэнэтуул начин цолтойгоо 1ийн даваанд гарч ирээд унацан, Эрдэнэхүү а.а нь зөвшөөрөгдсөн бол улсад барилдах ёстой шүү дээ. Гэтэл барилдаагүй гэхээр харин ч МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдаж байгаа юм бишүү
by ЦАГААН » Thu Jul 16, 2009 8:11 pm
by Aaron » Mon Jul 20, 2009 5:46 pm
by Чуугий » Mon Jul 20, 2009 5:50 pm
by ЦАГААН » Sun Jul 26, 2009 12:46 am
by jugder_08 » Sun Jul 26, 2009 10:39 am
ЦАГААН wrote:
6-ын даваа.
1. у.г Сүхбат у.н Сэр-Од
2. у.з Рагчаа ц.а Санжаадамба
3. у.х Мөнгөнцоож у.х Батболд
4. у.х Даваабаатар у.н Ду. Батбаяр
by munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:21 pm
jugder_08 wrote:ЦАГААН wrote:
Сүхбат түрүүлэх гээд байна уу үгүй юу?
Энэ наадамд түрүүлэх дэмий 10 жилийн өмнө Б.Ганбат заан түрүүлээд буцаж явах замдаа аваарт орсон гэсэн шүү түүнээс улбаалаад Ганбат зааны амжилтанд маш муугаар нөлөөлсөн.
by jugder_08 » Sun Jul 26, 2009 7:58 pm
munkhbayar_AC wrote:
Шинэ харцага Батболд түрүүлэх биз дээ.Сүхбат Батболдыг 7-ын даваанд амлахын тулд Сэр-одыг давсан байх гэж бодож байна.Батболд түрүүлнэ биз.Нутгийн дэвжээ юм чинь.
by ЦАГААН » Sun Jul 26, 2009 10:09 pm
by Aaron » Sun Jul 26, 2009 10:48 pm
by ЦАГААН » Mon Jul 27, 2009 12:05 am
by ЦАГААН » Mon Jul 27, 2009 12:08 am
Aaron wrote:Батболдын хамрынх нь цусыг тогтоож өгөөд байсан улаан дээлтэй бөх хэн байсан бэ?
by ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:03 am
by Бамбууш » Mon Jul 27, 2009 1:07 am
by ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:29 am
Бамбууш wrote:Ёоооё үзсэн юм шиг болдог байна шд.
Гацаанааг бөхийн модод томилмоор юм байна.
Юун Аравгар хээр юун Уучгий энэ чинь жинкэнэ Бөхийн мод
сэдвийг өнгө оруулж байх ёстой хүн байна.
Гацаанаа чи хөө Бөхөөр хичээллэдэг үү? Ер нь хаанаас
цонход орж байна?
by Бамбууш » Mon Jul 27, 2009 2:13 am
ЦАГААН wrote:Бамбууш wrote:Ёоооё үзсэн юм шиг болдог байна шд.
Гацаанааг бөхийн модод томилмоор юм байна.
Юун Аравгар хээр юун Уучгий энэ чинь жинкэнэ Бөхийн мод
сэдвийг өнгө оруулж байх ёстой хүн байна.
Гацаанаа чи хөө Бөхөөр хичээллэдэг үү? Ер нь хаанаас
цонход орж байна?
Би бөх бишээ. Математикч хүн. Баянхонгорт аж төрөн суудаг (одоо БХР гэхээс жаахан ичсэн байдалтай сууж байна Батболдоос болоод ). Тэгэхдээ намайг бөх сонирхдог хүн гэж хүмүүс хэлэхээр би дургүй байдаг. Манай аав эд нар шиг бөх үзээд л сууж байдаг зөндөө олон Монголчуудаас бол би арай л өөр гэж бодоод байда юм Ядаж "бөх шимтэн сонирхогч" гэж намайг хэл гээд л ууралдаг юм Би зав муутай, TV-гээр бөх бараг үзэж амждаггүй болохоор МОД энэ тэр болж чадахгүй ээ. Зүгээр л та нар дундаа чам шиг л сайхан явж байвал болно . Форум 3 жил уншсан, шинэ улирал эхэлхээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багтайгаа нэгднээ
by Бамбууш » Mon Jul 27, 2009 3:07 am
by Адмирал » Mon Jul 27, 2009 3:09 am