by avarga » Wed Sep 27, 2006 6:29 pm
Аргентин, ОХУ-ын теннисчид “Дэвисийн цом”-ын тєлєє єрсєлдєнє
(2006.09.27)
Мэргэжлийн талбайн теннисчдийн хамгийн нэр хvндтэй тэмцээний нэг “Дэвисийн цом”-ын (эрэгтэйчvvдийн багийн албан бус ДАШТ) хагас шигшээ тоглолтууд боллоо. Хагас шигшээд талбайн теннисний хvчирхэг дєрвєн гvрэн АНУ-ОХУ, Австрали-Аргентиний багууд шалгаран vлдээд байсан юм. АНУ-аас Э.Роддик, Ж.Блейк, ах дvv Боб, Майк Брайан нар улсаа тєлєєлсєн бол ОХУ-аас М.Сафин, М.Южный, Д.Турсунов нар єрсєлдєв.
Уг хоёр багийн эхний тулаанд Э.Роддик-М.Сафин нар єрсєлдсєнєєс орос теннисчин учраагаа гурван сетэд буулгаж авчээ. Мєн vvний дараа тvvний нутаг нэгт теннисчин М.Южный Ж.Блейкийг 7-5, 1-6, 6-1, 7-5-аар хожин ОХУ нийлбэр дvнгээр тэргvvлж эхлэв. Хос тєрєлд “Их дуулга”-ын дєрвєн тvрvvт АНУ-ын ах дvv Боб, Майк Брайн нар ОХУ-ын М.Южный-Д.Турсунов нарыг 6-3, 6-4, 6-2-оор хожин єєрсдийн эх орноо цэвэр ялагдах аюулаас аварлаа.
Дєрєвдvгээр тоглолтод Оросын єсєх ирээдvйтэй залуу теннисчин Д.Турсунов хэдхэн хоногийн ємнє “US Open”-д vзvvрлэсэн Э.Роддиктэй єрсєлдєв. Тоглолт 4 цаг 48 минут vргэлжилсэний эцэст Д.Турсунов 6-3, 6-4, 5-7, 3-6, 17-15-аар хожсон. Ингэснээр ОХУ-ын баг шигшээ тоглолтод шалгарах боломжтой болов. Сvvлийн тоглолтод Ж.Блейк М.Сафиныг 7-5, 7-6-аар хожсон ч vр дvнгvй ялалт боллоо. Харин Д.Налбандян тэргvvтэй аргентинчууд ногоон тивийнхнийг цэвэр ялав. Аргентиний бvрэлдэхvvнд Д.Налбандян, Х.Акасусо, А.Гальери, Х.Чела зэрэг залуу теннисчид багтсан бол Австралиас хашир туршлагатай Л.Хьюйтт, М.Филиппоусис, У.Артурс, П.Хэнлей нар улсаа тєлєєлжээ.
Эдгээр тоглолтуудад Д.Налбандян-М.Филиппоусисийг 6-4, 6-3, 6-3, Х.Акасусо-Л.Хьюйттийг 1-6, 6-4, 4-6, 6-2, 6-1, Д.Налбандян, А.Гальери нар У.Артурс, П.Хэнлей нарыг 6-4, 6-4, 7-5-аар А.Гальери-П.Хэнлейг 6-0, 6-3-аар хожсон бол сvvлийн тоглолтод австраличууд тоглохоос татгалзсанаар тоглолтын ерєнхий харьцаа 5:0 болов. Хагас шигшээд ялалт байгуулсан ОХУ, Аргентиний халз тоглолт ирэх арванхоёрдугаар сард болно.