Крис Полыг ахлах сургуульд байхдаа тухайн үеийн Хойд Каролина мужийн ахлах сургуулийн бүх үеийн рекорд 66 байхад нэг тоглолтонд 61 оноо авчихаад өвөөгөө өөд болсонд эмгэнэж (61 настайдаа) нэмэлт нэг шидэлтээ албаар алдаж, уйлаад талбайгаас гарч байсныг нь ESPN-р үзээд сууж л байлаа. Тэгэхэд тэр хүүхдийг одоо ийм мундаг холбогч болчихсон байна гэж яаж төсөөлөх вэ.
Уэйк Форестийн их сургуульд элсэн орсон.
Дироны хувьд бол ахлах сургуульдаа ямар байсныг нь мэдэхгүй. Гэхдээ коллеждээ тийм мундаг холбогч байгаагүй ээ. Хаана ч хэлнэ. Сая присизоноор Далласт тоглож харагдсан Ди Браун Иллиойсын их сургуулийн гарааны холбогч байлаа.
Крисийн хувьд ч ялгаагүй тэдний багийн лидер нь гол бөмбөгөө авч явдаг хүн нь Жастин Грэй гэдэг хүүхэд байсан.
Харин НБА-д ороод 2уулаа од болчихлоо, Грэй Браун 2 байдаггүй ээ. Орсноос нь хойш эхлээд харахад Пол нь илүү юм шиг харагддаг байлаа. Гэхдээ сүүлдээ Дироныг нь үнэлэх болсон. Хамаагүй физикал, дээрээс нь хамаагүй илүү шиддэг. Одоо бол Дироныг Стив Нэшийн дараа орох топ холбогч гэж боддог болсон.