Зовлон биш ээ. Хоско минь. Мань хэд бахархаж, толгой дээгүүр явах ёстой. Би зүгээр цээжээ балба гэж байгаам биш. Гэхдээ л омог бардам яв гэж өвөг дээдэс минь бидэнд ийм сайхан түүх, соёл, газар нутаг заяасан юм чинь. Яахав өнөөдөр жаахан хэцүү байгаа нь үнээн. Гэхдээ иймхэн юмыг даваад л удахгүй гараад ирнэ.
Тэр таксины жолооч энэ тэр Монголыг яаж мэдэхэв дээ. Тэгэхээр тийм юманд бухимдаад хэрэггүй. Инээгээд л өнгөрөх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүй маанагтаад байвал эхлээд уншчих дараа нь хоёулаа ярьж болох юм гэж хэл. Тэгснээс тэр гарын мэдэхгүй чиний мэддэг юмыг та хоёр хоорондоо ярина гэж юу байхав.
Жишээлбэл, би нэг удаа гадаадад явж байгаад дэлгүүр ортол Нихао гээд нэг мексик худалдагч нь тонголздог юм байна, би ч тоосонгүй өнгөрлөө. Дараа нь нөгөө дэлгүүрт дахиад орсон нихао л гэж байна. Тэгэхээр та сая юу гээд хэлчихвээ гээд хэллээ, тэгсэн нихао гэлээ гэнэ. Тэгэхээр нь нихао гэж юу гэж байгаам гэсэн чинь, та хятад биш үү гэж байна. Тэгэхээр нь ази царайтай болгон Хятад гэж хэн чамд хэлээв гэж сургамжилсан юм. Тэгсэн нөхөр жаахан эвгүй байдалд ороод инээж л байна лээ. Гэхдээ тэр дэлгүүрийн худалдагч, цагаач мексикийн боловсрол мэдлэг ч гэж юу байхав хөөрхий. Сүүлд нь арай ч хэтрүүлчихвүү гэж бодсон л доо.