Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Moderator: Бөхийн модууд

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Адмирал » Mon Feb 06, 2012 7:31 pm

Түвшээ тэгээд олимпын эрхээ авсан юмуу...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Ganbold » Mon Feb 06, 2012 7:56 pm

манайхан бузарлажээ. эрэгтэй багаараа түрүүлсэн байна ш дэ.
гранд слам бас л чансаатай тэмцээн, улсууд сайн ч бүрэлдэхүүн оруулжээ.
яг одоогоор байгаа дэлхийн чансаа хаанаас олж үзэх вэ.
User avatar
Ganbold
 
Posts: 764
Joined: Fri Oct 30, 2009 9:16 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Mon Feb 06, 2012 8:01 pm

El Payaso wrote:08 онд Түвшээ олимпийн өмнө бас парисийн их дуулгад түрүүлж байл уу? юу вилэ?

хүрэл авч байсан.........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Odgerel » Mon Feb 06, 2012 8:35 pm

Манайхан ерөнхийдөө дажгүй сайн үзлээ.
Нөгөө муу 60-д Бээжинд түрүүлдэг үүрдэг машин Чой манай Мяа-д ёстой гай боллоо доо. Мяа түүнтэй урд нь барилдаж үзээгүй бололтой, уг нь хамаагүй илүү бяралхаад алчих гээд байж байтал хонгодуулаад цэвэр унахын ... Чой муу гай дараагийн тойрогт нэг Оросд өчүүлээд хачин царайлаад гарсан.

Цагаанаагийн тэр таллаж байгаад дэгээ ороодогыг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм даа, Мяа-д бас яг ингэж таллаж байгаад хонгодуулж байсан, миний мэдэхийн 3-4 удаа яг энэ мэхнээсээ болж унаж байгаа харагдахын заавал хийх ёстой байдаг юм байх даа мэдэхгүй ...

Ням-Очирын жингийн томчууд ирсэнгүй, гэхдээ манай хүн бүгдийг нь бяралхаад л илүүрхээд гоё түрүүлсэн. Одоо тэр Японы Акимото, Солонгосын Ван Ги Чун, Оросын Исаев гэсэн томчуудыг судалж байгаад хэд барилдаад үзчихвэл сайн байна даа.

81-ын Отгонбаатар бас л сайн үзсэн, үндсэн цаг дуусгаад л хялайгаад ядраад хамаагүй илүү явж байж ялагдаж харагдсан.

90-ын Энхбат эрх авахад хэцүү байхаа, бүх л талаараа дутуу харагдана лээ.....

-100-ын 2 бол аймаар байна лээ, ялангуяа аварга ... Грол Хэнк гэж дайсан тэр аваргын төлөө үздэг нөхөрт ялагдсан.
Манай хүн Хэнк, Египтийн нэг том нөхөр 2-ыг л ерөөсөө барахгүй байгаа юм даа ... Гэхдээ өчигдар бол чөтгөр ч тогтоохооргүй харагдаж байна лээ.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby borts » Wed Feb 08, 2012 10:48 pm

Хоёрдугаар сарын 11, 12-нд буюу бямба, ням гаригт эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Унгарын нийслэл Будапешт хотноо болох бол эрчүүд Австрийн Обервартад зодоглох юм бна
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sat Feb 11, 2012 4:43 pm

Төмөрхүлэг цаг дуусахтай зэрэг л вазари авч яллаа.........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Sat Feb 11, 2012 5:42 pm

Yes Man wrote:Төмөрхүлэг цаг дуусахтай зэрэг л вазари авч яллаа.........

Юугаар гараад байна...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Sat Feb 11, 2012 6:01 pm

66-д Хишгээ Сууриа гээд манайхаас 4хүн...60-д 2 Болдоо 1 шинэ залуу гэх мэтчилэн шинэ залуучууд барилдаж байгаан байна...Цагаанаа жин өгсөж 73-д барилдаж байна...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby munkhbayar_AC » Sat Feb 18, 2012 12:47 pm

Мяа тэгээд яг олимпод орох боломжтой үе дээрээ тогтмол амжилттай барилдахгүй юм. Нэг цойлж алт авснаа дараагийн тэмцээнүүдэд нь нэгийн даваанд унах жишээтэй. Ингэхээр л жудогийн холбоо цагааныг явуулаад байгаан ш дэ. Цагаан бол тогтмол медал зулгааж байна. Гэхдээ тэр дэгээ ороогоод яах гээд байгаа нь мэдэхгүй зогсдог барилаа олимпод л битий хийгээсэй дээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Sat Feb 18, 2012 6:53 pm

Дуссэлдорфд манайхан сайн л үзэж байна...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby t_taivan1210 » Sat Feb 18, 2012 6:54 pm

Одбаяр жижиг Болдоо Бороо Уранцэцэг нар яллаа...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sat Feb 18, 2012 8:32 pm

73 кг жинд Одбаяр Америкийн бөхөд ялагдчлаа... Нэг нэг вазари аваад нөгөөх нь ёко илүү аваад л хожиж... Харин 60 дээр Ганбатын Болдбаатар нэг Швецарь бөхийг илт илүүрхэж вазари, ёко тус тус аваад л яллаа....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sat Feb 18, 2012 8:35 pm

66 -д Мяарагчаа бас ялагдсан байшд... Францын бөхөд ялагдаад гэртээ харих болж.... Одоо Цагаанбаатар үзэх нь.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sat Feb 18, 2012 8:48 pm

Цагаанбаатар болон Төмөрхүлэг нар давжээ.... Зүгээр л илүү байлаа......

Цагаанбаатар сая эхнийхээ барилдаанд хийлж хоёр дахь шатнаас эхний барилдаанаа хийлээ... Түүний өрсөлдөгч нь Хойд Солонгосын бөхийг ялсан Латвийн Денис Козловс байжээ.... Одоо Цагаанаа Итали -ийн Франциско Фаралдо -г ялж гарч ирсэн Гүрж -ийн Шалва Кардава -тай барилдах юм байна....

Даваадоржын Төмөрхүлэг Еиса Мажираши -г иппон -оор ялсан бол хоёр дахь барилдаандаа Швецарь -ийн Лудович Чаммартин -тай хийж алдаан дээр нь ажилсаар 2 ёко үнэлгээгээр ялалт байгуулжээ...
Одоо манай хүн Германы Тобиас Енглмэйр -тай барилдана...

Харин 60 кг жингийн Ганбатын Болдбаатар маань Японы шинэ залуу бөхтөй барилдахаар оноолт таарч.... Дандаа иппон хаяж гарч ирсэн залуу байна.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sat Feb 18, 2012 11:59 pm

Яг одоо Германд болж байгаа Гран При -гийн тэмцээнд Монголын жудо бөхийн хөнгөн, дунд жингийнхэн амжилт арвинтай оролцож байгаа....

Одоогоор хүрэл медал, тавдугаар байранд шалгарсан тамирчид тодроод байна.....

Эрэгтэй 60 кг жинд Монголын олон улсын шилдэг залуу мастеруудын нэг Даваадоржын Төмөрхүлэг Германы Тобиас Енглмэйрт вазари үнэлгээгээр ялагдаж нийт хоёр ялсан амжилтаараа шагналт тавдугаар байр эзэллээ....

66 кг жинд Санжаасүрэнгийн Мяарагчаа эхний даваагаа хийлж Францын Дмитри Драгин -д ялагдсан бол түүнийг ялсан учраа бөх нь дараагын даваанд медал авах боломжтой даваанд Солонгосын Чо Мин Хо -д ялагдсан байна.....

73 кг жинд Ганбаатарын Одбаяр эхний даваанд Греек -ийн бөх Арис Котанидис -ийг ялж улмаар хоёрдугаар шатанд Америкийн урдаа барьдаг цөөхөн бөхчүүдийн нэг Николас Делпополо -д ялагдаж гэрийн зүг харих болзолоо биелүүлжээ..... Америк эр дэлхийн чансаанд хоёрт яваа Солонгос эр Ки Чун Вон -д ялагдаж медалд хүрч чадсангүй..... Шагналт тавдугаар байранд оржээ.....

Эмэгтэй 48 кг жинд Мөнхбатын Уранцэцэг эхний шатанд Турк эмэгтэйг иппоноор ялсан ч хоёрын даваанд Армен эмэгтэйд иппоноор ялагджээ..... Манай тамирчинг ялсан Армен хэсгийн аваргын төлөө Белгийн топ бөхийг барсангүй......

Эмэгтэй 57 кг жинд Түмэн - Одын Баттөгс эхний шатандаа л Кубын жудочтой таараад ялагдаж тэмцээнээ дуусгажээ.......

Ялагдсан арми ийм байхад одоогын байдлаар ялсан салааныхан бас цөөнгүй байна......
Эрэгтэй 60 кг жинд Ганбатын Болдбаатар, дэлхийн чансаанд 14 -т жагсаж байгаа мань эр эхний даваагаа хийлж хоёрын даваанд Франц -ын Иссам Нойр, Швецарь тамирчин Майкл Етин, Японы залуу эр Наохисо Такато -г тус бүр ёко үнэлгээгээр ялсаар хэсгээ тэргүүлж медалын болзол хангаад байна..... Түүний хэсэгт орсон чансаатай бөхчүүд ялагдсан нь том завшаан боллоо.... Одоо мань эр Гүрж -ийн Беткили Шуквани -тай медалын өнгөө шийдэх чухал барилдаанд орно..... Ялж чадвал алтан медалын төлөө Солонгосын Жин Мин Ёонг болон Германы Тобиас Енглмэйр нарын ялсантай хүч үзнэ....

66 кг жинд Хашбаатарын Цагаанбаатар туршлага заасаар медалын тавцанд гарах эрхээ юутай ч авлаа.... Нөгөө хийгээд байдаг гол алдаагаа давтсаар эгээтэй л шидүүлчих шахсаар байсан ч туршлага, бяр чадал заасаар ялаад л байна..... Одоо өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Солонгосын Чо Мин Хо -той барилдана.... Ялвал аваргын төлөө Оросын Алим Гаданов, Японы Жунпэй Моришита нарын ялсантай хүч үзнэ..... Ер нь энэ жинд Олимп, Дэлхийн финалаас дутахааргүй финал гарсан байна....

73 кг жинд Д хэсгийг тэргүүлж байгаа Сайнжаргалын Ням-Очир эхний даваагаа Казакстаны Элдэр Зарипканов -ыг ялаад Америкийн Майкл Элдрэд -ийг мөн илүүрхээд, Японы Юүки Нишияма -г ялж хэсгийн аврга болж медалд хүрээд байна...... Одоо дэлхийн чансааны гуравт байгаа Голландын Декс Элмонд -той барилдана..... Сарвайтал шидээсэй гэж хүсч байна.....
Ялж чадвал төрийн дуулалаа эгшиглүүлэхийн төлөө Солонгосын Ки Чун Вон болон Францын Уго Легранд нарын ялсантай хүч үзнэ......

Эмэгтэй -д 52 кг жинд Бундмаа, 57 кг жинд Сумья нар мөн медалын өнгө шийдэх барилдаан хийхээр болооод байна аа.....

http://212.227.28.227/live/index.php?channel=com

Одоо хэдхэн хоромын дараа финалын барилдаанууд гарлаа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 12:16 am

60 кг жинд Ганбатын Болдбаатар салхи хагалж Гүрж -ийн бөхийн хөлд нь хонгодож ёко аваад финалд үлдлээ....... Финалд Солонгостой үлдлээ гэж.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 12:25 am

Бундмаа Орост ялагдаж хүрэл авлаа... Шүүгч хатуурхаж хоёр торгоод дээр нь манай хүний оноог өгсөнгүй...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 12:32 am

Цагаанаа маань Чой Мин Хо -г ялж аваргын төлөө үлдлээ дээ хө.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ЦАГААН » Sun Feb 19, 2012 12:46 am

Ням-Очирын өрсөлдөгч гарч ирсэнгүй яллаа... дахиад л финалдлаадаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 12:48 am

Сумья Японы ноймер 1 жудочтой нэмэлт цаг гаргаж барилдлаа.... Тэгээд дэвжээнээс зугтсан, идэвхигүй барилдсан гээд торгуулжээ...... Угаасаа аймаар гар байналээ.....

Ням-Очирын өрсөлдөгч гэмтээд манай хүн шууд аваргын төлөө үзэхээр болж......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby borts » Sun Feb 19, 2012 1:53 am

энэ Цагаанаа Болдбаатар 2 илүү барилдааад л ялагдчих болтоймаа барилдааны турш илүү байж бгад л яг сүүүлд л ер нь тавиулчад бхын
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 2:22 am

Нэг ч алт харсангүй шүү........

Ням-Очир уг нь бяраар илүү юм..... Тэгээд л нөгөөх нь шийдвэрлэх юм хийгээд л хусчлаа....
Уг нь тэр Со -г нухцан бол багийн дүнгээр илүү гарах байлаа шдээ...... Муу Со, Оросууд л лай болчлоо......
Гаданов гэхдээ мундаг амьтан юмаа..... Цагаанаа юу ч хийсэн нээх төвдөхгүй юм....

Энэ Болдбаатар Олимпод яваасай.... Нэг тийм хашир барилддаг гоёо бөх.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby MaDeViL » Sun Feb 19, 2012 10:51 am

Бундмаа уул нь оросоос илүүл байсан юм даа барьцаа аваад л байхад нөгөөх нь худлаа мэнх хийгээд байхад манай хүнийг торгочихдог... барьцаа барьчихаад мэх хийхгүй байна гэж л торгосон юм боловуу даа...
User avatar
MaDeViL
 
Posts: 192
Joined: Sat Nov 17, 2007 5:31 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Yes Man » Sun Feb 19, 2012 9:16 pm

За өнөөдөр чинь манайхан яасан муу байх юм бэ?.... Ихэнхи нь эхний даваанд үсэрсээр одоо Ганын Түвшинжаргал, Эрдэнэбилэгийн Энхбат хоёр л үлдчих шив дээ...

Эрэгтэй 81 кг жинд А хэсэгт багтсан Ганын Түвшинжаргал эхний даваагаа хийлж улмаар хоёр дахь шатанд Унгарын жудочыг ялаад гурав дахь барилдаанаа Монтенегро -ын жудоч дэлхийн чансаанд 14 -т бичигдэж байгаа жудочыг ялаад одоо Германы Александар Вэйцерзак -тай барилдах боллоо... Эзэн орны бөхийг ялчвал хэсгийн аваргын төлөө 81 кг жингийн бөхчүүдээ энэ тэмцээнд тэргүүлж байгаа Азербайжены жудоч, дэлхийн ноймер гурав Елнур Маммалди болон түүний өрсөлдөгч Голландын Хенри Шоймен нарын ялсантай нь хүч үзнэ...

Энэ жингийн бас нэг Монгол Отгонбаатарын Ууганбаатарын хувьд эхний даваагаа хийлж Португаль -ийн Диаго Лима -д ялагдаад тэмцээнээ дуусгаж....

Харин 90 кг жинд Олимпод оролцохоор бэлтгэгдэж байгаа улсын начин Эрдэнэбилгийн Энхбат маань эхний даваагаа хийлж, хоёрт Венесул -ын Мервин Родрикуйз -ыг, гуравт дэлхийн чансаанд 22 -т бичигдэж байгаа Алжер -ын жудочыг тус тус ялаад байна..... Одоо Гүржийн жудоч Варлам Липартелиани -тай хүч үзнэ..... Энийг ялчвал Азербайжены жудоч Елхан Мамадов, Словакын Милан Рэндл нарын ялсантай хэсгийн аваргын төлөө үзнэ дээ....

Бусад бөхчүүд ихэнхи нь эхний даваандаа л бүдэрч.... Тэмүүлэн, Түвшинбаяр, Батсуурь, Амбаселмаа гээд л кк.... Эмэгтэй ч ялгаагүй...

Энхбат начин, Түвшинжаргал хоёр л медал хүртэх хэрэгтэй дээ..... Энхбат нөгөө илүү дутуугаа хасаад яг Олимпын эрхийн даваан дээр яваа юм билээ......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Ricky2910 » Sun Feb 19, 2012 9:21 pm

Одоогоор 5 медальтай яваа юм байна тээ. Ингэхэд одоогоор олимпын эрхийн оноогоо цуглуулсан хэдэн бөх байна аа манайд?
Impossible is nothing
User avatar
Ricky2910
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 354
Joined: Fri Aug 05, 2011 11:18 am
Location: @ Anfield Road

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests