by BaLuunZ » Tue Nov 25, 2014 12:32 pm
Мандуулын ярилцалыг үзсэн. Их спорт гэдэг утгаараа бүх нийтийнх болгож илүү суурь сайтай хөгжүүлэх тал дээр үнэхээр дэмжүүштэй яриж байна лэ. Холбоодын хувьд зөвхөн лиг зохион байгуулахыг гол ажлаа гэж ойлгоод байгаа нь буруу гэдэг нь яг өнөөгийн нөхцөлд үнэн болж харагдаад байгаа.
Миний хувьд:
МҮСБХ-Мэдээж сонирхол татсан ЛИГ, мөнгө эргэлдэх БИЗНЕСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ/менежмент байж гэмээ нь бусдын сонирхолыг ихээр татаж, үнэхээр чадвартай сайн залуусыг бусад спорт руу орох, амьдралын эрхэнд өөр зам хөөхөөс сэргийлэх алхам болно. Энэ утгаараа Дотоодынхоо лигийг бусдын анхаарлын төв татан оруулж, хөрөнгө оруулагч/багийн эздийн татан төвлөрүүлж чадсан нь Тулгын хийсэн том ажил, том алхам. (Харин одоо ингээд томроод ирэхийн хэрээр удирдлагын бүтэн баг ажиллаж, олуулаа шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа гэдгийг ухамсарлаж, тохиролцоонд хүрэх ёстой цаг нь болсон.)
Мань эр тэгээд манай удирдлага, манай МҮСБХ-ний зөвлөл зөвлөлдөө энэ тэр гэхгүй бүх юмаа БИ БИ БИ гэж яриад алдаад байгаа тал байгаа байх. Тэрнээс учиргүй Легинореруудыг би хуваарилна гээд хуваарьлаад сууж байхгүй байлгүй дээ эрүүлээр төсөөлөөд үзэхэд.
МСБХ-2011 он түүнээс өмнөх жилүүдэд үнэндээ хэд хэдэн дархлагдсан нөхдийн үүр уурхай болчихсон утгаараа дампуурч байлаа л даа. Тэгээд сүүлийн үед Хасын Ганхуяг тэргүүлэхээр болж бага сага ашиг сонирхолын зөрчил энэ тэрээ болоод байсан гэж ойлгодог. Харин яг одоогийн байдлаар байгаа удирдлагын бүрэлдэхүүн бол дэмжихээр санагдсан. Сагсан бөмбөгийн онолын болоод удирдах/менежмент талын мэдлэгтэй залуус цугласан байна лэ.
Хэн нэгэн хувь хүн рүү нь дайраад яах вэ хүн болгонд нэг хөгийн зан үйл байж л байдаг. Харин тухайн ажилдаа үнэхээр тэнцэхүйц, цаашид хөгжүүлж чадахуйц мэдлэг, чадвар байна уу гэдгээс нь ярих хэрэгтэй.
Энэ жилийг хүртэл МҮСБХ-г дэмжиж байлаа. Харин одоо энэ цаг хугацаанаас МСБХ, МҮСБХ хоёр талыг дэмжиж байна (хаха). Цаашдаа МҮСБХ энэ хэвээрээ гөжүүд байвал өөрсдийн л хохь энэ сайхан босгосон амжилтаа булшлах байх.
Ер нь бол МСБХ гэсэн нэг нэртэй болоод одоогийнхоор МСБХ Оюутны лигээ, насанд хүрэгчдийн улсын чанартай тэмцээнүүдээ, МҮСБХ нь үндэсний лиг, өсвөрийн тэмцээнүүд даагаад авчихвал таарахын гэж санагдах ч юм.