Зиданы яалтачгүй сэлгээ болчихлоо л доо.. Өөрийнх нь мөрөөдлийн баг болохоор явах шийдвэр гаргахад хэцүү л байсан байх. Гэхдээ тэгээд минут олдохгүй чухал тоглолтонд сэлгээнд заримдаа бүр сэлгээнд ч багтаахгүй байхаар залуу хүнд энэ шийдвэр нь зөв л дөө. Анчелотти тэгээд яаж тоглуулахаа мэдэж байгаа байлгүй дээ хэхэ. Байернд гялалзанөө.. Хамес аваргуудын лигт Байерн манайтай таарах юм бол манай эсрэг тоглох боломжтой юм байна
Өнөөгийн энэ наймааны үнэ тэнгэрт хадсан үед Байерн харин ашигтай наймаа болчихлоо шүү хаха
Сүүлийн үед 10 номерууд маань нээх удахаа байлаа шүү. Нээрээ Хамесын наймаа Байерн Реал Мадридын хоорондох 17 дахь наймаа болж байгаан байна. Хамгийн сүүлд Кроос, Алонсогийн наймаа явагдсан.
Мбаппе ирэх улиралд Монакодоо үлдэхээр болсон байна.
Залуу хүүхэд тэндээ дахиад 1 2 улирал тоглоод том баг руу явсан нь дээр байхаа.
Данило Челситэй нэр холбогдоод эхэлжээ. 30 саяыг санал болгосон гэнээ.. Гэхдээ Зидан болохоор багтаа үлдээх сонирхолтой байгаа.. Челси Моратад 80 саяыг санал болгосон л гэж байна.
Дани Чебаллосыг ирэх долоо хоногт 20-нд албан ёсоор танилцуулах юм байна.