by Nomer 10 » Tue Jun 19, 2018 6:09 pm
Том багууд бүгд тоглоод дууслаа. Өөрийнхөө бодлоо нэг хэлий даа.
Энэ дэлхийн аваргын фаворитын эгнээнд 3 улсыг хамгийн түрүүнд хэлж байгаа. Испани, Бразил, Герман.
Испани. Хэдий тэд 3 гоол алдсан ч ямаршуу мангас байгааг бид харсан. Дасгалжуулагчаа 2 хоногийн өмнө явуулаагүй бол тэд Португалаас 3 оноогоо өлхөн салгачих байсан болов уу. 10 оны аймшигтай баг харагдсан шүү. 1 гоолоо 11-ээс алдаад, 1 гоолыг азгүй алдсан гэхээр тэр өдөр тэдний өдөр биш байсан. Тэд аваргын төлөө тоглох багийн нэг үнэхээр мөн байнаа.
Бразил. Дани дээр эхний үед харуулсан шиг тоглолтоо гаргавал тэднийг зогсоох маш хэцүү гэдэг нь харагдсан. Гэхдээ эсрэг баг нь ямар аргаар үзэх вэ гэдгээ олчихвол тэд асуудалд орчихоор баг гэдэг нь ч бас харагдав. Финалаас өмнө мултарчихвал нэг их гайхахгүй. Гэхдээ финал хүрч чадвал бас гайхахгүй.
Герман. Бас асуудалтай байнаа. Эрт гоол алдчихвал нэхэж улайрч байгаад ардаа алдах рисктэй юм билээ. Мексикээс өөр том баг байсан бол контроор асуудлыг эрт шийдэх байлаа. Гэхдээ герман чанар гэж бий. Нэг алдаагаа давтдаггүй, улам сайжирсаар байдаг. Яахав энэ жилийн хувьд түрүүлэх хэмжээнд хараахан биш байнаа.
За тэгээд фаворитын эгнээг жаахан өргөсгөөд үзвэл Аргентин Франц 2 ороод ирнэ.
Аргентин. Нөгөө л Мессигийн баг. Гэхдээ яах вэ, гэрэлтэй тал бас бн. Павон хүү зүүнд гараад байх юм бол бужигнуулахаар юм билээ. Бас Күн сая гоолдоод овоо сэргэлт авсан бх аа. Түрүүлэх багийн өнгө өөр байдаг даа. Тэднээс тийм байдал ажиглагдахгүй бн.
Франц. Томчууд дундаа хожсон 2 багийн нэг нь. Гэхдээ 2 гоолынхоо нэгийг бичлэгээр, нэгийг гоолын шугамны технологийн тусламжтайгаар оруулсан гэхээр бас л бодлого. Пайе их үгүйлэгдэж бна даа. Гэхдээ финалд хүрэх потенциал бол хангалттай бий дээ.
Дараагийн эгнээнд Англи Португал 2 орж ирнэ.
Англи. Элдэв одуудгүй болохоор дарамтгүй сайхан үзэх шинжтэй. Тоглолтын агуулга бол гоё бн. Ямар ч багтай хангалттай үзчихээр юм бн. Гэхдээ нөгөөдүүл нь туршлагаараа аваад залчих болвуу даа гэж бодох юм. Түрүүлнэ гэхэд арай л жулдаад байна. Харин хол явж чаднаа.
Португал. Өдөр бүр тийм байхгүй дээ. Роналдод тааруу өдөр нь одоо бас ирэх болно. Тэр байхгүй бол тэгээл будаа. Хамгаалалт нь аймаар гэгддэг ч Испани 3 гоол зоож л бна гэхээр нүх сүв байгаад бнаа л гэсэн үг. Яахав нокаут шат эхлэхээр тактикийн тоглолтууд явчихна. Сайн хамгаалж байгаад урдаа мангасаа тавиад өнөөх нь гоолдоод байвал 2 жилийн өмнөх шиг үсрэлт хийнэ, гэхдээ энэ удаад хол үсрэлтийг хийж чадахгүй гэж бодож бн.
За тэгээд 3 нууц баг бий. Бельги, Уругвай, Колумб.
Бельги. Яах аргагүй чадвартай баг болжээ. Хэсгээ тэргүүлэх магадлал их өндөр юм. Байрлал бүр нь дандаа шилдэг багуудын тоглогчдоор дүүрсэн байгаа нь багийг их зэвүүн харагдуулаад байгаа. Сүүлийн 2 дэлхийн аваргад манай улбар шарууд л нэг иймэрхүү бсан даа. Тэднийг явсаар финалд үлдчихвэл шагшихаас өөр арга алга. Тоглогчид нь одоо илүү туршлагатай болсон нь багийг улам ч хүчирхэг болгож байгаа. Тэр сэлгээний баг гэсэн чинь л аймаар баг байлаа дээ. Их хол явнаа.
Уругвай. За бас санасан хүлээлтэнд хүрсэнгүй ээ. Багийн скауд бельгирхүү, гэхдээ нийт багаараа бол нимгэн. Ганц довтолгоо нь л хангалттай зузаан. Гэхдээ энэ баг хол явж чадах баг байна. Финал харин арай л хол юмуу даа.
Колумб. Энэ баг зэвүүн дээ, зэвүүн. Өнөөдөр л өнгийг нь шинжий даа.
Hup Holland Hup