rednasca wrote:Кукоч Жерри Краусыг өмгөөлж нилээн юм ярьж...
нас барсан хүн үг хэлэхгүй гэх шиг ингэж харлуулж байгаа нь таагүй хэрэг...
тэр миний босгосон баг, би л мундаг учраас гэж ярьж байгаагүй, харин бидэнд ийм мундаг баг, ирээдүй байгаа учраас ирээч гэж ятгаж байж...
ер нь 8 жилд 6 аварга авсан багийг магтаж, бахархаж, сайн сайхныг нь харуулах байтал яагаад заавал харлуулах гэж хичээгээд байгааг ойлгохгүй байна гэж...
.
Жерригийн талаар үзлээ, бас л энэ багийн гол тоглогчдыг авчирсан, яалтчгүй энэ багийг босгосон хүн юм байна. Кукочийг европууд тоглож чадахгүй гээд хэн ч тоохгүй байхад Жерри л зөрүүдэлсээр байгаад авж, тэрэнд зөвхөн Жордан, Пиппен гэлтгүй бүгд л дургүй байсын байна. Сүүлд үнэхээр багийн салшгүй нэг хэсэг гэдгээ баталсан даа. Европуудын НБА-д тоглох хаалгыг нээсэн гол тоглогчдын нэг гэж.
Яалтчгүй эзний талаас, компанийн талаас бол үнэхээр мундаг ажилласан юм байна. Эхний жилүүдэд Жорданд хэрэггүй том гэрээтэй, муу үлгэр дуриалтай нөхдийг явуулж, залуу руукийнүүд авчирсан, Пиппентэй олон жилийн хямдхан гэрээ байгуулж чадсан, Кукоч гэж хэн ч итгэхгүй европ залуу, Родман гэж муу залуу гээд л яг л энэ династиг үүсэгсэн багийг бүрдүүлж чадсан гавьяа яалтчгүй очих ёстой л юм байна. Фил Жексонг хүртэл туслах дасгалжуулагчаар олж иржээ.