Түүнийг дасгалжуулагч Франк Райкаард гэдэг !Голландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багтФранкийн дасгалжуулагчийн замналаа шууд л улбар шаруудын туслах дасгалжуулагчаар эхлүүлжээ. Зодог тайлаад дөнгөж гуравхан жил болж байгаа 36 настай дасгалжуулагчийн туршлагагүй хүний хувьд Европ төдийгүй дэлхийн хамгийн шилдэг багуудын нэгэнд тооцогддог Голландын шигшээг дасгалжуулна гэдэг бас л ховорхон олдох завшаан байв.
Тухайн үед улбар шаруудын ерөнхий дасгалжуулагчаар өнөө үеийн хамгийн гайхалтай, чадварлаг дасгалжуулагчдын нэг Гуус Хиддинк ажиллаж байжээ. Гуус Франкийг Иохан Нээскэнс, Роналд Коеман нарын хамтаар эргэлзэхгүйгээр өөрийн багтаа орууллаа.
Энэ үед Франк дасгалжуулагчийн хувиар ямар нэг туршлагагүй байсан ч 2000 оны европын аварга шалгаруулах тэмцээнд улбар шарууд түүний зааварчилгаагаар хагас шигшээд хүрсэн байна. Уг тэмцээний туршид туршид Голландууд гайхамшигтай тоглож байсан ч шөвгийн дөрөвт тэд Италичуудад пенальтигаар хожигдсны дараа Франк нэн даруй өөрийн саналаар шигшээтэй байгуулсан гэрээгээ цуцласан байна.
Спарта Роттердамд2001 – 2002 оны улиралд Эрэдивиз төдийгүй Голландын хамгийн эртний баг болон Роттердамын Спарта клубтэй гарээ байгууллаа. Райкаардын клуб атмосферийн хувьд гайхалтай сэтгэл татам байсан ч баг нь өөрөө санхүүгийн чадавхиар муухан байв. Ердөө 11 мянгахан хүний суудалтай стадионтой баг, дундаж үзэгчдийн тоо нь 9700 !!!
Гэвч тэрээр анхны улиралдаа л бүтэлгүйтэж, Роттердамын түүхэнд анх удаа Эрэдивизээс багийг нь мулталсан анхны дасгалжуулагч болсон байна. Энэ нь түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүйд хүргэсэн байна.
Каталоны нэр төрийг дахин мандуулагч Франк Роттердамыг амжилтгүй удирдсны дараа Барсаг дамгалжуулахаар болов. 2003-2004 оны улиралд Барсагийн захирлуудын зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр Лапорта сонгогдсон бөгөөд клубын тогтворгүй амжилтыг сайжруулах хүн нь Ф.Райкаард гэж үзжээ.
Ф.Райкаардыг ирэхэд клуб шинэ уур амьсгал, шинэ орчинтой болж байсан бөгөөд Лапортагийн хүсэлтээр багт авчрах хамгийн эхний тоглогч нь Английн шигшээгийн хагас хамгаалагч Дэвид Бекхэм байсан боловч багийн фэнүүд үүнд нь төдийлөн дуртай биш байв. Ф.Райкаард багт нэгдмэгцээ л шинэ суперстар РОНАЛДИНЬО-г Барсад элсүүлэн, шинэ мянган эхлээд гол өрсөлдөгч Реал Мадридыг хожиж, багийг хүссэн амжилтанд нь хүргэж чадахгүй байсан хөгшин од тоглогчдыг сольж, эрс шинэчлэлийг эхлүүллээ.
Роналдиньо нь Барсагийн хувьд Безхэмийн дараа орохуйц 2 дахь сонголт байсан бөгөөд 1999 оноос хойш аваагүй байсан лигийн аваргыг авчрах түлхүүр тоглогчоо болгосон нь нүдээ олсон хэрэг байв.
2003 оны 12 сард түүнийг Реал Мадрид клубэд хожигдоход багийн фенүүд түүнийг халахыг шаардаж, захирлуудын зөвлөлд хандаж байсан нь Ф.Райкаардын хувьд эхний улирал ямар хэцүү дарамттай байсны нэг илрэл билээ. Гэвч энэ улиралд Барагийн хүчин чадал цаг мөчөөр хэмжигдэхүйцээр сайжирсаар байв. Улирлын эхэнд релегэйшн зооноос нэгхэн онооны дээр байсан баг улирлын төгсгөлд дэд аваргын зэрэгт хүрлээ. Дараагийн улирал эхлэхэд хуучны хамгаалалтанд суурилсан баг үгүй болж, түүний оронд шинэ эрч хүч бүхий залуу од Роналдиньог гол баганаа болгосон Дэку, Самуэл Этүү, Рафаэл Маркес ба Эдмилсон нарыг шинээр багтаасан гайхалтай баг бүрдсэн байна. Энэхүү баг нь Ф.Райкаардыг гуйвашгүй дэмжигч, ерөнхийлөгч Лапортагийн хүчин зүтгэлийн үр дүн байв. Энэ баг дараагийн 2 улирал Ла лигийн аварга болж, хамгийн гол ривал Реал мадридыг талбайд нь 2 ч удаа хожсон байна.
Ф. Райкаард нь Реал клубыг талбайд нь 2 удаа хожсон Барсагийн түүхэн дэх хамгийн анхны дасгалжуулагч болон мөнхөрчээ. Түүний энэ амжилтыг Иохан Круйфф, Луй Ван Гаал, Луйс Арагонес гэх мэт алдар суутнуудын аль ч биелүүлж чадаагүй юм. Райкаардын нэг онцлог нь баг нь гялалзсан амжилтыг үзүүлж байсан ч талбайн гадна, талбай дээр ч дэмий олон үг хэлдэггүй, үг дуу цөөнтэй ч фэнүүдийн алга ташилтыг хамгийн их хүртсэн хайртай дасгалжуулагч байсанд оршдог.
Тэрээр 2005 оны УЕФА-ийн шилдэгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон билээ. 2006 оны Аваргуудын лигийн финалд Арсенал клубт 1-0 харьцаатай хожигдож байхдаа сүүлийн хоёр сэлгээгээ Хенрик Ларссон, Жулиано Беллети нараар хийсэн нь гайхамшигтай сонголт болж, дараалан 2 гоал хийн түрүүлснийг хүн бүхэн санаж байгаа буй за. Үүний үр дүнд Мигуэл Мунез, Жиованни Трапаттони, Иохан Круйфф ба Карло Анчеолтти нарын дараачаар Аваргуудын лигид тоглогчийн хувиар болон дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн 5 дахь түүхэн хүнээр Франк Райкаард тодорлоо.
Гэвч түүнийг сүүлийн 2 улиралд нэг ч цом авч чадаагүй нь багийн дасгалжуулагчийн үүргээс чөлөөлөгдөхөд хүргэсэн байна. 2008 оны 5 сарын 8-нд Реал Мадридын талбай дээр 4-1 харьцаатай хожигдсон нь Лапортагийн сүүлчийн тэвчээрийг барж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг зарлахад хүргэжээ. Хэдийгээр түүнийг ажлаас нь халж, оронд нь Жосеф Гуардиолаг томилсон ч Лапорта нэгэнтээ “…Ф.Райкаард бол түүхийг бүтээгч бөгөөд Барселон клуб дэх түүний өнгөрүүлсэн мөч бүхэн алдар гавъяагаар дурсагдах болно…” хэмээн дуу алдсан гэдэг.
Түүний дараагийн баг нь өөрийн дасгалжуулагч А.Грантыг халсан
Челси клуб байж болохыг өөрөө дурьдсан байна.
Дасгалжуулагчийн философи, хэв маягДасгалжуулагчийн хувь Райкаард нь довтлох арга барилыг эрхэмлэдэг онцлогтой онцгой арга барилтай байв. Энэ арга барилаа тэрээр тоглолт бүртээ ялах ба үзэгчидэд тааламжтай байлгах хос зорилготой хэрэгжүүлдэг байна.
Үүнийг хэрэгжүүлэхдээ өөрийн нутаг нэгт Ринус Микелс ба Иохан Круйффийн хэв маягийн уламжлан хөгжүүлжээ. Ринус Микелс нь Райкаард болон Круйффийн аль алинийг нь Голландын шигшээ багт байхад нь дасгалжуулж байжээ. Хэдийгээр Райкаард хуучны тактик, хэв маягийн даган дууриаж, шууд хуулбарладаггүй байсан ба орчин цагийн хөлбөмбөгийн үзэлд баримтлалд итгэдэг байв. Тэрээр нэгэнтээ:
“… Өнгөрсөн үеэс чи маш их зүйлийг олж авна. Гэвч хэрвээ чи дасгалжуулагч болж, ямар нэгэн зүйлийг өөрийн гараар хийж байгаа бол чи өөрийн оюун санаагаараа тоглолтын хэв маягаа бий болгох ёстой. Чамайг хэн нэгнээс хуулбарлаж чадахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Олон олон жилийн өмнөх аугаа дасгалжуулагч нарын гайхалтай шийдлүүдийг хуулбарлах нь өнөөдөр тийм ч амжилттай үр дүнд хүргэнэ гэж би итгэхгүй байна…” хэмээсэн байдаг.
Тэрээр тоглолтын үеэр ч, бэлтгэл дээр ч, талбайн гадна ч ихэвчлэн нэг л хэвийн дөлгөөхөн төрхтэй байж чаддаг байв. Түүнийг Барсад ажиллаж байх үеийн тактик, хэв маяг нь довтолгоонд чиглэсэн хөлбөмбөгийн хамгийн сайн үлгэр жишээ болж байжээ. Ялангуяа 2004-2005 оны улирал, 2005-2006 оны улиралд 4-1-2-2-1 хэлбэрийг ашиглаж байсан нь гайхалтай үр дүнгээ өгснийг бүгд тодхон санаж байгаа бизээ. Энэ хэлбэр нь довтолгооны үед хагас хамгаалагч нар болон довтлогч нар хоорондоо маш сайн ойлголцож, өөрийн ур чадвараа бүрэн гаргаж, бүтээлчээр тоглоход маш тустай байв. Уг байрлалын 4 хамгаалагч нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байсан ба тоглолтын үед хагас хамгаалагч нарын олон удаагийн довтолгоонд идэвхитэй оролцох үед тэдний байрлалыг сайтар анзаарч зохих байрлалаа эзэлдэг ажээ. Баг ерөнхийдөө эсрэг талынхаа талбайд тоглолтыг өрнүүлж, талбайд нь шахан дарамтласны үр дүнд эсрэг талын хамгаалалтын алдааг ашиглан сөрөг довтолгоогоор гоалдах хэв маягтай тоглодог байна.
Хувь хүнийг удирдах, идэвхижүүлэх арга барилынхаа хувьд Райкаард “оддын систем”-ийг эрс эсэргүүцэж, хүн бүр багийн үнэ цэнэтэй гишүүн учир ижил эрхтэй байна гэж үздэг байна.
Eрөнхийдөө ямархуу хүн байсан талаар бага зэрэг орууллаа. Эгэл нэгэн биш байсан гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй билээ.