ЦАГААН wrote:Хэлэлцүүлэг.
1. Ямар ч барилдаанд 2 давсан бөхчүүдийн хувьд л энэ чансаа бодогдохоор төлөвлөгдсөн байгаа. 1 давсан бөхчүүдийн хувьд чансаа бодож болох болов ч энэ нь цаг хугацаа, баримт материалын хувьд жаахан хүндрэлтэй юм. Та хэдийн даваанаас эхлэн чансааг тогтоохыг дэмжиж байна бэ?
2. Суурь оноо 30 байгаа. 2 давсан хүн бүр 30 оноог өөрийн өмнөх чансаа дээрээ нэмж авч байгаа, хэрэв 1-ийн даваанаас чансаа бодвол би энэ суурь оноог 10 байхаар тооцлоо. Таны хувилбар юу бэ? угаасаа 30 гэсэн суурь оноо хэд байвал зүгээр бэ?
3. Даваа бүрд өгөх оноог гаргасан байгаа, таныхаар хэдийн даваа ямар үнэлгээтэй байвал зүгээр бэ?
4. Бөхийн цолны оноог бодохдоо ашигласан томъёо ямар байвал зүгээр бэ? одоо бол БАТ том цолтой бөх давбал их оноо, бага цолтой бөх давбал бага оноо авах зарчимтай байгаа. Тэр 10 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ?
5. Мөн бөхчүүдийн цолонд тааруулж 7-оос 20 гэсэн оноог харгалзуулсан байгаа, энэ таныхаар хэд байвал зүгээр бэ?
6. Унасан бөхийн томъёонд байгаа тэр 2 гэсэн коэффициент хэд байвал зүгээр бэ? БАТ том цолтой бөхөд унавал бага оноо, бага цолтой бөхөд унавал их оноо хасуулах зарчим барьсан.
7. Хэмжээст онооны дээд хязгаар 15 гэсэн оноог бусад оноонуудтай харгалзуулан ямар байлгавал зүгээр бэ? хамгийн шилдэг бөх улам сайн барилдаж бусад бөхчүүдээсээ тасарвал хэмжээст онооны зөрүү улам ихэсч манлайлагчид ашигтай болох зарчим барьсан.
8. Барилдааны явцад даваа бүрд чанаа өөрчлөгдөж үүнийг дагаад хэмжээст оноо өөрчлөгдөж байгаа бөгөөд мөн чансааг тэргүүлэгчийн нэр ч өөрчлөгдөж болно. Энэ нь манай дүрмийг улам боловсронгуй, сонирхолтой болгож байгаа гэж би үзэж байна. Таныхаар энэ зөв үү?
9. 3-р дүрмийн унасан бөхөд хэрэглэж байгаа томъёоны 4 гэсэн коэффициент ямар байвал зүгээр бэ?
10. 3 барилдаан тус бүрээр үр дүнг гаргасан байгаа, хэр бодитой дүн гарсан гэж үзэж байна бэ?
11. Олон даваатай (4 уулын хишиг зэрэг) барилдааны хувьд давааны оноогоо улам нэмж аваад явна. Харин цагаан сар, улсын наадам 2-ын хувьд ямар нэмэлт шагнал байж болох бэ?
12. Цагаан сард бүх даваа бүрийн дараа авч буй оноог 2-оор үржүүлье, эсвэл бүх даваан дээр тусгайлан оноо нэмж өгье? Та ямар саналтай байна бэ? тодорхой бич
13. Улсын наадамд даваа бүрийн оноог 4-өөр үржүүлье... таны санал?
14. Одоо шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан чансаа бодох хөтөлбөрөө баталгаажуулаад эхлүүлнэ. Одоо бөхчүүдийнхээ оноог бүгдийг тэгээс эхлэх үү? эсвэл цол бүрд нь харгалзсан суурь оноо өгөөд түүнээс эхлүүлэх үү? эсвэл өнөө жилийн улсын наадмын дүнг харгалзая...?
15. Ерөнхий чансааг байнга хөтөлж байх ба сар бүрийн чансаа (сарын эхэнд бүх хүний оноог тэг болгоно), улирал бүрийн чансаа , жил бүрийн чансаа гэсэн чансаанууд дээрээс нь нэмж гаргаж байя. Үүн дээр өөр ямар санаа оноо байна?
16. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааны чансааг мөн тусдаа бодож байя, улсын цолгүй бөхчүүд бол 2 фронтод зэрэг тулалдана гэсэн үг. Харин тус чансааг мэдээж улсын цолтой бөхчүүдтэй барилдсан чансаанд холихгүй, түүнд нөлөөлөхгүй. Танд өөр ямар санал байна?
17. Бөхийн өргөөнд ямар нэг барилдаан болсны дараа хэн нэгэн нь оноолтыг энд оруулж, би түүнийг нь програмынхаа тусламжтайгаар чансааг нь шинэчлээд явъя. Ийм оноолтоор програм ажиллаад ийм дүн гарлаа гээд шинэчилсэн чансаагаа тайлагнаад байя... зөв үү? өөр арга зам юу байна?
18. Энэ сэдвийн нэрийг юу гэж өгвөл зохилтой талаар... Бүгдээрээ нийлж сайхан хэлэлцэж байгаад хөтөлбөрөө боловсруулаад Үндэсний бөхийн Спорт цонхы чансаа гэж нэрлье гэсэн саналтай байна. Таны санал юу бэ?
19. Мөн бөхчүүдийн хоорондын барилдааны харьцааг тооцож явж байя. Энэ ажлыг яаж хийх бэ? хэн хариуцах боломжтой байна бэ?
20. За тэгээд бүгдээрээ дүрмээ хэлэлцэж байгаад сайхан боловсруулсаны дараа Хосоо ч юмуу, 10 ах ч юумуу хэн нэгэн админаар гарын үсэг зуруулж аваад (аль нэг дүрмийн хэсэгт бат цоожлоод) яг тэр дүрмийнхээ дагуу л асуудлуудаа шийдээд явъя... энэ талаар танд ямар санал байна бэ?
21. Фантази тоглоомууд их хөгжиж, хүчээ авч байна. Бид бүгд бас өөрийн гэсэн гал байгуулаад үзэлцэж яагаад болохгүй гэж? Та дэмжиж байвал би нэг төсөл бэлдье, тэгээд бүгдээрээ дахиад л хэлэлцээд л шийдье. Монгол бөхийн фантази гэж байх хэрэгтэй юу?
За хэлэлцүүлэгт оролцъё.
1. 3н даваанаас эхлэх нь зөв.
5. Аварга цолтой бөхчүүд бүгд адилхан байвал зүгээр юмуу. Даян аварга, далай аваргын хоорондхи ялгаа заан, харцага 2н ялгаанаас бага боловуу. Мөн улсын цолгүй бөхчүүдийг адилхан оноотой авч үзвэл яадаг бол? Гэхдээ программаар бол бол ялгаатай байхад зүгээр л байх, харин онооны зөрүүг нь бага буюу ялгаатай байлгавал дээр санагдаж байна.
6. 2 гэсэн коэфциэнтийг яамаар юм бэ дээ. Ихэсгэх нь зөв. Ер нь бол давснаасаа их хэмжээгээр хасагдах нь зүйтэй юмуу. Тухайн барилдаанд хүн 1 л унана шүү дээ.
7. Хэмжээст онооны дээд хязгаарыг тухайн барилдаанд барилдсан бөхчүүдийн чансаа, цолны чанараас хамааруулбал зүгээр юмуу. Олон том цолтой, чансаатай бөхчүүд барилдсан бол том оноо, хэдхэн улсын цолтон барилдсан жижиг барилдаанд бага коэциэнт өгөх маягтай байвал зүгээр юм.
8. Тухайн барилдаанд 1л чансаа хэрэглэсэн нь зүйтэй байх. Илүү ойлгомжтой.
9. Үүнийг мөн давсан тохиолдолд авах онооноос харьцангуй их байлгавал дээр юмуу?
10. Бодитой л харагдаж байна.
11. Барилдааны чанарын коэфциэнт гэж байвал яасын. Наадам 5, цагаан сар 4, 4уулын хишиг 3, заалны барилдаан 2 гэх мэт тогтмол коэфциэнт. Мөн тухайн барилдаанд барилдсан бөхчүүдийн чансаа, чанараас хамааруулсан бас нэг хувьсах коэфциэнт. Чансааны дундаж, цолны онооны дундаж-г авсан коэфциэнт-ээр даваа бүрийг үнэлэх.
12, 13. Дээр хэлснээр хийвэл асуудалгүй.
14. Цолд харгалзсан суурь оноо өгвөл зүгээр.
15. Зөв байна. Мөн цол бүрийн чансааг харуулбал сонирхолтой л байх. Шилдэг начин, шилдэг улсын цолгүй бөх гэх мэт чансааг ялгаж харуулах. /Хамгийн миа арслан хэхэ/
16. Тусдаа нь дээр. Эсвэл маш бага коэфциэнтээр тооцох юмуу? 0,1 гэх мэт. За ер нь тусдаа нь дээр, нийлүүлчвэл улсын цолтнуудад хохиролтой болчино.
17. Зөвөө зөв, өөр яахав. Яахав зөв бодогдож байгаа эсэхийг бас нэг хүн чиний программаар давхар хянаж болох юм. Санамсаргүй алдаа гарахаас сэргийлж.
18. Спортын цонхын Онлайн чансаа гэе, кэкэ.
19. Барилдааны мэдээллийн сан үүсгэх нь зүйтэй. Нэгэнт программд барилдаануудын дүйз орсон болохоор, барилдааны мэдээллийн сан үүснэ гэсэн үг. Тэндээс 2 бөхийн барилдааныг шүүж харах функц бичихэд асуудалгүй. Үүнийг онлайн байлгасан ч болно. Энэ тал дээр хамтарч ажиллаж болж байна.
20. Зөвөө. Цаашид хэрэв маш бодитой чансаа гарч байвал, үүнийг бөхийн холбоонд санал болгож албан ёсны болгуулж болох юм.
21. Фантази гэдэг сайхан санаа байна. Хэрэгжүүлье.
Монголын шигшээгээ дэмжнээ.