by El Payaso » Thu Jan 05, 2006 8:15 pm
Аргентинийн шигшээ баг, Испанийн Виллареал багийн плэймэкер Рикелметэй хийсэн ярилцлагаас орчуулах гэж үзэв...
: Өнгөрсөн жил та тун гайхалтай тоглосоны хүчинд Аргентинийн шигшээ Дашт-д бүсээ тэргүүлж Виллареаль ч тун амжилттай тоглож байна үүнд юу нөлөөлөв?
: Мэдээж энэ бол сайн багийн нөхдүүд сайн дасгалжуулагчидийн ач гавьяа л даа...
: 2006 оны гол зорилго тань?
Мэдээж хөлбөмбөгчин хүн бүрийн хувьд ДАШТ-д амжилттай оролцох гэсэн зорилго байгаа байх... Дээр нь Виллареалтай хамт цом авахыг их хүсч байна...
: Шуугиантайхан Каталонд ирж байсансан...
: Анх Барсагаас санал ирэхэд итгэмээргүй байсан... Мөрөөдөлдөө умбасан залуу л каталонд бууж байлаа... Гэхдээ мөрөөдөх амархан биелүүлэх хэцүү гэдэгийг би тэгэхэд л мэдэрсэн дээ...
Барсад яагаад санаанд хүртэл тоглож чадаагүй вэ?
Миний хувьд сэтгэлзүйн их дарамтанд орсон каталонд буугаад л... Бүгд л Роман Роман гээд л бүгд л миний тоглолтыг ажиж байсан... Энэ үед би энэ их итгэлийг алдахгүйн тулд хэт их хичээдэг байлаа... Үүнээсээ болоод талбай дээр их бие баридаг байлаа... Одоо бодоход энэ нь буруу байсан юм шиг...
Каталоноос Виллареальд ирээд л та тун мундаг тоглох болсон...
Виллареальд ирэхэд би арай туршлагажсан байлаа... Дээр нь харьцангуй өөртөө итгэлтэй чөлөөтэй байх болсон... Пеллигриногийн тактик ч миний тоглолтонд их тохирч байсан... Дээр нь мэдээж багийн андуудаа дурдахгүй байж болохгүй...
: Барса танийг зээлүүлхэд тань ямар санагдаж байв гомдсон уу?
Мэдээж хангалтгүй тоглож байгаа тоглогчийг багууд бүгд л зээлдэг... Үүнд би Барсад биш өөртоо гомддог.. Фэнүүдийнхээ итгэлийг алдах нь миний хувьд тун ичгэвтэр зүйл... Тэгээд ч одоо Барса ч надгүйгээр сайн тоглож байна... Би ч энд сайхан байна... хэн хэн харамсах юмгүй л байна...
: Одоо барсагийн эсрэг тоглохдоо та илүү хичээдэг үү? зүгээр л та барсагийн эсрэг тун сайн тоглож байгаа харагддаг...
Бүх л тоглолтонд хичээдэг... Магадгүй би Ноу Камп-д өртэй үлдсэн юм шиг санагддаг... Тэхээр энэ өрөө төлөхийг л хичээж очдог... Сайхан тоглолт үзүүлж тэр шүү дээ...
: Виллареалын хамт цом хүртэх гэлээ? яаг аль цомыг та чухалчилж байна?
Бид бүх л тэмцээнд аваргын төлөө эцсээ хүртэл тоглох болно...
Танийг Интерт очих нь гэсэн шуум гарч байна... Ер нь багаа өөрчлөх талаар... Та ирээдүйгээ бодвол илүү сайн багт тоглох ёстой юм шиг...
Одоогоор надад интерэээс ямар нэг санал ирээгүй... Би ч аль нэг тийшээ явах талаар бодоогүй л байна... Энд би тун сайхан байна... Виллареаль ч сайн баг шүү дээ...
Тэгүүл одоо хоюулаа шигшээ багийн чинь талаар ярилций... Танайхан хүндхэн зоонд орлоо гэж байна... Өнгөрсөн ДАШТ-ын харамсалтай явдал давтагдах вий гэж яриж байна...
Би багтаа итгэж байна...
Хэсэг дотроосоо хамгийн их эмээж байгаа баг?
Яаг үнэнийг хэлхэд бүгдээс нь л ямар нэг хэмжээгээр болгоомжилж байна... Голланд маш сайн тоглосон урдчилсан тоглолтуудад залуухан хүчтэй бүрэлдэхүүнтэй... Гэхдээ Сербийн баг бидэнд илүү хэцүү байх болов уу? Тоглолтын арга барилын хувьд...
2002 онд та Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан ч шигшээ багтаа багтаагүй...
Мэдээж тэр үед шигшээд багтахыг маш их хүсч байлаа... эцсийн нэр дурдахад би багтаагүй байсан... Гэхдээ энэ нь намайг цаашид илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэгийг сануулсан...
Энэ сануулгын ачаар та одоо аргентинийн шигшээгийн дүр төрх болж чаджээ дэ...
Аргентинийн шигшээ баг гэдэгийг хэзээ ч нэг хүнээр төлөөлүүлж ойлгож болохгүй... энэ бол баг... Магадгүй би талбай дээр бусдаасаа илүү бөмбөг эзэмшдэг нь тэгэж дүгнэхэд хүргэдэг байх... Тоглогч бүр өөр өөрийн үүрэгтэй энэ нь багийг ялалтанд хүргэхэд адилхан хэмжээтэй л оролцдог...
Дэлхийн аваргаар гол өрёөлдөгч чинь хэн байх бол?
Бүх л багууд маш хүчтэй өрсөлдөх нь тодорхой...
Танай багаас төрж гарсан шинэ одынхоо талаар? /Мессиг хэлэв/
Оо тэр гайхалтай жаал... Насандаа баймгүй авяаслаг дээр нь тэр маш хөдөлмөрч... Тэр маш хурдан сайжирч байна... Удахгүй тэр дэлхийн шилдэг тоглогч болно... Манай шигшээ багт ирээдүйд тун хэрэг болох хүн гэж боддог...
За сонирхолтой зарим хэсэгий нь оруулав... заримий нь сайн ойхгүй байна...
Vamos Argentina!!!