by Цоомоо » Wed Apr 06, 2011 2:32 pm
Дэлхийн цомоос хүрэл авч байлаа, Өсөхөө аварга.
Бас ч гэж яахав ээ, тэр нэг хэсэг циклд нэлээн гайгүй барилдсан. 2002-2003 оны үед юм уу даа.
Европ явахдаа медаль зулгаачих гээд л, юу юугүй гялалзуулаад ялчихгүй ч баргийн хүнд амархан ялагчдихгүй.
Тэгээд 2004 оны олимпоос хойш болих шив...
2004 оны олимпийн төлөө их бэлтгэл хийсэн гэж ярьдаг, тэгээд бэлтгэлийн үеэр сарвуундаа гэмтэл аваад...
2005 оны наадамд түрүүлэхэд гол нөлөө нь өмнөх олимпт зориулж хийж байсан чөлөөтийн их бэлтгэл байсан гэж өөрөө ярьж байсан.
Удамтай, биетэй хаатай бөхчүүд олон л байна. Бүгдээрээ амжилтанд хүрчхээгүй. Бөхөд өөрийгөө зориулж, асар их хөдөлмөрлөж явсан хэд нь амжилтанд хүрцгээсэн. Гантогтох, Пунцаг нтр азгүй, авах ёстой цолондоо хүрээгүй гэдэг нь үнэн ч хэр баргийн нөхдүүд Гарьд, улсын наадмын үзүүр түрүүнд гардаггүй л байх...Тэр нөхдүүдийн хажууд бол энэ 6-ын хамгийн бага цолтой нь ч гэсэн үнэхээр том цолтой, том л бөхчүүд...Яг тэр нөгөө 4-тэй нь харьцуулахаар л азгүй гээд байгаа болохоос...Ганцхан хүнд унадаг, бусдыг нь давдаг гээд Мөнх-Эрдэнэ гэдэг хүн Арслан цолтой л хоцорсон...Одоо тэгэхэд 5 давж чадахгүй хэдэн ч арслан байна. Ингээд бодоход Мөнх-Эрдэнэ бол Пунцаг, Гантогтох нтрээс ч азгүй л хүн санагддаг...
90-ээд оны эхэн үед Гантогтох, Сүхбат эднүүс Шонхор дээр, Өсөхөө, Сумъяа Ганбаа багш дээрээ мундаг л бэлтгэл хийдэг байсан гэдгийн байна лээ. Тэгээд бүгдээрээ чөлөөт...Нэгнийгээ хурцалж, өрсөлдөж, бусдаасаа цойлж гарч ирсэн сайхан бөхчүүд.
Гантогтохын хувьд 97 онд К.Курамагемодов гэж бичдэг байх, тэрэнд 0:1-ээр ялагдаж байсан. К.К нь тэр жил ДА.
Дараа жил нь Сумъяа очоод тэрэнд 0:3-аар ялагдаж байсан...К.К нь тэр жил лав аварга болоогүй.
Чөлөөтийн техник, чадварын хувьд Гантогтох энэ хэдээсээ толгой илүү байсан гэдэгт нь эргэлздэггүй.
Баянмөнх аваргаас болоод олон удаа улсаа төлөөлж явж чадаагүй гэдэгтэй нь ч санал нийлдэг, бас харамсдаг.
Сүхбат бол тэгж мундаг хөл авдаг, барилдааны уртай хүн байж чөлөөт дээр харин нээх сайн явж чадаагүй санагддаг.
97-98 оны үед 85 кг-д нь уг нь нээх шавар болоод байх хүн байгаагүй байлгүй дээ.
Ганхуяг харцага яваад байдаг байл уу даа.