by ЦАГААН » Thu Apr 22, 2010 10:40 pm
Монгол улсын уран барилдаант заан Өлзийн Тулгаа.
Тунаа гэдэг шалгуурыг давж байж улсын цолонд хүрсэн. у.з Ө.Тулгаа:
79 оны наадамд 4-ийн даваанд Өвөрхангайн ц.а Б.Ганбаатартай (улсын арслан) тунан барилдаж даваад, тавын даваанд Өвөрхангай у.н З.Дүвчинтэй (улсын заан) мөн л тунан барилдаж шороодсон.
Дүвчин үнэхээр нүнжигтэй бөх... бууж өгөөд хэнэггүй царай гаргаж, шил юм хувааж уучихаад ханхалзаж байдаг бөхийг би хэзээ ч нүнжигтэй гэхгүй... харин Түвчин бол хэнтэй ч яс үзнэ. Би 5-ын даваанд гараад яая даа байз гээд гэж бодож зогстол Дүвчин -за хоюулаа яс сайхан үзчихье гээд л гар барьсан. Би хөлийг нь цээжин дээрээ гаргаад айлын чинээ газар түрж хөөгөөд тавихдаа яах ч аргагүй тавхайлдаж татуулаад уначихсан...
80 оны наадамд миний хүч тамир, биеийн бэлтгэл сайн байсан. Гурав дөрвийн даваанд Хөвсгөлийн ц.а С.Ганзориг, Увсын ц.з Д.Жанчивдорж (хожим хоюулаа улсын начин болсон) хоёртой тунан барилдаж давчихаад зогсож байтал Баянаа аварга дуудаж байна. Аварга:
2 жил дараалаад 4 давчихлаа, бодож санаж байгаа юм байна уу? гэлээ.
Би дуугүй л байлаа... Аварга нэг хүнд хэлж өгөх үү? гэснээ Лхагвасүрэн заантай ярих шиг болсон ... тэгээд
-залуу 800 төгрөг байгаа юу? гэж байна. Би байхгүй юм чинь
-байхгүй л гэлээ... улсын цолтнууд ам авсаар Завханы Батбаатар начин Лхагва-Очир начныг авснаар улсын цолгүй Ж.Ганболд (улсын заан) бид 2 тунав. Ганболд намайг наадмын өмнө 2 удаа давсан болохоор их л сэтгэл хангалуун байх шиг байсан... харин би заавал давах юм шүү гэж өөрийгөө зоригжуулж гараад давхар хамаад чулуудчихлаа...
Начин болоод 6 дээр Лхагва-Очир начинтай тунаж (4-н даваа дараалан тунаж) барилдаж даваад 7-гийн даваанд Мөнгөн арслантай тунан барилдахаар боллоо. Мөнгөн арслан тэгэхэд заан байсан юм. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга 2 даваад явчихлаа... Мөнхбат аварга Д.Мягмар заантай барилдаж байлаа... Мөнгөн надад
За аварга давбал чи яв, Мягмар давбал би явъя гэлээ... би ЗА л гэлээ... Тэр 2-ыг хаялцахыг харж зогсож байгаад буцаад өрөхдөө тохирсон ёсоороо шүү л гэж байна... Мөнгөний талаар хав золгоод мушгихад нь би уначихлаа (нөгөө барилдаан нь дууссан эсэх нь номонд тодорхой бичигдээгүй байнаа...хаялцахыг харж зогсож байгаад эргээд өрсөн л гэсэн юм байна. Ер нь бол тус барилдаанд Мөнхбат аварга давсан)... Би өөр юм бодож явдаг, Мөнгөний толгой ингэж ажилласан хэрэг... тэр барилдаандаа одоо ч гэсэн харамсаж явдаг.
...Энэ наадмаар Говь-Алтайн Р.Давааням, Өвөрхангайн Б.Ганбаатар... нарын зэрэг 8 бөх начин болж байжээ...
83 оны наадамд л лав Дундговийн Улаанхүү 3-ын даваанд Ж.Ганболдыг, 4-ийн даваанд Ө.Тулгааг давж начин болох замаа зассан гэж байна.
84 онд Банмөнх аварга 65 онд анх үзүүрлэснээсээ хойш 20 орчим жил дараалж (зарим жил барилдаагүй) их шөвгөөс дээш үзэж байгаад энэ жил анх удаа 7-гийн даваанд у.ар Мөнгөнд унасан... мөн Мөнхбат аваргын шөвгөрч чадаагүй анхны наадам юм байна. 5-ын даваанд нутгийн хөгшин арслан Сосорбарамыг автал
-намайг аваад байхдаа яахав дээ, хөгшин нохой хэн хэнийгээ иддэг юм гэж уурлаад яс үзээд хаяж байсан гэнэ. Харин 7-гийн даваанд Хадбаатар арсдан (аварга) Ө.Тулгаа начныг давжээ. Хөлд нь суугаад дээрээсээ нээх эвгүй даруулаад унаж байсан гэдэг...
85 оны наадамд ц.а Бат-Эрдэнийг (дархан аварга) 4-ийн даваанд амалж барилдаад унасан юм байна. Баагий аварга дараа даваанд у.н Балжиннямтай (аварга) тунан барилдаж 5 даваад начин болж түрүү бөх Ганбаатарт 6 дээр унаж байжээ...
87 онд 5-ын даваанд Балжинням начинд (аварга) унаж байжээ... (Увсынхантайгаа их таардаг байж дээ)
88 оны наадам. Улсын харцага Намсрайжав:
Тэр жилийн наадмаар 5-ын даваанд Тулгаа заан ам авах болоод надаас чамайг хүн авсан уу? гэж асуув. Би
-одоохондоо аваагүй л байна гэв.
Тэгхэд Тулгаа заан:
-Миний бүх юм дуусчихлаа. Нэг жил 2 цол аваад яахав. Би чамайг авчихъя. гэсэн.
Учир нь Тулгаа заан тэр жил улсын аваргаар заан цол авчихсан (33 барилдаж 30 давж 2-р байрт шалгарсан) бөгөөд 4-ийн даваанд Ховдын А.Баатархүү начинтай их удаж байж давсан байлаа. Ингэж би начны босгыг гар амар давж, 6 дээр Б.Ганбаатар арсланг орхиж, 7 дээр Бат-Эрдэнэ аваргатай тунаж унасандаа...
89 онд 5 давж 6-гийн даваанд Пунцагийн Сүхбат начинд (гарьд) өвдөг шороодож байжээ.
Мөн 90 оны нууц товчооны даншгаар 5-ын даваанд у.з Ч.Гочоосүрэн, у.з Ө.Тулгаа нар өөрсдин төрсөн дүү нар болох а.а Ч.Батбаатар, а.з Ө.Сусъяа нарыг зөрүүлэн авч начин цолонд хүргэж өгч байсан байна.
Бат-Очирын Авирмэд: АРДЫН ТӨРИЙН ИХ БАЯР НААДМУУД гэдэг номноос авав...
Түүний төрсөн дүү улсын начин Сумъяа бөхийн өргөөний нээлтийн барилдаанд ёстой сайхан барилдаж, тухайн үеийн сайчуудыг давсаар сүүлийн 3 бөхөд үлдээд Өсөхөө аваргад (заан байхад нь) унаж байлаа... одоо түүний хүү Сүрэнжав аавынхаа нутаг ус, алдар гуншангаар овоглон барилдаж аймгийн арслан цолонд хүрээд байна...
сайн сайхан бүхэн үргэлжлэтэй байдаг билээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...